Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Та Македоны Александр хаан, Леонардо Да Винчи, Элтон Жон, Анжелина Жоли зэрэг алдартнууд хоорондоо юугаараа адилхан болохыг мэдэх үү? Тэд бүгд хүмүүс, нилээд алдартай хүмүүс, бас бүгд ЛГБТ хэмээх өнөөгийн нийгэмд ялгаварлагдан гадуурхагдаж буй хүмүүсийн төлөөлөл.
ЛГБТ (LGBT) гэж юу вэ? Энэ нь lesbian, gay, bisexual, transgender гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд эдгээр хүмүүсийг нийтэд нь нэрлэдэг үг. Эдгээр хүмүүсийн тухай та юу мэдэх вэ? Манайхны ихэнхи нь л ижил хүйстэн гэвэл төгсгөлийн сүвээрээ зугаацагчид, гаж донтонгууд, ДОХ-г тараагчид, нийгмийн хог шаарууд, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс, эмэгтэй хүний хувцас өмсөгч эрэгтэй зэргээр төсөөлж байдаг.
ЛГБТ хүмүүс гэж яг хэн юм бэ? Хариулт тун энгийн. Тэд бусад шиг л хүн. Нэг л ялгаа буй. Лесби гэдэг нь ижил хүйстнээ сонирхдог эмэгтэйг, гей буюу гомо нь ижил хүйстнээ сонирхогч эрэгтэйг, бисексуал нь ижил болон эсрэг хүйстнээ сонирхогч хүнийг хэлдэг. Харин трансжендэр гэдэг нь өөрийнхөө хүйсийг төрөлхийн хүйснээсээ эсрэгээр тодорхойлогч хүн юм. Жишээ нь гей мисс гэгддэг Энхриймаа нь трансжендэр хүний төлөөлөл бөгөөд эрэгтэй биетэй болж төрсөн боловч өөрийгөө эмэгтэй хүн гэж үздэг. Харин манин гэдэг нь шал өөр ойлголт бөгөөд хоёр бэлгэтэй буюу хоёр хүйстэй төрсөн хүнийг хэлдэг. Тэдэнд эр ба эм бэлгэ эрхтэн хоёул байх ба бидний хамгийн сайн мэдэх төлөөл бол Ганбууш юм.
Эдгээр нь бүгд сонголтоор шийдэгддэг асуудал биш. Бид төрөхдөө л өөрсдийн бэлгийн чиг баримжаатай төрдөг. Сонголтоор байсан бол хэн л ингэж нийгэмд ад үзэгдэх тавиланг сонгох вэ дээ. ЛГБТ хүмүүсийг нийгэм, хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болж байна гэж бодох хэрэггүй. Таныг 100 ижил хүйстэнтэй жил хамт амьдрууллаа ч та ижил хүйстнээ сонирхдог болчихгүй л байх. Учир нь та төрөхдөө л эсрэг хүйстнээ сонирхдог болоод төрчихсөн.
ЛГБТ байх нь сэтгэл мэдрэлийн өвчин биш гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарласан. Тэгсэн ч та өвчин гэж бодож байвал яагаад өвчтэй хүмүүсийг өвчнөөр нь ялгаварлан гадуурхдаг юм бэ?
ДОХ тараахын тухайд танд өөрийгөө эрсдэлээс хамгаалах олон боломж бий. Энэ өвчин чинь зүгээр алхаж байгаад тусчихдаг ханиад биш шүү дээ. Харин ч АНУ-н ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн мужуудад ижил хүйстэн хүмүүс үнэнч, бэлгийн нэг хамтрагчтай болсоноор ДОХ-н тархалт буурч буй судалгаа байдаг.
Магадгүй та байгалиас эр эм хүйс заяагдсан. Хүмүүс л ингээд байна гэж бодож байвал ихэнхи амьтадад ижил хүйстнээ сонирхох үзэгдэл ажиглагддаг юм байна. Энэ http://en.wikipedia.org/wiki/
ЛГБТ хүмүүс өнөөгийн нийгэмд үргэлж л хаалттай, нууцлаг ертөнцөд амьдрах шаардлагатай байдаг. Тэд энэ нийгэмд бусдад ад үзэгдэхгүй амьдрахын тулд бүгд л өөрийн төрөлхийн бэлгийн чиг баримжаагаа нууж хүсээгүй жүжигт тоглон, нэлээд нь ийм болж төрсөндөө харамсдаг. Та өөрийгөө хүчилж өөртэйгөө ижил хүйстэй хүнтэй насаараа амьдрах гэж байна гэж төсөөлдөө. Эцэг эх, хамгийн дотны найзаасаа ч нууж амьдрана. Хэн нэгэн хүн мэдчихвий гэж айгаад л, стресс дүүрэн амьдрал. Мэдчихвэл ямар ч давхрагын ямар ч сайн хүн байсан нийгмийн хог шаар л болж хэлэгдэнэ, ялгаварлагдана.
Таныг ЛГБТ хүмүүсийн талаар зөв ойлголт аваасай, тэднийг ялгаварлан гадуурхалгүй адилхан хүн гэдэг утгаар нь ойлгоосой л гэсэн дээ энэхүү нийтлэлийг бичиж байна. Анхаарал тавьж уншсан явдалд талархлаа.
19 Comments
ЛГБТ хүмүүсийн эрх нийгэмд маш их зөрчигддөгийг мэдэхгүй байх шиг байна. Үнэхээр та бүхэн шиг эдгээр хүмүүс юугаа хийх нь бидэнд ямар хамаатай юм гэж бүх хүмүүс үздэг бол харин ч сайн байна. Гэтэл сэтгэхүйн доройтолд орсон хэсэг хүмүүс бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл дарамтанд оруулж, бүх хүнд эрх тэгш үйлчлэх хууль эдгээр хүмүүст үйлчлэхгүй эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх маш их зөрчигддөг. Үзэн ядалтаас үүдэлтэйгээр бусдын эрхийг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохгүй байгаа нь энэ асуудлыг нуугдмал далд, байлгаж иргэдийн ухамсар ойлголтыг дээшлүүлэхэд саад болж байгаа шүү дэ.
Zugeer l hamgiin engineer oilgohod lesbi gay humuus zugeer l emegtei eregtei humuus yag bid nar shig gantshan oorteigee ijilhen gay lesbi humuusiig l hairladag. transsexual ni setgel ni gadnah huisneesee esreg ni gesen ug. bisexual ni hoeuulang ni hairladag humuus heldeg deerees hoyuulang ni hairladaggui torol baidag tern asex. Edgeer humuus ni ooriin husleer bish harin dotoroos ni uuniig shaarddagt orshij baigaa um yag l bid nar esreg huisee hairlahgui esreg huis shigee baihdaa utga neg zuil um. bayarlalaa. Az jargal husie buh humuus dee!
bi bol jiriin l er uuniig unshaad egduu nileen hurlee p3dakuud odoo hen ch ad uzeegui sex hiideg booviig chin tasdaj bugsiig chin taglaagui bhad yu geed hutsaad bdag yum be?hudlaa sensaatslaad bhiin urulduuleh gd bgaanmuu esvel?ter gay party ntrdee tgd vip orgy ntree hiigeech dee harin ch manaih haitsangui chuluutei uls shuu 1 zuiliig ta nart hatuuhan helehed tur zasgat handaj jagsaal tsuglaan(uursdiin erhiin tuluu ch gdg yumuu) esvel olon niited handaj parade ntr hiij usvur nasnii huuhduuded buruu ulger duurialal uzuuleh esvel niigemd buruu message uguh g.m oroldloguud hiivel yostoi bi tevchihgui shuu hatuuhan temtsene
taivan ih zuw yum hellee. Jolie boduul bisexual blgvde. Megan fox law bisexual gsn. yurunhiiduu bol ene oilgolt ni jaahan dvrsgvitel taldaa yum shig sanagddag. Haluuhan ohidtoi jhn zugaatsaj bgad l yag tsagaa tulahaar er hvntei gerlej eej boltsgoono. Yur ni neg iimerhvv l bdag bh.
taivan chi shuu ystoi unen helj yg goliig n olj helj
Заавал гэр бүл болохыг нь зөвшөөрүүлэх, зөвшөөрүүлэхгүй байх нь ямар ач холбогдолтой юм бэ. Хэсэг хамт байсны дараа салахаараа хөрөнгөө хуваахад хэрэглэгдэх юм уу. Эсвэл хүүхэд үрчилж авахад ижил хүйстэн болохоор болохгүй байгаа юм уу. Бид энд биологийн асуудал яриад байна уу, эрх зүйн талаас нь яриад байгаа юм уу. Одоогийн гэр бүлийн хууль нь голдуу дундаасаа гарсан үр хүүхдээ хэрхэн яаж тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх талаасаа л байдаг шдээ. Ижил хүйстнүүдийг хүлээж авахын хувьд бол нийгэм тэр чигээрээ тийм хүмүүс байдгийг мэднэ шдээ. Аливаа эцэг эх үр хүүхэд нь ижил хүйстэн гэдгийг мэдээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тэдгээр хүмүүсийн л асуудал. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх чинь ижил хүйстэн байснаар хөндөгддөггүй биз дээ. Хүмүүс түүхэндээ олон янзаар л амьдарч ирсэн байдаг. Жнь: төсөөлөе л дөө, овгоороо нэг гэр бүр байх, таалагдсан нь таалагдсантайгаа секс хийгээд л /энд заавал нэг нь эрэгтэй нэг нь эмэгтэй байх албагүй/, эсвэл нэг эрэгчин баахан эмэгчинтэй байх, зарим газар одоо ч ийм байна, эсвэл зүгээр л амазончууд шиг эрчүүдийн хэрэг байхгүй гээд л дан нэг хүйсээрээ амьдарч болно шд. Гэтэл бид төрт улс болохоороо хүн амын талаарх бодлоготой байх ёстой. Энэ нь хамгийн дэвшилтэт, шудрага гэгдээд байгаа нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр, цаашлаад тэдгээрээс гарах хүүхдүүдийг гэр бүл гэж томъёолжээ. Энэ нь хүн амын бодлого, нялхасаа тэтгэх бодлого болохоос, хоёр этгээдийн сексийн дур хүсэл, хайр сэтгэлийн харилцаа хамаагүй юм. Тэгэхээр та нар жирийн хүмүүс шиг байж, өөрт учирсан асуудлуудаа өөрсдөө шийдэж сур. Та нар ямар хөгжлийн бэрхшээлтэй улс юм уу. юу горьдоод нийгмийн анхаарлыг хүсээд байгаа юм бэ.
A.Jolie’s нөхөр нь бас бисекс гэж ярьдаг ш тэй.
Hi ene udriin mend bi ch gesen gey zaluu bna. Gei lesbi humuus ymar ih aij tugshij olnii dund uuruuruu baij chadahgui hen negni medchx wee gehees mash ih aij amidardag. gertee ch ajil deeree ch. harin gantsaaraa bhdaa l chuluutei bdg. oilgooroi.
Ийм хүмүүсийн биологи шинжлэх ухааны үндсийг бид ойлгох ёстой. Тэдэнд гэр бүл болох эрхийг нь олгох ёстой. Харин нийгэмд бусдыг уруу татаж буй, садар самууныг өөгшүүлж буй үйлдлүүдийг нь шууд буруушаах ёстой. Ер нь энэ бол нэг төрлийн гажиг, депект шүү дээ, генетикийн хувьд. Нэгэнт ийм болж төрсөн бол бид гадуурхах ёсгүй, эсрэгээрээ эдгээр хүмүүс ч гэсэн замбараагүй бэлгийн амьдралыг дэмжихгүй, энгийн хүүхэд залуусыг уруу татахгүй байх ёстой. Ингэж уруу татагдахгүй байх боловсролыг ч төр өгөх ёстой.
a jolieg hen lesbi ene ter geed baigaa yum be.ter humuusiin toloolol gej bna.uhaan bodol n ochuuhen oorsdiihooroo setgesen erguu malnuud.ugui bol denduu joohon batsaanuud
bi LGBT bna
A.Jolie бисекс шдээ. япон загвар өмсөг эмэгтэйтэй 3 жил хамт амьдарсан гэдэг бх аа. тэр нь мартаж чадахгүй бн нтр гээд хэвлэлээр л нэг шуугсийшд
Baij boloh l zuil shu de. bi huvidaa eserguutsdeggui. Enhriimaa gedeg hunii yariltslagiig ni harj baisan. neeh buruu muuhai yum baihgui l sanagdsan.
Angelina Jolie Lesbian, gay, bisexual, transgender in ali n yum be dee tegeed????
huniih ni huvid oilgoj bna aa. huleen zuvshuuruh eseh ni hunii erhiin asuudal. ijil sonirholtoi humuusiin hoorondoh ahritsaag hen ch horigloogui l bna sh de. humuust hucheer huleen zuvshuuruuleh geed dairaad bdag ni taalagdadgui. barag eruul saruul heviin tursun humuus ni buruudah geed bgaa yum uu haashaa yum. zugeer l hoorondoo zavaartaal duusna biz zaaval niiteer huleen zuvshuuruulj yah gesiin.
Jolie lesbian baitlaa huntei suugaad 3 huuhed torulhu? ugaasaa hench LGBT humuusiig gaduurhaj havchaagui bn. hen ch ad uzdeggui. Harin oorsdoo l horondo mudaltsaj zodoldoj hardaltsaj asuudal usged niigemd buruugaar oilgogddog. Hun er ni eregtei huntei untanuu emegtei huntei untanuu amitantai hiinuu tuhain hunii l uhamsariin asuudal. harin bitgii teriigee niigemd surtalchilaad gaihuulaad bai. dugai muruuruu l yavj bai. bi ingej l bodoj baina.Tegehgui ingeed gay lesbian humuus geed bain bain surtalchilaad baival harin niigmees gaduurhah heregtei
Монголд бүх юм л буруу талаасаа хөгждөг шүү дээ. Энэ нь ойлгож болох зүйл байлаа ч манайд бол буух боломжгүй, амьдралын хөрс шороо нь бүрэлдэхгүй тийм л газар.
zaaa oilgoloo oilgoloo
Tegeed odoo yahuu