Би одоогоос яг 6 жилийн өмнө хаанаас ч хайгаад олохгүй тийм их хайрыг надад бэлэглэсэн анхныхаа хайртай учирсан юм. Тэр минь бүх л зүйлээ надад зориулж ганцхан миний л төлөө юугаа ч зориулахад бэлэн тийм л их хайрыг надад амсуулсан юм даа. Гэвч тэр надаас явчихсан эргэж хэзээ ч ирэхгүйгээр холын хол явчихсан. Түүнийхээ араас зөндөө бүр зөндөө их уйлаад ч нулимс гарсаар л байсан одоо хүртэл өөрсдийнхөө сайхан жаргалтай хамт байсан үеийг бодохоор заримдаа бүтэн өдөржингөө уйлдаг.
Гэвч нэгэнт өнгөрсний хойноос уйлаад ч яах билээ дээ тэр минь наддаа эргээд ирэхгүйгээс хойш гэж боддог болсон. Найз залуу маань одоогоос 4 жилийн өмнө бид үерхээд яг 4 жил болж байхад тэр минь 17-хон насандаа өнгөрчихсөн юм. Хэдий бурхан түүнийг минь надаас дэндүү эрт аваад явчихсанд нь дэндүү их гомддог ч би үргэлж түүнийгээ хэзээ нэгэн цагт эргээд ирэх юм шиг хүлээсээр л байна.
Түүнийгээ алдсанаас хойш нэг ч хүнтэй үерхээгүй би одоо 23-тай, түрүү жил их сургуулиа төгссөн одоо нэг хувийн компанид ажиллаад бараг жил болох гэж байна да. Ерөөсөө өмнөх найз бандиа мартаж чадахгүй байна. Орой болгон түүнийгээ зүүдлээд үргэлж бодсоор л бүр түүнийхээ нэрээр файс хүртэл нээж түүнтэйгээ өнгөрүүлсэн бүх цаг хугацаагаа үүрд дурсаж явахыг хичээдэг болсон. Тэр үргэлж л надаас салдаггүй бид үргэлж л хамт байдаг байсан.
Яагаад бурхан надад ингэж хатуу хандаж байгаан бол гэж зөндөө их боддог гэвч хариултыг нь олж чадахгүй явсаар л байна даа. Үргэлж тэр минь бодогдоод үнэхээр хэцүү байна. Одоо болтол түүнийхээ утасны дугаарыг ч хүртэл устгаж чадахгүй л явжийна, үргэлж үүрд миний хажууд байх юм шиг бодсон хэвээрээ л байна. Яах ёстойн болоо би түүнийгээ одоо зүгээр л мартаад ирээдүйгээ харж амьдрах уу?
Түүнийхээ сүнсийг амар амгалан явуулах уу? Одоо мартсан нь дээр уу? Түүнийгээ мартаж чадахгүй байгаа зүрх сэтгэлээ би хааш нь чиглүүлэх вэ? Өнгөрснөөрөө амьдраад л байх уу?
Дурсамж хайраа мартаж чадахгүй байгаан миний буруу. Хайраа би чамайгаа маш их маш их санаад байна. Үүрд зөвхөн би чинийх чамдаа зориулсан бүх зүйл минь анхных байсан юм шүү уучлаарай сэтгэлээ барьж чадахгүй зөндөө утгагүй юмнууд биччихлээ үнэхээр би түүндээ хайртай…
19 Comments
end neg utagiin aldaa bn aa 17 t doo nz zaluun ongorch ongorood 4 jil blsn gjiin ene ohin odoo 23 t gehiin 21 l bmaar yum bi buruu bdood bn u sonin l yum kkkkkkkk
Хэдий романтик ч мартахгүй амьдрана гэдгийг ойлгохгүй байна. Титаник-ийн эмгэн шиг байх нь эмэгтэй хүнд бол сайхан л байдаг байх. Харин тэр сүүлд суух хүнд нь бол ямар байх уу. тэр хүний үүднээс үзвэл ийм эмэгтэйтэй учирч наждаа эдлье гэж хэн бодоховдээ. холуур холуур …
үнэхээр сайхан хайр байна. тэгсэн ч гэсэн одоо мартах хэрэгтэй. сайхан дурсамж болоод үлдэг. цаг хугацаа эмч гэдэг болохоор аль болох цагийг найзуудтайгаа өнгөрөө. ганцаараа явах тусам хэцүү байх болно
iimerhuu hairiig uur neg hairaar l martaj umartaj chaddag uym shig sanagddag. Hetsuul dee gehdee hicheeh l heregtei uuriinhuu tuluu
Ум сайн амгалан болтугай.
Хүний орчлонд хайртай хүнээсээ сална гэдэг, үүрд харж чадахгүй болно гэдэг үгээр зүйрлэхийн аргагүй харуусал гунигийг авчирдаг. Танил, найз нөхөд, ах дүүс, аав ээж, үр хүүхэд, хань ижил… Ийм үед гашуудаж, харуусаж, харамсаж, харамлахгүй байхын аргагүй байдаг. Гэхдээ энэ нь сэтгэлийн өвчин, тэнгэр оронд одогсдыг замд нь төөрүүлдэг гэж олон соёлд үздэг тул хүмүүсийг цайлах, хүүхэд баярлуулах, найрлах, дуу хуур болох заншил байдаг.
Чиний хайртай хүний сүнс хаа нэгэн газар илүү хэрэгтэй байгаад, өөр сүнс хийж чадахгүй ажил байсан болоод л бурхан авсан гэж бод. Энэ бол шийтгэл биш, энэ бол ертөнцийн төгсгөл биш. Сүнс болгон хийх ажилтай. Тэрнийгээ л хийж байгаа.
Чи харин байнга түүнийг бодож, санаж, дуудаж, хийх ажлыг нь хийлгэхгүй, сэтгэлдээ хоргодуулаад, хажуудаа уяна гэдэг буруу шүү. Чи өөрийгөө ч зовооно, өрөөлийг чинь ядраана. ШУ-аар одоохондоо баталж чадаагүй ч сүнс төөрөх, хоргодох гэж зүйл байдагийг олон үеийн зөн билэгчид, өнгөрснийг мэдэрдэг хүмүүс хэлдэг.
Тэр хүнийг санаж, дурсаж явах, харуусаж гашуудах, харамлаж гомдох 2 шал ондоо шүү дээ. Нэг нь эерэг энерги, нөгөө нь сөргийг дагуулна. Өөрийгөө ариусгаж, тэр хүнд хайрын сайхныг мэдрүүлсэнд таларх. Дотроо залбир. Баярла. Бясалга. Сайхныг нь дурсаж инээмсэглэ. Илүү сайхан зүйл бүтээхээр явсанд нь бусад хүмүүсийн өмнөөс таларх. Тэр хүний сүнсэнд чиний энэ талархал, сайн энерги цааш явах замыг нь засч өгөх болно. Байгалийн хуулинд миний чиний, тэрний энэний гэсэн өмчлөх зүйл байдаггүй. Тэр хүний гээд байгаа сүнс гэх зүйл буцаад л байгаль дэлхийдээ шингэж, эргээд чамд эргэж ирэх болно. Чиний хүүхдэд, чиний ирээдүйн ханьд, ажил амьдралд. Эргэн тойрны бүх зүйлд шингэнэ. Бүр чиний дургүй хүнд хүртэл. Тийм болохоор хүнд болгонд шингэсэн болхоор бас хүн болгоныг хайрла.
Чи түүнд хайртайгаа баталж байгаа нь энэ гээд байнга санаж, бодож, өөрийгөө хорьж, ганцаардуулж, уйлах хэрэггүй. Энэ бүгд сэтгэлийн халдварт өвчин. Улам бүр чамайг доройтуулна, өвтгөнө. Чамайг харанхуй нөмрөнө. Чиний хайртай хүн чинь чамайг танихгүй болно. Чамд болон эргэн тойрныхон, гэр бүлийхэн, найз нөхөд гээд бүх хүмүүст энэ чинь нөлөөлнө, өвтгөнө. Амьдрал, ажилд чинь нөлөөлнө. Хамгийн гол нь чи ингэснээрээ ирээдүйгээ өөрчилж чадна. Ирээдүйгээ зовлон гуниг, уйтгараар дүүргэж чадна. Хэн ч үүнийг хүсэхгүй.
Хийхэд хэцүү ч одоо түүнийгээ өөрөөсөө одоо явуулах цаг болсон. Чи хангалттай шаналсан. Өөрийгөө чөлөөл. Тэр байсан бол үүнийг л хүсч байгаа. Ийм явдал болсонд чиний ч буруу байхгүй, түүний ч буруу байхгүй, бурхан гэгч зүйлийн ч буруу биш.
Ум сайн амгалан болтугай.
suns ni horogdood baival ajil uils chini muudna. amidral chini doroitno. nuhur oldohgui ganzaar l ene horvoog zovj tuuldag yum baina lee. sunsiig ni taivan yavuul. zul urguud taivan amar gej heleh yostoi yum bna lee. suns horogdoh ih muu yum bilee. manai egch yag ingej zovj baigaad 2009 ond zaluugaaraa nas barsan. ih zovj ungursun. egch manai egchiin nuhur nas baraad yag ingej amidral ni uruudsaar baigaad nad barsan. edelj chadaagui hairaa odoo nuguu yertunzud edelj baigaa baih daa. dahin hun bolj turh boltugai.
Энэ нээрээ ямар элэг эмтэрмээр юм бэ. Би урьд нь охидуудаас салж л байсан. Гэхдээ ийм романтик зүйлс уншиж байгаагүй юм байна. Гоё ч юм шиг.
hoinoos ni ingej ih gashuudah mash muu sh de, zon bilgiin tulaan uzsen u, uhegsdiin sunsiig taivan bailga gd tegehgui bol chinii ene baidal setgetsiin ovchind hurehed ih oirhon bna, chi neg medhed ih sonin bolchihson bna hun medreliin gun shokond orhooroo mash amarhan ovchtei boldogiin odoohon boli yund tegj ih haramsdiin chinii tavilan iim l baihgui yu , uur saihan amidral huleej bhad burhan bolson hun bodoj zaluu nasaa ongorooj bdag chamaas iluu zovj yavaa ochnoon hun bga sh de, dursamjaaraa gashuudlaaraa amidraad bval amidraad l bna, odoo boliz uz solio tuslaa. sereechee , bi bur huuhedtei bhda nohor maani burhan bolj bsan cham shig 24-25 tai , tegeel amidraad l bna. chinii ene baidal ongorsniig sergeej bodoh ovchin l gj helie,
ivii de gej egch ni oor deeree tosoolood bodson chin unheer aimaar sanagdaj bna..minii duu sanaad martaj chadahgui bailaa geed bosood irehgui shuu de..tiim bolohoor minii duu setgeleen changalaad martahiig hichee uragshaa harj amidrah heregtei..oor saihan hairtai uchirnaa minii duu..dongoj 23 nas shuu de..chinii amidral yagaach ugui bna…amidral ehleegui hezee 1 tsagt saihan hairtai uchiraad hanilaad ur huuhedtei bolood irehiin tsagt martagdanaa sanaa zovoltgui..ter hairaa huleegeed l ajilaa hiigeed ali boloh sanaj setgelee zovoohguig hicheegeed yavj baital bolno biz de…amjilt ok..
martsan n deer!
uyrheed 4 jil bolj bhad 17 nasandaa geheer 13taigaas ehelsen bhneee OMG
Битгий март. Гэхдээ битгий ингээд байгаад бай. Сайхан амьдар. түүнийхээ төлөө. тэр чинь байсан бол чамайг яаж амьдраасай гэж бодох байсан бол тийм л амьдар. Минийхээр бол гэр бүл үр хүүхэд гээд л сайн сайхан бүхнийг хүсэх байсан. Тэрний бас өөрийнхөө хоёр хүний өмнөөс амьдар дутууг нь нөх. үнэхээр ингэж ирээдүйгээ харж чадахгүй бол хойноос нь яв. (сүүлчийнх нь тоглоом шүү)
Надад асуултынхаа хариултыг бурнаас мэдчүүл надаа бас хэл дуулгачиарай. Учир нь бурхан бид 2 тооцоотой болоод нэлээд олон жил өнгөрчээ, Уулзаж тооцоо хийх цаг төд удахгүй ирнэ гэж найдаж бгаа.
um sain amgalan baix boltugai… xorvoogiin xatuu jamiig bid yaaj ch chadaxgui,,, xaramsaj bna chamtai xamt…
uurtsaih80@yahoo.com saihan yariltsii setgeliig chini nudiig chini neehed tuslaya za bicheerei
Уйллаа. Нүдэнд нулимс цийлэгнэж байна. Үнэхээр хэцүү мартахыг тархи хүсэвч, зүрх мартахыг хориглодог.
Түүнтэйгээ уулзах тэр нэгэн сайхан мөчийг хүлээж өөрийн хийх ёстой бүхнээ, түүний гүйцээж чадаагүй бүхнийг дуусгахын төлөө амьдар даа. Хэзээ нэгэн цагт чи түүн дээрээ очно. Магадгүй 50, 60, 70 жилийн дараа. Тэр үед чи юу хийж чадсан бэ гэдгээ түүндээ хэлээрэй.
GHOST GEED KINO SHIG L YUM BOLJDEE HARAMSALTAI YUMAA TEE HERVEE TER AMID BGAAD TA 2 UERHEJ BAISAN BOL ODIID AIL HEDIIN SALCHIHSAN BAIH BAISANDAA MAGADGUI BOON UZEN YADALT
Hairiigaa aldana gdg uneher hetsuu bi bol tosoolj chadahgui. Busgui mine odoo martah heregtei burhan chinii hairiig awaad ywsan lyum chine
Dahiad Shan hairiig yeuulnaa. Amjilt husii