Бидэнтэй цуг байхгүй байгаа хүмүүс

026

Ийм зүйлтэй учираад амьдралаа алдсан цөөнгүй хүмүүс мэдэх учраас хэрэгтэй байж магадгүй гээд Түүнийхээ сүнсийг амар амгалан явуулах уу? захианд бичсэн хариугаа Bonko нийтэлж байна. 

Ум сайн амгалан болтугай.

Хүний орчлонд хайртай хүнээсээ сална гэдэг, үүрд харж чадахгүй болно гэдэг үгээр зүйрлэхийн аргагүй харуусал гунигийг авчирдаг. Танил, найз нөхөд, ах дүүс, аав ээж, үр хүүхэд, хань ижил… Ийм үед гашуудаж, харуусаж, харамсаж, харамлахгүй байхын аргагүй байдаг. Гэхдээ энэ нь сэтгэлийн өвчин, тэнгэр оронд одогсдыг замд нь төөрүүлдэг гэж олон соёлд үздэг тул хүмүүсийг цайлах, хүүхэд баярлуулах, найрлах, дуу хуур болох заншил байдаг.

Чиний хайртай хүний сүнс хаа нэгэн газар илүү хэрэгтэй байгаад, өөр сүнс хийж чадахгүй ажил байсан болоод л бурхан авсан гэж бод. Энэ бол шийтгэл биш, энэ бол ертөнцийн төгсгөл биш. Сүнс болгон хийх ажилтай. Тэрнийгээ л хийж байгаа.

Чи харин байнга түүнийг бодож, санаж, дуудаж, хийх ажлыг нь хийлгэхгүй, сэтгэлдээ хоргодуулаад, хажуудаа уяна гэдэг буруу шүү. Чи өөрийгөө ч зовооно, өрөөлийг чинь ядраана. ШУ-аар одоохондоо баталж чадаагүй ч сүнс төөрөх, хоргодох гэж зүйл байдагийг олон үеийн зөн билэгчид, өнгөрснийг мэдэрдэг хүмүүс хэлдэг.

Тэр хүнийг санаж, дурсаж явах, харуусаж гашуудах, харамлаж гомдох 2 шал ондоо шүү дээ. Нэг нь эерэг энерги, нөгөө нь сөргийг дагуулна. Өөрийгөө ариусгаж, тэр хүнд хайрын сайхныг мэдрүүлсэнд таларх. Дотроо залбир. Баярла. Бясалга. Сайхныг нь дурсаж инээмсэглэ. Илүү сайхан зүйл бүтээхээр явсанд нь бусад хүмүүсийн өмнөөс таларх. Тэр хүний сүнсэнд чиний энэ талархал, сайн энерги цааш явах замыг нь засч өгөх болно. Байгалийн хуулинд миний чиний, тэрний энэний гэсэн өмчлөх зүйл байдаггүй. Тэр хүний гээд байгаа сүнс гэх зүйл буцаад л байгаль дэлхийдээ шингэж, эргээд чамд эргэж ирэх болно. Чиний хүүхдэд, чиний ирээдүйн ханьд, ажил амьдралд. Эргэн тойрны бүх зүйлд шингэнэ. Бүр чиний дургүй хүнд хүртэл. Тийм болохоор хүнд болгонд шингэсэн болхоор бас хүн болгоныг хайрла.

Чи түүнд хайртайгаа баталж байгаа нь энэ гээд байнга санаж, бодож, өөрийгөө хорьж, ганцаардуулж, уйлах хэрэггүй. Энэ бүгд сэтгэлийн халдварт өвчин. Улам бүр чамайг доройтуулна, өвтгөнө. Чамайг харанхуй нөмрөнө. Чиний хайртай хүн чинь чамайг танихгүй болно. Чамд болон эргэн тойрныхон, гэр бүлийхэн, найз нөхөд гээд бүх хүмүүст энэ чинь нөлөөлнө, өвтгөнө. Амьдрал, ажилд чинь нөлөөлнө. Хамгийн гол нь чи ингэснээрээ ирээдүйгээ өөрчилж чадна. Ирээдүйгээ зовлон гуниг, уйтгараар дүүргэж чадна. Хэн ч үүнийг хүсэхгүй.

Хийхэд хэцүү ч одоо түүнийгээ өөрөөсөө одоо явуулах цаг болсон. Чи хангалттай шаналсан. Өөрийгөө чөлөөл. Тэр байсан бол үүнийг л хүсч байгаа. Ийм явдал болсонд чиний ч буруу байхгүй, түүний ч буруу байхгүй, бурхан гэгч зүйлийн ч буруу биш.

Ум сайн амгалан болтугай.

5 Comments

  1. MglausCom says:

    gashuudah hugatsaa oortoo heseg ogood daraa n nulimsaa archaad chanh uragshaa l harj amidar

  2. Tseene says:

    Zuv bn

  3. zuv says:

    yund itguulne. tuundee itgene. sain uhaad bodood uz

  4. Ramirez Sanchez says:

    Хүн төрсөн бол үхэх нь үнэн үүнийг зүгээр л энгийн зүйлээр хүлээж авч сурчгаа тэхгүй тэгээд л худлаа баахан цэцэрхэгчид гарж ирцгээгээд бха юм.

  5. dorj says:

    Энэ зөвлөгөө зөв санагдаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.