Хүүтэй л болмоор байна…

200353956-001

Манайх 2 охинтой юмаа. Би 2 охиноо төрүүлэх гэж нилээн юм болж байж төрүүлсэн. Эхний охиноо төрүүлэхдээ жирэмсний сүүлийн хордлого бөөрний даралт гээд маш их 200 хүрээд хавагнаад арай гэж 9 сар хүрээл кисэр хагалгаагаар 3 кг охин төрүүлсэн. 2 дахь охин дөнгөж 7 сар хүрч байтал бас л нөгөөх бөөрний даралт 240 хүрээд аймаар хүчтэй толгой өвдөөд хавагнаад үхэхээ шахсан. Түргэнээр төрөх эмнэлэг рүү хүргэгдээд эмч нар шээсний шинжилгээ аваад бөөр 3 бүхэл уураг алдаж байна 3 бүхэл гэдэг нь маш их юм билээ. Хагалгаа хийхгүй бол даралт нь буухгүй эхийн амь аварч байна гээд хууль яриад яаралтай шууд хагалгаа хийсэн.

Би эсэргүүцэх ямар ч эрх байхгүй юм билээ. Би уйлсаар хүүхэд яах вэ гэсэн чинь та нар залуу хүмүүс ахиад хүүхэдтэй болохгүй юу гээд байсан. Ер нь хэцүү дээ дутуугийн дутуу гээд хүүхдийн тухай 1 ч үг ярихгүй байсан. Хагалгааны дараа нөхөр маань эмч нартай уулзсан тэгсэн 1 кг охин амьд гэсэн 7 хоног тэсэх юм бол амьдрана гэж хэлсэн.

Тэгсэн миний охин хүн болох дуртай тоох ч үгүй ёстой цоглог байсан би хөхөө саагаад 5 граммаар хооллодог байсан. Инкүбаторт алгын чинээ охин минь 2 сар эмнэлэгээр гэр хийсэн дээ. Эмнэлэгээс гарахад дөнгөж 2 кг хүрч байлаа. Тэгээд гэртээ гараад жин ёстой сайн нэмсэн. Одоо 2 настай хэн ч харсан дутуу төрсөн гэж хэлдэггүй мэддэггүй. Үеийнхээ хүүхдүүдээс бие бялдараараа бараг илүү шахуу хөөрхөн эгдүүтэй охин болсон.

Охиноо хүн болгох гэж их зүдэрч хичээсэн аав нь маш их зүтгэсэн эмч нар сувилагч асрагч гээд бүгдэд нь мөнгө атгуулж байж хүн болгосон доо. Одоо гэрийн ганц баяр баясгалан шулагнаад л. Том охин маань 5 настай. Гол асуух зүйлдээ орий.

Манай нөхөр 35 би 33 настай. Нодлин охиноо төрүүлснээс хойш ядарсан юмуу бие маш их өвдөж эмнэлэгээс салаагүй 1-р эмнэлэгийн эмчид төрсөн түүхээ ярьтал та 2 ахиж хүүхэдтэй болж хэрэггүй нас ахих тусам хэцүү хүндрэлтэй төрнө амь насаа алдаж мэднэ. Яаж бараг 2 хүүхэд төрүүлсэн юм гэсэн. Бид 2 уул нь 1 сайхан хүүтэй болох санаатай байсан. Одоо ч горьдлого тасардаггүй. Нөхөр маань хүү хүсээд байх юм. Төрөхийн хагалгаа хийсэн эмч маань бөөрөө сайн эмчлүүлээд ахиад хүүхэдтэй болж болно ш дээ гэж хэлсэн юмаа. Бүр гайхаад тэгээд бөөрөө эмчлүүлэх гэсэн чинь тэр дотрын эмч юуг нь эмчлүүлэхийн бэ чи жирэмсэн болохоороо бөөрний даралт ихсэж бөөр чинь өвддөг хүүхэд тээгээгүй үедээ хэвийн зүгээр гэх юм тэгээд эмчилсэнгүй.

Ахиад хүүхэдтэй болвол яах бол гэж айх юм бас хагалгаагаар 3 удаа төрдөг юм билээ одоо надад ганцхан боломж байдаг. Энэ ганцдаа хүүтэй болмоор байдаг. Ер нь та бүхэн яаж хүүтэй болох тухай хэлж өгч туслаач. Мэддэг эмч эмнэлэг байдаг гэсэн бас тэр хятад хуанли харсан ер таардаггүй шал худлаа санагдах юма. Бас жирэмсэн үеийг сайн хянадаг эмнэлэг ямар эмнэлэг байна вэ? Та бүхэн асуусан эргэлзсэн болгонд минь зөвлөгөө санаа бодлоо хуваалцаарай баярлалаа…

23 Comments

  1. саран says:

    постны эзэн юу болсон төрсөн үү дахиж?

  2. Зочин says:

    Хүмүүс охин байхад болно гэж их бичжээ. гэхдээ үнэн амьдрал дээр эр хүн хүү маш их хүсдэг. Чамд гэж хэлэхэд чиний бие үнэхээр дийлэхгүй бол дахин төрөөд хэрэггүй байх. 2 охиноо бодсон нь дээр. Охидуудад ааваас илүү ээж хэрэгтэй. Харин бие чинв дийлэх юм бол дахиад үзээд алд. Гадагшаа явж эмчид үзүүлээд зөвлөгөө авч байгаад төрсөн нь дээр шүү. Монголд найдваргүй. Эмч нар юу ч гэж хэлж мэднэ. Чамд эз жаргал хүсье!

  3. er hvn udma bodjo shde says:

    bodood vzeech er hvn oorin udam ugsaaga bodoj bga shde ohin hvn nuhur dagaal yawchin hrin er hvn chin udam ugsaaga zalguuldin bshv tegleech hv hvsdgvi aaw gj baidi mi bi bol bie shan tordoj bgad gants blomjo ashgal gj helmeer bn

  4. vv says:

    Мангараа чи 2 охиндоо амьд харагдаж байсан нь дээр дээ. Тэртээ тэргүй үнэхээр л хүү хэрэгтэй байгаа бол өөр хүүхнээс ол гэхгүй юу

  5. Zahidaliin ezen bainaa.. says:

    Sain baina uu??setgegdel uldeesen ta buhendee mash ih bayrlalaa.. Er ni ta buhnii helseniig dagasan ni deer bh gej bodogdloo..Deer emegtei gesen hund chamd ontsgoilon bayrlalaa..nadtai adilhan hun baidgiin bna…hamgiin gol ni asargaa ih chuhal yum bdagiin bna le…biee sain bodoj bhgui bol ih yadardag yum bilee..

  6. nnnn says:

    huutei bol ohintoi, ohintoi bol huutei dee. Ahij jiremslevel mash undur ersdeltei, uhchikhvel 2 huurhun ohiniig chine hen hairlakh u? boddoo? hen ch bish. ohinoo hairla. ahij bitgii tur.

  7. sara says:

    Chi heterhii az turshij bndaa. 3 dahia az tushih bolvuu sain l bodooroi. 3 unchin huuhed uldeechiv. Nuhur chin joohon hun chanartai bval yasiin. Muugaar ami nas sainaar hevtriin bolvol yahiin. Nuhur chin nasaaraa asarch chadhii muu. Hursundeeree buu uuriiguu bod. Bitgii sain hun bolj uuriiguu zolioslo. Sayhan manai nz 2 ohinoo golon bj huu gargasan. Orond n savgui, nuhurgui 3 nylh huuhedtei bie muutai bolood uldsendee. 

  8. Yuhnbfy says:

    Gadaadad suulguulaa. Oor yam arch argagui

  9. dzv says:

    aav ni yamar uudgui etseg ve? minii aav dvv bid hoyoriig huiseer mine golood dahiad hvv turvvlne geed eejiin mine amiar denchin tavisan bol bi hezzzzeeeee ch uuchlahgui bh bsaan. muuhai gedeg ni. azaar aav maani tiim bish yumdaa. Burhandaa bayarlii iim etseg eh zayagaaguid…

  10. h says:

    Minii tanidadag hun bas buurnuus bolood huuhdee dutuu turuulj bsan. gehdee sayahan 2dahi huuhdee olood 5-6sar bolood solongos yavaad tendee emchiin hyanaltand ni orj baij bgaad uuruu ch hundrelgui huuhed ni ch heviin turuud irsen b.a lee. solongost barag 4sar bj bgaad irsen bhaa. solongos emneleg sudlaad erthen hyanaltand ni orood yavbal ggui yum shig b.a lee. sain sudlaad uzeerei. 

  11. BOY says:

    amjilt husii chinii bodol chin zub shuu uuruu gesen huutei bolohiig husej bgaa ym bn sh dee ehleed bie sain emchluulee 1 r emleg er hetsuu uragshaa yabj emlegeer orson deer baihaa bolomjtoi bol ahiad 2 jil amarahgui yu daa huurhun huutei bolooroi setgel uudurug baina shuu zaluu bn

  12. Abc says:

    2 ohinoo bod, chi uhchihvel hen ene 2 iig chin geh yum be. Daralt gedeg chin togloom bish shuu , tarhinii harvalt hurtel ogno. Nohor chin bas chi ch bas uhaan muutai sanagdlaa

  13. Zuvulguu says:

    монголд л гурван удаа хийсвэрээр төгдөг гээд эмч нар нь худлаа хууль гаргадаг болхороос биш баруунд зүгээр л юм байна лээ ш д. чи гадаадад шинжилгээ өгөөд зөвөлгөө авчих боломжтой бол гадынханаас асуу. тэр нь дээр гадныхан сайн судлаад боломжтой бол гэрээ байгуулаад хэд л бол хэдэн хүүхэд гаргах болмжтой юм байна лээ.

  14. egch says:

    tegleech dutuu tursun huuhduud 2 oi unguruud ireheer zaawal ymar neg oyun uhaanii homsdoltoi eswel, udaan oilgoltoi, ymara neg baidin, odoohondoo ohin chini joohon bolohoor medegdgui baigaa, yag tomrood hciheel surguulid orood ireheer ueiinheesee hotsrogdoltoi baidiin. uuniigee dutuu tursun esteg ehchuud ih emzeg huleej avj busdaas nuudag. eruul biteie baijiij eruul huuhed turuulne. ahaid bas dutuu huuhed turuuleed yamar hereg baina, ter huuhed l zovno.

  15. egch says:

    chinii amidral 2 ohindoo amid seruun uldeh chini chuhal yumuu?? eswel huu gargana geed 2 ohinoo hayda uheh chini chuhal yumuu?? naad nurhushuu uhaantai yum chini yu geed hutsaad baigan. huuhed l huuhed, huu ohin yalgaa baihgui, ta hoyuroos garsiin baigaa bizdee. esguu bol buur dahaid 4, 5 n jiliin daraa bie eruul emchiluulj baigaad boloochdee. tgd hugshiruud ireheer down sindrom geed sindromtoi huuheduud garah ersdel mash nimegdene. mongold 35-s deesh nasnii 50-100 turult tutamd tiim gardag gesen. uuruu l shiid.

  16. emegtei says:

    Bi yag cham shig suuliin hordlogond orj bj daralf havangaas bolj ehnii 2 huuhdee arai gej toruulsen. Zoriglood saya 3 dahi huuhdee toruulebed uridahaasaa dordoj bas 7 sar dunguj hurgeed emch narin shiidvereer yaraltai toruulj 1kg ch hureegui byatshan urtei bolson. Incubatort emnelegt 3 sar bolj garsan. Yer ni bol high risktei buyu turult burt  ter pre-eclampsia 15%-aar nemegddeg gdg yum bilee shuu. Jiriin uyed daralt heviin bdag jiremslenguut buur uurgaa hayaj daralt iheddeg. Nuhur chin herev oilgoh bol ingeed zogsson ni deer bh. Ugui bol mash risktei, jiremsnii ehnees l specialist emchiin nariin hyanalt dor bh heregtei. 

  17. sartuul.ganbaa@yahoo.com says:

    Huhurtuu hel huseed bgan bol huuhed huu orgoj aw 

  18. Zaluu 32 says:

    Huu husehed heddugeer zuun yamar hamaa bnaa.  Ohin huu geltgui huuhed hoorhodoo tehdee huu husdeggui er hun gej baihgui. Ihenh eejuud ch gesen huu iluu husdegshd. Chamd zovlohod mongo sain tsugluulj bgaad koread ur suulguulaad tendee tor. Emchilgee shal oor shuu boornii havan zergiig bol asuudalgui argalna. Mongold hetsuu geed bgaa yum zugeer l yordiin emchilgee n baidiin bnlee. Yor n hort havdar arhag huuch ovchnuudiig l hund gej yarinuu gehees odoo zugeer bgaa booriig yu gej hund gehevdee

  19. ? says:

    arai gej 2 ohintoi bolchihood yaaj ingej bodoj chadaj bnaa. Hunii shunalaa gej!

  20. Maya says:

    Iim humuus baih gej,uuruu uhliin ermegt ochchood ur huuhdiinhee buyanaar amid garsiin bishuu.Hoyor ohin ni gomdohviidee.Huu huseed bna genuu,ene odoo heddugeer zuun be!!!

  21. lolly says:

    Охин ч бай хүү ч бай адилхан д мах цусны чинь тасархай шүү дээ. 2 хөөрхөн охинтой болохоор бие л сайн бод. Өмнөхөөс чинь илүү хүндрэл гаруул яахын

  22. Booyoo says:

    Biee sain emchluulj bgaal ur suulguulaad l huutei bolchihgui yu daa Solongosd humuus ih syylgyyldag gesen Odoo gantshan  bolomj bgaa yum chin naidvartai n l deer bhoo

  23. zochin says:

    Нехер чинь ямар еедгуй юм бэ. Хун амь насаа алдах шахаж байж 2 хеерхен охин теруулж егч байхад чинь. Чи ч байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдраач. Би хуу охин нь хамагуй ганцхан хуухэдтэй л болохыг хусч байна. Хоёр хуухэд гэж би мереедеж ч чадахгуй байхад хуу хусээд хэцуу байна гэж бичээд. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.