Сайн байцгаана уу залуучууд, бүсгүйчүүдээ! Би та бүхний л нэгэн адил хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, амьдралын итгэлтэй залуу байна. Энэ сайтыг уншиж Монголын ирээдүй болсон залуу үеийнхнийхээ хайр дурлал, үерхэл нөхөрлөл хэрхэн өрнөж байгаатай танилцдаг гэх үү дээ.
Сүүлийн үед хамгийн их уншигдах болсон сэдэв буюу хамгийн их хөндөгдөж байгаа асуудал нь гэр бүлийн хэрүүл маргаан, салалт болсон ажиглагдлаа. Миний бодлоор аливаа хайр сэтгэлийн асуудал хүлцэнгүй, тэвчээртэй, харилцан хүндэтгэсэн харьцаан дээр бат тогтдог байх. Гэхдээ мэдээж хамгийн чухал нь итгэлцэл. Та бүхэнд улиг болсон зүйлийг ахин давтан хэлэе. Хардана гэдэг бол хайртай хүнээ харамласандаа биш, цэвэр атаархлын гаралтай мэдрэлийн өвчин юм шүү.
Эрчүүдэд: Таны согтохын жаргалыг би хорьж чадахгүй. Өөрийн согтохын жаргалыг өрөөл бусдад битгий зовлон болгож авчир. Тийм юм болвол ямар ч түвшний сайхан харьцааг сөнөөхийн л нэмэр. Ерөнхийлөгч Очирбат ажлын ямар ч стресстэй байсан гэрийнхээ үүдэнд үргэлж инээмсэглэж зогсдог байсан гэдэг. Ажлын стресс гэр бүлд чинь ямар ч нөхцөлд хамаарах ёсгүй. Тэр нэг гуравдагч этгээдийг хэзээ ч битгий оролцуул. Энэ бол хүлээн зөвшөөрөгдөшгүй зүйл. Бодоод үз, эр хүн та түр зуурын жаргалын хүслээ дарж чадахгүй бол түр зуурын зовлонг өөртөө л удаана. Бүсгүйчүүд их сонин хүмүүс шүү дээ хэхэ, шал өөр ертөнц. Гэхдээ ярилцах нь зүйтэй. Тэд шүүмжлэлд их мэдрэмтгий /ялангуяа ухаалаг нэгэн нь/, хэрэв та хангалттай мэдрүүлэхээр ойлгуулсан бол бүсгүйчүүд өөрийнхөө дотор луу маш сайн өнгийж чаддаг. Тэд магтаалд ч мөн мэдрэмтгий. Ер нь ухаалаг бүсгүйчүүд ямар ч ухаалаг эр хүнээс илүүтэйгээр үгийг маш сайн хүлээж авдаг. Тэгэхээр таны бүсгүй таны хэлсэн үгийг сайн санаж байвал бүсгүй тань ухаалаг хүн байна.
Бүсгүйчүүдэд: Эрчүүд бид уйдамтгай хүмүүс. Үүнийг нуух шаардлага байхгүй. Гэхдээ бид ч бас бүсгүйчүүд та бүхэнтэй адил маш их дасдаг, үгүйлдэг. Би өөрөө эр хүний хувьд, хүссэнээрээ ажил төрөл, найз нөхөдтэйгээ хамт байдаг ч хайртай бүсгүйтэйгээ өдөрт хамгийн багадаа 6 цаг хамт байдаг /мэдээж унтлагын цаг оролгүйгээр/. Тэгэхээр би нэг талдаа хайртаасаа уйдаж найз нөхөдтэйгээ уулзаж байгаа ч, нөгөө талдаа хайртаа үгүйлсэн сэтгэлээр түүнтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг. Эр хүний хайр ийм л байдаг.
Бүсгүй минь, уцаараа дар. Энэ сайтаас харахнээ эмэгтэй хүн та гэрийн эзнээ янз бүрээр дуудаж, доромжилдог гэдгийг уншаад их гайхлаа. Мэдээж бүх эмэгтэй хүн тийм биш л байх. Хэрвээ та уурлахаараа хайртай хүнээ доромжилж, элдвээр дууддаг бол, санаж яв, эр хүний хийморь гэж байдаг. Тэр хийморь өөртөө итгэх итгэл, бардам зан, чанга инээдээр тэжээгддэг юм. Тэгэхээр бүсгүй та элдвээр доромжилвол эр хүний хийморь доройтно. Эр хүн ер нь эр хүндээ дархлаатай байдаг. Нэг их хамрагдаж, дагаж гүйгээд байдаггүй. Тэгэхээр, эр хүнийг нууцхан хурцалдаг бүсгүйчүүдийг л “гэргий” гэж дууддаг. Түүнээс биш харах бүртээ мохоогоод байвал эр нөхрийн чинь ажил ч явахаа больж эхэлнэ. Хүнээс дөлж, худал хэлэх гэх мэт бүхий л муу зан чанарууд ажиглагдана.
Эцэст нь: Энэ хорвоод буцааж болдоггүй гурван л зүйл байдаг.
1. Цаг хугацаа
2. Үг
3. Боломж
10 Comments
eregtei humuus chini oorsdoo l oorsdiinhoo hiimoriig unagaj yvdag biz dee. ar tald ni hichneen ih uhaan zarj tesver tevcheer gargaj baihad oilgohgui arhi dars uuj huuhen shuuhan erguulj or zeel tavij gertee boon heruul chirseer orj irj bgaa humuusiig bid chini hichneen hairlaad hichneen halamjlaad yamarch hereggui bh yum bna shdee. ideh hool ni belen, omsoh huvtsas n belen odor bur l tseverhen huvtsas omsono, huuhed ingelee teglee gej nemelt ajil gargaj ogohgui buh yumiig ni beldej ogch bhad enenees iluu yah bilee dee.
er huniig esvel hetserhii ih hairlaj boldoggui bololtoi. oodoos n bainga asaj nuuriig n maajij baival saihan baih bololtoi
iimuud n iimuudteigee haritsaad evdreegui dajgui yavjiidag bhgui yu kk. ene zaluug neg ih yardag, yadargaatai, hartai, halamjgui, humuujliin bolon setgeciin dogoldoltoi humuustei amidruulbal yasan ch udaan tesehgui esvel boon nervtsen amitan nogoo helj bolq olon haraalaaraa ooroo sxn busdiig bulaal yavjiih bsn ch yum bilw, onogdson huvi tavilandaa ezen n bolj sxn amidraarai
hvmvvsiin setgehvid zuv zvitei bodol turvvleh setgegdel bichsen “er hvn” tanid bayarlalaa. end bichsen niitlel chin olon hosuudiin hariltsaand ahits gargah boltugai. saihan zvild urialsan chin talarhay. chamd az jargal hvsie
Erchuud ch gsn ehneruudee bitii eldweer heleerei en site-iig unshij bhad erchuud l ehneruudee eldew muugaar haraah n ih bdiimshig bgaiiin bidend er hiimori etr n bdgu ch emzeg setgeldee iluu ih sharhalj zowdiim shuu
Сайхан захидал байна.
Үнэхээр цаг хугацаа, хэлсэн үг-г буцааж болдоггүй хорвоо юм билээ.
erchuud uursdiiguu hundluulmeer bgaa bol hiimori miimori gej hutsmaar bgaa bol oorsdoo er hun shig bgaad surchih . daraa n hundlie za uy? oilgosonuu? yasan ih hiimoritoi nowshnuud we. karaoke buudal hesch yanhhanii bogs dolooj yawdag bjiij ta nart uhsen baasnii hiimori bdgiin?
Iiimerhuu gegeeleg uhamsar doroi humuust 1iig boduulsan uhaaruulsan zahidal bichsen hund bayarlalaa, Er ni bol hun gedeg amitan yumand jaahan ch huleetstei handah heregtei yum shuudee er ch bai em ch bai, bi ooroo ih yardag zantai, suuld ni ooriigoo zemledeg
Үнэн шүү сайхан зүйл бичжээ. Хүн уурлаж, муудалцаж, бухимдсан ч уур уцаараа барьж чадахгүй бол араатанаас ялгаа юу байхав. хэн хэнийхээ үгийг сонсож хүлээцтэй байх ёстой юм уу даа.
unen shuu er hun hunii hiimoriig gutaaj bolkui shuu busgui hun gdg chin asar ih teswer hatuujil tewcheer shaardagddag ym bnlee ymiig uujuu uhaanaar bodkui bol shuud l bodson bodloo durs hiitel ni heleed uurlaad nogoo hunee gomdooj boldguin bnlee amjilttai yvaa er hunii ard urgelj uhaalag ehneruud ni bdg gej mdej bgaazdee bitgii uurlaj bai busguichuudee urgelj tesej tewchij huleetstei handaj bgaarai naadah tsaadah uchrig bodoj uzeerei
like