Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий. Бусдын л нэгэн адил сэтгэлийн үг, зөвлөгөө авах гэж хандаж байна. Биеийн өвчнөөс илүү сэтгэлийн өвчин хэцүү гэдэг үнэн юм. Би ер нь багийн л жаахан сонин хүүхэд байсан л даа. Аавыгаа алдсанаас хойш маш их хар дарж зүүдэлдэг. Янз бүрийн юм мэдрээд байдаг байсан. Өрөөнд минь хүн яваад л, хажууд хүн ирж суучаад хөнжил татаад байна гэх мэтээр зүүдэлдэг. Багадаа бол гэрлээ ч унтрааж унтдаггүй байсан. Харанхуй бол бүр ч унтаж чадахгүй.
Тэгээд сүүлдээ энэ байдалдаа бараг дасаж эхэлсэн. Зүүднээсээ айхаа больж би зүүдэлж байна, сэрэх хэрэгтэй гэх мэтээр өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Тэгээд л энд тэнд хамаатан садан өнгөрлөө гэвэл шөнө зүүдэнд тэр хүний сүнс нь хүрч ирнэ. Бодит зүүд аль нь болохыг би заримдаа үнэхээр ялгаж чаддаггүй юм.
Тэгээд хүн амьтанд үзүүлэхээр бөө удган нь намайг онгод тэнгэртэй, тэрийгээ авахгүй бол болохгүй гэхийн. Ламд үзүүлэхээр муу юм шүглэсэн байна наадахаа том ламаар зайлуул гэхийн. Зүгээр үздэг хүнд үзүүлэхээр чи өөрийн гэсэн чадалтай юм байна. Янз бүрийн хүмүүсд битгий үзүүл зүгээр гэх юм. Ер нь бол би зарим зүйлийг мэдээд байдаг юм…
Жишээ нь өдөр болох үйл явдалыг өглөө бараг гадарладаг гэхүүдээ. Юу ч гэмээр юм дээ. Бодсон бодол минь биелээд байдаг. За тэгээд сүүлдээ хэнд ч хандахгүй зүгээр л мөрөөрөө байя гээд хүн амьтнаар ч явахаа байлаа. Тэгээд хүнтэй сууж хүүтэй боллоо. Янз бүрээр зүүдлэх ч багаслаа. Тэгсэн хүү маань жаахан аймхай цочимхой болоод ээж заавал үзүүлнэ гэсээр байгаад лам дээр аваад очлоо. Би ч дотроо дургүй л байлаа. Тэгсэн өнөө лам бас л надаас болж байгаа гэнэ ээ. Намайг дагаж явдаг муу юм хүүд минь харагдаад айж цочоогоод байна. Намайг жанчуулж биесээ гаргуул гэнэ.
Уг нь надад ямар нэг юм байлаа ч муу зүгийн юм гэж би бодохгүй байна. Би хэнд ч муу юм хийж муу юм бодож байгаагүй. Чадлаараа л ядарсан хүн амьтанд тусалдаг. Гэсэн ч тэр ламын хэлсэн санаанаас гарахгүй юм…
Та бүхэн надад яах ёстойг минь зөвлөөч. Хүүгийнхээ төлөө ламд жанчуулж зодуулах ёстой юу, эсвэл өөрийн бодол өөртөө зөв гээд зүгээр орхих уу? Миний хувьд ханьтайгаа хүүтэйгээ сэтгэл амар сайхан амьдрах л бүхнээс чухал байна…
Та бүхэндээ баярлалаа.
29 Comments
gu ee yaadiin 1 sain toosoo guvuuleel bodoj sanah yumgui saihan amidaraach dee.
sahiusaa aw tegeed l boloo toglood bodoood asuugaad baih zuil bish sahiusaa aw
neeree huugee joduulah herregguu shuu hooi juudee chi damjuul gesniig damjuulahguu bol ter hunii suns chamaig dagaj magadguu shuu
muu yoriin suns baigaa baih
mini juud uridn g1udaa beelj baisan chi uuruu ujej hardag bol huudee joohonch boltoguai nemer bol jun bileg huuhdedn damjij bolno esvel tanai baishind muu yum shugleed tern huuhded chin haragdaad baih esvel udmaarchin haraal hiichin baih uuchlaarai
joohon muu yum bichijlee
Hi mini bodloor Bol chi ongodtoi ym shig bna hervee chi ene talaar sain medehiig husvel minii medeh sain zairan bagash bii, zalgaarai ongod tengertei hun ongodoo sain bagash deer avahgui bol hudalaa garuud deer ochood biendee tiiren suulagdag gesen, uneheer chi ooriigoo ongodtoi bna u. Esvel tiiren chamaig dagaad bna u! Chi mini heleed b,ga bagashaas asuugaarai. Hervee chi husvel end meil hayga uldee, bi chamd ter sain zairan hunii utasiig ogoe ok,
Ta Hristiin sum ochij uzsen uu? Tan shig humuus mash ih baidag. Yer ni bol muu yoriin suns huniig ezemdehiig husdeg. Tiimees ehnii ue shatandaa yavj baina. lam, uzmerch, boo nariin helj bgaa ni unen ch yum shig hudlaa ch yum shig l yum tand yarina. Buu itge.
Lam nar tgj bgaad mungu salgana eswel chamtai untahiig l huseh bhdaa uuriin bodol uurtuu zuw… Bas deer n manai neg ahad iim zuil tohioldoj bsn ym ter tuuniigee dawaad l garsan…
Tiimu ymar evgui zuud ve maaniin eruul unshuulchiha nuhurtege gandan garaad ungursun hun zuudend orhoor buyn nehej bga ni ter gj hugshchul yridag bizde. Uneheer sain hun deer ochvol te hulhinii garuud deer ochvol suulde lai bolii shu hudla unen ni medegdehgui yum yriad setgeld sevte. Piniokiot holbooto ymar neg zuud zuudelvel heleere
Хав харанхуй шөнө ганцаараа алхаад л.. холоо бүүдэгхэн гэрлийг чиглэж алхсаар очтол муухан гэрэлтэй жижигхээн байшинд найзын маань нөхөр ганцаараа гунигтай нь аргагүй сууж байсан. Тэгээд надад би Н-ийг санаад байна. Хурдан хүрээд ирээч гээд дамжуулаад өгөөрэй гээд гуйгаад байсан. Энэ зүүдийг зүүдэлсний маргааш нь найзыхаа нөхрийг амиа хорлоод 2 хонож байгааг дуулсан. Тэр гуйлтыг би хэлээгүй. Мэдээж надад итгэхгүй.
udku huu chini aihaa bolino chamshig dasna hulee.
yamar aztainuudiinh n 6 dah medrehui tag ajillagaagui bolchdiin. bidnii medehguigeesee bolood uguisgedeg zuils unengeesee bdg ch bj bolohyn
Huuhdee bodood ochmor l yum, huuhed uilah hetsuu sh dee, harin tegej zodoj janchdag lam sonin yum, uur sain lam hard uzuulbel yaasiin?
Би яг чам шиг зүүд зүүдэлдэг байсан. Их аймар санагддаг л даа. Тэгээд өөрийгөө албаар сэрээдэг. Бас янз бүрийн юм бодохоор сайн муугаар биелээд, ер нь бол бас ямар нэг сайн муу юм болох гэж байгааг гадарлаад байх шиг санагддаг. Гэхдээ би энэ талаар нээх олон юм бодож хүн амьтанд үзүүлээгүй. Ерөнхийдөө тайван өөдрөг сэтгэл санаагаа өөрөө зөв удирдах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо өөрийнхөө бодлыг болон муу зөн совин татвал яаж ийгээд гайгүй болгож бодлоороо эерэг байхыг хичээдэг. Бас нөгөө зүүдээ зүүдэлхээ больсон. Өөрөө л өөрийгөө удирдсан нь зөв санагдсан. Манай нөхөр бас намайг нэлээд зөв залаад тус болдог. Хүүхдийн тухайд бол чи өөрөө хүүхэддээ сайн анхаарал тавьж сайн юм бодох хэрэгтэй. Чамаас тодорхой хэмжээний энерги ялгарч байдаг байх тэр энергиэ өөрөө зөв удирдаж хүүхэд рүүгээ сайн энерги цацруулж байх хэрэгтэй байхаа. Олон юм бодоод айгаад санаа зовоод байвал тэр хэрээрээ улам дордоно штээ.
Hangai delhii tenger narandaa tsainiihaa deejiig urguj huslee shivne tegehed bodol chini ayandaa butne.
Er ni tsag hugatsaa buhniig haruuldag, huuteigee sain yariltsaj ene buhentei ni evleruulj hatuujuul.
ali negend n itgeed, ooriigoo daatgaad uzehgui yu daa, chamd vr chn chuhal yum baigaazdee, vrd chn muu yum bolchih ch yum biluu?
Янз бүрийн бөө энэ тэр гэснээс сайн зурхайч ламд үзүүлээд зовлонгоо хэлээд засал номоо уншуулаад гүвүүлээд явсан нь дээр байхаа. Бөөгийн сүлжээнд нэг л ороогдчихвол харин ч тэндээсээ гарч ч болохгүй яаж ч болохгүй зовлон болох байхдаа.
Hun burt l baidag medremj tuuniigee muugaar bodoj uhaj eldeveer oroldood baival buruu tiishee bolj magad harian ter buged chine zugeer l baival yaah ch gui de odoo tsagt mongo olhiin tuld shuljee mayagiin boo nart ochuul ter bulgees garagui gesen ug huuhdiin huvid bol zugeer gandand ugluu ert och tsagaan lavai uleej hural ehelj bga tuunii duu sain shu de tegeed uuriinhuu bodoj bgaag sagaj morgol uuld ter l tus bolno odoo tsagt hunii setegleer togolj mongo oldog humuus olon bolson tus bolhoos iluu gail boloh bha shu. Uurtuul iteg uur yund itgeh bilee bid chine chi chadnaa buu imee chinii amidral chiniil gart shu amjilt
Janchj zodn gej zugeerl hulsaar yos bolgoj hed nuruu luu oroolgodishde yaawal gj surtein
hiisvereer tursun bol er ni aij tsochih ih baidag. Ene tuhai unshaad uzeerei sudalgaagaar batlagdsan.
bi monh nar eejiin surgaali gedeg umand suugaad bainga zalbiral hiigeed zugeer bolson, odoo evgui zuudeldeggui umnaas aidaggui heviin bolson
Олон хүний дундаас ургалч үзэл төрнөө гэж. Тэрийг тэг энийг ингэ гэж хүмүүс их олон юм зөвлөсөн байх юм. Миний хувьд чамд зөвлөх нь ч хаашаа юм гэхдээ өөрийн зүрх сэтгэл чамд бий бол түүнийгээ л дага. Хүний эрхээр байхаар өөрийн эрхээр зов гэсэн үг байдаг. Лам бөө хэрэггүй ээ. Өөрийн зөн совингоо л дага
duhand n hoo turheech meegii
huugiingee tuluu hed janjuulahad yaw we dee huuhdiinhee tuluu uyg ch hiij chadna eh hun bol.
humuus shuteenii talaar ih buruu bodoltoi boljee.chi end hunees asuuj baisanaas uuruu neg bodood uzeerei.amidrald chini bolj boloh bsan ymar negen muu zuil chamasa holuur ungurch bsan bgaa yadaj muugaar ergeegui l baigaa.chi yumiig uridchilj harj bna gedeg chini shuteen chini chamd chadlaa uzuulj bgaan.uuriiguu baigaa gej medegdeh gej l ter shuu de.muu zuiliig hardag l geh yum.harin ch muu zuil boloh geed bna shuu geed shuteen chini medegdej baigaa l gesen ug shuu de.buu deer ochij bolno.gehdee mungu tugrug harsan iim humuus deer biii och.ene horwoo deer sain humuus muugaasaa olon shuu de.yag zan uil,yos jayagaa dagaad yavj baigaa olon hund tus hurgeed yavj baigaa buu hun olon l baina.
Minii ohin ch gsn aij tsochood bdg shde shunu hdn udaa uilj bosdog gj bodno tiim ym ali olong heleh be teglee gd eej bolgon lamd ochood zanchuulaad bailtai bish de,Eh hun gdg ymar ch lam,buuguus iluu zun sovintoi,medremjtei bdg gj bodoj bna uuriinhuu zuv gj bodsonoo l hii
Boo bolj tenegtvee.. Tgsnees lamaaraa zoduulsan n dr
Lamaas iluu shuteenee avsan deer