Би яаж гашуудлаа тайлах вэ?

4510181_72d0fe36

Би яг хаанаас нь юу гэж бичихээ мэдэхгүй байна. Хайртай хүмүүс минь жил дараалж өнгөрсөн миний гаран дээр амьсгал хураацгаасан. Энэ хэцүү байгаа байдлаа ярилгүй бэтгэрч явсаар 1 жил өнгөрчээ. 2 хөөрхөн дүүгээ, бас эмээгээ харахаар надад маш их хэцүү байна. Учир нь хайртай өвөө минь бас эгч минь тэр 2 минь хоёулаа өвчнөөр маш удаан өвдөж зовж шаналж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй тийм хүнд байдалд өвдөж миний гар дээр 2-уулаа амьсга хураацгасан. Би өөрөө одоо 21 настай саяхан сургуулиа төгсөж ажил хийж байгаа. Эмээтэйгээ ээжтэйгээ 2 дүүтэйгээ амьдарч байна. Яагаад аавтайгаа байдаггүй вэ гэж бодож байгаа байх учир нь аавынх нь ээж нь ганцаараа  болохоор хамт амьдарч байгаа.

Би анх оюутан болохдоо их эрч хүчтэй өөрийгөө маш завгүй байлга сургуульдаа нэр хүндтэй 2 курс хүртлээ онц сурч байлаа. Харин 2 курсээс хойш өвөө минь өвдөж манайх гэдэг айл хүнд байдалд орсон бас эгч маань элэгний хорт хавдар энэ бүгдийг давж гарах гэж бил нар бүгдээрээ л зүтгэсэн гэвч тэр 2 минь биднийгээ орхиод явсан. Энэ бүгдийг болсноос хойш би гэдэг хүн их ууртай ямар ч зорилго тэмүүлэл утга учиргүй амьдралтай болсон. Зүгээр л урсгалаараа гашуудлаа тайлж чадахгүй явсаар 1 жил өнгөрчээ. Хэрвээ тэр 2 минь байсан бол 2 дүү минь элэг бүтэн ээж аавтайгаа эмээ минь жаргалтай ээж минь ч гэсэн би ч гэсэн жаргалтай байхсан гэж бодох юм. Хамгийн хэцүү нь 2 дүүгээ харахаар хэцүү байна. Хүний дайтай хүн болгочихсон юмсан гэж бодох юм.

Би найз залуутай 4 жил үерхэж байна 2-уулаа сургуулиа төгсцөн. Найз залуу маань 2-уулаа суух цаг болсон хүмүүс ч гэсэн суу гэх юм. Гэвч надад 2 дүү минь л бодогдоод байх юм. Хэрвээ би хүнтэй суулаа гэхэд тэр 2-оосоо хол байна. Бас эмээ минь хэдий удвал гэж хамт байж сэтгэлийг нь жаахан ч гэсэн зөөллий гэж бодох юм. Би яаж гашуудлаа тайлах вэ та бүхэн надад туслаач миний нүдэнд тэр 2 минь байнга харагдах юм хажууд байгаа юм шиг…

15 Comments

  1. otgoo says:

    sain unshsanguie, setgel uwduud bdg ym, Setgeliin tenheetei bdg ym shu, bi odoo 26tai, minii hani bankind ajilladg bla, tushaal dewsheel salbar hariutssn zahiral hurtel bolood gylalzaj ywla, neg l udur uurd orhiol ywchdg ym bn, chinii asuudliig sn oilgj bnaa, hania l zuw songoooroi, ter hun l chamd tushig dem bolj chadnaa ok. bi ch gsn ugluu bus,nd suuhda oroi gerte harihda urgelj setgeldee uilj ywdag aa. Buruu zamaar budaa teewel Bug bish hun chmaig alna, buruu bish zuw setgeltei ywbal burhan bish hun chmaig awarna. salhind huugdsun uul shig urwaj oddog nas shu, usand togtson huus shig urwaj oddog bie shu, horwoogiin jamiig yaltai bile. Zuw setgelteil ywaarai, biye boddogiim shu ooookei.

  2. deegii says:

    хүн үйлйийн үрээ эдэлж барах гээд хүн болж төрдөг гэдэг юм. нас барсаны дараа тэнгэрийн оронд сайхан амьдардаг гэсэн. өнгөрсөн хүний ардаас уйлж гашуудвал тэнгэрийн оронд очиход нь саад болж зуурдын замд нь төөрүүлдэг юм. эргээд хүн болох нь тэнгэрт байдаг хүмүүст хэцүү биш гэнэ лээь битий санаа зов. одоо өвдөхөө болиод сайхан байгаа тэд чинь. ум мааний бадми хум

  3. selly says:

    chi mash sain ohin bna. gehdee ter 2 huuhdiin etseg ni yamar sonin nohor ve. huuhduudee avdaggui

  4. zochin says:

    Дуугээ харж асрах хамгийн сайн арга бол еерее сайн гэл бултэй болж сайхан ажил хийж улгэр дуур иал болох.  тэгэхгуй л хажууд нь урвайсан ажил терел гэр булгуй байгаад л байвал нийгэмд хэрэггуй ажил терелгуй 3н уравгар юм болох биз. Угаасаа чи хичнээн хайрлаад том болоод наад 2 чин  орхиод том болоод гэр бул зохионо. Чи л аэилгуй юу ч гуй гэр булгуй авгай улдэнэн. 

  5. Marco says:

    Гэрлэ. Хүүхэдтэй бол. Хамт олонтойгоо эвсэг бай. Арай өөр өнцгөөс харвал 2 дүү, эмээдээ чи байгаа нь хамгийн сайхан. Өнгөрсний хойноос удаан гашуудах дэмий байдгийм даа.

  6. Egshiglen says:

    Manai nzin eej ni unguruud ah ni avgaigaasa salaad 2 huuhdii ni ali 19-su  usgusun. Nz zaluuta bsnaa 2 duugee harj handana gd salsan.udiig hurtel er ni buh yumal ter 2t zoriulsan nz maani gants bie 36ta odoo bie ni taaru harin usgusun 2 duu ni egchige teersheged ali bagad ni hayad yvsan eej deere ochson ah ni ch avgai avaad toodoggui. Minii bodloor zalu hun bna ymarch bsn uuruu ehleed amidrala tsegtsleed daraa ni busadda tusalval zuger yum bolovu gej boddogdoj bn.

  7. Zaluu says:

    Egch chine haramsaltai bna zaluugaaraa ongorchihdog. Ovoogiin huvid buh hunii hairtai ovoo emee nas bardag shuudee. Horvoogiin jamiig ingetlee oortoo tusgaj avah hereggui zugeerl araas n sain buyan uild minii ch gesen ovoo emee 2 mini shil daraalaad ongorson. Hun bolgond tohiolddog zovlon. Harin nas zaluu baih tusmaa ih hind baidagiin blee

  8. sarnai says:

    horvoogiin jam gej oilgoj hatuujij surah heregteiminii dyy,chi 2dyygee harj handaad tuslaad yavah heregtei shyy dee,hicheel nomondoo anhaaraltai hendaad onc suraad yavbal tengerees 2erhem hyn chin ovoo doo gd bayrlaad syns ni saihan energi ilgeene ee,chi chadna naad zaluudaa ertnees heleerei daraa ni heryyliin alim hyyhed geed ger byl bolohod ert shyy,surguulia saihan tugsuud ajild orooroi minii dyy

  9. сэтгэлийн хаттай бай, одоо байгаа чинь чиний л амьдрал шүүдээ, өвөө эгч чинь нэгэнт л явах ёстой болоол явсан, араас нь битгий ингэж удаан гашуудаж бай, араас нь нэхэх тусам өвөө эгчид чинь хэцүү байна, чамд ч хэцүү байна, 2 дүү чинь ялгаагүй л хүн, хүүхэд чинь аясаараа л явж өсдөг болхоос биш ийм тийм гээд шалтаг тоочоод байвал шалтаг чинь дуусахгүй, одоо чи өөрийгөө бодож амьдралаа бод, чадалтай болчоод дараа нь 2 дүүгээ эрийн цээнд хүргэнэ гээд зориод яв, азаар чиний хажууд чамайг гэх хүн байна түүнийхээ төлөө бас яв

  10. Tseene says:

    Urgelj ingej shanalaad baival ter humuusiin yavah zam, turuluu olohod n saad bolj zovoodog gesen. Hatuu, changa bai. 

  11. kkkkkkkkk says:

    nadah chin helehed yarvigtaimaa , yaamaarch yum be dee, yadaj baihad bid nar chin hangalttai mongotei bolohooroo ger bultei boldog bish, chi huntei suulaa gehed baahan asuudal garch irne, suuhgui bol bas l oroitono hojim ni, hetsuu horvood tavtai morildoo, zorigtoi tevcheertei uhaalag baigaarai

  12. ariunaa says:

    ih hetsvv l um.ghde odo chi 2 dvvlvge harahda odo arai ooroor harah heregtei, haraad ilam iluu zorig orj sain hvn bolgoj osgoj ooriigoo hurtsalj bh yostoi, harin harad l odo yana da geel uilan nudelj zuiger suuh bish shvv, 2 dvv chin heden nastai ve. hvvhded anhaaral hamalj mash ih dutagddag bainga yu husej yu medej yu hihig hvsej bgag n dotod setgelrei oilgoj asuuj oir bgarai, chi sain hvn bolgono ged uhaan jologui ajilla gj bgam bish shv, 7 honogin gants odrig yadaj ter 2to zoriulj bgarai. jhn uchras muu zuild uruu tatagdahv geed l asudal zondo, 21 gedeg chin mini huwid huntei suuh baitugai uerheh ch nas bishe barag, odo suula gehed chi ayagu bolo huhedtei bolno ger bulin asuudal undrahgui ih 2 dvvge yadaj ahlah surgulid oroh hurtel n ch umu 25 26 hured tusda garah tuhai bodson n deer baihaa

  13. Girl says:

    Ix hetsv yma biti gashuda ongorcno bsh iredvge bod bi tanias dv jahan bhda awiga aldaj bsn odo bodhod hayada sanaj uildag hairtai hvne aldana gdg ix htsv shv

  14. stronger says:

    tsag hugatsaa bugdiig emchilne odoo bol uuriiguu ali boloh zavgu bailga gej l helii da

  15. Нүүкий says:

    Үхсэний хойноос үхэлтэй нь биш одоо мянга ингээд яах юм бэ? Чиний гашуудал дэндүү их байгааг ойлгож байна, гэвч бүтэн жил өнгөрчихсөн байна шүү дээ. Магадгүй чи одоо байгаа гэртээ байгаад байгаа болохоор өнгөрсөндөө амьдраад байгаа байх. Найз залуутайгаа өөр газар шив шинэ амьдрал эхэлвэл сэтгэлийн чинь шарх анигдах байлгүй дээ. 
    2 дүүд чинь ээж нь байна, эмээ нь байна, чи ч байна.. Тэгтэл зарим хүүхдүүд өнчин асрамжын газар өсч торниж байна ш дээ? Амьдрал гэдэг баялаг.. өвөө эгч хоёр чинь ч чамайг ийм байгааг харвал урам нь хугарна гэдгийг бүү март.
    Гэрээсээ явлаа гээд чи УБ-аас холдох биш асуудал гарлаа гэхэд ганцхан цагийн дотор л гүйгээд очино. Ээж эмээ дээрээ ч бас хүссэн үедээ очиж болно. 
    Одоо өөрийнхөө амьдралыг бод, залуу хүн байж урагшаа тэмүүл. Битгий өнгөрсөнд амьдар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.