Амьдралын утга учир яг юунд оршдог юм бэ?

019

Энэ сайтад зочилж миний бичсэн захидлыг уншиж буй хүмүүст шөнийн мэнд! Яг одоо 01:25минут болж байна, гэнэт бодлоо лдоо амьдралын утга учир юу юм бэ гэж. Би өөрөө дөнгөж амьдралд хөл тавьж байгаа эмэгтэй, энэ сайтад надаас ахмад бас амьдралыг таньж мэдсэн ухаалаг хүмүүс орж ирдэг учир та бүгдээс санал бодлыг чинь сонсохоор энэ захидлыг бичиж байгаа юм. Бодоод байх нь ээ надад хэн ч байхгүй юм шиг ганцаардмал юм, айлын ганц болоод ч тэр үү, хүн л болсон хойно гомдох, сэтгэл тавгүй байх үед эсвэл уйлмаар санагдаад уйлахад надтай сэтгэлээсээ ярилцаад яав ийв гээд сэтгэлээ онгойлгох, намайг өмөөрөх хүн байгаагүй юм байна. Хүн хүнээр дутдаг, урмын үгээр дутдаг гэж ямар үнэн үг болохыг мэдэрч байна. Манай ээж, аав бол хатуу талдаа хүмүүс тийм болохоор гэр бүлийн уур амьсгал маань хөндий ч юм шиг…

Амьдралын утга учир, үнэ цэнийг бодох болсон шалтгаан нь би найз залуутай байсаан, гэхдээ салаад удаагүй байна, үерхээд жил гаран болсон. Найз залуу маань надад үнэхээр хайртай гэдгийг нь мэднэ, миний хайр бол хажууд нь юу ч биш ээ. Салсан шалтгаан маань би өөрийхөөрөө байлгах гэж дэндүү их зүтгэдэг, гэхдээ найз залуу маань хичээдэг байсан, миний ая эвийг олоод аль болох л миний үгээр байх гээд. Мэдээж 20 гаран жил өөрийхөө амьдралын хэв маягтай байсан хүн чинь шууд л миний үгээр байж, өөрчлөгдөнө гэж байхгүй. Үүнийг би мэддэг мөртлөө яагаад ч юм мэдэхгүй цаанаасаа л өндөр шалгуур тавьдаг байсан, өөрөөр хэлбэл байгаагаар нь хайрладаггүй л байсан бололтой. Нэг талдаа ээжийхээ санаанд нийцсэн залуу болгохыг хичээдэг байсан байх тэгвэл ээж маань биднийг үерхэхийг дургүйцэхгүй байх гэж боддог байсан. Дээр хэлсэнчлэн ээж минь хатуу ч хүн, бас бүгдийг өөрийхөөрөө байлгах гэж хүсдэг, өөрийх нь үгэtэр байхгүй бол уурладаг. Уг нь найз залуутай болохоосоо өмнө ээж шигээ болохгүй юм шүү гэж боддог байлаа/мууохин байна уу/ Гэхдээ эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж зүгээр ч нэг үг биш бололтой, би бас л тийм хүн, ялангуяа найз залуудаа энэ зангаа маш их гаргана, үүнээсээ болж их муудалцна, муудалцах болгонд минь “сал” гэдэг үгийг л надад ээж минь хэлнэ. Яахав найз залуу маань залхуу талдаа, хэнэггүй хүн, гэхдээ бага багаар хичээдэг л юм, гэсэн ч миний санаанд хүрэхгүй./би өөрийгөө сүрхий гэж магтаж байгаа юм биш шүү/Сүүлдээ иогт явъя ч гэж боддог болсон байсан, тэгвэл би тайвширч бид 2-н харилцаа сайжрах байх гэж найдсандаа. Гэхдээ явах завгүй явж байгаад л сүүлдээ саллаа даа. Ээжийн минь дургүй шалтгаан нь түүнд ирээдүй байхгүй, хамт амьдраад жаргахгүй гэж хэлдэг, сүүлдээ надад ч төвөгтэй дарамттай санагдсан учир салсан байх./өчүүхэн ч сэтгэл юм аа даа/

Анх найз залуугийхаа сэтгэлийг харж сонгож байлаа, тухайн үед өөр хэд хэдэн хүмүүс байсан ч гагцхүү надад сэтгэл чухал гэж бодоод сонгосон, намайг маш их хайрладаг хүндэлдэг. Найз залуугаа мундаг, хөдөлмөрч энэ тэр биш гэдгийг нь анхнаасаа л мэдэж байсан, гэхдээ гол нь ямар ч эрэгтэй байлаа гэсэн эмэгтэй хүнээс, эхнэр хүнээс маш их зүйл шалтгаалдаг гэдэг дээ, тийм учир сэтгэл байхад болох байх гэж бодсон юм. Даанч миний сэтгэл иймхэн өчүүхэн байсан бололтой. Бүр заримдаа би тэр ухаалаг эмэгтэй нь биш юм болов уу ч гэж бодох шиг, эсвэл таарч тохирохгүй хүмүүс нь бид 2 юм болов уу гэж бодож үзсэн.

Үнэндээ төөрөгдөл дунд л байна даа, амны үмхий арилах ч сэтгэлийн үмхий арилахгүй гэж үг байдаг даа, уг нь ээждээ ойлгуулахыг хичээсэн ч эр хүн олон жил жинхэнэ нүүрээ нууж чаддаг, гэлээ ч ирээдүйгүй залуу гээд халгаахгүй юм. /Уг нь эмээ өвөө маань их л сайн байдаг юм, аав маань ч муугүй байдаг./

Үнэхээр эмэгтэй хүнээс бүх зүйл шалтгаалдаг юм гэж үү, сэтгэл байгаад, бие биенээ хайрлаж хүндлээд, би уурлахгүйгээр ухаалаг байгаад, тэр маань ч хөдөлмөрлөөд ирэхэд болохгүй гэж үү. Эсвэл салах нь хувь тавилан байх гээд орхих ёстой юм болов уу.

Хэдийгээр салсан гэж байгаа ч бид 2-т буцаад нийлэх боломж зөндөө байгаа. Би уг нь зөв шийдвэрт хүрэхийг эрмэлзэж байна, даанч надад амьдралын туршлага алга, хэдэн жилийн дараа харамсаад суухыг хүсэхгүй байгаа учир та бүгдээс бага ч гэсэн зөвлөгөө сонсох гэсэн юм. Амьдралын утга учир яг юунд оршдог юм бэ?

10 Comments

  1. Agaa ni says:

    minii dvv eejteigee naiz zaluugaa huvaaltsdag yum uu. chi neg nasaaraa hanilah hunee songoj bgaa bolohoos eej chini bish. huuhduudiinhee amidrald oroltsson uhamsar muutai huiten hatuu humuus bdag yum tednii neg l tanai eej bna haramsaltai ni. gehdee chi uuruu uuriinhuu hair setgel amidralaa songohod eej chini usreed uurlana uu gehees ymar chamaas salna geh bish yadiin. uuriinhuruu zutge

  2. kkkkkkkkk says:

    chi yag odoo husej l baigaa bol shuud ochood l unseed ooriin bolgo gej helehguiee, gol ni ergeed uyerhe, tegehdee bitgii tegj shah, ter hun chin ayndaa yamar ve gedeg ni haragdana tegeed chiniih bolj chadahuu chamaig jargaaj chadahuu gedeg chin tsag hugatsaanii erheer heleed ogno gol ni muuhai aashilj zaaj tushaah ni utgagui buduuleg teneg hereg, zov tal ruu ni zovlood yariltsaad tuslah heregtei

  3. engiin says:

    Sain bna uu ah ni 27 nastai yag cham zuilees bolj aldsan hun hamgiin gol ni hunii zurh setgel buhniig helj ogdog chamaig yu husej baigaag chin gantsaarahnaa baihad chin helj ogoh baih heruul margaangui hosuud barag baidagguishdee togs hun gej bdagguitee adil togs shiidber bas baidaggui yum shuu daraa haramsana gej bodoj baival yu husej baigaa tuuniihee toloo temtseeree ahiin duu amidral ter chigeeree temtsel shalguur bas jargal zoblon hairand togtdog yum shuu 
    hamgiin gol ni chi ooroo aldaagaa medej bgaa sain hereg shuu ah ni aldaagaa harj chadahgui baij bgaad l aldsan
    etsest haramsah shiidber bitgii gargaarai zurh setgelee sain chagnaarai

  4. Lady says:

    Hairtai hun chin chamd taaruulna gj bhgui chi tuund taaruulna gj bhgui. Tegeheer guravdagch uursdiin hariltsaag uusgeh l heregtei. Uhaantai chadvartai emegtei hun hairaaraa eregtei huniig uurchilj chadna gj boddog.

  5. амжилт says:

    Бурхан минь зарим талаараа яг өөрийхөө захидлыг уншиж байгаа мэт сонин байдалд орлоо.Дээр нь энэ Солонгоогийн үг тархиар татаад авах шиг хүнд туслаа тэгсэн ч Солонгоод баярлалаа.Хүүхэдтэй болохоороо хайрын дээдээр хайрлаж өсгөнөө.Хүмүүс минь та нар ч гэсэн үр хүүхэдтэйгээ ойр дотно жинхэнэ сайхан хайрыг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутаахгүй өсгөж өндийлгөөрэй.Магадгүй тэгж чадвал энэ бүсгүй бид 2 шиг шаналахгүй бас ганцаардахгүй ч байж мэдэхийн.Чамд юу гэж зөвлөхөө үнэхээр мэдэхгүй байна яагаад гэвэл би яг чам шиг салаа замын уулзварт байгаа учраас.Бурхан чамайг ивээх болтугай.

  6. me says:

    Xun xuneeree dutdag, urmyn ugeer yamar ix dutdag gj chiny xeljaaga unen shuu! Xudlaa ch gsn xuuramch ugeer xariulaach gj duulaad bna tsaana chin..

  7. Солонго says:

    хайрлуулж есеегуй хун бусдыг яаж хайрлахаа ч мэддэггуй юм. хунийг еерийн хуссэнээр хумуужуулэх гэж хучлэх нь дарангуйлалын шинж. чи еерее ингэж хумуужсэн болохоор бусадтай ч тэгж харьцдаг бх. дарангуйлагчийн дэргэд хэн ч удаан тэсэхгуй шуу дээ. 

  8. ff says:

    etssiin etsest chi ooriigoo l bodoj alivaad xandaj bai!! eejiigee bish, chinii amidrald chamd l xamaatai. xajuudaxaa xairlaj bai, xairiin ug xelj emegtei xunii uyan xatan zsn gargaj, zuulun uur amisgal toruulj bj er xuniig xusseneeree bailgax boloxoos xederlej muudaltsaj zovooj ooriin cusleer bailgadaggui ymaa. eregtei xumuus chin xuuxed shig xun. chi uulaad l zovoogood bval chamd bsan xair n xorch zalxval daxij erguuley gd ch xojimdsin bx vii!! ted chin ymar tanai eej ta 2 iin togloom ymuu? xunii xuuxdiin xairiig xuleej avch chadaxgui zovoogood bval odoo nogoo zaluu chin salaad amarch bgaa bx daa. setgeld n buu ym xii. chamd xairtai xalamjtai bx n chuxal, ix mongo ner xund bol zugeer gadnax image. chi ch tegeed ooriin bodolgui busad yu gex bol gej l amidardag xuuxen boltoi doo. ter muu zaluug moroor n yvuul trgeed oor zuulun sain em tei uchirch xeruul uruulgui taivan jargag

  9. zochin says:

    amidraliin utga uchirni hosooroo bh hairand orshdog.bun ym bga bolovch tseejil hooson bn.bugd utga bhgui.materiallag zuils buhl ym bn.hun hairaar tejeegdej hairaas erch huch amidraliin inergee avdag amitan bolhiig mederch bn.hund hun togs zovolgoo ogno gej bhgui zovhon ooriinhoo zurh setgele sonsoj dagaj chadval zov hariultni garch ireh bhaa

  10. zochin says:

    Iim emegteichuud mash ih bdag. haraad bhad amidral n hetsuu bdag. Hairtai huntei hanitai hun hairt hundee l zoriulj amidralaa ooroo oorchloh estoi bolovch esregeeree oortoo buyu etseg ehdee taaruulahiig hicheedeg n tednii gol buruu. bi ooriihooroo bna gej zutgedeg, eejeesee iluu bish ch hair setgeliin hairaar hairt hunee hairlaj chaddagui, hundeldeggui. negent ter hunteigee amidralaa hopbono gej bodson bol buh setgelee zoriulj surqh heregtei. iim emegtei humuus eej aaviin ugiig tushaal met boddog buguud dergedeh huniig ugiig ugen chineend boddoggui n hairt hunee ooroosoo holduulah gol shaltgaan n boldog. I hate these people!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.