За дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байна уу ард түмээн. Монголдоо байсан бол өдийд сайхан айрагаан тааваараа ууж сайхан л байх байлаа гэж. за тэр ч яахав ярилцах гэсэн зүйлрүүгээ ороё. Юуны өмнө өөрйигөө танилцуулах нь цаашид ярих асуудлыг тодорхой бөгөөд ойлгоход тус дөхөм болох байхаа гэсний үндсэн дээр товчхон танилцуулая.
Зөө би гэдэг хүн чинь 28 настай, жил гаруйн өмнө харийн нутгийг эхнэр хүүхдийн хамт зорьж ирээд одоо төвөгтэй нэгэн асуудалд уначихаад байна аа хүмүүсээ. Энд за бараг л монголчууд байхгүй гээд хэлчихэд хэлсдэхгүй газар. Миний бие нутагтаа байхдаа хэний ч доор орохооргүй сайхан ажил сайхан гэр бүл байр, орон сав хэрдээ л таарсан хөл дүүжлэх унаатай л байсан юм даг. Анх эхнэр бид 2 гэрлээд удаагүй байхдаа боловсрол мэдлэг, амьдрал ахуйгаа дээшлүүлэх арга чарга хайж удаан явсны эцэст манай эхнэр гадаадын сургуульд суралцах эрхийг олж авсан бөгөөд үүнийг ч би хүндэтгэж өөрийн ажил төрөл, аав ээжээ орхиод харийн орнийг ямар ч баримжаа, чиг зүггүй зорьж байлаа.
Мэдээж харийн орон гэдэг бүх зүйл нь бэлэн тосоод авах зүйл юу ч байсангүй гэхдээ л бид хамтдаа тэмцэж явсны дүнд хоёул ажил төрөл(цэвэрлэгч) олж хийгээд хүүхдээ цэцэрлэгт өгөөд нэг хэсэг шинэ зүйл сонин бөгөөд сайхан л байлаа. 1 сар 2 сар 3 сар гээд л цаг хугацаа харвасан сум шиг л хөвөрч эхэлэхэд хагас жилийн дараагаар манай эхнэр бид хоёрын дунд хөөрхөн асуудлууд гарч ирвээ гэж. Юу гэхээр эхнэр ер нь тийм шоу цэнгээн, олон түмэн ярьсан хөгжсөн газар байх маш дуртай л даа. Би ч үүнийг нь аль болох ойлгож хүлээж авахыг боддог байсан.
Харин би бол эсрэгээрээ аль болох хүүхэдтэйгээ эхнэртэйгээ гэртээ амрах цаг гарвал амраад авахыг л боддог. Учир нь гэвэл харийн нутагт чинь монголчууд хамгийн хүнд цагуудад ажиллаж, харийханы нүдэнд шаар шавхруу шиг л харагддаг тэд бас тэгж харьцдаг. Тэгээд би энэ бүхнийг тэвчээд эхнэрийнхээ сургалтын төлбөрийг жорлон угааж олсон мөнгөөрөө төлөөд амьдарч байхад энэ бүхнийг ерөөсөө ойлгохгүй байх юм аа. Би одоо аргаа бараад эх нутагтаа байгаа та бүхнээсээ асууж байна л даа. Өөр надтай ярилцах хүн миний охин л байна даа. Даанч тэр минь дэндүү жоохон. Саяхан эхнэр бид хоёр энд байдаг монгол залуугын төрсөн өдөр дээр очоод тэр явдлаас хойш муудалцаад одоо салах сарних дээрээ тулчаад л сууж байна. Оройн 12 цаг хүртэл юм ярьж пиав маавхан халбагадаж сууваа хөөрхий. Даанч маргааш өглөө шөнийн 3 цагаас миний ажил эхнэрийн ажил (3 сарын өмнө ажилд орсон) өглөө 7 цагаас тэгээд би аргаа бараад харьж амармаар санагдаад тэнд байгаа залуустаа ч хэлэв эхнэрээ ч татаж чангаан байж авч гарав. Гэтэл эхнэр намайг гадуур гаргадаггүй л гэнэ, залуугаараа зөнөсөн гээд миний өмнөөс орилж хашгирч гарваа. Тэгээд би тэсэлгүй 2 алгадаад авав. Үнэхээр ч тэссэнгүй өмнө нь бол харин 8 жил амьдрахдаа ганц ч гар хүрч байгаагүй ээ. Харин тэгээд маргааш нь тэр надаас салах юм гэнээ одоо гар хүрч байгаа хүн ирээдүйд миний гарын шүүс болох юм гэнэ.
Одоо тэгээд бүх зүйлсээ баглаж аваад буудалд очоод хэвтчихсэн охин бид 2 торойгоод л сууж байна өглөө ажилдаа охиноо тэргэн дээр суулгаад л ажлаа хийж байна.
Эмэгтэйчүүд минь дээ та нарын үс чинь урт ч ухаан чинь даанч богино юм даа. (Зарим эхнэрүүдэд)
16 Comments
teneg huuhnuud yagaad iim sain nuhruudtei bdg yum boloo… tenegtej baigaad uhaalag huuhnuuded nuhruudee aldav daa, yu dutlaa gej ingedeg bnaa, uuj ideh asuudal bol ger bulees hezeech chuhal baidaggui l baihgui yu. joohon uhaantai baij uzeech ehneruudee!
нөхөртөө алгадуулж байна гэдэг тэр эмэгтэй хүний ухаанаас шалтгаалах асуудал. ухаантай, тэвчээртэй эмэгтэй хэзээ ч нөхрийнхөө гарыг далайлгахгүй. хорон үгээр утаж, доромжилж байснаас нэг цохиод авчаасай гэж эр хүн боддог юм. эмэгтэй хүмүүс амнаасаа болж алгадуулдаг юм. тэвчээртэй дуугай байсан нь хожино. Миний ээж аавын өөдөөс өөдөөс хэрэлдэж, орилж хашгирж, цовхчиж, харааж байгаагүй болохоор би ч бас нөхрийнхөө өөдөөс ганц ч муухай үг хэлж үзээгүй. тийм болохоор миний хань бас нэг ч муухай үг хэлж хашгирж үзээгүй. бид хоёр 5 жил хамт амьдарч байна. гэрийн хүмүүжил тэгэхээр маш чухал байгаа биз. эмэгтэйчүүд ээ жаахан тэвчээртэй ухаалаг бай л даа. та нарын гарт санаачлага, хариуцлага байна шүү дээ. ирээдүйд хүүхдүүд чинь та 2-ын хэрэлдэхийг үзээд том болоод эхнэр, нөхөртэйгээ муудалцана шүү. Монголын эмэгтэйчүүд ухаан цэцэн, халамжтай, нөхрөө хүндэтгэдэг байгаарай!
Дээр тэр залуу гэсэн хүнд хандаж хэлэхэд ямар ч эмэгтэй хүн нөхөртөө гар хүрүүлэхийн тулд орилж хашгирч тэвчээрийг нь барна гэж байхгүй ээ. Заримдаа эрчүүд чинь аймаар болохоороо бүүр нүдчихдэг эмэгтэй нь хөх няц болдог. Эмэгтэйчүүд хэзээ ч өөрсдөө хүсэж өөрсдийгөө тийм эрсдэлд оруулахгүй. Албаар тэгнэ гэж одоо юу гэсэн үг вээ. Эмэгтэйчүүдийн үнэхээр тэвчээр нь барагдаад ирэхээрээ орилно, очиж нөхрөө цохиж авна юм хум шиднэ даанч шидсэн юм нь онохгүй, угаасаа оноё ч гэж шиддэггүй, мянга цохиод нөхөрт нөлөөгүй болохоор л аргаа бараад тэгж үсэрч цовхчдог байхгүй юу. Бүүр нэг муухай зивүүн тэвчимгүй үг хэлээд заваараад байвал зүгээр хаяад гараад явчих хэрэгтэй. Уур нь гараад ирэхээрээ хэлсэн үг, аашилсан аашаа нэг тунгааж үзнэ ш дээ… Эрэгтэйчүүд ч бас иймэрхүү асуудал дээр уураа гарныхаа бядаар гаргах биш ухаан сийлж уян хатан хөдлөх хэрэгтэй дээ
Эхнэрийн чинь буруу байна аа байна, гэхдээ л чи алгадах ёсгүй байсан юм. Бас хамгийн аймшигтай нь чамд гэмшсэн гэх ямар ч шинж алга. Эхнэр чинь орилж хашгираад тэнэгтэж өгсөн л байх, гэхдээ ЯМАР Ч ҮЕД ЭХНЭРТЭЭ БҮҮ ГАР ХҮР. Би ч бас ирээдүйд миний нөхөр надад нэг л гар хүрвэл шууд сална гэж боддог. Яагаад гэвэл манай аав ээжийг маань аймаар зоддог байсан, ийм амьдрал там гэдгийг би мэдэхийн дээдээр мэдэх учиаас, бас нэг гар хүрсэн хүн дахин дахин гар хүрнэ гэдэг үг ортой гэдгийг мэддэг учраас хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.
Та 2ын асуудлын хувьд эхнэр чинь ингэж байгаад уучлах байхаа чамайг, тэр үед нь сайн ярилцаад ахиж юу ч болсон хүч хэрэглэж болохгүй. Чи энэ дээр 2 алгадсан л гэж байна, яг үнэндээ алгадсан уу, цохисон уу, балбасан уу яасан ийснийг мань лав мэдэхгүй.
Хамгийн муухай нь чи эхнэртээ гар хүрсэндээ гэмшээгүй тэгээд бүр эхнэрээ урт үстэй ухаан богинотой гээд сууж байгаа чинь намайг бол айлгаж байна…
Эхнэрт чинь яалт ч гүй буруу байгаа ч яаж ч байсан гар хүрж л болохгүй байдаг юм даа залуу минь
emegtei ch eregtei ch hun uuruu uuriinhuu tuluu amidrah yustoi yum shigee. harin huuhdiin tuluu tsugtaa l asuudaliig shiideh heregtei yum shigee. bi nuhurtuu honson hool ugch. ugluu hooson ajild ni yabuulj uzeeguie. getel ajilaa taraad irehed 14 honog oroitoj hool hiij ugluu gedeg shaltgaanaar huugduj baisan.
uuriin tuluu busad ni yu hiij yaaj zutgej baigaag oilgohgui hun. tsaashid amidrah ni yu l bol.
Hun gantsaaraa bish ur huuhedtei baihad saihan bdag. asuudaliig dabj garah huchiig huuhdeesee abaad zubhun uragshaa harj amidarsan ni deer. Taniig orhiod buudald bairlaj bolno gehdee yagaad huuhdee bodohgui bgaa yum. uree geh setgelgui hun taniig oilgoh ni yu l bol. ah min ohiniihoo bas uuriin amidralaa ter hunees hamaaralgui bolgo. neg hesegtee l hetsuu gehdee huuhed ubduhgui l bol busad zuil asuudal bish.
Ene huuhnuud bas sonin humuus shuu yu ch gej baisan algadah erh baigaamuu geed hunii tevcheer baraad baidag. Horon ugeer utaad tevcheeriin chavhdasaar toglood baina. Biye barih geed ih uzne suuldee tesver aldaad algadaad l avna. Za tegeed hed honog naiz nohod ah duu geed helj yarihgui hun baihgui medeej gar hursen minii buruu bolj taarna suuld n bi ih urt udaan hugatsaagaar buruutan bolj hetsuu baidald ordog bolohoor albaar tegdeg yum shig sanagddag. Horon ugeer utaad orilj hashgiraad gutgej gujirdeed hiiheegui yumiig hiisen bolgood aav eej ah duutei min hamt doromjlood baigaa huniig yaj ch teseh geed boldoggui yum bnlee. Teseed duugai baih tusam ulam horon ugeer utaad baidag yum bnlee. Uul heruulgui yedee zugeer baidag heruul hiigeed ehleheeree hun bish bolchihno.
estoi t1 huuhen bndaa.oorool hohirnodo.ohinoo avaad mngldo ochoo gadaadad mongo olno gedeg changa shuu.deereesni huuhedtee
Jinhene tufff awgai be. Zarim emegteichuud iim l bdag bhgui u. Unuudriin jargalaar margaashiig solij, margaashiig buteeh unuudurtuu uurd uldeedeg.
би чиний буруу гэж хэлмээргүй л санагдлаа.гэхдээ эхнэр чинь найз нөхөд ах дүүсээсээ хол болохоор жоохон ганцаардаад тийм байдал гаргадын болуу хүний нутагт бие биеэдээ туниж 2 газар суугаад юухэв дээ хүн хэлээрээ гэдэг сайхан ярилцаад ойлголцоод эр хүн юм чинь чи буулт хийсэн дээр биздээ.үр хүүхэдтэй хүмүүс иймхэн юмнаас болж салж сарнина гэдэг буруу л байлтай.зорьсон зорилглдоо хүрээд эх орондоо ирж сайхан амьдрахаа бодсон дээрээ.
хохь чинь өөрийгөө хайрлахгүй бол хэн чамайг хайрлахгүй ойлгож ав
oxino avaad nutagtaa ireed amidarval yaasinb dee yadaj “00” ugaaxgui shde!
Chini yria maria bol vnen hainga ain bichej bgagas chn ymrhu hvn chn hargdj bn piow maawhan halbagddg ch gh shig amidrld buir suirtai hvn shg sangdsngu.chmd yuch hlj bsn yaj ch hashgrch bsn chmd algdh erh bgamu erni??? emgtei hvn zodchod yunda oorigo omoorod bgn
chi bid 2 yag ijil yum bna. bi emegtei. Nuhuree demjeed l surguuliig ni duusgasan tugseed l huu bid 2iig jiisen dee. Odoo bi huugee arai l gej argalj surguuli ajilaa zohitsuulj bna. Huniig demjih bish uuriigee bodoh heregteig yas mahandaa shingetel oilgoson do. Gadaadad hun gantsaarddag l yum davaad garaarai . Zund ni hayachih ergeed irne ,harin tulburiig ni uuruur ni oluul. Chi olson munguu uurtee bolon ohindoo zoriul bas huraa
Chi odoo bolioo jorlon olj ugaasan munguu huraa tulburt ni bitgii ug. Davarsaar dagviin orond garah ni ee naadah chini chamg golood uu haigaad ehelchij
Ohinoo avaad mongolruugaa yv davartsan avgai vee yasan chi tolgoi deeree gargatsan yum bishuu
Эхнэр чинь бүтэхгүй гар бна доо. би бол чиний буруу гэж хэлэмгүй л байна. эхнэр чинь ер нь бол чамайг бас жаахан голод эхэлчихсэн айн. чамайг л голод бна даа. Жорлон угаадаг нөхөр энэ тэр гээд. хөгшөөн ингж доошоо орж явах хэрэг бна уу. дандаа ингэж амьдрах юм шиг эхнрүүд ч шогтод эхэлдэг нь ганц чамд бишшд. тиймээс нэг бол за хүүхнүүд угаасаа л ингдгийн гэд буулт хийх, эсвэл одоо нилэн сайн ярьж асуудлыг нэг тийш нь болгох, ер нь бол иймэрхүү байдал олон давтагдвал явдаггээ гэдгээ 2-гүй нэг утгаар хэлэх цаг болждээ.