Хот гэдэг газар бүх зүйл танилаар хэмжигддэг болсон юм уу даа…

200317243-001

Сайн байна уу сайтын хамт олон минь. Би 26 настай. 3 настай хүүтэйгээ хамт амьдардаг. 10 жилд гэр сургуулийн хооронд явдаг номын хэнээтэн байлаа. Бас ч үгүй ангийн тэргүүний сурагчдын нэг. Конкурсанд 1-р шалгарч МУИС-д элсэн орсон. Шилдэг оюутан. Магистр зэрэгтэй бас давхар сургалтанд суусан. Гэлээ гээд өөрийн хүссэн ажилд орж чадахгүй л явна. Хүүтэйгээ хамт амьдарч бас байр хөлсөлж хэцүү байсан ч шантрахгүй гэж хичээж байгаа ч хаяа үнэхээр энэ амьдралдаа гутрах үе байх юм. Ганцаараа амьдралыг авч явах үнэхээр хэцүү юм. Хэр удаан ингэж аргацааж амьдрах юм бол. Өөрийн хүссэн ажилдаа орвол надад бага ч гэсэн боломж гарч ирнэ гэж бодох юм. Даанч хот гэдэг газар бүх зүйл танилаар хэмжигддэг болсон юм уу даа.

3 Comments

  1. zaya says:

    yamarch ajliig chin setgeleesee hiih heregtei,. chi sursan erdemdee bardaad ajlaa goldog baih, gehdee ajil huniig golnuu gehees chi ajliig golno gej baihgui shuu. chi hussen gazraa ortloo turshlaga hurimtluulaad taniliin hureegee telj baihgui uy daa. uyndaa yarah ve. chi zaluu huuhed chini baga bna.

  2. od says:

    amidral dunguj ehelj bna hu. Ingehed yamar mergejiltei bilee hu

  3. dfasdaff... says:

    за гагүй дээ. сэтгэлэр унах юу байхав. Ер нь бол материал угас сайн бол тэгэд хүн амжилтад хүрдэг юмшүү. нэг их яарад хэрэггүй шүү дээ. залуу байхад их яардаг юм. үнэндээ амжилт гэдэг тийм амар хүн болгонд олдохгүй. Дээр нь амжилт гэдэг сургуульд сурдагаас их өөр зүйл. сургуульд багш үнэлнэ. тухайн хичээлд хэн сайн байна. бүгдийн нүдэнд илхэн. шалгуур, үнэлгээ, үнэлэх процедур бүгд тодорхой. Амьдрал дээр энэ бүгд их өөр. Гол юм хүнтэй эвтэй нийцтэй байх, баг болж ажиллах, харьцаа юмаа мэддэг байх, олон хүнээс илт ялгарч чадах чадвар, эсвэл янз бүрийн аргаар аргалад сурчихсан улсуудтай өрсөлдөнө. Хичээл хийдгээс чинь их өөр дөө. Тиймээс чамд сурах, ойлгох юм их байна даа. Их сургуульд сайн сурсан байна гэдэг нь чамд материал байгааг л хэлж буй юм. одоо тэгээд материалаа ашиглаад цаашдын алхамаа хийх хэрэгтэй байна. Чи танил тал энэ тэр гээд байна. үнэндээ багшдаа үнэлүүлдэг шиг хүмүүс үнэлэхгүй байгаа юм шиг санагдаад байна уу. буруу л бодож байна даа. сайн бод. шинээр хар. тэгэд урагшаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.