Итгэл, сэтгэл, эрүүл мэнд

images

Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг Тамир ахаас нь хүргэж байна. Та бүхэн дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу? Ах нь наадмын өмнөхөн Шаргалжуутаас ирээд гэр бүл үр хүүхдүүдтэйгээ шавааралдаж бужигнаад байж байна. Одоо ахад нь үүнээс илүү жаргал үгүй болж дээ. Хэдэн хүүхдүүд том болох тусам тусад орох нь сайхан, гэхдээ санаа зовоох нь улам олшрох юмаа. Охидууд маань оройтоход, хүүгийн минь ажиллахыг хүссэн компаниас хариу ирэхгүй удахад, нөгөө ээжтэйгээ цуг манайд байгаа жижигхэн амьтан бас халуурч бүлээрэхэд гээд л санаа зовох юм мундахгүй юм. Нэг бол ах хөгширч байна эсвэл үнэхээр хүний амьдрал бүхэлдээ шийдэх асуудлаар дутдаггүй бололтой.

Шаргалжуутад үнэнхээр сайхан амарлаа. Сайхан ч газар юм даа. Рашаанууд нь бүгд тус бүрийн эд эрхтэний эмчилгээтэй. Баруун нүдний рашаан, зүүн нүдний рашаан, элэг, бөөр, зүрх гээд л рашаанууд нь бүгд тус тусдаа. Ах нь өмнө очиж үзээгүй байсан юм. Надад халуунаар бургилсан рашаанд суух нь хамгийн их таалагдлаа. Гэхдээ зүрхэнд сайн биш учир удаан суулгахгүй юм. Сонирхуулахад миний тэр сууж байсан рашаанд “Гарьд магнай” киноны ноёны хүү сууж кино зураг авахуулсан юм байна. Эхнэртээ тоглоом болгоод “Өвгөн нь ноёны хүү шиг явуулахгүй хоргоох уу?” гэсэн “шанагадуулаваа” гэж авч байна. Кинонд шанагаар нүүрлүү нь ус цацдаг болохоос шанагадгүй байхаа. Болихоос.

Харин гэртээ ирэхэд жаахан гунигтайхан мэдээ намайг хүлээж байлаа. Ахыг нь гавьяаны амралтыг олгож бэлтгэлд гаргахаар болж. Ингээд тэтгэвэрийн өвгөн болох нь. Уул нь ч 27 жил тасралтүй албаа хаасан хүн хугацаа болсон л доо. Гэхдээ л жаахан тиймхэн байна. 50 нас дөхсөн бие суларсан би албандаа дараа болж зүүгдээд ч яах билээ. Харин өөр ажил хийж үзээгүй зэвсэгт хүчний ахлах офицер одоо юу хийх вэ? Ямар ч байсан биеэ тэнхрүүлнэ. Дараа нь? Бие сайтай тэнхлүүн сайхан буурлууд бишгүй байдаг л даа. Шаргалжуутад би эхнэртэйгээ сувилалын байранд байрласан юм. Гадна талаас нь дулаалга сайтай болохоос өрөө хоорондын хана нимгэн юмаа. Миний хажуу өрөөнд ор нь хяхтнаад нэг шөнө унтуулдаггүй. Залуу хүмүүсийн жаргалд эхнэр бид 2 садаа болоод юу хийнэ.

Харин ч ахынх нь ад хөдөлж хүсэл төрж ханьтайгаа хорвоогийн жаргалыг эдлэлгүй яахав. Миний муу ханийн дур булаам сайхныг ээ. Энэнгүйгээр би хэн байж яаж амьдрах байсан юм болоо. Хүний хайр ундарч байхад жаргал дундарна гэж үгүй шүү. Сэтгэл тайвширсан бид 2-г харин хажуу хөршүүд маань унтуулах шинж алгаа. Би ч дотроо овоо эрийн хуйх шиг залуу юу даа гэсэн шүү юм бодоод хэвтэж байлаа. Эхнэр нүүрээ миний цээжинд наагаад унтжээ. Харин хөршүүд маань дахиад эхэлж байна. Овоо эр юмаа. Маргааш хэрэг болгож хөршийгөө өрөөнөөсөө гарахыг хүлээж байгаад уулзлаа. Гэтэл 60 эгэм насны хижээл ах гарч ирдэг байгаа. Эхнэр нь гэж нөхрөөсөө дүү гэж хэлэмгүй жижгэвтэр биетэй шаламгай эгч байна. Би ч нүдэндээ итгэлгүй өөр хүн байгаа эсэхийг шалгаж өрөө рүү шагайлаа. Яалт үгүй өнгөрсөн шөнийн хос шувууд энэ  ах эгч хоёр болж таарлаа.

Ингээд өвгөн бид хоёр хөөрөг зөрүүлж танилцлаа. Насаараа эмч хийсэн энэ хүний эхнэр нь багш юм байна. Би ч ярианы хэрэгтэй сэдвээ гаргаж чадахгүй баахан өөр зүйл ярилаа. Тэгээд гадаадад зүрхний хагалгаанд орсон, хүссэн үедээ эхнэртэйгээ ойртож чадахгүй байгаагаа нуулгүй хэллээ. Харин ах гуай намайг тайвшрууж бие дээрдээд ирэхээр аяндаа хүслээ дарж дийлэхээ болино. Тэр болтол биеэ бодсон нь дээр гэнэ. Тэгээд миний сонсохыг хүсэж байсан яриаг өөрөө дэлгэх нь тэр. Залуу цагаасаа л зөвхөн эхнэрээ энхрийлж өдий хүрсэн энэ хүнд өвчин халдана гэсэн айдас огт байсангүй. Тиймээс үүлэн борооны үйл болгон нь дандаа шинэхэн үргэлж жаргалтай явж ирж. Хэрэв хэн нэгнийхээ сэтгэлд юм хийсэн бол энэ хэн нэгнээс өвчин эмгэг авчихаагүй байгаа гэсэн бодол эргэлдээд сэжиг нь төрөөд байна шүү дээ. Ийм секс яаж амттай байх вэ дээ. Өвгөнтэй ийн хуучлах зуур би насыг нь асуулаа. 71 хүрч байна гэнэ. Үгүй байлгүй дээ. Эхнэрээсээ 1 насны дүү хүн байна. Өдий насанд нь байгаа эр эмийн ажлын эрч хүчийг нь бахадсандаа бус гадаад төрх өнгө үзэмжээрээ дөнгөж 60 хүрч байгаа гэж харагдахаар оворгүй эрүүл саруул биеийнх ньэрүүл мэндийг бахадсан юм.

Үнэхээр 70 нас хүрсэн гэж хэн ч итгэхгүй энэ ах эгч хоёр удалгүй гэртээ харьж эхнэр бид хоёр нэгэн сайхан танилтай болж үлдсэн юм. Үнэндээ тэдэн хүүхэнтэй тэгж унтсан гэж сайрхах эр, тийм босстой цуг хоносон гэж гайхуулах эмтэй учирсаан. Юу нь тийм бахархамаар болохыг мэдэхгүй юм. Харин чи эхнэрээ түүнээс илүүгээр жаргааж чаддаг уу гэж асуумаар санагдах юм билээ. Гэхдээ тэгж асууж үзээгүй. Асуусан бол нэг хариулт хэлэх л байсан байх даа. Хань минь хувцасаа солино гээд орж ирж байх юм. Тэгнээ тэр. Нөгөө жижигхэн моньд эхнэрийн өвөр дээр шээж орхиж. Энийг нь далимдуулаад хайртынхаа бүсэлхийгээр нь тэвэрч байгаад уруул хөх цээжийг нь үнсээд авья. Харин хүүхдүүдэд харагдаж болохгүй…

7 Comments

  1. Одоо юу вэ says:

    Энэ Тамир одоо болиоо хөгшөөн маниус нэг үе юм байна яамар аймаар хөгшин сэтгэлгээтэй юм бэ би чамаас үсрээд 2-3 дүү юм байна би 1989 онд Орос-т бас оюутан болж очиж байсан яахав жаахан орой эхнэр хүүхэдтэй болсоноос бид нэг үеийнхэн шүү дээ одоо ч би Фейсбүүк-р охидуудтай танилцдаг уулздаг чи тэтэгэвэр мэтгэвэр ч гэх шиг болиоо хөгшөөн ингэвэл наслахгүй шүү

  2. ataman says:

    Hogshirson bolhoos uhsen bish

  3. xxxxxxx says:

    peesh tiim hugshin humuus sexddeg yumu? shal ichmeer yum

  4. zochin says:

    Тамир гуай  vлгэрээ зохио зохио. Бид нар зохиолыг чинь уншиж л байя. 

  5. sarnai says:

    amjilt,manaihan ert hugshirluu gedeg bolohoos gadniihan bol 70garsan baij l hugshin gehgyi yum bna lee,yadaj setgelgee ni zaluugaaraa ter bied ih nuluuldug yum shig sanagddag shyy,deer ni stressgyi amidral saihan hair,saihan hairaar ger bylee avch yavaa nastai hymyysiig urij zuvluguu turshlaga amidralaas ene korea serialiin orond gargaj baival zygeer baih yum,yadaj eryyl mend yanz byriin uvchin yaaj sergiileh geh met,tiim yum ih dutagdaltai bna,amidral yrgelj saihnaaraa shyy manaihaan,bi mongold naadamlaad saihan bna,ta byhendee saihan energi eryyl enhiig hysie

  6. mgl says:

    gerelee bnaa

  7. гэрэлээ says:

    Сайн байна уу?Та их ухаалаг хүн юмаа.яаж тань шиг сайн ханьтай болох вэ? Яг үнэнийг хэлэхэд би маш их ганцаардаж сэтгэл хоосроод юуны төлөө амьдраад байгаагаа ч мэдэхээ байлаа.Хосоороо хүүхдээ дагуулаад явж байгаа хүмүүсийг харахаар цагаан атаархал төрөх юм.Нэг л мэдэхэд 27 нас хүрчихэж.Хэн ч харсан царай зүс бие хаа сайтай гэж хэлдэг.Энэ хорвоо дээр би л ганцаараа үлдсэн юм шиг санагдаад ойрын үед сэтгэл тавгүй болоод байна аа.Одоо сайн ханьтай учирч хөөрхөн хүүхдүүдтэй болох л миний туйлын хүсэл болоод байна.Тань шиг хүн байгаа боловуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.