Хайран цаг хугацаа, мөнгө гэж бодохоос л харамсаад байх юм даа… /2/

Сайн байцгаана уу ? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.  Би өмнө нь Хайран цаг хугацаа, мөнгө гэж бодохоос л харамсаад байх юм даа… гэсэн нэртэй захиа бичиж байсан эмэгтэй байна. Тэр үед надад зөвөлгөө өгч байсан хүмүүст маш их баярласан та бүгдийнхээ хэлснээр би салж байгаа. Салах гэж их л юм болж байна даа. Намайг нөгөөх маань ална цусгүй ална нтр гээд л бүр хэлэх хэлэхгүй нэгээр хэлж байнаа амьдралаар чинь тоглоно ч гэх шиг. Хүний суурь хүмүүжил, бас ухамсар гэдэг юм их чухал байдаг юм байна. Тийм газар ороод 1 жил гаран болчихоод одоо мөн л байдаг хэвээрээ ямар ч өөрчлөгдөж ухаарч ойлгосон юм байхгүй. Урьдны хэлж ярьдаг байсан нь бүгд хэвээрээ бүр ч аймар зэрлэг болсон юм шиг санагддаг юм.  Одоо тэгээд зүгээр ч салчихгүй тэнд хамт хоригддог нөхдүүдээрээ надруу msg бичүүлээд л залгуулаад л нөгөөдүүл нь надтай найз болмоор байна ч гэх шиг…  

Дугаараа солиод ч нэмэргүй яаж олж авдаг юм бүү мэд. Ямар учиртай ингээд байгааг нь ойлгохгүй  юм. Би нээрээ энэ хүнд өөрийнхөө зүгээс юу зориулж чадах ёстой тэр бүгдийгээ  зориулж чадсан гэж бодож байгаа .. Би энэ хүнээс ингээд салж байгаа ч гэсэн энэ хүнийг муу яваасай муухай яваасай гэж ердөөсөө ч боддогүй. Гэтэл намайг бүр арай л аймар хэлэх юм. Өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд өөрт нь хэрэгтэй юмыг нь аваачиж өгч байсныг юман чинээ бодохгүй байгаа юм даа.Энэ хүнд хүнийг өрөвдөх хайрлах гэх сэтгэл ердөөсөө ч байдаггүй юм шиг байгаа юм. Одоо гэрлэлтээ цуцлуулах гээд нэхэмжлэлээ өгчихсөн байгаа гэрлэлтээ цуцлуулчих л юм бол боллоо. Тэгээд би нэхэмжлэлээ шүүхэд өгчихсөн чинь нөгөө хүнээр маань гарын үсэг зуруулдаг юм байна. Тэгсэн чинь намайг чи худлаа юм бичсэн байна лээ ч гэх шиг яг үнэндээ намайг дарамталдаг, заналхийлдэг  байсан нь үнэн  тэгээд би сонин юм яриад байхаар нь чиний намайг дарамталдаг, доромжилдог надад  хэлсэн бүх үг чинь миний утсан дээр байгаа би msg-нүүдийг нь бүгдийг нь зургаар гаргачихсан байгаа итгэхгүй гэвэл үзээрэй гэсэн чинь дуугай болчихсон.

Тэгснээ чи ч ёстой аймар хүн байжээ гэсэн шүү дээ. Яг үнэндээ би гэрлэлтээ цуцлуулахын тулд өмгөөлч авсан тэгээд өмгөөлөгч маань баримт хэрэгтэй гээд намайг доромжилж заналхийлсэн бүх msg-нүүдийг нь зургаар гаргаж ав гэсэн учраас би гаргаж авсан юм. Би ийм хүний үнэргүй муухай хүнтэй холбогдож амьдралдаа томоос том хар толбо үлдээлээ дээ. Одоо надад тэрний хэдэн хувцас, надад өгч байсан бөгж нтр нь байгаа тэрийг нь яаж өгдөг юм билээ. Өөртэй нь ч уулзмааргүй байна бас гэрийхэнтэй ч уулзмааргүй байна.  Жоохон энэ тэнд нь оруулаад утгагүй юм биччихлээ уучлаарай.

8 Comments

  1. hun says:

    Etseggui hunii tolgoi tom gej eniig heldeg yum blee gej oilgoson. Bi ch. baga baihad aav eej salaad aav tusdaa duu nar deere amidardag. Tged bi turgen aashnaasaa bolod neg heseg hereg zurchild ih holbogdoj baisan 

  2. hun says:

    Etseggui hunii tolgoi tom gej eniig heldeg yum blee gej oilgoson. Bi ch. baga baihad aav eej salaad aav tusdaa duu nar deere amidardag. Tged bi turgen aashnaasaa bolod neg heseg hereg zurchild ih holbogdoj baisan 

  3. dorj says:

    энэ RAY гэж нөхөр хуучин холбогдоод байсан нөхөр чинь юм биш үү. энд хүртэл далдаганаад, их л сонин нөхөр байна. битгий ай. тэр нөхөр яаж ч чадахгүй. тэртээ тэргүй тэр нөхөр ялаас мултарсан ч байнгын хяналтанд байгаа.

  4. ...... says:

    Энэ нэг dfasdaff… гэж нэг сонин эр байнаа. Ямар ч аймаар хэрүүлч ийн юундаа ч ингэж хоролхож шаралхдын, юугээчийн их бухимдалтайн. Эр хүн гэхэд хэцүү юм аа. Эхнэр гэж байдаг бол зовж үхсэн байхаа яана даа

  5. demid says:

    ger bul hos boloh gej yarch bga ohid zaluus olj unshaasai da. hun tanih amargvi. yadaad udam ugsaa naiz nuhuduur ni ehleed shinjeed uzeerei

  6. Borte Chono says:

    Муутай нөхөрлөвөл могойн хорлол гэж энэ дээ. Хүнээ таньж нөхөрлөхгүй бол эцэст нь юунд ч хүрч мэднэ шүү. Чамд сургамжтай явдал болжээ. Чи их зөв бодолтой, сайн бүсгүй шиг санагдлаа. Цаашдын чинь амьдралд аз жаргал хүсье.

  7. RAY says:

    chi chine yun how zoogood bgan neg bichlee boloon bishuu orowduuleh gd yadaad bgaa muu bid nart odoo yamar hamaa bnaa eej aawdaa ter tegeed bn gj bichij bga yum shig t1 golog we mongoloos zailaa chi. chinii zayaa chine medee ok 

  8. dfasdaff... says:

    одоо тэгэд яадаг юм билээ. баяр хүргэе. чанга байгаарай. амжилт л гэдэг байхдаа. бас битгий ай. тэр бол шоу. тгэж жоохон сүржигнэх бол байх. өөр юу билээ байз …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.