Эр хүн ямар шалтгаанаар эхнэр авахад хүрдэг вэ?

Хардалтаас

Сонгосон эмэгтэйгээ бусад эрчүүдийн гараас сугалж гэр бүлийн дөнгө зүүх зорилгоор гэрлэдэг удаа бий.

Хөөрүү дэврүүн сэтгэлийн улмаас

Хорин таван нас хүрээгүй залуус энэ шалтгаанаар гэрлэх нь олонтаа Тэд ид мөрөөдөх насандаа явдаг. Хайр дурлал тэдний хувьд дур тачаалын галтай зүүрлэгддэг. Энэхүү галыг гартаа үргэлж барьж байхын тулд хурим хийдэг. Тэд эцэг эхийнхээ эсэргүүцэхийг ч тоодоггүй. Үүнээс ямар үр дагавар гардаг вэ? Ихэнх тохиолдолд дэврүүн сэтгэлт залуус асаасан галандаа шатаж дуусдаг.

Эмэгтэй хүн их баян гэж бодсоноос

Ирээдүйн эхнэрийн үл хөдлөх хөрөнгө юм уу, мөнгө төгрөгөнд санаархснаас болж гэрлэх бий. Эмэгтэй хүн санхүү болон ажил мэргэжлийн хувьд бие даасан байдалтай болж байгаа нь бусдын мөнгөөр эвтэйхэн амьдрах хүсэлтэй эрчүүдийн тоог нэмэгдүүлж байна.

Хөгшрөхөөс айснаас

30-40 насны эрчүүд ийм шалтгаанаар гэрлэдэг. Ганц биеэр нас өтөлнө гэж бодож ч чаддаггүй. Гоонь эр эзэн хаан шиг амьдраад нохой шиг үхдэг гэж ярилцдаггийг тэд мартдаггүй юм.

Эцэг эхийнхээ хүсэлтээр

Эцэг эх тушааж хүү нь дагах явдал одоог хүртэл байсаар байна. Эцгээс илүү эхийн мэргэн зөвлөгөөг дагах нь бий. Нөхөрт гарахын өмнө сүүт хархүүд тань эцэг эх нь хэр зэрэг нөлөөлдгийг мэдэх нь чухал. Тэгэхгүй бол хадам эх дуулгавартай хүүгээрээ дамжуулан танд дарамт үзүүлж эхэлдэг.

Жинхэнэ хайр дурлалаас

Арван эр бүрийн нэг нь хайраар гэрлэдэг ажээ. Түүний зүрхийг өөр ямар ч эмэгтэй хөндөж дийлэхгүй тул сэтгэл оюун нь түүнд ганцхан замыг зааж өгдөг.

Эмэгтэй хүнийг хүссэнээс болж

Хэн нэгэн эр тухайн эмэгтэйтэй эртнээс байнга уулздаг байсан үед эмэгтэй нь сууя гэж гуйвал “Чи хүсээд байгаа юм бол гэрлэе л дээ” гэж зөвшөөрөх тохиолдол байдаг. Туршлагаас үзэхэд бүх эрчүүдийн талаас илүү хувь нь амьдралын чухал энэ асуудалыг эмэгтэйчүүдийн хүсэлтээр шийддэг гэнэ.

Албан тушаал дэвшихийн тулд

Албан тушаал бол эрчүүдийн эхнэр авдаг бас нэг гол шалтгаан гэнэ. Аливаа албан тушаалд гол төлөв гэр бүлтэй хүмүүсийг дэвшүүлдэг нийгэмд тогтсон заншил байдаг. Гэр бүлтэй хүний ар гэрийн болоод ахуйн бүх асуудлыг эхнэр нь шийддэг болохоор ажил дээр хүрсэн уур уцаарыг арилгахад туслана гэж үздэг. Тэгээд ч эхнэртэй хүн бусад хүүхнүүдийн араас гүйж цаг барах нь бага байдаг.

Хүүхэдтэй болохыг хүссэнээс

Ихэнх эрчүүд хүүхдийг жинхэнэ, тогтвортой гэр бүлд өсөж хүмүүжих ёстой гэж үздэг тул эхнэртэй болохыг эрхэмлэдэг гэнэ. Эмэгтэйгээ жирэмсэлсэн тохиолдолд ирээдүйн хүүхдийнхээ эхтэй хуримлахаар хүлээж байсан мэтээр эрчүүд ярьдаг. Тэгэхээр нөхөрт гаръя гэсэн хүүхэн аль болох хурдан жирэмлэх ёстой гэж үү. Гэвч бүсгүй та азаа үзэх хэрэггүй. Яагаад гэвэл эмэгтэй хүнийг хүүхэдтэй болсныг дуулсан нийт эрчүүдийн тал хувь нь нүүр буруулан зугтаадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Гэр бүлийн амьдралыг сонирхсоноос

Эрчүүд зүгээр л гэр бүлтэй болохыг хүсэж гэрлэх явдал их байдаг гэнэ. Энэ нь алсыг харсан бодлого гэлтэй. Өтөлж өвгөрсөн насандаа ямар нэгэм юмыг алгасаж өнгөрөөсөн хэмээн гэмшихгүйн тулд эрчүүд гэр бүл болохыг хүсдэг.

Ганцаардлын улмаас

Эрчүүд өөрийгөө ганцаардсан хэмээн сэтгэх нь тун дуртай. Гэтэл амьдрал гэдэг хоёулаа байхыг шаарддаг. Ажлаа тараад гэртээ ирэхэд хэн нэгэн намайг хүлээж байгаасай гэсэндээ эрчүүд гэрлэхийг хүсдэг.

Ёс заншлын улмаас

Сонсоход нэг их сэтгэл сэргээхгүй боловч ямар ч гэсэн утга учир байгаа юм.

Хэн нэгэнтэй зугаалах гэснээс

Гурван эр бүрийн нэг нь эмэгтэй хүн маш сайн чимэг бөгөөд сайхан эхнэртэй байх нь эр хүний нэр сүрийг өргөдөг гэж тооцдог.

Эмэгтэй хүнийг хүндэлдэг гэсэн байдлаар

Эрчүүд энэ эмэгтэйг би их өрөвдөж байна, эсвэл би түүнийг тахин шүтдэг хэмээн бусдад гайхуулахыг хүсэн гэрлэх нь ховор биш тохиолдол ажээ.

SOURCE: Хань

3 Comments

  1. monda says:

    угаалгын машин,шалний алчуур, тоос сорогч,сэкс хэрэглээ, хүүхэд асрагч, тогооч,өвдсөн үед асрагч……… эдгээрийг эхнэр гэнэ

  2. Eegii says:

    ugaasaa enenees oor ymar shaltgaanaar ehner avah ym~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.