Би энэ дурлалуудтай учирсандаа харамсах сэтгэл төрдөггүй амьдрал үргэлжилсээр л…

019

Дурлал гэдэг хүнийг аз жаргалтай, гунигтай, зовлонтой тэр ч байтугай тэнэг болгох юм. Би гэдэг хүн та бүхэнд дурлалын түүхээ сонирхуулан, өнгөрүүлсэн амьдралынхаа алдаа оноог дэнслэх гэсэн билээ… Та бүхэн ч гэсэн сэтгэлийнхээ гүнд нуугдан буй тэр сайхан дурсамжуудаа сэргээнэ биз дээ…

Би бол дурлалд азгүй нэгэн гэж өөрийгөө дүгнэдэг. Одоо яг л нөгөө гунхдаг гучин насан дээрээ яваа single mom 16 наснаас хойш 6 хүнд дурласан байх юм. Гэвч бүгд бүтээгүй. Гэхдээ би харамсдаггүй ээ.

Анхны дурлалтайгаа би 16 насандаа учирсан. 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа хөвгүүнд дурлаад (тэр ч мөн надад сайн байсан) хоёр биендээ хэлж чадахгүй явсаар найз охиндоо алдчихаж билээ. Залуус тэхдээ сонин шүү. Дотны найзыг минь сонгосонд гайхал төрөөд байдаг юм. Их ч ичэмхий байж дээ. Яриа өдөхөөр нь нүүр маань улайгаад л, амнаас үг гарахаа больчихно. Төгсөлтийн мантажан дээр хамт сууж авахуулахыг аль аль нь хүсэж байсан мөртлөө хэлж чадахгүй зөрж гүйсээр байгаад чадаагүй. Бага насны минь сайхан дурсамжуудын нэг дээ.

Удаах дурлалтайгаа би их сургуульдаа таарсан. Дээд ангийн маань залуу. Байгалийн ухаанаар суралцдаг байсан болохоор лабораторид сууж, туршилт тавих нь их. Бас олигтойхон төгсөхийг хичээгээд орой болтол сууна. Тэр бас хамт сууна… тэгсээр байгаад 2 биенээ сонирхох болсон доо. Нэг өдөр манай найзын сургууль руу хамт алхаж (МУИС-аас ХТК хүртэл) их ч зүйлийн талаар ярьсан санагдана. Тэр өдөр их сайхан байсан. Анх удаа эсрэг хүйснийхээ хүнтэй чин сэтгэлээсээ ярилцсан минь тэр. Тэгээд тэр ч сургуулиа төгсөж, би ч завгүй хичээлдээ мэрийсээр нэг л мэдэхэд мартагдсан даа. Хэн хэн нь улам дотносохыг хүсээгүй юм байлгүй дээ.

Эрхэм хэмээх дурлалтайгаа ажилд ороод золголоо. Улсын байгуллага, хөгшид олонтой, над шиг годгор охин тун цөөхөн. Байгаа хэд нь фракцдаа авахыг хүсэхгүй. Тэгээд л өвөө нартай нийлнэ дээ хэхэ. Тэгж байтал 1 залуу, нүдэнд дулаахан, үг дуу цөөтэй, ажилдаа дадлагажсан, хүнд тусархуу, надад зааж, зөвлөж, их тус болдог байлаа. Надаас 3 насаар ах, доороо 2 дүүтэй. Бага нь надтай чацуу. Тийм нэгэн залууд сэтгэл алдарлаа. Гэвч тэр хүн намайг дүү шигээ л санаж, хайрлаж, туслаж, дэмждэг байснаа гадагшаа сургуульд сурахаар яваад өгсөн. Тэр ах маань надад маш их зүйлийг зааж сургасан. Түүний хүчинд би өдий зэрэгтэй яваа гэж боддог бас түүнд талархаж явдаг.

Санаандгүй дурлал гэж нэрлэсэн түүнтэйгээ би цас бударсан нэгэн өдөр зам дээр анх таарсан. Тээр нэг жилийн намар цас их орсноос болоод такси олдохгүй зам дээр гар өргөн удаан зогссон. Урьд минь бас 1 залуу гараа өргөн зогсоно. Бүүр сүүлдээ даараад явган харих санаатай алхахад минь тэр ханиндаа зам дөхөхөөр санал болгож билээ. Тэгээд л танилцан, ойр зуурын зүйлс хүүрнэлдэн хамт алхсан. Салахдаа миний дугаарыг авсан. Түүнээс хойш хаа нэг утсаар ярьж мэнд мэдэлцдэг байлаа. Ингэж явсаар ирэх зун нь уулзаж, намар болоход найз нөхөд, гэрийнхэнтэй нь ч танил болсон байлаа. Нөгөө “Заяаны хань зам дээр” гэдэг дээ гээд л найзууд инээнэ. Бид 2 бүх зүйлээрээ гайхалтай таардаг байсан ба түүнээс би эр хүнийг мэдэрч, сэксийн таашаалыг бүрэн хүртсэн. Ганц таардгүй зүйл нь харш жил. Бид өөрсдөө үүнийг тоодгүй байсан боловч эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л үүнд ач холбогдол өгнө. Тэгэж байтал надад гадагшаа гарч суралцах боломж олдон харийн оронд 3 жилийг үдсэн. Түүнийг орхиод явсанаас болоод бид салсан. Гэхдээ түүн шиг эр хүнтэй ахин таараагүй.

Харь дурлалтай би саваагүй зангаасаа болоод учирсан. Санаандгүй дурлалаасаа салснаас хойших 2 жилийг түүнийг санаж, өөрийгөө буруутгаж өнгөрөөсөн. Зуны амралтаараа Монголд ирээд түүнтэй уулзахыг битүүхэн хүсч, гэрийнх нь ойролцоо салхилдаг байлаа. Би түүнтэй таарсан, түүнийг харсан гэхдээ яагаад ч юм уулзахыг хүсээгүй. Гэнэт урид нь хайрлаж байсан сэтгэл минь хаашаа ч юм нисчихсэн. Явах хугацаа минь ч болж би буцсан. Буцаж очоод харь хүнийг шохоорхох болж түүнтэй хугацааг хамт элээсэн. Гэхдээ би түүнд бүх сэтгэлээ өгөөгүй. Өөртөө би Монгол залууг хайрлах хэрэгтэй хэмээн шивнэж байсан. Түүнээс би тэсвэр тэвчээр гэх агуу зүйлийг сурсан.

Сүүлчийн дурлал минь: Монголдоо буцаж ирээд төлөвлөгөөнүүдээ биелүүлж эхэллээ. Хүссэн ажилдаа ч орлоо. Гэрийнхэн, хамаатан, найз нөхөд бүгд л хань ижилтэй болохыг сануулж, аав ээж 2 минь ч зээ нэхэж эхэллээ. Би ч сайхан гэр бүлтэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй болох нас минь болсон гэж бодох болсон. Ингэж байтал найз маань намайг хүнтэй танилцахуу гэж байна. Найз залуугын маань найз дажгүй сайн хүн байгаа гээд л… түүнтэй танилцсан, таалагдсан. Бүх зүйлс маш хурдан болж өнгөрсөн. Тэр сэтгэлд минь их дотно санагдаж, хэзээнээс л түүнийг мэдэх юм шиг санагдах болсон. Тэр хамгийн нандин дурлал минь байсан. Түүнд бүхийл зүйлээ зориулахыг хүссэн. Гэвч тэр нандин дурлал минь 6 сарын өмнө, бид 2ийн дундаас ургасан, энэ хорвоо дээр ганцхан байх хамгийн хөөрхөн гүнж, бид хоёрыг орхиод явчихсан. Ингэж сүүлчийн, хамгийн хүчтэй, хамгийн нандин, аугаа дурлал минь … Түүнээсээ би энэ хорвоо дээрх хамгийн нандин, хамгийн үнэтэй зүйлийг авсан.

Энэ миний өнгөрсөн 30 жилийн дурлалын минь дурсамж, түүх. Бүгд л баяр баясгалан, аз жаргалтай дурсамж үлдээсэн, ухаарал хайрласан, бас нулимас, гомдол, тунирхалтай. Гэхдээ би энэ дурлалуудтай учирсандаа харамсах сэтгэл төрдөггүй амьдрал үргэлжилсээр л…

Хүн бүхний дурлал аз жаргалаар дүүрэн байх болтугай

14 Comments

  1. Bilgee says:

    ХАЙРЫН САЙХАН ТҮҮХ БАЙЛАА

  2. Болор says:

    Олон дотроос онцгой нэг гэж байдаг юм даа.

  3. Teg says:

    I like it. 

  4. zaza says:

    buteegui ch gesen saihan hairin tuuhuud bn aa

  5. oyuna says:

    Harin durlaj duusahgui yum shig bna. Yadag yum, durlaad bdag hereg.

  6. gogo says:

    Bi ch durlaad l zawgu guij yvna da kkk  hvnii zurh 70nohuuldeg ym shg bna

  7. manmam-d says:

    ene chine harin teneg hunuuu gui yu

  8. Busgui says:

    teneg amitan

  9. Busgui says:

    manman… ynhani udriin temdeglel iim bdgiig yaj medeev… eej chine ymuu egch chine magadgui ohin duu chine bichij bsan ym u xaxaxa

  10. oyuk says:

    man man gej asar buduuleg hun b.a aa. huurhii yajshuuhan horvoigiin toosiig hudulgudug yum bolii. 

  11. manman says:

    yanhnii udriin temdeglel bn

  12. 0000 says:

    хэхэ товч бөгөөд тодорхой мундаг бичжээ.

  13. ... says:

    yamar durlamtgai busgui ve. minii anhnii hair anhnii durlal maani byteegui tuunees hoish uuriiguu durlahiig horigloson. odoo nuhur 3 huuhdiin hamt amidardag. nuhurtuu durlaagui ch mash ih hundelj hairladagda.

  14. zaluu says:

    🙂 сайхан түүхээ хуваалцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.