Энэ сайт дээр монгол эрчүүд өнөө үед хүн чанаргүй, арчаагүй, бүдүүлэг гэх мэт зүйл захидал нилээд орж байна л даа. Харин сэтгэгдэл дээр бол өөрөө арчаагүй учир тийм хүмүүстэй учирч байгаан түүнээс монгол эрчүүд шиг сайхан уужуу сэтгэлтэй хүмүүс хаана байна гэх мэтээр захидал бичсэн хүмүүсийг эргүүлээд доош нь хийх хандлага нилээд байх юм. Энэ тал дээр өөрийн үзэл бодлоо хуваалцая гэж бодлоо л доо.
Хамгийн түрүүнд өөрийгөө бага зэрэг танилцуулах нь зүйтэй юм болов уу. Би 28 настай, нөхөр хүүхэдгүй эмэгтэй. Дээд боловсролтой, эрдэмийн зэрэг хамгаалсан, 2 гадаад хэлтэй. Ар гэрийн хувьд дундаж амьдралтай, зөв хүмүүжилтэй, боловсон зантай. Гадаад үзэмжний хувьд өөртөө сэтгэл хангалуун. Ер нь бол хүмүүжил, боловсролын хувьд зарим нэгнээс илүү байж болох авч бусдаар бол байдаг л нэг бүсгүй гэвэл тохирох байх.
Амьдралыхаа тэн хагасыг шахуу гадаадад амьдарсан одоо ч амьдарсаар л байна. Хэдийгээр тийм ч гэсэн би гадаад хүнтэй холбогдож, харьцаанд орж байгаагүй бөгөөд зөвхөн монгол хүнтэй сууна гэсэн бодолтой. Монгол эрчүүд гайхалтай сайхан учир тэдэнтэй суух хүсэлтэй бус зүгээр л эх орондоо дэндүү их хайртай. Хүний нутаг бол хүний нутаг гэдгийг бас маш сайн мэдэх учир.
Өдий болтол хүнтэй суугаагүй байгаа нь олон шалтгаантай. Багаасаа эрт хүнтэй суух бодолгүй байсан, сургууль гэж явсаар цаг бага байсан, үерхэж бсан залуучууд дунд нөхөр болгоод сонгочих хүн байгаагүй гэх гол 3 шалтгаан. Үерхэж байсан залуучуудыг дурьдвал: хамгийн анхны найз залуутайгаа 4 жил үерэхсэн. Муу хүн байгаагүй боловч маш залхуу хүн байсан. Бид 2 2уулаа оюутан хүний нутагт байсан учир нийлээд 3 жил болоод хамт амьдрахаар шийдэв. Нэг жил надаар тэжээлгэсэн. Тийм хэдий ч хичээлдээ явахгүй байсаар сургуулиасаа хөөгдсөн, Монгол буцсан (Хичээлдээ явлаа гээд гэрээсээ гардаг ч тоглоомын газар ороод тоглоод суудаг байсан байна лээ). Би дипломоо бичээд ажил хийгээд түүнийг тэжээгээд явдаг байлаа. Яасан ч их эрч хүч, тэвчээртэй байсан юм гэж одоо боддог ккк. Тийм хариуцлагагүй хүнтэй амьдралаа холбоно гэдэг утгагүй бөгөөд тэнэг асуудал байсан учир холбоогоо тасалсан. Түүнээс хойш 2 жил орчим хүнтэй ч болзоогүй. Тэгж байтал нэг залуу эргүүлэв. Уулзаж болздог болов. Гэтэл цаанаа найз хүүхэнтэй ч юм уу унтдаг хүүхэнтэй байж таарав. Дугаараа нууцлаж байгаад утсаар доромжилж эхэлсэн л дээ. Нөгөө дон жуанд ингээд байна гэж хэлтэл ёстой тийм юм байхгүй гэж тас гүрийж байгаа юм ккк. Тэрний дараагийх нь архи уухаараа хүүхэмсэг болдог нөхөр байлаа. Монгол яваад ирэхдээ өөр хүүхэнтэй секс хийснийг санамсаргүй байдлаар барив. Тэгээд бас л баяртай гэхээс өөр аргагүй болсон. Өөр нэг найз залуу нь өөрийхөө зүгт ямар ч шүүмж хүлээж авах чадваргүй хүн байлаа. Уурлана, дуугаа хураана, хэрүүл болно. Чи намайг байгаагаар хүлээж авах ёстой, харин чи надад тааруулж өөрчлөгдөх ёстой гэдэг байлаа. Их хэрэглэгч чиг хандлагатай хүн байсан юм болов уу гэж боддог юм. Бид хамт амьдардаггүй байсан ч гэрт нь очих үед надаар гэрийн ажил хийлгэх сонирхолтой. Надад миний хүсч буй хайр халамжыг өгөхгүй хирнээ, надаас их зүйл шаарддаг байсан. Эмэгтэй хүн сэтгэлийн амьтан учир ийм хүнтэй суулаа гэхэд би аз жаргалгүй эхнэр болж хувирах юм шиг санагдаад маш их айсан.
Эцэст нь мэдээж монгол эрчүүдийн талаар сайхан сэтгэгдэлтэй үлдээгүй л дээ. Давхар энэ сайтнаас, найз нөхдөөс зөндөө сөрөг мэдээлэл авч байгаа бас нөлөөтөй байх. Түүнчлэн би яагаад ийм хүмүүстэй таараад байна вэ гэсэн асуулт өөрөөсөө асуулаа л даа. Тэгсэн би хүнийг сонгохдоо зөвхөн сайн хүн үү муу хүн үү л гэж хардагт учир байсан байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэтэл сайн хүн болгон чамайг жаргалтай байлгадаггүй. Өөрөө сүүлд нь сэтгэлийн шархтай үлдэхгүйн тулд эмэгтэй хүн маш олон зүйлийг нь харж байж найз залуугаа сонгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлвэл эмэгтэй, эрэгтэй аль нь ч хамгийн түрүүнд юу хүсч байгаагаа маш сайн мэдэж байж хүнээ сонгох хэрэгтэй. Жишээ нь мөнгө тухайн хүнийг сэтгэл хангалуун байлгадаг бол мөнгөтэй хүнийг сонгох хэрэгтэй. Гэхдээ мөнгөтэй ихэнх эрчүүдийг хүүхнүүд зүгээр байлгадаггүй учир чамайг араар тавих магадлал өндөр учир тийм зүйлийг тэвчиж чадах уу гэдгэж бас бодох ёстой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хүсэлтэй хүн бол гэрсэг эрийг сонгох хэрэгтэй гэх мэт. Би муудаа мулгуудаа, тийм хүрээний хүн учир тийм хүмүүсийг сонгосондоо бус сайн хүн бас намайг араар тавих боломжтой, сайн хүн амьдралдаа арчаагүй байж болно гэдгийг л мэдэхгүй явж байсанд учир байсан гэж одоо ойлгодог.
Өөр бас нэг зүйл юу вэ гэхээр тухайн хүнд харсан сайн чанараас гадна өөр чамайг тэр хүнтэй тогтоож байх өөр бас давуу тал байх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл чиний эхэлж харсан зүйл чинь замхарах үед чиний сэтгэлийг тодорхой хэмжээнд хангалуун байлгах өөр нэг зүйл байх хэрэгтэй. Энэ нь юу ч байж болно л даа жишээ нь санхүүгийн тогтвортой байдал ч юм уу. Баталгаат хугацаа гэдэг шиг давхар баталгаа болж өгөх зүйл. Үгүй бол чи шаналсан сэтгэлээс өөр юу ч үгүй үлдэх болно. Үр хүүхэдтэй болсон үед ганцхан шархалсан сэтгэлээс өөр юмгүй үлдэх хэцүү л болов уу…
11 Comments
Yamarch sain emch uuruu uvduhuuruu setgeleer yavchihdag geh yum bilee. Zarim neg zuiliig setgeldee zahiruul emegtei.
surhii onolddog yum be
Yaj sain er huntei gerleh ve…Mongol gants biy sain saihan zaluus zondoo l bgaa… Daanch taaraldahgui zorood bdag bololtoi…
Hereglegch chig handlagatai gej goe hellee. Odoo chini hun bolgon barag tiim bolson shuu dee. Hair setgel bdag gedegt ergelzmeer niitleluud ene site.d bdag. Niitleliin ezen negent huleechihsen yum chini yarah yu bhav. Sainiig ni uurtuu hairtaig ni olooroi. Hair hariu neheh yosgui ch ger bul haritslaga shaarddag yum daa
Hudlaa doo, unen boluu? shaaj bga bh te ene huuhen?
За би ч яг л Кивигийн хэлснээр ханцуйдаа залбираад хувь заяандаа талархаад явдаг даа.
Neree hunii bichsen zuilees ni yamarhuu oyunii tsar hureetei hir bolovsroltoi hun be gej dugnej bolno. Chinii bichleg ih taalagdlaa. Utga nairuulga durmiin aldaa baihgui baina. Teheer chi chambau dajgui busgui bololtoi. Bas uhaalag sangdlaa. Neeree hun oortoo tohiroh eriig l haidag. Amidralaas yunaas iluu taashaal avch baina teriig chin baga ch atugai hangachih er huniig haidag. Tovchdoo bol yu husej baina tuuniigee sain meddeg baih. Amidralaas yug heniig huseed baigaagaa meddeggui humuus l aldaj enddeg yumshdee. Az jargal husey
Kkk bi neg tiim muu zantai ch geh yum uu niitlel unshij bhdaa bnga ug usgiin aldaa haigaad bdag yum aa. chiniihees barag olsongui. zarim neg ugiig shivehdee aldsan bololtoi. zuv bichih durmiin aldaa barag alga daa. amidralaa avaad yavdag shan setgeltei humuus mgl d geltgui delhiid hovor shuu. aztaid n olddog bolohoor uchrah l yum bol buu ald. yag nad shig
DEed hunii helsen deer nemeed helehed hervee iim hunee olson l bol gon gon geh shaardlagagui nuhriinhuu saihan taliig ulam hurzlaad hanzuindaa zalbiraad haniin zayandaa talarhaad yavj baigaarai huuhnuudee
Зөв өө зөв бүсгүй гэхдээ амьдрал сонин шүү бас л казино шүү бүх юмыг харахаар таарах хүн монгол байтугай дэлхий дээр хэцүү дээ тэгэхээр жаахан сэтгэл сайтай амьдрах хүсэлтэй хүнийг л сонгоод харанхуй дарахаас аргагүй хэхэ Яагаад амьдрах хүсэлтэй гэж хэлвээ гэхээр үүнд олон зүйлс ордог юм гэр бүлээ хаяад явахааргүй үр хүүхдээ хайрлах сэтгэлтэй амьдралын төлөө зүтгэдэг бас бага ч гэсэн хоншоортой эрийн хуйх байхад л болно
sain baina busgui min. tgd aytaihan huntei gerleed saihan amdraarai