Эмэгтэй хүн эрэгтэй хүний юуг хийж байгааг нь харж, юунд нь татагддаг юм бэ?

178355845

Сайн байцгаана уу! Би одоо 23 хүрч байгаа саяхан сургуулиа төгссөн амьдрал жигд л байгаа нэг залуу. Энэ сайтад заавал шууд сексийн холбогдолгүй ганц хоёр эх бичиж болох байхаа гэж бодож байна. Анхны хайр гэдгийг 18 настайдаа богинохон ч гэсэн хугацаанд мэдэрсэн. Их сайхан юм билээ. Түүнээс хойш тогтвортой нэг ч үерхэлгүй (удалгүй тохирохгүй хөндийрчихдөг) байж байгаад 2011 он өвөл нэгэн охинтой танилцаад найзалсан. Тэр их санаачлагатай, айхтар бас чөлөөтэй, бас гол нь биеэ тоодоггүй, тусч сэтгэлтэй. Бид танилцсанаас эхлээд их хурдан бие биедээ дасаж эхэлсэн тэгээд ойр ойрхон уулздаг болоод, утсаар ярих минь ихэсдэг болсон, найз охин маань надруу дуртай үедээ (ажилтай үедээ ч) мангар урт хугацаагаар утсаар ярьж их яриа өрнүүлдэг байжээ.

Миний хувьд эрхтэний асуудал байхгүй гэж боддог. Гол нь би өөрөө идэвхигүй, байнга мсж бичдэггүй хичээл сургууль, тоглоом наргиан хөөцөлдөөд л байдаг байлаа, дөнгөж удалгүй хамтдаа нэг өрөө түүрээсэлж амьдрарч эхэлснээс л би өөрөө хүсч байсан ч секс олигтой хийж чадахгүй ядраад стрессд ороод, анхаарал хандуулахгүй байсаар байгаад сүүлдээ би муухай зан гаргаад харьцахаа ч болиод тэгээд энэ харьцаа мартагдаж дуусгавар болсон юм л даа. Тэр надад маш их анхаарал халамж хандуулах байсанг мэдсэн ч.

Үүнээс хойш би тогтвортой хайр дурлалтай болохын тулд урт хугацааны турш өөрийгөө дүгнэж засахыг оролдсон юм. Ерөнхийдөө би гаднах байдлаараа өөртөө хангалуун, охидуудын анхаарлыг татаж л байдаг нэгэн. Гэсэн ч тэднийг үргээчих, найзууд дундаа ч таарамж муутай, (ганцаараа байсаар байгаад сурчихсан). Зожигдуу, ууртай гэж би өөрийгөө дүгнээд байгаа, шалтгаан нь багадаа эцэг эхийн харьцаанаас олсон уршиг ч байх гэж таамаглаж үзлээ. Энэ арай өөрийгөө орчноос тусгаарлах сэтгэцийн өвчин биш биздээ?

Гол нь энэ байдлаа засч өөрийгөө задлаж хүйтэн хөндий, зөрүүд зангаа өөрчлөхийн тулд хэд хэдэн охидтой энгийн харилцаатай байдаг. Гэсэн ч ямар хайртайгаа учрахаа таамаглаж мөрөөддөг ч хэзээ яахыг баттай мэдэх юм алга. Миний бодлоор сексдээ ч биш эхэлж харилцаагаа сайжруулчвал хэнийг ч өөртөө татна гэж бодох юм, нэгэнт үерхэж эхэлсэн бол сексийн идэвхээ сайжруулж болно шүү дээ, энэ дээр хэрэгжүүлж болох олон арга зам  байна. Надад зөвлөөч, гэр бүл зохиохын төлөө тэмүүлэх үү, ажил сонирхол, карьер хөөгөөд байж байтал энэ зүйл олдох уу? Эмэгтэй хүн эрэгтэй хүний юуг хийж байгааг нь харж, юунд нь татагддаг юм бэ? Бас хэнтэй яг баттай үерхэхийг хүсдэг вэ? Уншигч нар минь

10 Comments

  1. ... says:

    царай хамаагүй гэнэ шүү сэтгэлийн толь царай гэдэг биздээ. Хүмүүс царай хамаагүйл гэдэг тэгэхдээ худлаа 

  2. deleted says:

    jack……..JACK 

    Эр хүн сармагчингаас жаахан царайлаг байхад болно гэж сүүлийн үед ярих болсон. Учир нь эр хүн амьдарлаа аваад явчих чадвартай эмэгтэй хүнийг хүндэлдэг хайрладаг бол царай хамаагүйээ гэсэн үг.

  3. jack........JACK says:

    NAAD HUUHNUUD CHINE CHAMAIG MUNGU TEI BAI GEED BGAAN BISHUU NOVSH YUMAA HUUHNUUD MUNGUTEI BAIVAL SARMAGCHIN BAISANCH SUUNA GEED BGAA BILUU HUUHNUUD

  4. Play says:

    Xudulmurch baix xeregtei

  5. Amar says:

    Amidraliin utga uchir ger bul Mungu aldar ner erh medel tur zuuriih Hajuud chin yamar chued hamt baih sain hanitai bolooroi gej helii daa

  6. Fycghvhgcgj says:

    ajlaa hii mongo ol. Oron bairaa beld ooriigoo bolovsruul, daraa n huuhen yari!

  7. Nomin says:

     Menii huvid iim nz zaluutai bsan, ter hairtai l gedeg gehdee idevhtei bish,toglood esvel naizduudtaigaa uulzaad esvel eejdee tuslaad geed irdeggui ue bsaan, gehdee l b tuuniig zaaval hairtai l bol teg inge gej albadahguigeer zugeer bgaagaar  ni l hairlahiig hicheesen.Namaig tuunees ogt esregeeree zaluus erguuldeg bsan ch bi uurtuu unench bhiin tuld hairand yamar negen shalguur bh yosgui gesen bodoldoo avtaad ene buhniig  ni huleen zuvshuurdug bsan geh uu dee! Neg l udur setgel meni mash ih hooson sanagdsan, tuunees idevch sanaachlaga, hair enereliig mash iheer huseh bolson ch ter tiim bj chadaagui ee! Humuus tuuniig nadad hairgui bsan l geh bh, bi bol hairtai bsan l gej boddog, meddeg,mederdeg, itgedeg.harin mneii setgeliin hyazgaar ter hureed l uslahgui bol urgaj chadahgui bsan.Ene buhend bi tuuniig buruutgadaggui yumaa, harin bidnii hariltsaand ter arai uur bsan bol bid mash saihan amidrah bsaan gej boddog yum. Chamd iim l zuiliig helj chadah bna daa

  8. Unshigch busgui says:

    Shuud unshilgui garchignii asuultand hariulahad bol emegtei hun er hunii biye daasan zan chanart tatagddag yum. Za bol yogui, hariutslagatai, shiidvertee unench, alsiig harsan uhaalag hezeed naidaj boloh zan chanart n durladag yum da.

  9. happy says:

    bas 1 yum helehed yu yugui ehner naiz ohin geed yahavdee ehleed ajilaa sain hiij osoj devsheedl yavj bai. tegeed boldog yum bolno shvv deee.

  10. happy says:

    minii dvv magadgui chi eej aaviinhaa haritsanaas halamjgui huiten hondii hervvl uruulaas bolood eregtei hvn aav shig chini emegeti ni eej shig chinil baih yostoi gesen buruu oilgolt bagaasaa avsan baih. teglee gehdee ene bol chini amidral shuu dee. chi odool zaluu baigaa deeree zasaj zalruulah heregtei. n.ohin ch bai jiriin saihan naizuud ch bai hamgiin chuhal ni ehleed ilen dalangui yariltsaj sur. bi iim bodoltoi bn chi yu gej bodoj bn geed uur utsaargui yariltsahiig sanan sanan hichee. 2t. uur gomdloo ali boloh hurdan gargaj taivshirch bai bitgii dotroo hadagalaad shanalaad bogloroh geed eldev yum bodood yavaad bai. 3t. hvnees uuchilal guij bas hvnd bayarlaj talarhsanaa ochuuhen jaahan geltgui helj bai. zarim hvmvvs dotnii hvmvvstee ene bvgdiig heldeggui ene ih buruu dotnii dusmaa sain helj bai chi nasaaraa l ter hvmvvsteigee holbootoi baih uchraas. 4t. hvnd hudlaa amlalt ogolgui chadahgui zuilee ugui gej zorigtoi helj baigaarai………. ene bvgd baihad ayandaa chinii naiz nuhud ergen toirniihon chini oilgonoo. chi tevcheertei baij heregjuulerei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.