Эр хүний чадавхийг тодорхойлох үнэмлэхүй хэмжээ гэсэн ойлголт байхгүй. Сексийн партнёрууд хоёул таашаал авч чаддаг бол хэвийнд тооцдог.
Эр хүний бэлэг эрхтэн том, жижгээс үл хамааран эмэгтэйд ханамж өгч чадаж байвал хэвийн чадавхитай байна гэсэн үг. Гэтэл гайхамшигтай том эрхтэнтэй хэрнээ эмэгтэй хүнд ханамж төрүүлж чаддаггүй бол чадавхи нь хэвийн бус байгаагын шинж. Орчин үеийн эрчүүдийн хурьцал 3-4, 6-10 минут хүртэл үргэлжилдэг гэж үздэг. Yүнийг их, бага гэх нь хувь хүний онцлог, үзэл бодлоос хамаарна. Сексийн өндөр мэдрэмжтэй, темперамент /сэтгэл хөдлөл/ ихтэй эмэгтэйчүүдэд хурьцал удах тусам таашаалтай санагдах жишээтэй. Ер нь сексийн харьцаанд хүн бүрт тохирсон жор байх боломжгүй нь ойлгомжтой Орчин үеийн эрчүүдийн ихэнх нь ядаж 3-4 минут хурьцах чадавхигүй бөгөөд хугацаанаас эрт шингэнээ алдах болжээ.
-Сексзүйчдийн эрүүл гэж оношилсон эрчүүдийн хурьцлын үргэлжлэх хугацаа хэмжээнээс доогуур 12 минут 2 сек/ байгаа нь бахдам үзүүлэлт биш болох нь тодорхой.
-Хэрэв хурьцах хугацаа 1-2 минут үргэлжилдэг бол үүнийг хугацаанаас эрт үрийн шингэнээ гаргах гэнэ. Залуу, туршлагагүй эрчүүдэд нилээд тохиолддог. Мөн хэвийн чадавхитай эрчүүдийн хурьцах хэмнэл ч богиносох нь бий. Удаан хугацаанд уулзалдалгүй байсны дараа эсвэл шинэ партнер эмэгтэйтэй болох тохиолдолд ч юм уу эрэгтэй хурдан тавих нь байдаг. Хэвийн хурьцах хэмнэл хэдий хугацаанд үргэлжлэх ёстойг стастистик дүн тодорхой, яг таг хариулах боломжгүй. Партнёрууд хоёул сексээс ханамж авч чадаж байгаа бол хурьцах хугацаа тийм чухал биш байж болно. Цорын ганц зөв хариулт энэ биз ээ.