Өөрөөсөө дүү залууд хайртай болчихлоо

029

Би одоо 33 настай 4 жилийн өмнө нэгэн залууд анх хараад л дурлаж хайртай болсон. Бид уулздаг болоод удаагүй байхад түүнийг өөрөөсөө 8 насаар дүү гэдгийг мэдэж тэр үеэс л миний толгойд өөрөөсөө олон нас дүү хүнтэй гэрлэх хэрэг байна уу? Больсон нь дээр биш үү гэдэг бодол салахаа болив. Харин тэрний хуьд бас л минийх шиг бодол байнга шаналгадаг болохыг мэдээд бид хоёулаа л уулзахаа болихоор шийдлээ.

Өнгөрсөн жилүүдэд 3 ч удаа болих гэж хичээсэн гэхдээ би яагаад ч түүнийг мартаж чадахгүй байна. Харин ч бүр их хайрлаад байгаа ч юм шиг. Тэрний хувьд над руу утасаар ч ярихгүй байхыг хичээдэг ч хэцүү үед үргэлж яаж ийгээд дэргэд минь гараад ирэх юм. Тэр бас намайг мартаж чадахгүй байгаа бололтой. Бас нэг хэцүү нь тэдний гэрийнхэн биднийг насны зөрүүтэйг анх мэдээд суухыг эрс хориглосон болохоор манай гэрийнхэн ч бас тэгэх болов уу гээд хэлж ч чадахгүй юм.

Тэрний тухай бодохгүй өдөр нэг ч байхгүй би ер нь юу л болоод байна даа… Би яах ёстой вэ? Надад зөвлөөч

26 Comments

  1. зочин says:

    нас ах байна уу дүү байна уу хамаагүй ээ. Гэхдээ жоохон хол зөрүүтэй бол яваандаа асуудаал гардым шиг байгаан.хувь хүний хүмүүжил гэдэг чухал юм шүү..Анх би 22 той нөхөр маань 17 той учирсан.Би ч бас дүү хүн хэцүү ид зугаа цэнгээ гэдэг нас би тэжээж таарах вий халамж авч чадахгүй үзэл бодол нийлэхгүй байх вий гэсэн бодлоосоо болоод өөрөөсөө их түлхдэг байсан.цаг хугацаа ч хүнийг харуулаад өгдийм байна лээ. бид 2 жил гаран болзоод л тусдаа хамтран амьдарч байгаад 5 жилийн дараа сургуулиа төгсөөд бэр гуйсан.Бие биенээ таних хангалттай хугацаа байлаа.Одоо бид 10 жилээ тэмдэглэнэ.өдийг хүртэл цохих нь битгий хэл намайг муухай үгээр ч хэлж үзээгүй тийм сайн ханьтайдаа баярладаг юмдаа.наснаас илүү хувь хүнээ л сайн таних хэрэгтэй дээ

  2. zaya says:

    33

  3. amgaa says:

    hey setgeliin tenheetei baigaarai busgui mini. Neg l amidrah horvoo shuu dee. Hezee heniig uunees iluu hairlana gej huleeh bilee. Setgel zurh chini ter hund uneheer tatagdaad hairlaad baigaa bol ooriigoo bitgii horioroi. Durlal huniig hamgiin az jargaltai bailgadag saihan zuil shuu dee. Unshaad baihnee ter zaluu chini chamd bas hairtai bololtoi. yagaad bie bienee hairlaad az jargaltai amidarch bolohgui gej… Nas uuu??? Tiim ch aimar hol bish l bna sh dee….
    Ta 2t az jargal husie. Hair durlal chini butemjtei baij saihan ger bul bolooroi

  4. soo says:

    Bi uuruusuu duu zaluu hezee ch sonirhoj bgaagui yum bna, neg sonirhoj uzvel yadag b ol.

  5. Amaraa says:

    Yorno bol yag Cham shig iim tohioldliin hundlungiin gerch bi bna, etsesiin etsest hudlaa chi emegtei hun bolohoor boli ooriigoo ehleed bod, amidral deer er hun ervvl mendee aldaagui ved hezee ch hohirdgui yum bna Manai ajiliin hun yag cham shig bdald orood salsaaaan. Amidral bol Dan hair bish sextei+setgel hangaluun bdal shvv

  6. gerlee says:

    minii hair nadaas 6 duu zaluu bid 3 huuhedtei saihan l amidarch bna nas zorhoos nuh zordoggui yum nas bol zugeer too biee saihan tordood avj baihad l bolooshdee

  7. юу вэ says:

    10 дүү авгайтай хүмүүсээс жаахан санаа зовосхийж амьдарч байхад 8-10 дүү нөхөртэй яаж амьдрах юм бэ одоогийн залуучууд ичих нүүргүй болсон аягүй бол чааваас энэ хүүхэн нь жижиг бизнес эрхэлдэг байгаа хэхэ тэгээд л чичрээд дайраад байгаа

  8. баян байх хэрэгтэй says:

    Сууж болноо гэхдээ маш тэвчээртэй байх шаардлагатай өөр хүүхнүүд би ийм тийм юманд дуртай гээд эрхэлж өөрийнхөөрөө бол чи өөрийн сонирхлоо хаяж тэрнийхээр байна бас маш их хэл ам доромлол ирнэ энд бэлэн үү бүр танихгүй хүнтэй анх уулзахад л сонин онц биш үнэлэмжийг та 2т өгч эхлэнэ энд бэлэн үү бас санхүүгийн нилээд боломжтой байх ёстой чи тийм байж чаддаг уу наад залуугийн найз нарыг хүлээн авхад бэлэн үү тэд пацаанууд шүүдээ тэдний мангар гэнэн яриа хөөрөө уулзалт парти-д яг тэдэн шиг байж чадах уу найз залуу чинь биш гэхэл тэдний найз нар чамайг тэднйи үйлдэл яриаг шүүмжлүүлэд байх дургйл байна байх шүү Хадам талаас хүүхдийн толгой эргүүлсэн хөгшин авгай гэж яг хэлэхгүй ч үйл хөдлөл жаахан асуудал гархад л илэрнэ чи бэлэн үү Энэ бүгд асуудалгүй бол яаахав хэсэг хугацаанд үзээд алдахад юун болохгүй гэж хэхэ

  9. saiham shaaltsaj bgaad salaa

  10. Чимгээ says:

    Би дүү залуутай сууж хүүхэд төрүүлсэн. Чамд хэрэггүй гэж зөвлөе. Бүх зүйлээрээ гологдоод байдаг юм. Би одоо тусдаа байдаг. Охиныхоо эцгийг сайхан амьдраасай гэж л хүсдэг. Одоо эхнэр авч байгаа сурагтай. Би тэрэнд нь их баяртай байгаа. Чи сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай. Би яг чам шиг 33 тай байхдаа тэрэнтэй суусан. Би тэр үедээ үнэхээр харалган байсан, огт гэрлээгүй явсан болохоор. Тэрнээс биш 33 нас бол төлөвшсөн нас шүү дээ. Тухайн үедээ гэрлээгүй хүүхэдгүй байсан, миний анхны хүүхэд байсан юм. Гэхдээ харамсдэггүй, бас азтай хадмууд маань харин охин бид 2т сайн ханддаг. Хадмууд маань ухаалаг хүмүүс таарсан нь азтай шүү. Тэрнээс биш надыг хөгшин энэ тэр гэх байсан байх даа гэж боддог. Эцэст эь хэлэхэд охины аав надаас 10 дүү л дээ. Одоо би хөөрхөн аавтайгаа адилхан охинтой, аз жаргалтай амьдарч байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биздээ.

  11. Ramirez Sanchez says:

    Та 2 ямар аравад амьдарж бгаа юу? Хэн 1ний адислал хэрэгтэй ю суухад бол гэрийхэн амаагүй ш дээ! Энэ чинь ардчилал за! Харин 1 юм нэмж хэлхэд хүнтэй суух амархан ч хэнтэй вэ гэдэг нь маш хэцүү хариултгүй асуулт бдаг юм да!

  12. jack........JACK says:

    yaasan galsantai horvoo ve nasnii zoruu garch baij bolno getel ene 2 hun chine bi bie olson jihene hosuud baisan bol yaahuu bas hetsuu shu

  13. tuyana says:

    geriinhen yu gej heleh ni hend hamaatai yum bee.uursduu biye biyendee hairtai hamt amidrah husel ni bval uzeed aldah l heregtei shuudee.gantshan amidrah horvoo shuudee.8 baitugai 20 30 40n nasni zuruutei humuus myanga myangaara l bdag bzdee

  14. Одоогийн хүүхнүүд Хүнийг гаднаас хараад танихаа больсон юм уу хаашаа. Одоогийн залуучууд Хар багаасаа Архи хүүхэн эргүүлсээр байгаад БҮГД Л ХӨГШИН ОВОРТОЙ хар юм нууд болчихжээ. Архи Хүүхэн хоёр Эр хүнийг ЭРТ ХӨГШРҮҮЛДЭГ юм.  Шоучин Хар юмнууд дөнгөж дөч гараад л нүүрэнд нь үрчлээ суусан Гүзээ нь унжсаад ирдэг юм даа. Эгч нь мэдэлгүй яахав дээ. Тиймээс бүсгүйчүүл минь Хэрвээ амьдаръя Ханиа болгоё гэж бодож байгаа бол Архи хэр уудагийг сайн Тандах хэрэгтэй дээ.. 

  15. Би эрэгтэй says:

    нас зөрөхөөс нүх зөрөх биш углаад л, углуулаад л байж дээ. Чи 50 нас хүрэхэд 42той нөхөр чинь өөрийн биологийн хэрэгцээгээ хангахын тулд 30 хэдтэй хүүхэнтэй явалдах байх даа. Тэр үед чи цэвэршсэн юу секс манатай байх байлгүй.

  16. hongor_e@yahoo.com says:

    Medrel muutai huuhnuudee hiih yum alga uu ? , boddog yum n ter bolchihoo yu

  17. сараа says:

    Мангар пацаануудийг мангар пацаануудтай нь үлдээ.

  18. Noname says:

    Olon nasnii zuruu demii jaahan nas ahiad ireheer l medegdene estoi demii dee 

  19. kkk says:

    Zaya hedtein

  20. zaya says:

    ene odoonii huuhduud ih ovortoi bolson yum shigee, neg zaluutai taniltsaad bolzloo, uulzlaa, minii uyeiin l haragdaad bsan nadaas 9 duu bsan, ih gaihsan, tegeed l uulzahaa bolison, hen ch harsan 30 garsan l haragdahaar, medeh yum alga

  21. XXX says:

    bi bas 6 duu zaluud tatagdaad l bn. Anh haraad l tuund durlasan. Uneheer saihan zaluu. Tuuniig urgelj bodoj huseestei. harah bolgondoo l yaj iim saihan torj boldog bnaa gej dogdloostoi. gehdee butehgui gej bodhoor l utgagui yum daa..

  22. good says:

    yasan ovortoi zaluu ve. chi haraad 10 shaham dyy gedgiig medehgyi bna geheer kk

  23. 2013 says:

    Дэмий дэмий цагийн гарз дүү хүн хань болохгүйээ би ч гэсэн өөрөөсөө 8 6 5 4 гэх зэргээр зөндөө л удаан 2 3 4 жил гээл үерхэж суух дээрээ ч тулж үзсэн Яагаад ч юм надтай таарсан залуус бүгд л дүү байсан Эцэст нь юу гэж бодсон вэ гэвэл хэрэггүй цагын гарз байдаг юм байна гэж дүгнэсэн 3 залуутай нь хамтдаа ярилцаал больсон Нэг нь бол анхнаасаа үл бүтэх хүн байсан нь сүүлд мэдэгдсэн Цаг хугацаа хамгийн сайн эм байдаг юм

  24. ariuna says:

     bi uuruusuu 10 duu zaluutai yawj bna nadad hairtai huuhedtei bolii suuy geed guigaad baihiin nas yamar hamaatai yum geed nadad bas ewgui bainaldaa 10 aar duu gej bodohoor yaj hamt amidrahwe ged 

  25. bolno shdee says:

    bolno shdee, uuruusuu duu zaluutai suusan zunduu l humuus baina, madonnag har, duu zaluu hairlaj baina gedeg chin chi saihan baina l gesen ug, uuruusuu 7-8 egch huntei suugaad saihan amidaraad az jargaltai yavaa zaluus zunduu l bn shdee, so don’t panic ta 2 bie biedee hairtai bol busad humuus yu ch helsen yadiin, go for it

  26. Naraa says:

    Hugshin avgai huuhdiin tolgoi erguuleed. Bolij uzzz

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.