Энд нэг хэмжүүр яваад байх шиг байна…

698

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 20 нилээн гарсан ганц бие бүсгүй байна. Би бусдын адил л мэргэжлийн дагуу ажил хийдэг жирийн л нэг хүн байна. Ингээд нэг зүйлийг сайн ойлгохгүй болчоод та бүхнээс тэр тусмаа эрчүүдээс асууя гэж бодлоо. Хааяа бас хүн амьтантай танилцах юм гарнаа чи үнэхээр таалагдлаа уулзая гэсэн залуучууд таарахад би ч бас хүн юм чинь хэдий болтол гэртээ шигдэх үү гарч сэтгэлээ сэргээе гадуур дотуур явья гээд гарна л даа. Тэгээд уулзаад ойр зуур юм ярилцаад кино энэ тэр үзээд гэртээ хүргүүлнэ л дээ. Тэгээд манай гэр энэ гэж заагаад би гэртээ ордогийн тэгээл нөгөө нэг өдөр шөнөгүй уулзая гээд салахгүй байдаг залуус чинь бараг л таг болчих юм. Нэг биш 2-3 хүн тэгсэн болохоор би юу болоод байнаа гэж бодох юм.

Учир нь би хашаа хөлсөлж гэр хороололд амьдардаг юм. Энд нэг хэмжүүр яваад байх шиг байна. Тэр залуус бүгд л байр сав, машин тэрэгтэй хүмүүс байх шиг байгаан тэгээд бүр надаас ямар нэг байдлаар танайх байранд байдаг уу, цалин чинь хэдүү ч гэх шиг со со зүйл ил далд байдлаар асуугаад байгаа юм даа. Тэд нарт байр сав мөнгө төгрөг бас их чухал байдаг бололтой. Би ч заримдаа бүр байргүй байгаа нь миний буруу болж таарч байна уу ч гэж бодох юм. Байртай бол яах байсын. Эцсийн эцэст ер нь хүний юутай байх нь тухайн хүнд хамаагүй л баймаар юм. Би бол баян тарган биш ч гэсэн ямар ч гэсэн бусдад гай болохгүйгээр өөрийгөө аваад явчих л байх гэж боддог юм. Гэтэл зарим нэг залуусд тухайн танилцаж байгаа бүсгүйн гэр орон, хаана амьдардаг, машин тэрэг, мөнгө төгрөгтэй эсэх нь нилээн чухал байдаг уу? гэж асууя . та бүхэн хариу өгч туслана уу?

46 Comments

  1. ZAAVAL UNSHARAI admin says:

    Uguishdeee nadad lav ed horongo ni bish setgel ni l shn bval hamaa bhgui kkk bas goy biytei hoorhon bval boloh bolvuu gej bodoj bn.busad humuus ymar bdgii buy med miniih lav tiim bval goy

  2. mgl says:

    chinii zahian deer yun sur tavisiin be? KKK
    Arai uur yum yarih yum boluu gj bodloo shtee

  3. kasper says:

    En huuhen zgr l taniltsi gsn bolgon toin buu tanilts. zayanii hani chn neg l odor tsagaan moritoigo dawhiad irne.naad zaluus chn cmg shoniin jargal hiiged hayn oilgoo.

  4. Ni says:

    Ene mongotei xolboogui bhaa. Ger xoroolold bdag bolohoor ariun cevriin asuudal yarigdah bh. Tegeed l tag boldog biz. Magadgui oron suucand amidraad odor bur usand ordog xuuxen iluu taalagdana blgui dee. 

  5. Fycghvhgcgj says:

    zugeerdee uuruu ajilsag, tsemtsger aash saitai bol haana ch amidardag bsan hanhuu chin ireed chamaig awnaa

  6. Saagii says:

    Хүн болгон тийм байдаггүй шүүдээ. Хүн болгон яанз бүрийн зүйл л хардаг зарим нэг нь мөнгө төгрөг царай зүс харж байхад нөгөө тал нь хайр халамж хүсэж хайж байх жишээний. Зарим нэг арчаагүй залуучууд байдаг л бх өөрсдөө хөдөлмөрлөж байр саваа авч чадахгүй бэлэн орон байр мөнгө төгрөг дээр суучих санаатай. Ер бол хамгийн зөв арга нь шууд л хэлчих хэрэгтэйдээ манай тэнд байдаг нтр гээд л. Би бол шууд л хэлчидэг юм. Тэртэй тэргүй хотын 70 хувь нь гэр хороолол байхад тэдний нэг байгаа л биз ичэх юм юу байхавдээ. Эр хүн болгон тийм биш л гэж хэлэх гэсэн юм. Хүнээ сайн таньж уулзаж байгаарай…

  7. эээээ says:

    за за эрчүүд ч харин тэгдэггүй байх шүүү эмэгтэйчүүд л тэгдэг байх

  8. жожо says:

     Зөв дөө захидлын эзэн минь гэхдээ заавал байр савгүй сэтгэл харсан хүн байгаа байх эрчүүд дунд байгаа даа bi.bolbi@yahoo.com хандаж болно шүү. Харин охидууд л царай бас хардаг ш дээ эрчүүдийн буруутгах хэрэггүй л дээ

  9. Unshigch negen says:

    Odoonii zaluus ugaasaa l materiallag baidal ih hardag bolson baina lee. Argagui niigem maani ungu, mungu hardag bolson tsag. Minii taniltssan zaluus bas l yalgaagui tiim baisan. Chinii yamar ajil erheldeg, yamar ailiin huuhed, yamar bair suutsand amidardag, heden huntei amidardag ntr geed l …Aav eejiig chin yamar ajil, alban tushaal erheldgiig hurtel sonirhono. Herev aav eejee gaigui alban tushaaltai helchihvel tedgeer zaluus chin chamaas amar bas holdohgui, ergeldeed l baidag. Yer ni l ashig sonirhol ihtei bolson do zaluus. Magadgui uldsen 30 % orchim ni normal baij magadgui yum.

  10. Zahidliin ezen bn says:

    Би тэгж зарим нэг хүний яриад байгаа шиг байр сав машин тэрэгтэй хүнийг хайж танилцдаггүй. зүгээр санаандгүй байдлаар энд тэнд ажилаар г.м явж байхад өөрсдөө ирж танилцая гэсэн залуутай 2-3 удаа танилцсан удаа бий л дээ. гэхдээ мэдээж хүний харагдах байдал өөр л дөө би хичнээн гадаад байдлаараа тэд нарт таалагдсан ч яг уулзаад үзэхээр үзэл бодол, зан суртхуун г.м байдлаар тухайн хүнд төдий л таалагдаагүй учраас ахиж уулзах бодолгүйгээр явсан байж болох талтайг үгүйсгэхгүй ээ…Гэвч тийм шалтгаан байхаас гадна яалт  ч гүй нэг материалллаг зүйл хардаг хүн байх юмаа л гэх гэсийн гэхдээ бүх залуус тийм биш л дээ. Би эхэндээ хүнтэй танилцахаараа гэрээ  зааж өгдөггүй байлаа л даа. тэгсэн чинь сүүлдээ дургүй хүрээд хэдий болтол хүн амьтнаас нууж явах вэ дээ үнэнээр нь мэдээд л явсан дээр гэж бодох болсийн. Дараа нь уулзаж байгаад нэг хүнд сайн болчуул сэтгэлийн зовлон болно. Үнэхээр надад сайн бол юу ч гүй байсан хүрээл ирнэ гэж бодсон л доо. Тэр нь ч зөв юм шиг санагдсан.

  11. Huu says:

    Eldev mongo togrog bair mashin harsan humuus demii l baidag baihgui yu chamd bish de horongond durtai hun setgelgui yumnuud l adgiin shaarnuud bdag yum tegeed l tedniig hayah heregtei shu ohin mini amjilt husii huniig sain tanij bai gedeg shu de bi ooroo tiim bish bolhoor uzen yddag 

  12. Ha ha says:

    Er ni bol mongol geltgui busad orond ch gesen ali hediinee bairtai yu gedeg chine erchuud geltgui emegteichuud erchuudiin gol shalguuruudiin neg shuu dee. Buruutgah argagui l dee. Hitadad bol tegeel bair mashingui bol awgai awahad hetsuu dee 

  13. dashka_baatar@yahoo.com says:

    Үхсэн баас тэр хашаа хороо, байр сав, гарал үүсэл, гадаад л биш бол удам угсаа ямар хамаа байна аа. Гудамжинд л өсөөгүй бол хүмүүжилтэй л байж таараа, тэгээд царайлаг л бол тэгээд эмэгтэй хүнд өөр юу ч хэрэггүй ээ. Харин үйлтэй муу эрчүүд нь сайхан хүүхэнтэй танилцахын тулд байр саваа бэлдэхгүй бол хаан оруулах билээ. машингүй бол юугаар гэртээ хүргэх билээ гээд л асуудал зөндөө.

  14. Baagii says:

    ene kapitalist niigemd yamar ch ajil hiisen engiin naad zahiin heregtseendee hurdeg ulsad /Mongol tiim bish/ bol gerlelt hamaagui hyalvar bh bsan bh harin ideh uuh yum ni hurtel yoponoos unetei iim gazar daahgui nohoi buluu huraav gedeg shig baruuniihan bol tejeej chadah zagasaa l hudaldaj avch akuramdaa hiideg gedeg shig uurtuu tohiruulj ehner avah hereg garch bgaan baruund amidarch bgaa har haltar turkuuded bol Mongol huuhen zardal bagatai bolomjiin bgaan harin Mongol engiin zaluud bol Mongol ehner tiim zardal bagatai zuil bish yaagaad gevel Mongoliin tsalingiin dood hemjee 140000MNT harin south koread bol 868000won

  15. Villa says:

    Ulaanbaatariin 90% ni ger horoolol 90%aas oldoh bailguidee 

  16. Baagii says:

    Nuguu erh tegsh gej yariad bdag huuhnuud yaasan ve? Chi yaagaad dandaa bairtai mashintai zaluutai bolzdgiin hamar hashaaniihaa zaluutai l bolz l doo ter ch gsn uuriigee avaad l yavchihna sht. Gerleltiin gereend heregleenii zardliig yaaj gargah geh met zuiluud ch tusgagddag baruunii niigem shig goe erh tegsh bai l daa tegeed huuhnuudee

  17. Tuya says:

    өссөн орчин үнэхээр чухал шүү. дагаад найз нөхдийн хүрээлэл, сэтгэхүй нь ч ондоо. угаавч уг нь хар гэдэг шиг яаж ч болдоггүй нэг юм байдаг л юм даа. тэнцвэргүй амраг сэтгэлийн зовлон тэнцвэргүй ачаа тэмээний зовлон гэдэг болохоор зиндаа тэнцэх нь хэн хэндээ амар.

  18. гэрэл says:

    Дээр нь нэмж хэлэхэд эр эмгүй хайр сэтгэлээрээ сууж амьдраад 2лаа амьдралынхаа төлөө зүтгэдэг хүмүүс л өнөөдөр гэрт ч байна уу майханд ч байна уу амьдарч чаддаг юм. Хэдэн жилийн дараа юм юмтай өнөр өтгөн сайхан айл болчихсон байдаг юмаа. Нас нь яваад сэтгэл нийлсэн хүнтэй л сууя мөнгө төгрөг ч яамай гэсэн шалдаа буусан хүүхнүүд эрчүүд зөндөө байна шүү дээ.Гэтэл тэр сэтгэл нийлэх хүн нь байхгүй болчихсон үйлээ үзсэн юмнууд л байна.

  19. Damnit says:

    shine niitlel oruulahq muu gej

  20. batka says:

    tiim asuudal baidag yumaa.Bi chingeltei; uuruu barisan baishindaa gantsaaraa amidardag emegtei hvntei taniltsahaar tanai zuslan uu arai end uwul amidrahgvi bizdee ene ter shoogloh maygtai baih yum.Er ni 2 uulaa taniltsahuu

  21. tatar says:

    sonin yum tiim erchuud bhgui bhaa taalagdaj l bval hen bh ni hamaagui shude

  22. Зочин says:

    chamd l gej helehed ankh taniltsaad neeh dotno boloogui l bol gertee hurguuleed hereggui. Tegeed bas syyh hunee haij bgaa bol uuruusuu arai deer huntei syygaarai. Bi nuhruu uuruusuu dordyylchihsan. Minii l uiliin ur yum bailgui dee. Odoo bid 2-iin ertuntsiig uzeh uzel uur bolohoor sanaa niileh ch yum baihgui, heluultei hetsuu l amidarch baina. Manai nuhurt yamar ch temtsel alga. Chi iim huntei syyj bolohgui shuu. Amidral bol temtsel, temtsel dyyssan ter tsagt l chinii amidral dyysna gej yostoi unen ug yum aa.

  23. Jack........JACK says:

    Manai neg canad naiz yu gsn geech tanaih iim saihan  bolomj bhad yaagaad iim neg niitiin bairluu temuuldeg bnaa jijighen umbar baishin ene ger horoololdoo ovs mod nogoo tariaad goyo olon uruutei baishin batiad goyo hashaa taviaad amudraadch bi tegej muruuddug tegsen canadad ter n joohon untei bdag gesen mongolchuudaa altan deer suusan guilgachid gej unen yumdaa

  24. . says:

    чамд дурлаагүй бол чухал дурласан бол чухал биш.

  25. jiriin busgui says:

    Юу ч үгүй хоосон, 2 цүнх хувцасаа бариад л эхэлсэн амьдрал хамгийн үнэ цэнэтэй, бат бөх, сайхан байдаг юм шиг санагддаг юм даа. Амьдралаа өөрсдөө босговол л амттай шүү дээ

  26. Emma says:

    Hund gadnaasaa taalagdsan l bol bolchihgui shuu dee ! Uulzaj yariltsaad ulam ih taalagdah ni ch bii, esvel ogt setgeld hurehgui bolchih tohioldol ch bii tiim biz dee  (Tyn)

  27. тун says:

    хүрээний данжаадтай санал нэг байна шүү. үнэхээр таалагдаж байгаа болоол болзоонд явж байгаа биздээ таалагдсан бол хаана амьдардаг юу хийх нь чухал биш, цугаацаж цэнгэдэг хүмүүст л чухал юм байлгүй дээ. 

  28. Emma says:

    Deer bichsen Gerel Aagii 2 toi sanal niilj baina. Harin ch naadah chin saihan shalguur um bish uu hu! Ter ulun nudelsen zaluus ni  ashgui tsagiig chin barahgui :)) tegeed yavaad ugch baival daraagiinhtai ni bolzood l yavj baihgui uy!  Harin neg zuil nemj helehed chinii haana amidardagaas ogt shaltgaalaagui baij bas bolno shuu dee. Chamtai bolzsoniihoo daraa  sanaagaa uurchilsun ch baij magad. Anhnii bolzoonii daraa ahij cham ruu zalgahgui baival  taalagdsanguiee l gesen ug. Erchuud chin tiim yarvigtai amitad bish shuu dee.  

  29. aagii says:

    harin ch huniig tanih hamgiin sain arga bna daa naadah chin ,uneheer chamd hairtai durtai bol bairtai bnauu hashaand amidardaguu hamaagui l baih baisan ,odoonii zaluuchuud belen yum haigaad surchihsan baliar yumnuud iim yumnuud hund hani bolohguiee harin ch erthen medsen ni bolj .

  30. hureenii danjaad says:

    zugeer bolzoond yavj bgaa bj bitgii gertee hurguul! hun huniig huleen zovshooroh shahsan uyed l ger oron naiz nohod ger bulteigee alban yosoor taniltsuuldag bolohoos zugeer bolzoond yavj kino uzsen huneeree hurguulj bolohgui. chi ter huniig sain gej ogt medehgui, osoltoi.

  31. hureenii danjaad says:

    tsalin asuuna gedeg bol teneg l bna. hen ch asuudaggui yum. bid nar naiz nar dundaa ch asuudaggui, asuuval ih buduuleg bolno. naaduul chini boloogui mongonii automataas mongo avah geed zogsoj bhad chini hudlaa yarsan hun bolj oirtoj irne tegvel shuud delgetsiig n garaaraa taglaarai! card-aa gargaj avah tsag ter hoorond bhgui uchir.:-) yer n bol bolzoond yavahdaa daavuun tampuu uglaad enger deeree ketchup asgaad usee arzailgaj boogood yavj uzmeer sanagdaad bgaa yum

  32. hureenii danjaad says:

    niislel huu erguu yum shig. hashaa baishin ruu harahaar hunii humuujil haragdah uu?

    ilgeesen hund: naaduul chini harin erthen zangaa haruulsand bayarla. chamaar shuulguulj tsag barahgui oorsdoo shuultuurt userch orood shuugdchih yum bna. tegeed naadhiig chini shuugduud uldseniiig n bas neg daraagiin shuultuureer shuuh heregtei.eregtei humuus sonin boloh n bolchihoj,

  33. .... says:

    bairta boloo xashaa bish bair tureesel  yadaj xajuu oroo!!!!!!!!!!!

  34. гэрэл says:

    Чиний хувьд сайн шалгуур хийж байгаа хүн байна даа. Тэгээд уулзаад болзоод л бай. Хэрэггүй юмнууд нь алга болоод чамайг гэсэн нь гараад л ирнэ. Хаана амьдардаг нь хамаагүй ээ. Одоогийн монголд залуучууд их өлөн нүдтэй болсон. Өлсгөлөн өлөн хүмүүс л тэгэж яваа.

  35. emegtei says:

    bi emegtei ,hunii hurungu mungu hereggui gej boddog bsan ger horoololoos l nuhuruu olson , tegsen ihenh  ger horoololiinh archaagui doroi yum bna lee, zindaa zindaagaar l bsan deer dee, er hunii huvid yu gej boddog yum emegtei hun bol neg bol yag uurteigee en tentsuu ali esvel uureesee deeguur huntei suuj baij l jargana uureesee door bol dooshoo gulgaad bh shinjtei yum bna lee

  36. niislel huu says:

    Oo tiim yum blgu yahav. Gehdee mungu tugrugiig chini harj baigaam bishee. Chinii torj osson orching l haraad baigaam l daa. Humuujil geh met. Tehdee bas ger horoolold amidardag bolgon humuujilgui gesen ug bish ch gesen neg tiimerhuu yum bol baina.

  37. soko says:

    1 talaasa bol ergtei humuus tgj bnaa gdg n tiimerhu amdrlt humuus uurt n tuvug uchruuln gj boddiim bgzde ali esvl uuruu bayn bolomjin  dur esgecheed chmt adil hashaand baidg hernee mungut huuhen haisn baichij bolon yer n ih olon talt bhoo ymrchl bsn ger horoolld bsnig chn medeed tag bolon gdg ugaasa buthguie gsn ug ghde naad bdl chin hunig tanij medhed tustail vm bn…….yer n odonos zaluuchudt uulzad hurguulhde mnh end gd ger horoolld hurguuled shalgj uzdg vm biluu har n tanigdh bhda gj

  38. anhaa says:

    chi ooriinhoo zindaanii l hun ol l doo…yag yas yuman deer ooroo ch gesen shaardlaga tavij l bga biz dee chamaig golj bna gedeg chin chamaas zindaa iluu l gesen ug sh dee saihan zaluu ooriinhoo zindaag l haina uu gehees dorduulj olhiig husehgui bolov uu tegeheer ondor shaardlagaa bagasgaj arai dooguur hai gej helmeer bna

  39. purple says:

    bairand amidardag gsn ner zuugeed udriin hooloo arai yadan avch yavdag ail zunduu bdag yum. ger horoolol geheer l yaduus archaagui humuus bdag gsn bodloosoo humuus salah heregtei. uuruu bosgoogui eej aaviinhaa gert amidardag bj tom tom yum yaridag shaldan bandi nar haa saagui l bdag yum. chamd chin setgeleesee handah zaluu odoogiin bdlaar garch ireegui l gesen ugee bitgii sanaa zov.chi uuriinhuu amidardag gazar, uurtuu setgel hangaluun bus bn gedeg asuudal bolohoos hashaa husludug gdg asuudal bishshuude busgui mini

  40. The phone says:

    Omch horongo gej zovhon bodhoosoo gadna arai oor ontsgoos bodood yzieldee,,,
    Zah zeeliin choloot niigemd er em geltgui uhaanaa zarj tolgoigoo ajiluulsan ni ymtai boldog-bolhuu. Teheer bas chamg her uhaalgiig shuuh davhar shuult ym bolovuu… 

  41. zaya says:

    Tegdiishde. Bi lav gertee hurguuldeggui uur gazar hurguuldeg bsn hamaatniidaa bairand hurguuldeg bsn.   

  42. jj says:

    huue ter bi guai setgel bvl ter chuhal bish shv nzaa

  43. bi says:

    Er em geltgvi hurungu baih estoi  yum bilee bi uuruu emegtei

  44. kuna says:

    chi tsarai zuseeree busdaas gologdohgui gej uuriiguu boddog bol uurtuu itgeltei bai tiimerhuu shaldar buldar zaluustai zaaval uulzah ged bh ch shaardlaga bhgui uchir ni chamaig chin setgeleesee hairlah hen negen zaluu haa negtee chamaig haigaad l yvj bga amjilt husie busgui mini…

  45. fisk says:

    daraa huntei taniltsval zaaval gertee hurguulehguigeer hed uulzaad uzehgui yu,hugjilteiguur bodhod unsgeljin hurtel hanhuutei tasartsan l huuhen uulzdag shuu dee kkkkk tegeed uneheer chamd tatagdaad ehelvel haana bdag chini hamaagui bolj medeh l yum. amjilt husei!

  46. zxcv says:

    Zaluus emegteichuudees doroi bolson tsag. Er hun shig er huntei uchirah boltugai gej erooe do 🙂 Ugaasaa ooriig chine gej bodson hund haana amidardag yu hiideg chine ogt hamaaguiee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.