Аливаа гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй. Яагаад?… гэсэн асуултад хэн ч хариулж чаддаггүй. Гэтэл эхнэр нөхөр хоёрын хэн хэнд нь эелдэг зан чанар дутагддаг гэнэ. Тэгвэл эелдэг эхнэр нөхөр гэж хэнийг хэлэх вэ?
Эелдэг нөхөр:
-Эхнэрээ хувцасаа өмсөх тайлахад нь байнга тусалдаг.
-Хамт суугаад хооллох үедээ өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй.
-Аливаа найр наадамд эхнэрээ заавал хамт авч явдаг.
-Эхнэрээ шинэ хувцас авсан бол заавал тааламжтай үг хэлнэ.
-Хаалгаар ямагт эхнэрээ түрүүлж гаргана.
-Эхнэртээ үе үе бэлэг авч өгдөг.
-Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэй рүү огт хардаггүй..
-Би л энэ айлыг авч яваа… гэх мэтийн тунирхуу үг хэзээ ч хэлдэггүй.
Эелдэг эхнэр:
-Хувцас авахдаа эр нөхрийнхөө саналыг харгалздаг.
-Эр нөхөртөө хамгийн дуртай хоолыг нь бэлтгэж өгдөг.
-Нөхрийнхөө эд зүйлд хэзээ ч гар хүрч оролддоггүй.
-Хүмүүсийн дэргэд нөхрөө хочоор нь хэзээ ч дууддаггүй.
-Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө зэмлэж шүүмжилдэггүй.
-Эр нөхрийнхөө цүнх халаасыг сэмхэн ухаж төнхдөггүй.
-Эр нөхрийнхөө зөвлөгөөг дуулгавартай хүлээн авч урам сэргэх үг хэлдэг.
-Нөхөртөө таалагддаггүй хүнийг гэртээ зочноор урьдаггүй.
-Хэрэв хоёр дахь удаагаа гэрлэсэн бол анхны нөхрөө хэзээ ч магтаж ярихгүй.
2 Comments
tegvel bie barih l heregtei um baina daa
Eyldeg nohriin buh chanar nadad baina, gehdee l hereldchiheed baih yum?