Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ?

55991496

Сайн байна уу. Би 33 настай. Нэг охинтой эмэгтэй хүн өөрийгөө бодож амьдрах уу, хүүхдээ бодож амьдрах уу? Манай нөхөр айлын бага, эрх дураараа, хүний нүдэнд сайн хань сайн аав шиг харагдаж чаддаг. Бид 2 байхгүй бол амьдарч чадахгүй юм шиг л гадуур ярьж явдаг. Тэгсэн мөртлөө гэртээ ямарч орлого байхгүй, миний хамаг юмыг ломбардаад дууссан. Саяхан 4 сар гадаад яваад ирсэн. Нэг сар холбоо барьж байгаад л сүүлийн 3 сар таг болсон. Тэгсэн нэг өдөр надруу монголд ирсэн байна гээд утсаар ярьсан. Охин бид 2 их гомдсон байсан болохоор уулзахгүй гээд явуулсан. Одоо 20-оод хонож байна. Сураг байхгүй.

Өөрийгөө бодоод салъя гэхээр охин маань муу ч гэсэн төрсөн эцгээс сайн хүн байхгүй шдээ ээжээ. Та бид 2-г одоо гомдоож байгаа ч гэсэн та тэвчээд амьдарвал охин нь том болоод ээжийгээ жаргаанаа гэх юм. Охин маань хүнтэй суухад аав ээж нь охиныг минь нүд үзүүрлэх вий гэж айх юм. Энэ эрчүүд яагаад өнөө маргаашийн зугаагаа бодоод үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй байнаа. Ажил гэр охин гэж гүйсээр байтал миний залуу нас минь хөөрхийлөлтэй юм шиг хааяадаа санагдах юм. Охиноо хөтлөөд гадуур алхаж байхдаа л хамгийн их тайвширдаг даа.

Намайг ааваас нь салахад охинд маань хүнд дарамт болох вий дээ гэж айж байна. Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ?

Бид 2 энэ удаа салж тусдаа байгаа юм бишээ. Манай нөхөр ингээд л яваад өгдөг юм. Ирэхэд нь би охиноо бодоод л хүлээж авдаг байсан одоо залхаж байнаа.

20 Comments

  1. Monroe says:

    iim bodlogogui eejiin erh huu shig teneg nuhroosoo salaaderthen amidralaa bodoo. chi ooroo zewerch duuslaa shdee

  2. чка says:

    хүүхдийн ирээдүй чухал шүү дээ. би л лав чиний оронд байсан бол эхлээд өөртөө анхаарал тавина. сайхан хүүхэн болохгүй юу тэгээд араасаа гүйлгэж байгаад засаж авах байсан байх хүүхэдтэй юм чинь огт салахгүй салах тухай бодох ч үгүй.энэ амьдралыг хамт эхлүүлсэн юм чинь хамт л дуусгана.

  3. Gyalbaa says:

    Nohor chini tiim zugaalah durtai yum bol gerleheesee omno zugaalj yavahgui yasan yum.Odoo nas baigaa deer salsan deer.Ohiniihoo bas ooriinhoo toloo amdir

  4. mongol says:

    ireeduinhee amidraliig bodood salsan deer shuudee. ene heveer amidraad yund hureh u? , salaad uur zamaar yvbal yund hureh u gedegee sain bodoh heregtei de. hun 1 l udaa amidrana . harin ter hugatsaagaa jargaltai l ungruuleh ni chuhal.

  5. Hi says:

    Hi! Bi eregtei l dee. Gehdee nadad yag cham shig asuudal tohioldood baigaa ch ur huuhdee bodood amidarlaa avaad l yavj baigaan. Ter deegii yu gene ve ”Hun horvood zovoh gej bish jargah gej turdug amidardag ym”. geh shig ohin chini oilgono ch geh shig hun chini ur huuhdiinhee tuluu l amidardag bolohoos zuvhun har amia bodoj amidradagui l baihgui yu! Etseg eh baih hariutslagaa uhamsarlah heregtei sh dee hen hen ni.

  6. Noname says:

    Naad balai har yum chn hezee ch uurchlugduhgui ee! Chi yag l minii ungursun amidralaar amidarch bna. Bi gehdee salaad odoo taivan amar amidarch bna.huuhdee bodood l gene huuhdee bidood sal.bid chn hun bish gej uu? 

  7. tansag says:

    Tuslamj 103aas irdeg 

  8. ТУСЛАМЖ ХААНААС ИРДЭГ ВЭ says:

    Сэтгэлийн хөдөлгөөнөөр яарч бүү шийдвэр гаргаарай. Эргэцүүлж бодоорой. Би эрэгтэй хүн л дээ. Намайг болон олон хүнийг өөрчилсөн амьд оршигч Бүтээгч байдаг. Чи гуйж шалгаж үзээрэй. Хүмүүс бидэнд боломжгүй зүйл гэж байдаг бол Бүтээгч Эзэнд боломжгүй зүйл гэж байхгүй. Үүнийг амсаж байж л итгэсэн. Есүст итгэдэг хүнтэй уулзаарай. Эсвэл танд би ярьж өгч болно. Есүс чамд заавал туслана. Тэр бодитой байдаг. Олон ийм асуудалтай хүний амьдралыг өөрчилсөн.

  9. Degii says:

    Hun horvood zovoh gej bish jargah gej turdug amidardag ym. Ohin chini bugdiig oilgono uuruu uuriiguu bodood uuriiguu goy avch yv. Dahiad irvel ohinoo aavtai ni uulzuuulaal uuuruu uuriinhuu amidarliig medeel bolgood l yvaach. Yun teneg iin. Salalaa geed ohin chini ter huniig ogt harahgui bn hgej bhgui shdee. Uurtuu itgeltei huchirheg shiidemgii zorigtoi bail daa. Yri ni haraad bhd sul doroi emegteichuud l eldev ym gonshignoj yvah ym. Uurtuu itgeed bugdiig ehnees ni ehel chi zaluu bn. Naad teneg zaluugaa hay yah gej iim teneg ymand hairan tsag zaluu nasaa zardag ym.

  10. zvrh says:

    uu sal sal anhnaas n dawrasan bn zvger l sal ohin hvvhed uhaantai ywaanda uuriig chn oilgono
    odo urrigu l bod hugshirlu shd

  11. ЛАМ БАГШ says:

    chinii orond bsan bol medeej chmg jargaana haha

  12. ЛАМ БАГШ says:

    bi chinii orond bsn bol yahchgui

  13. eeugg says:

    одоо хэдэн настай юм болдоо залуу насандаа ухаарч чадах юмуу.  

  14. хадаас says:

    Эртхэн сал. Удах тусам байдал улам дордно. Хүүхдийнхээ дэргэд бүү хэрүүл хийгээрэй. Хэрэлдэлгүй хөөгөөд явуул. Охин чинь байдал улам дордно гэдгийг мэдэхгүй байна.

  15. eeugg says:

    эр хүн ч болдоо зайлуул. гөхөр чинь харин охинд чинь буруу дуурайлал үзүүлээд байгаа юм биш үү. чамайг зүгээр л ашиглаад яваад байгаа юм шиг байна тэ. наадах чинь хань болж чадах юм уу. чамаас насаар хэд дүү юм бэ. 

  16. Зулаа says:

    Би чиний оронд байсан бол шууд л ганц хүүхэдтэй байгаа дээрээ салах байсан. Ийм арчаагүй эрчүүд өөрчлөгддөггүй юмаа. Битгий найд.Гадуур зугаалж, ууж, хүүхэндэж байгаад ирэхэд нь чи хүлээж авч байдаг хэн бэ юу вэ. Ээж нь юмуу. Өөрийгөө бод. Хүүхэд чинь том болж л байгаа юм байна шдээ. Хүүхдээ бодоод гэсээр ахиад хэдэн ч хүүхэдтэй болох юм билээ. Эртхэн сал.Чи залуу байна. Хайран залуу нас.

  17. нараа says:

    Нөхөр чинь гэр орноо хөсөр хаясан сонин хүн байна. Би чиний оронд байсан бол арай өөрөөр шийдэх байсан. Яагаад чи тэрийг яваад ирэхэд нь хүлээж авах ёстой гэж. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үг байдаг. Охин чинь том болсон байна хүүхдээ бодоод гэж битгий хэл. Амьдралд байдаг л зүйл салалт бол. Чи ямар үед яавал азжаргалтай сэтгэл тайван амьдрах юм байна түүгээр л амьдар. Чи эв эрүүл хүч чадалтай мөртлөө нөхрөөс болж дарамтанд амьдарч өөрийнхөө сайхан залуу насаа нэг эргүүтсэн золбин юм шиг эр хүнээр бүү дуусга. Жаргал зовлон ээлжлэн байдаг хорвоод өөрийнхөөрөө сайхан амьдар л даа найз минь Охинтойгоо тайван амгалан олсон хэдээд өөрсдөдөө зарцуулж хүнээс дутахгүй ялангуяа тэрнээс дутахгүй амьдар одооноос эхэлж сэтгэл санаагаа цэгцэл хүний эцэг ухаантай юм болохоор охинтойгоо уулзаж дутууг нь тэр хүн нөхөж явах үүрэгтэй тэрийгээ биелүүлээд явж байна биз. Түүнээс биш чи тэрнээс хараат бус амьдарч ирээдүйгээ харж яв.

  18. boby says:

    muusain archaagui novshnuud hudlaa setgeliin huurluur ehner avna gej ailiin ohiniig zovooh um da Naad hudlaa zaluugaasaa bolvol salval yasiin nasaaraa ingej zovj yavna gej yu baihav de

  19. Sweet says:

    Yanaa naizaa yasan archaagui yumtai hanilaa be.Neg heseg tusdaa bgaad uzuul yadag bol.Bas mongo togrog bitgii ogoldoo.Chi ch bas zaluu saihan emegtei saihan amidrah erhtei.Yasan huwiin jargalaa hooson archaagui nowsh be tanai nohor.OOriigoo bas ohinoo bodood jaahan nohoroosoo heseg hol bgaad uzee.Sallaa geed dahiad neg nowshtoi taaruul yahuu zasaad awah bolomjtoi bol zasaj awaa nohroo.Sallaa geed gants bie emegtei ulam l hetsuu bh gej bodoj bna.Sain bodoj hiigeerei.

  20. kkk says:

    hetsvv yumda hunii amdral bich bs hoorhon huut ghde bid2in amdral ygl taniihshigl bn mongogui ydarsan vede neg ih huuge sansan hun ired tegedl hudla namaig hardg hervl uur hj bgdl yvaadl ogn bich bs yg yah estoigo mdehgui yumda nzuuda bi ehnereese bolod muu yvj bn ghshig yum yradl en erchvvd yatssin be bich bs vnende yah uchiraa medhgui yum nzuud bl shuud zali zaluun bn gd yum bi od23toiingej yvsar bgad tanii araas orohviide gj aij bnshvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.