Бvсгvй чинь чамайг яагаад араар тавьдаг вэ?

Эрчүүд бид өөрсдөө “ямар нүдээ болгож, тайган болчихсон биш..” гэж байгаад л өөрийнхөөсөө илүү сайхан бүсгүйд нүдээ унагаж, сэтгэлээ харамгүй хувааж л суудаг. Тэгсэн мөртөө эхнэр, найз бүсгүйгээ өөр нэгэн залуу руу аятайхан харж зөөлөн мишээчихээр л уурлаж хүрэнтээд хардаж сүйд болдог нь үзэн биз дээ? Гэхдээ хүн л юм болсон хойно бүсгүйчүүд ч гэсэн ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байвал эрт орой хэзээ нэгэн цагт биднийхээ араар сэмхэн гүйчихэж мэднэ. Гэхдээ бидэн шиг хүсвэл л гараад явчихдаггүй гэдгийг нь бид шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй биз ээ. Сэтгэл судлаач эрдэмтэд эмэгтэй хүний сэтгэхүйг удаан хугацаанд судалж үзээд бүсгүй хүн нөхөр юм уу найз залуугаа араар нь тавьдаг 15 үндсэн шалтгаан байдгийг олж тогтоожээ. Хэрвээ эхнэр юм уу найз бүсгүйд чинь /чамд ч гэсэн/ дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь л ажиглагдаж байвал та байдлыг сайтар бодож зөв алхам хийх хэрэгтэй болох нь гэж бодоорой. Яагаад тэр чамайг араар чинь тавив?

1. Яагаад гэвэл чи түүнийг ганцааранг нь амралтанд явуулсан
Мэдээж хэрэг, ганцаараа амарч яваа залуу бүсгүйд эрчүүд анхаарлаа хандуулж л таараа. Онцын хэрэггүй жаахан дэмий яриа, ганц хоёр хундага дарс, тэгээд л шинэ танилтай болох нь тэр. Мэдээж дандаа ч ийм биш л дээ. Энэ тийм ч сайн зүйл биш. Гэхдээ л элбэг шүү. Бүсгүй ямар ч байсан өөрийгөө зөвтгөх тайлбар олох л болно. Жишээ нь дотроо чамайг “Тэр намайг байхгүйд мэдээж хэн нэгэн бүсгүйтэй уулзаж л байгаа. Аягүй бол хуучин найз бүсгүйгээ авчирч байгаа ч юм билүү…” гэж бодно. Тэгээд энэ бодол нь улам лавшрахаараа дээр өгүүлсэнчлэн адилхан л байя гэсэн бодол нь дийлж өөр нэгэнтэй унтахад хүргэдэг.

2. Яагаад гэвэл найз нар нь ийм зүйл хийхэд түлхдэг
Чи түүнийг гомдоосон ч юм уу сэтгэл дундуур байлгажээ. Тэр найз нартаа чиний тухай ярьж гомдоллонгуут найзууд нь “Пөөх, тийм үү? Ямар зэвүүн амьтан бэ? Тэр яаж ингэж чадаж байнаа? Чи ингээд л зүгээр байгаад байх хэрэг үү?” гэх мэтчилэн ятгасаар яаж ийгээд л чамайг “орлох” хэн нэгнийг олоход хүргэдэг. Эхний удаа бүсгүй тэсч болох ч чамайг дараагийн удаа асуудал гаргангуут дотроо “Найзууд маань ямар үнэн хэлээ вэ.

Ёстой өөдгүй амьтан. Би ч гэсэн өөрийнхөөрөө байж болохгүй байх даа яадаг юм. Ер нь яагаад болохгүй гэж?” гэж бодоод эргэлзэх юмгүйгээр өөр нэгнийг олохоор шийднэ. Найз охид нь ч бушуухан хэн нэгэнтэй танилцуулна. Гэхдээ ихэнх тохиолдолд найз бүсгүйчүүдийн энэ үйлдэл нь тийм ч жинхэнэ найз нөхрийн хувьд биш, зүгээр л дараа нь “ярих юмтай” болох гэж хийж байгаа алхам байдаг.

3. Яагаад гэвэл чи хөл бөмбөггүйгээр амьдарч чадахгүй
Хөл бөмбөгийн тэмцээн гарч байх үеэр найз бүсгүй чинь чиний анхаарлыг өөртөө хандуулж өөрийгөө хөл бөмбөгөөс арай илүү нэр хүндтэй гэдгээ харуулахыг зорино. Гэтэл чи түүнийг зүгээр л нэг ялаа үргээж байгаа мэтээр огт хайхралгүй цаашаа, цаашаа гээд бараг л түлхэж орхино. Харин бүсгүй тэр үеэр гадуур хамтдаа зугаалахыг ямар их хүсч байсан гэх вэ. Гэтэл чи зурагтын дэлгэцнээс хором ч холдож чадахгүй.
Тэгэнгүүт чамтай хэрэлдэж гомдоод бүсгүй ганцаараа зугаалахаар гарч одно. Ингээд гадаа нэгэн аятайхан залуутай танилцаж нөгөөх нь хамт кофе ууж кино үзэхийг санал болгоод дараа нь гэртээ урина. Бүсгүй ч нэг их татгалзахгүй. Яагаад гэвэл тэр чамд уурлаж гомдсон байгаа. Тиймээс чи түүнийг хөл бөмбөгийн тэмцээнээс дор үзсэний өшөөгөө авах ийм боломжийг алдахгүй гэсэн бодол нь дийлдэг.

4. Яагаад гэвэл чи дэндүү их уудаг
Бүсгүй өнөөг хүртэл яаж ийгээд л тэсээд байсан. Гэвч энэ удаа хэрээс хэтэрч, тэр чиний өмнөөс олны дунд ичиж үхэхээ шахжээ. Чи түүний нүдэн дээр нь нэг аятайхан бүсгүйг татаж чангаагаад зогсохгүй уусан архиндаа хөл алдаж костюман дээрээ вино асгаад харин түүнийхээ гэмтэн мэт түүн рүү агсарсан байна. Танихгүй хүүхэн рүү биш, харин найз бүсгүй рүүгээ шүү! Тэгээд эцэст нь дотор чинь муухайрч огиудас хүрсэн хойноо л түүний явъя гэсэн үгэнд орж хамт гарна.

Тэхдээ турьхан хонгор бүсгүй биш, бадриун том залууг түшиж байгаа мэтээр хөөрхий найз дээрээ бараг үүрүүлэх шахна. Энэ хооронд бүсгүй ямар их гомдож нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой дээр нь юм тээглээд байгааг чи анзаарах ч үгүй. Гуйвж дайвсан чамайг түшин гарч ирсэн бүсгүй найзыг чинь машинд суулгахад туслах уу? гэсэн аятайхан ааштай эрүүл залуус согтуу чамаас тэс өөр харагданаа даа. Ийм тохиолдолд бүсгүй чамайг ганцааранг чинь таксинд суулгаж орхиод эелдэг, эрүүл залуустай шөнийг аятайхан өнгөрөөхөөр шийдэж тун ч болзошгүй.

5. Яагаад гэвэл та хоёр хамт амьдардаг
Бүсгүй хүн гэдэг зөвхөн эр хүний оймс өмд угааж суух гэж л нөхөрт гардаггүй юм. Тэгээд ч яг хамт амьдраад ирэхэд чи тийм ч аятайхан нэгэн биш болох нь тодроод ирнэ. Чи хэзээ ч хог гаргаж асгадаггүй, аяга таваг угаадаггүй, тайлаад хаясан хувцсаа ч эмхэлдэггүй, дэлгүүр ороод талх, ногоо аваад ирээч гэж бүтэн өдөржингөө чамайг гуйж гувшсанаас өөрөө гараад явчихсан нь шулуун.

Гартаа пиво бариастай, асаатай зурагтын өмнө зөөлөн сандал дээр хурхирч байгаа чамайг хараад бүсгүй өөрийн эрхгүй “Энэ ямар хогийн амьтан бэ?” гэж өөрийн эрхгүй бодно. Ингээд л нүүрээ ч олигтой угаалгүй, сахлаа ч хусалгүй өдөржингөө дотуур өмдтэйгөө нүдний нь өмнүүр шаахайгаа ирэн холхиод байдаггүй цэвэрхэн хувцаслаж сахлаа цэмбийтэл хуссан хэн нэгэн рүү яваад өгнө дөө.

6. Яагаад гэвэл чи орондоо түүнтэй “яасан ч яадаг юм бэ?” гэсэн байдлаар харьцдаг
Дур тавингуутаа л чи хажуу тийш эргэн бөгсөө түүн рүү харуулаад хурхирч гарна. Гэтэл бүсгүй хэд дэх ч удаагаа сэтгэл дундуур хоцров доо? Ингээд л нэг өдөр дутуу сексийн дундуур сэтгэлтэй, гунигтайхнаар тааз ширтэн нойргүй хэвтэж байснаа “Арай ч дээ. Би үүнээс дээр амьдарч болохгүй гэж үү?” гэж бодно. Ингээд л маргааш гэхэд ямар ч байсан түүнийг дур тавиулж чаддаг байсан, халамжтай, харилцаагаа сэргээхээс буцахгүй хуучин найз залуу руугаа утасдаж болзоод яваад өгнө дөө.

Мэдээж хэрэг мөнөөхөн залуу ч дуун дээр хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Ингээд түүнтэй орондоо жинхэнэ таашаал авч сэтгэл ханангуутаа үнэхээр би “хөлдүү” хүүхэн биш юм, бүсгүй хүний жаргал дэргэдэх залуугаас л болдог юм байна гэж эргэлтгүй шийднэ. Ийм тохиолдолд чи түүнийг яаж эргүүлж авах болж байна?

7. Яагаад гэвэл тэр сексийн шинэ арга барилд суралцаж, шинийг эрэлхийлэхийг хүсдэг
Бүсгүй чамд таашаал өгч, сайхан байлгах гэж чадлаараа хичээнэ. Харин чи яг өөрийнхөө хуучин найз бүсгүйтэй адил бодож, түүн шиг, өөрийнхөө л мэдэлд байлгах гэж оролдож эхэлнэ. Гэтэл энэ чинь тэс өөр хүн шүү дээ. Түрүүчийн бүсгүй шиг чинь байж чадаа ч уу, үгүй ч үү. Чи түүнтэй огт илэн далангүй байгаагүй атлаа орондоо муу гээд л шүүмжилж гарна. Хэрвээ чи түүнийг орондоо мэргэжлийн “янхан” шиг байлгах гэж хүсвэл бүсгүй чинь хөндлөнгийн эрчүүдтэй зугаалж орхино шүү. Тэр чамд гомдоод гарангуутаа хамгийн түрүүнд тааралдсан залуутай л унтаж орхино. Энэ нь ганц удаагийн санамсаргүй учрал болохоор тэр хүссэнээрээ, толгойдоо орсон байрлал болгоныг туршиж үзнэ. Харин хэсэг хугацааны дараа чи дахиад л “дандаа л нэг байрлалд…” гээд гуншганаж эхлэхээр чинь “би саяхан нэг ийм байрлал туршиж үзээд…” гээд нөгөө залуутай хийснээ илрүүлнээ дээ. Тэр үед чи яах вэ?

8. Яагаад гэвэл тэр чамайг тэжээх хэрэгтэй болжээ
Харамсалтай нь чи саятны хүүхэд биш, өв залгамжлаагүй, тэгээд ч мөнгөний төлөө шоргоолж шиг ажиллахыг огт хүсдэггүй. Дотроо “Хм, тэрэнд багадаад байвал өөрөө л нэмж олно биз” гэж бодоод хайхрах ч үгүй. Ингээд дарга нь өөрийг нь сонирхоод байгааг мэдэнгүүтээ бүсгүй чинь яадаг юм гэж бодоод түүнтэй унтаж орхино. Нөгөөх нь сэтгэл баясаж, бүсгүйг чинь тушаал дэвшүүлж, цалинг нь нэмнэ.
Гэхдээ бүсгүй байдлыг сайн хянаж даргадаа дурлахгүй байж чадна л даа. Ингээд чи юу ч мэдэхгүй. Мэдээж хэрэг бүсгүй ёстой нэг хогийн янхан шиг зан гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ эцсийн эцэст чамд хайртай учраас чамайг зовоохгүй гэж чиний төлөө л ингэж байгаа хэрэг шүү дээ. Тэхээр одоо тэр чиний уух юманд хангалттай хүрэх мөнгө олдог болсон. Харин чи мэдлээ ч олон юм хэлэх эрхгүй болно.

9. Яагаад гэвэл чи дэндүү их зантай
Чи юм л бол өөрийгөө бүхнээс илүү, хорвоод хосгүй залуу, түүний энд хүрэх бүсгүй даанч ховор, чи өөрийгөө азтай гэж бод гээд л магтаж гардаг. Энэ чинь даанч удалгүй түүний зэвүүг хүргэж эхэлнэ. Ингээд нэг л өдөр чиний энэ өөртөө хайртай, өөрийгөө их юманд боддог занг чинь өөр залуутай унтаж хашраахаар шийднэ. Чи мэдээгүй ч байж магадгүй. Харин энэ тухай бусад хүн мэдэхэд л хангалттай. Тэгээд дараагийн удаа чи дахин өөрийгөө магтаж эхлэхэд энэ чинь бусдын нүдэнд үнэн инээдтэй харагдах болно.

16 Comments

  1. dok says:

    сор яг унэн шуу

  2. COP says:

    Nohortoo hairtai hun bol nohor ni iim asuudal gargaad bhad araar ni tavij zavaarhiin orond ehleed shuud salah aa bodoh blgui de

  3. orchin uyiin mongol zaluu says:

    Ёоё ямар аймар юм бэ… зарим н ч яхав гэхдэ эйхэнх н эр хумуусийн яалтачгуй хийдэг зуйлууд байна эр хуний ч гэждээ миний одоо тэгээд одоо яах ёстой вэ бусгуйчудэ хэлээч

  4. Figa says:

    Странная вещь получается. Мы тут пашем, как кони, а тем временем все было просто, как 2*2

  5. svhee says:

    hi sexiin hamtragch boloh hvn bwal holboo bariarai svhee_9876@yahoo.com

  6. Edwina says:

    Спасибо, интересно было прочитать.

  7. Как всегда на высоте!

  8. Lora-lora says:

    Спасибо, интересно было прочитать.

  9. prodigymng says:

    ene joohon hartai erdemted eniig niilj bichsen baihaa. 🙂

  10. manaihan says:

    gashuun unen gej eniig l heleh baih!

  11. Bi says:

    Yag unen dee. hun l yum hoinao biology physiolgy ni ter hunii tarhiig udirddag l baihgui yu. emegteichuud ch gesen saikhan zaluug harj l biag l dee. gehdee ted er hunees iluu shimtej, sonirhodog. uuniigee denduu nuuj bu uguisgej chaddag. laitai shuu ene emegteichuud. harin neg hulees ni alduuraad tarhi ni ergevel ee burhan min yaach oorchlogdoj shulam shig boldog yum daa. tegsen emd ger bul ur huuhed yu ch bish. zugeer nogoohiinhoo saltaadn tolgoigoo hsagaad l uhaan aldaa. iim huuhnuud tsoon biagaasia. nohriinhoo araar guine l biz. gehd eehundele hairiin 1rt er nohor chin biah yostoi. uhaalag suuler. huuhnuud dee.

  12. jason says:

    Yamar ch sain zaluu urgelj bish umaa gehed haaya sanaatai sanamsargui alin bolovch deerhi 9 zuiliin aldaa (gehde ingej nerlej boloh bol)-g gargadag. tegeheer emegteichuuded araar tavih shaltag urgelj bdag bhnee! kkk

  13. Peace says:

    hi busgui ene odriin mendiig xurgey bi ix ajildag bas surdag bolxor ixevchlen
    zavgui bdag lda, neg xesegte sexiin xamtragchtai bolxig xusch bn butexgui ch bj magadgui lde texde l uzed aldi bi ajilsag zavgui bas dajgui zaluu lda xerve xolbogdxiig xusvel /pieces_of_peace007/
    ID-gaar orood ireerei

  14. Peace says:

    hi busgui ene odriin mendiig xurgey bi ix ajildag bas surdag bolxor ixevchlen
    zavgui bdag lda, neg xesegte sexiin xamtragchtai bolxig xusch bn butexgui ch bj magadgui lde texde l uzed aldi bi ajilsag zavgui bas dajgui zaluu lda xerve xolbogdxiig xusvel /pieces_of_peace/
    ID-gaar orood ireerei

  15. super says:

    zov bichjee

  16. gunj says:

    yag unen goe ym bichjee.zaluusdaa l gej helehed haaya ch gesen busgui huniig ehner nz busgui hairtai hun gedeg utgaar ni bish zugeer l chamtai adilhan hun gedeg utgaar ni haraad uzeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.