Одоо 2 хүнтэй банзалдсан хэрэгт ороод байна…

107741511

Сайн байна уу? Танай сайтыг их уншдаг. Энэ удаа өөрийн амьдралаа бичиж  би юун дээр алдсан  юуг засах ёстой, миний ижил  эмэгтэйчүүд хичнээн байдаг, хэд нь над шиг  амьдардаг вэ гэж мэдэх гэсэн юм аа.

Намайг А гэдэг. Би 35 настай. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань надаас 6 ах хүн. Бид анх танилцахдаа би ах гэдэг байсан. Ахдаа бас хайртай байлаа. Ах маань 1 өрөө байртай наймаа хийдэг олон найз хүүхэнтэй. Би тэд нараас нь хааяа харамлах сэтгэл төрдөг байсан ч би тэр хүний хувьд нэгэн сайн охин огт хамаагүй хүн  байсан. Танилцаад 2-3 жил боллоо. Энэ үед ах байраа зарчихсан түрээсийн байр хөлсөлдөг байсан.

Нэг хавар ээж маань эмнэлэгт хэвтэж би ээждээ хоол цайг нь зөөгөөд гэртээ ганцаараа байдаг байсан. Гэтэл нөгөө ах маань нэг орой хань болж унтлаа. Тэр орой үнэхээр нойр хүрсэнгүй. 2 дахь орой мөн манайд хонолоо. Тэр шөнө ах маань миний өвөрт орж ирлээ. Би ч хайртай юм болохоор өвөртөө оруулахгүй гэж чадахгүй хамт унтлаа. Би тэр үед 21 настай хүнтэй унтаж үзээгүй охин байсан. Ах унтах санал тавьлаа. Тэгэхэд нь би 3 зүйлээс айж байна гэж асуулаа.

1. Өвдөхөөс айж байна
2. Өвчтэй байвал яах вэ
3. Жирэмсэн болчихвол яах вэ гэж асууж байсан.

Тэр үед нөхөр маань эхний 2-г ах нь бардам хэлнэ ээ. Өвдөнө бас ах нь өвчингүй ээ гэж хариулж байсан. Харин 3-г нь мэдэхгүй гэж хариулж байсан. Би хайртай байсан болохоор үгүй гэж хэлж чадаагүй бид 2 унтсан. Тэрнээс хойш нэг их удаагүй ах маань надад 2-уулаа болохоос нь болохгүйг нь хүртэл хамтдаа зүтгэе гэж хэлсэн. Бид удаагүй тоонот гэрт толгой холбосон. Ах наймаа хийдэг би нэгэн төсвийн байгууллагад ажилладаг байлаа. Тэр үедээ түрээсийн байранд 2-уулаа амьдардаг байсан. Би 10 төгсөөд шууд ажилчин болсон гэхдээ тэр үедээ багийн даргын туслахын ажил хийдэг байлаа. Энэ ажил маань сайхан ажил олон хүнтэй харилцана олны танил байлаа. Манай ах буюу нөхөр маань намайг сургуульд ор Дээд мэргэжилтэй бол гээд би ажлаасаа гарч их сургуульд орлоо. Энэ үед анхны хүүхдээ тээж байсан. Яг энэ үеэр манай хүн намайг чи 1 шинжилгээ өг. Үтрээний наалдац гэдэг шинжилгээ. Би тэр нь юу байдгийг ч мэдэхгүй эмэгтэйчүүдийн эмчид очиж тэр шинжилгээг нь өглөө. 2 хоногийн дараа 14 цагаас ирж аваарай гэхээр нь тэр өдөр хичээлтэй байсан болохоор 13 цаг өнгөрөөгөөд цагаас нь жаахан эрт очиж авах гэсэн чинь болоогүй гээд өгдөггүй ээ. Тэгэхээр нь таньдаг эгчийгээ гуйж байгаад шинжилгээний хариугаа авлаа. Нөгөө эгч маань хариуг нь бариад ирлээ. Тэгээд миний дүү нөхөртөө хэл. Чи заг хүйтэн буюу бэлгийн замын халдварт өвчтэй байна гэдэг байгаа.

Би дотор харанхуйлаад нөгөө эгчээсээ худлаа байлгүй дээ хүн андуурсан байх гэтэл үгүй миний дүү андуурна гэж байхгүй нөхөртөө очиж хэлээд эртхэн эмчлүүл гэдэг байгаа. Би тэндээсээ уйлаад гэртээ очиж нөхөртөө хэллээ. Нөгөө өвчингүй гээд байсан хүн хаанаасаа өвчин авдаг байнаа аягүй бол хуучин өвдөж байсан хүнтэй унтаад л хүрсэн байх гэж бодсоор гэртээ очиж нөхөртөө хэллээ. Гэтэл би өмнө нь өвдөж байсан, даарч хөрөөд сэдэрсэн байх гэхээр нь нөхрийнхөө үгэнд итгэчихсэн. Тэр үед би оюутан нөхрийн наймаа улам бүр муудаад амьдрал хэцүү байсан. Яг тэр үед эмчлүүлэх гэхээр эмч нарт итгэхгүй хувийн эмчид очно гэхээр мөнгө санхүү хэцүү би гэдэг хүн нөгөө ахын хүйтэнд сэдэрсэн гэдэг үгэнд итгээстэй нэг хэсэг явлаа. Жирэмсний хяналтанд сардаа 1 очиж үзүүлдэг байлаа. Дандаа ганцаараа очиж үзүүлнэ нөхөр дагаж явахгүй ээ.

1 удаа  үзүүлэхээр очтол эмч нь намайг үзлэгийн орон дээр гаргачихаад үзэхгүй хүнтэй яриад хэсэг боллоо. Нөгөө хүн гарлаа эмч намайг үзэхээр эргэтэл надаас нөгөө өвчнийх нь гай идээ нь гоожсон байж. Хүний биенээс бүлээн юм гарч байгаа болохоор би нөгөөхийг нь мэдээгүй эмч намайг арчаагүй заваанаар нь дуудаад тэр олон үзүүлж байгаа үзүүлэх гэж байгаа хүмүүсийн дэргэд загнадаг юм байна. Идээ бээрээ гоожуулаад өвчтэй юм биш үү наадахаа эмчлүүлэхэд яасан юм бэ бас тэгээд жирэмсэн гээд элдэвээр загналаа. Би гэдэг хүн уйлж гарлаа. Намайг уйлахаар эмч сая нэг ухаан орсон болтой нөхөртэй юу гэхээр нь нөхөртэй гэлээ. Өвчтэй юм биш үү энийгээ эмчлүүлэхгүй бол болохгүй гээд арай зөөлхөнөөр эмч надад хэллээ. Би тэгэхээр нь тийм ээ манай нөхөр өмнө нь хүрч байсан гэсэн тэгээд даараад эргээд сэдэрсэн гэсэн гээд нөхрийнхөө хэлсэн үгийг эмчид хэллээ.

Эмч бэлгийн замын халдварт өвчин эмчлүүлсэн бол дахин даарснаас сэдэрдэг өвчин биш ээ. Эргээд өвчтэй хүнтэй унтснаас бэлгийн замаар л  дахин тусдаг гэдэг юм байна. Би ч нүүр хүүх газаргүй гараад явсан. Очоод нөхөртөө хэллээ. Тэр үед голдоо ортол гомдож билээ. Анх юу ярьж байлаа гэтэл суугаад удаагүй ийм болдог гэж бодоод. Тэр үед надаас гадна үзүүлэхээр олон эмэгтэй хүмүүс байсан би эмнэлэгийн өрөөнөөс яаж гарснаа ч одоо санадаггүй . Тэгж явсаар том хүүхэд гарлаа. Нөгөө өвчнөө эмчлүүлж чадаагүй л байгаа. Оюутан дээрээс нь мөнгөггүй бас эмнэлэгийн эмч нарт итгэхгүй шоолно гэж айсан ч юм уу. Тэгж явсаар том хүүхдээ хэдхэн сартай байхад нь дахиад дараагийн хүүхдээ биений юм ирэхгүй байсаар байгаад олчихсон. Бас нөгөө хэвээр. Эмчид үзүүлэх болохоороо алчууртай арчихаад үзүүлдэг болсон. 2 дахь хүүхдээ авахуулах гэтэл аль хэдийн томорсон гээд авахуулж болохгүй бас л гаргах боллоо. Оюутан жил дараалан жирэмсэн.

Тэр үед нөхрийн наймаа байхгүй дампуурсан юун байр хөлслөх манатай манай гэрт ээж ахтай хамт амьдардаг байлаа. Их хэцүү үе манай нөхөр их хичээл зүтгэлтэй амьдралын төлөө тэмцдэг байсан ч тэр бүгд нь зүтгээд нэмэргүй нэг юм буруутахаараа сэхэл авахгүй хэцүү байдаг юм байна лээ. Тэр үед би нөхрийнхөө ажилд оролцдоггүй байсан,  хийсэн ажил болгон нь буруу болохгүй болно. Тэр бүгдийн буруу алдаа нь минийх байдаг байсан. Яагаад гэвэл буруу хийсэн болгондоо надад уурлаж намайг загнаж, энэ гэрт чинь орж ирэхээс уур хүрч байна чамайг харахаас уур хүрч байна гэх мэтчилэн загнадаг байлаа. Яг үнэндээ бол надад буруу гэх зүйл юу ч байхгүй. Өөрөө л бүхнийг бусадтай ярилцаж хийдэг байсан. Намайг нөхөр надад дэндүү хайхрамжгүй үл тоодог байсан. Би тийм сайхан царайлаг хүүхэн биш ээ, гэхдээ сохор доголон, хөл гаргүй хүний асаргааны хүн биш. Би хааяа хамт гарна сугадаад явах гэхээр сугадуулдаггүй байлаа. Надаас ичиж байгаа нь тэр.

За тэгээд би гэдэг хүн оюутан байхдаа оюутан насны тэр сайхныг мэдрэх нь байтугай аль болох багшид харагдахгүй унтах унтсаар төрсөөр 3-р курсээ төгсөөд 4-р курстээ ажлын санал ирээд хичээл, ажил 2-ыг зэрэгцүүлэн ажиллаж эхэлсэн. Хамгийн эхний цалингаараа тухайн үед би 70,000 авч байсан байхаа. Тэгэхэд би нөхөртөө 50,000 дээл авч өгч байж билээ. Би нөхөртөө хайртай одоо ч хайртай. Манай нөхрийн  нь хэлдэгээр өөрөө бол надад гоёдсон сайхан залуу. Тийм болохоор царай муутай эхнэрийг хайрлахгүй хүндлэхгүй амьдардаг байсан юм шиг ээ. Би өдөр нь ажлаа хийнэ орой нь ирээд бас нэг гэрээр  ажил хийдэг байлаа. Орой 2-3 цаг болтол нөгөө ажлаа хийж дуусгаад өглөө босоод ажилдаа явдаг байлаа. Тэр үед нөхрөөсөө би 1 зүйл асууж билээ.

-Чи одоо хуучин найз хүүхэнтэйгээ уулзвал яах вэ гэж асуухад нөхөр маань надад чи бараг юу яриад байгаа юм бэ гэж арай хэлээгүй ээ. Халиулт нь -Уулзана шдээ мөнгөтэй байгаад завтай байх юм бол шууд буудал руу аваад орно гэж хэлдэг хүн дээ. Би тэр үед надад хайргүй намайг гэх сэтгэлгүй нь мэдээд бага багаар асуудаг байлаа. Орой орондоо секс хийж байхад нь чи надад хайртай юу гэхэд хэзээ ч хайртай гэж хэлж байгаагүй зөвхөн толгой дохидог байсан. Тэгээд болохгүй болгонд миний буруу байдаг байсан. Ингэж амьдарсаар нэг мэдэхэд 3 хүүхэдтэй боллоо. Би л ажил хийдэг манай хүн ажилгүй гэртээ надаар тэжээлгэнэ. Тэгээд болоогүй миний цалингаас өөрийнхөө оюутан 2 дүүд сар болгон 20,000 төгрөг өгүүлдэг байсан. Би хожим хүүхдүүдийг маань ядарч явбал туслах байх гэж бодооод дуугүй л өгдөг байсан. Тэрэндээ би харамсдаггүй л дээ.

3 дахь хүүхэд маань бараг 2-той байсан байх. Тэр үед манай хүн хөдөө явж яг тэр жил манай ангийнхан гэж гайтай хэдэн юмнууд нийлээд яг энэ үеэр би ангийнхаа залуутай  унтлаа. Гэхдээ ганц л удаа. Тэрнээс хойш тэр залуутай дахин уулзах унтах асуудал гаргаагүй ээ. Нөхрөөсөө хайр халамж дутуу явахад тэр хүний намайг хүндэлдэг занд нь би уургалуучихаж билээ. Би алдсан. Энэ миний хамгийн том алдаа байсан юм.

Тэрнээс хойш тун удалгүй нөхөрийн маань бие өвдөөд би ажлаа хийнэ хүүхдээ асарна дээрээс нь нөхрөө асарна гээд их л ажилтай тэр бүгдийг амжуулах гээд их хичээдэг байсан. Яг тэр үед л нөхөр маань надад хайртай болсон гэж ярьдаг. Надтай суугаад 8 жил болоод надад дурласан хүн дээ. Би царай муутай болохоор хүний хайрыг татаж чадаагүй миний алдаа л байх даа. Би тэр үед нөхрөө их харданаа. Гэхдээ заримдаа би юун дээр алдсан юм бол яагаад надад хайргүй юм бол гэж өөрөөсөө алдаагаа их хайдаг байсан боловч би өөрийнхөө хүнтэй унтаж алдаа гаргах хүртэл өөрийнхөө алдааг олж хараагүй ээ. Ажлаа хийгээд хүүхдээ төрүүлээд амьдралын төлөө зүтгэж л явсан. Тэр алдааг нөхөр маань мэдээгүй ээ. Саяхныг болтол. Манай амьдрал нөхрийн маань өвдөх тэр үе хүртэл миний цалингаар амьдардаг байсан. Тэр өвддөг үедээ зундаа янз бүрийн юм хийж надад нэмэр болдог байсан. Дараа жилээс нь бид хадам аав ээжийн авч өгсөн байраа зараад нэгэн ажил хийсэн. Тэр ажил маань амжилттай байна. Тэгээд дахин 4 дэх хүүхдээ төрүүлсэн.

Бидний амьдрал хүүхэд нэмэгдэхийн хэрээр улам дээшлээд байх шиг санагддаг. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж үнэн үг байна лээ. Одоо 4 хүүхэдтэй. Манай нөхөр намайг 1 хүнтэй айхтар харддаг бас тэр нь одоогоос 5-6 жилийн өмнө болсон хэрэг. Одоо хайртай болоод тэр юм уу хүнтэй хардана. Энэ хүн нь үнэндээ надад үнэхээр хамаагүй хүн. Тэр хүнтэй хардаад бүр болохгүй сүүлдээ архи уугаад нөгөө хий харддаг хүнтэй уулзана гээд байхаар нь гэмгүй хүнтэй хардаад байхаар нь жинхэнэ гэмтэй аль эртний нөгөө хүнийг заагаад өгсөн чинь одоо 2 хүнтэй банзалдсан хэрэгт ороод байна. Үнэнээ яаж ч хэлээд надад итгэхгүй байна. Хэрвээ тэр хүнтэй би унтсан ч юм уу ямар нэгэн асуудалтай байсан бол  аль өмнөх  нөхрийнхөө мэдээгүй ангийнхаа залууг юунд гаргаж ирэх вэ дээ нуух л байсан. Ойлгодоггүй ээ одоо бүр салах сарних дээрээ тулаад байна. Намайг сүүлдээ зоддог боллоо. Би айгаад зугтаад 4 хүүхдээ аваад салах гэсэн боловч нөхөр 2-г нь аваад үлдсэн. Би 2-г нь аваад салж явж үзсэн. Гэтэл хүүхдүүд бие биенээ үгүйлээд хэцүү юм байна лээ. 4 хүүхдүүд маань хамтдаа аав ээжтэйгээ байхдаа жаргалтай байдаг юм гэж би 3-хан хоногт л мэдэрсэн.

Би тэгээд эргээд гэртээ ирсэн. Бас л нөгөө зоддог гэрээсээ хөөдөг нь хэвээрэй. Би яавал дээр вэ? Би өөрийгөө зөвтгөөд байгаа юм уу? Анхнаасаа айлын охиныг авч суучихаад хайрлахгүй юм бол яах гэж амьдарсан юм бэ гэж асуумаар санагдах юм бас асуудаг. Гэтэл нөхөр маань өөрийгөө би эрчүүдийн гаргадаг л алдаа гаргасан эрчүүдээс давж алдаагүй гэдэг. Харин би бол алдах ёсгүй хатан ухаан гаргаад дэсээд байх ёстой байсан гэнэ. Одоо ингээд бодохоор би дэндүү зөөлөн бүр дэндүү зөөлөн байсан юм байна. Юм болгонд бууж өгдөг хэзээ ч би нөхрийгөө гуйлгуулж  байгаагүй. Хэзээ ч нөхөр маань надаас уйчлалт гуйж байгаагүй буруу зүйлдээ ч тэр. Би уурлаад эргээд амархан мартдаг энэ л миний алдаа байсан юм байна гэж боддог боллоо. Надад нөхөртөө гомдох нөхрийгөө хардах харсан гээд яриад байвал зөндөө зүйл байгаа тэр бүгдийг би бичсэнгүй ээ. Надад туслаач зөвлөгөө өгөөч…

34 Comments

  1. А says:

    сайн байна уу Би 2хүнтэй явалдсан хэрэгт орчихлоо бичсэн хүн байна. энэ зүйлийг маань устгаад өгөөч . хүний зөвлөгөө сонсох гэсэн чинь зөвлөгөө өгөх нь цөөхөн хачирхах нь олон байна

  2. tseegii says:

    уг хүний чинь хувьд өрөвдөж хайрлах сэтгэл төрж байгаа ч алчуураар арчдаг хэсэг бол арай бишээ цаад муу зөнөг чинь чамайг ийм номхон дарууг мэдээд л насаараа дээрэлхэх гэж авч суусан байна одоо бүр зодно хөөнө хэлэх ч үг олдохгүй нь чиний амьдрал дээр нэмээд хорвоод мэндэлсэн 4 бүтэн хүний хувь заяаг юман чинээ бодохгүй байна шүү дээ цаад муу новш чинь эр хүний атганд ордог хүүхнүүдийг би ойлгодоггүй гээд арбатын хүүхдүүд номонд гардаг даа тэр л санаанд орж байна 

  3. MISTER says:

    ene odoo oguullegl bgaasaadaa.iim teneg hun bdagaaa.eo owchin awchihaadl hairlaaad.bi chinii orond bsan bol eoooo bogon zaluutai yawaldnaaa yanaaa .iim hunii unergui zaluuu nadtai taaraldaad uzeerei

  4. zochin says:

    nogoo zag huiten ovchin chin haachitsan yum be huuhduud chin eruul saruul garsan yum uu ovchtei hunees ovchtei huuhduud gardah gesen yamar sonin yum be chinii amdral yamarch utga alga ovchnoo emchluul;

  5. Monroe says:

    yamar baliaar dawarsan nuhur we? naad muu pizda chin owdson bolohoor chinii asargaa suwilgaa heregtei bolson bolohoor l saya l chamaig heregtei hun gedgiig oilgoj ldee. owdoogui bol chamaig hun gej toodogguihewere l bh bsan uym bn. ih amia bodson baliaar nowsh bnshdee. salwal salna l biz. bi ch bas hun uym chin aldaj bolno hunii hiideg aldaag dawj aldaagui gej heleed inee za uy! dahij zodwol shuud tsagdaad ofch amitan bolgo. estoi lai l bn. chii ooroo iim amidrah chadwartai huuhen bj naad muugaa shalnii alchuur bolgooch

  6. MglausCom says:

    Genen bn da. Tsaadah chini uuchilj chadamgui shig bol salaad taivan bailgaad uguuchee hartai har yumaa hundleed amaa jimiihguide hoishid sanaj yav
    Garduulsan ch gurii

  7. yana says:

    shuud sar hadand ocho

  8. Yuri says:

    Zag hvitn amr owchn bish.iim owchtei bj hvhed gargd bdg hergv.urgt nololdg gj unshj bsin bn.tghr 2tom law ervvl bishee.tgd hamagui hvnt hardj bhd nugu jinhn ywldsna zaaj ugdg haha nere chi jahn ymtai bhaa.ined ch hvrh shg uur ch hvrh shg.

  9. Yuri says:

    yu unshchiwaa! Chi iim bolhor ng muu erd deerlhvlj bgn shde.ter belgin zamin owchnig emchlvlhgu bj dahij dahin hvhedtei bolol ywad bdg ta 2chn 2ulaa yasn dvvrtsn tolgoinudwee! uguie bi bvvr gaihchlaa.iim amidrl gj bdgaa.baluar zawan ym goojod baluar vner tanar garad bhd ta 2yaj sexded tgd bvr dotrni tawiad ywad bj chdj bnaa! Odo teged terige emchlvlsimu!!! emchlulsn blaa ch Hawdrin haju tald bdg onkogen gd labortori d shinjilge ogooo.ter ih sn ym bnl.bariwchlad tus bvrtni gargd irdg.tged chi chn eooh hlh vg algaa yasn uhangui ymbe ter untsn zaluga hld bhda yadginbe.gazr dere gardulaguil bol nvdrv ni harj bgd bi chmd vnench bsn bi chmg ingj hln gj bdsngu nadd gomdoltoi bn.ene olon jil mini chmd vnench bsn tged yu blj taarhin gd gvridg gazr shd.yaanda yana.4n 4n hvhdin hvmvjil d bi sana zowj bn.

  10. zochin says:

    Hi.Yasan hetsuu sanagdvaa.Yun turuund emegtei hun ehleed ooriigoo archaatai emegtei hun shig tseverhen , uhaantai , uhaalag baih heregtei.Gants biye baihaasaa l biye daaj sursan bol yu gej ingej amidral deeree budchih bileedee.Odoo olon huuhdedee tuurteed biyee ch zasaj yanzlah tsag nargui hetsuu l amidarch baih shig bna , Deer ni nuhur ni ul tooson bas uhaan muutai ehneree hundlehgui bolohoor emegtei hund mash hetsuu.Tusalj demjih er nuhuruu geed hamtdaa amidarch bhad shal esregeeree haritsaj amidrahaar chamd yasan hetsuu baigaa bol.Argaguin eerhend l ene sitend humuusees zovlogoo tuslamj hussen baih ldaa.Chamaig ingej yarij bichij amidarch bgd mash ih orovdoj bna.Hairgui hunii hairiig tataj amidarna gedeg hetsuu.Chi ter huniihee yund bolson yum bee.Ur huuhed gargaad amidraad irehed tsarai zusnii hereg baihgui setgel handlaga l chuhal baidag.Gehdee yahvee chi odoonoos ehleed oortoo joohon joohonoor gadnasaa ch ter dotoroosoo ch ter archaatai bodlogotoi uujuu uhaantai baih heregtei.Magadgui chi huuhdeeree aashtai bodoltoi hultsengui GENEN tomoogui ooroo oortoo ezen bolj chadahgui baidalaasaa bolj nuhurtuu daramtluulaad baih shig bna.Nuhur chini ug ni ene olon huuhediig ni toruulj ogson emegteidee bayarlaj hairlah yostoi baital haraaj zuhne gedeg baij bolshgui yavdal uuniig tevcheed duugai zogsono gedeg chini chamaig genen teneg archaagui haragduulj baigaa yum.Odoonoos ehleed biye zov avch yavj yum yumand suralts .Chi ug ni olon huntei haritsdag ajil hiij baisan gehed nuhruteigee hel amaa ololtsoj chadahgui bnauu?Tiim uhaan garahgui bna gejuu.Nuhur chini neleen gaduur yavdaltai hetsuuhen l hun bsn bnadaa.Ger bul sudlaach setgel zuichid handval hamaagui deer meregjiliin zovlogoo avna gej helmeer bna.Hamtdaa zovlogoo sonsohoor oorondoh haritsaa chini ch saijirna.

  11. 12 says:

    Юуун ч арчаагүй сул дорой юм. Тэгээл нэг тэнэг юмнаас 4 хүүхэд гаргачихсан. За тэр зулзгууд ч яахав ямар ч буруугүй. Өөртөө жоохон арчаатай, өөртөө итгэлтэй хүн шиг байгаач. Ер нь бол арчаагүй сул дорой байгаад л байвал чаддаг болгон нь чамайг дээрэлхэдэг юм байгаа биз дээ. Тэгээд тэр өвчин авчихаад эмчлүүлэлгүй 2,3 хүүхэд гаргаад явчихсан цццццц. Яана даа. Үр хүүхдээ боддоггүй хөдөө вэ чи чинь

  12. ундрах says:

    Чи их арчаагүй л хүүхэн байна даа бичсэнээс чинь харахад. Нөхөр чинь бас бүр арчаагүй сэжгийн залуу байна. Бие биеэ олоод суучих юмаа. Тэгээд бас нөхөр чинь өөрийгөө чамаас арай дээр гэж боддог гээд байгаа биз.Тэр нөхөрт дээл авах яах вэ. Тэр мөнгөөрөө өвчнөө эдгээ. Хүүхдүүд чинь бас өвчтэй юм биш биз дээ. Ёо ёо бүр сэжиг хүрчлээ. Бас спирал тавиулаарай.

  13. hahah says:

    yamar archaagu sda ve uvchinguu emchluuleh mungugu baij huuhed tejeegeedl bgan bbhda waliar pzda ve

  14. kkk says:

    Eoyyy yu be yu unshchahvdaa so yuma tachn ysn teneg hun yum yu nohorto heleh mantai zvger oorch yvj bs bj nad nohorchn ugasl novsh bnshde4huhede avch yvj chdhgui bj duude mongo ogon ooroo ovchtoi tegd nadas bolod ovdsn ghshig nohorchn banzaltaj ooro ovchin olj ire bzd iim yum gj bhgui zvger hay yadiin odii nasalchad ingej zovon gj yu bdiin od shn jargah heregt shv za

  15. B-6 says:

    Bi ali boloh Sal gej helhiig husdeggui  . Hun bas hen negnii helsneer l salaad ch baihgui biz dee? Gehdee chamd  hun bolj torsonii utga uchir gej bn uu? Aaw eej bol huuhdee gants l udaa hunii orchlond amidarch baigaa yum sain saihan yawaasai l gej bodhoos hen negnii gariin shuus bolood yawagee gej hen ch husehgui bizdee? Nasaaraa tsarai muutai gej doromjiluulaad gants ch udaa gudamjaar setgel duuren hololtsood alhah ni baituai sugdaad ch alhaj uzeegui baij yundaa??? Yaah gej??? Neg har yumnii doodhiig harj amidarhiin be??? Daana ch haramsaltai bna? Chi odor bolgon zovlogoo zoduulan zovooh yal gemt hereg hiitsiinmuu????  Denduu bertegchin bas arai l hogiin zantai yum daa chinii nohor!!!! Chi herwee azaar ger buliin batalgaatai bol yun ter ger ornoosoo hoogdoh ??? Salah orogdloo oghod l shuuh chamd 5:1  haritsaatai buh horgiig huvaagaad l shiideed ogno!!!!! Aival buu hiigeerei?

  16. Eegii says:

    ovchinoo emnuulehgui huuhed gargaj boldog yum uu.

    yer ni bol jaahan yumtai emegtei yum shig bna aa. Ingej helj bgaad uuchlaarai.
    negentei ni hardaj bhad nogoog ni helj baidag. ovchinoo ch emchiluulj medehgui. Uhsendee ichdeg bnaa, avahdaa icheegui baij. Zag huiten yalanguya uragt noloolj setehuin dogoldoltoi huuhed garah magdlal ondor dee.

  17. ttttttt says:

    Heterhii genen bndaa tsaa jin chamd ywaldsan hvvhnvvde law zaaj uguugv l bh chi bvr vneheer genen teneg hvn bn uuriiguu joohon bolowsruulaach tsarai muutai hvn gj bdgviin archaagv l hvn gj bdiin uurtuu archaatai bwal ymar ch tsarai muutai bsn sxn haragddiin uurtuu arhaagv bol tsarai saitai bgad ch oligtoi haragddaggviiiin 

  18. ook says:

    bi l lav chamaas shal uur emegtei ,manai nuhur bas nadaas 6 ah buruu zuil hiisen bol uuchlal guidag eooe chamd bur zuvluhuus ch durgui hurchle huuhdee tsuvuulaad hairgui huniig tsaraichlaad zoduulaad amidraad bjde hairtai bolohoor l harddag yumu hairtai bolood hardaad bn ch geh shig zodoh bas hairuu te mal yuma

  19. goog says:

    Ingetlee doromjluulah gj bas . Heleg vg algaa

  20. зочин says:

    ёооё юу уншчихваа. чи дэндүү зөөлөн бас тэнэг юмаа. 

  21. vei says:

    Odoo nuguu untsan zaluu chini uvchin tustsan tolgoigoo shaaj suugaadaa 

  22. .. says:

    yah gej unenee heldeg bnaa ter hudlaa hardaad bdg zaluugaal uulzuulna biz shal mangariin

  23. vei says:

    Er n ix archaagui busgui shig l sanagdlaa. Uurtuu itgelgui doojoohui ch gexiimuu. Zag xuiten tusaad emchluulelyui 2 xuuxed turuulne gdg chini yu gsn ug ve. Eruusuu nuxur chini tolgoi deer chini suutsiin bn. Odoo tgd yaaxav dee uuduu xayasan chuluu uuriin tolgoi deer…

  24. vb says:

    erchuud neeree hereg alga, 3 dahiig n hariulj medehgui bhdaa yah ve dee 8-aar ah hun huntei untaagui (medleggui) huntei untah gej bj condom hereglej ch meddeggui, ovchteigee medseer bj untdag daraa n teriigee chi neg tiim shinjilgee ogoorei gedeg hereg alga. oorsdoo huuhed gargana geh bish tiim bj busad zuil deer n achaalliig n hongolj ogmoor yum tegtel nemj achaa bolood

  25. vb says:

    yooyo yasan hashirdaggui yum be? 4 boltol n huuhed hiigeed hereg algaa.

  26. white says:

    Huuye tegeed belgiin zamiin uvchnuu emchluulsen ymu. Emchluuleechee. Goojij urstal ni ideeluulj bdag… oor huntei untsan bla gehed helj l bdag… bodlogogui ym hiisen bn. Hardaj l bn biz

  27. zochin says:

    Chi uurtuu yasan hairgui archaagui hun be. Chamaig iim bolohor nuhur chin eleg barih n oilgomjtoi shuu dee. Hun bolgon tsarailag huurhun baih albagui. Gol n tseverhen uurtuu archaatai zolbootoi baih heregtei sh d.  

  28. minjee says:

    eooooooooooe yu unshchihvaa.buh yumand l ooriigoo buruutgasan.t1 yumuu chi chin.chi tsarai muutai baij bolno,gehdee ooriigo ingej dooshoo higeed baihdaa yahavdee.zugeer l het oirtoj haritsaad bailgui moroor ni orhi

  29. Bandanov says:

    Aash yvsanch yvaguich er hund untaguil gej guriij bai. Harin em hund gar hurdeg zaluu ter 2 zaluuru ochij chadla yu. Zund ni haychach.Hugshuruud toogdho bgad irehler ehnere hardaj edr. Zodulad amidaran gj yu bdiinbe? Udii nasalchad hun muutaich zaluu ym, chi uruuch une tsenee aldjihsan yvhiim. Shuud salhanch hashaa ym ur huuhde bodood heseg tus tusiin amidarala huuvul ysiimve? 2 tomiigo etsegt ni uldee. Naad zunugiichin chamas uur hen l odoo toov gejde. Harin busguimin uurtuu archatai baival ysiimbe? Em avaad uuchij chadku tegtlee gorooj yvan gj bhuda.

  30. chingun_27 says:

    Belgewch heregle, uurtu archaatai bai, uuriguu unelj sur, unench bai, hemjeendectasruulj huuhed garga

  31. zochin says:

    uneheer saihan setgeltei eh,ehner,mongol emegtei hun ymaa chi daanch er nohroo denduu buruu songojdee huniig tsaraigaar ni bish setgeleer ni dugendeg olon myngan zaluus baiga shuudee bi odo yaahiigchin ch medehguil bna tehdee chamar denduu baharhaj baina AMJILT

  32. Gal says:

    Sejgiin ter uwchnuu tgd dmchluulsimu, hairtai bas huuhedtei gl hudlaa hutsaj uguhima teneg huuhnuud, owoo naimaa ariljaa hiiged bdag ni bs awuushtai l nowsh bna

  33. suhee says:

    Yaah gj nohortoo helj bga ym be nogoo hamgaagui hardd bga zaluutaigaa uulzuulahgui ysii odoo ongorson nohor chin chamaig huursaniig chin medsen ym chin chamtai amidrahguiee amidrawal nasan turshad chin huurch zodohl bolno shdee 

  34. moogii says:

    Хамгийн сайн зөвлөгөө бол хөтлөлцөөд сэтгэлзүйч дээр оч. Энэ бүх зүйл үнэхээр хэцүү, төвөгтэй, бас хэт их асуудал байна. Та хоёрт хоёуланд нь сэтгэлзүйн туслалцаа хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.