Сайн аав, ээж бэлтгэцгээе

171983749

Би 24-тэй байхдаа нөхөртэйгөө учирч анхны гэсэн бүх зүйлээ түүндээ зориулсан. Бид 2 удалгүй охинтой болж сайхан л амьдарч байлаа. Бидний дунд өөрсдөөс шалтгаалах хэрүүл маргаан гардаггүй байсан ч хадам эгч нараас болсон хэрүүл мэр сэр гарсаар л байх болсон. Бид 2-н гэр орны бүх асуудлыг хадам эгч нар мэдэх ёстой, ерөнхийдөө манай гэрийн бүх асуудлыг, бүх эд зүйлсийг хадам эгч нарых юм шиг л байдагт би дургүй байдаг байсан. Гэлээ ч би амьдраад л тэсээд байснаа нэг л өдөр дэлбэрээд хэрэлдээд тэгээд эгч нар нь бас надад дургүй болсон юм. Энэ л бидний салах шалтаг болсон гэх үү дээ.

Бид байр хөлслөөд амьдарч байсан нь надад хэцүү санагдаж өөрсдөө байр лизингээр авахаар урьдчилгаа байддаггүй, тэгээд зуны дулааныг ашиглаж бас нөгөөтэйгүүр урьдчилгаа цуглуулахаар шийдэж түрээсийн байрнаасаа гарч хэсэг хугацаанд миний төрсөн гэрч амьдаръя гэж бодсон юм, түр зуур урьдчилгаа цуглуултал энд амьдраад байр лизингээр авъя гэтэл нөхөр маань эгчдээ хэлж, эгч нь надад дургүй дээрээсээ тийм юм гэж хаа байхав гэж л дээ. Тухайн үед Голомт банкнаас анх байрны лизинг дөнгөж өгч байсан үе л дээ, хүмүүс тэр талаар мэдээлэл муутай л байсан.

Тэгтэл миний шазруун зан хөдлөөд гэх юмуу даа, яах ч байсан нүүнэ, 10  сар түрээсэнд өгөх мөнгөө цуглуулахад л 1 өрөө байрны урьдчилгаа өгөх боломжтой болох байсан тул нөхрөө дургүй байсан ч төрсөн гэр лүүгээ нүүчихсэн, нөхрийгөө яасан ч надад хайртай юм чинь миний араас ирж л таараа гэж горьдсон чинь эсрэгээр нөхөр маань надад гомдоод хаягдлаа гэж бас шаралхаад надаас илүү амьдарна гэж дотроо бодож тэгж л салсан юм.

Хэсэг хугацаанд нөхөр маань манайд ирж буцсаар би жирэмслээд л хоцорлоо, хүүгээ төрөн төртөл нөхрөө би харуулдсаар л байсан юм. Төрөх тасагт хэвтэж байхад нөхөр маань манай ажлынхнаас намайг төрснийг сонсоод ирсэн. Тэгээд би нөхрөө эргээд ирлээ гэж горьдсон. Энэ мэт бие хол бол сэтгэл холдоно гэдгээр тусдаа ирж буцсаар нөхөр маань өөр хүүхэнтэй болсон. Тэр хүүхэн нөхрийг маань эхнэр хүүхэдтэйг мэдсээр байж ойртсон байсан. Нөхөр маань гаднаас нь харахад мөнгөж үү, биеэ их цэвэрхэн сайхан авч явдаг болохоор мөнгөтэй сайхан ах гэж бодсон байхдаа, учир нь тэр хүүхэн нөхрөөс маань 8 дүү. Бас эмээ нь алтны нинжа хийдэг гэхээр хөөрхий бас л амьдрал нь тийм ч сайнгүй байсан байх. Би тэр хүүхэнтэй хамт хоолонд орж байхад нь таарчихсан, тэгээд рестораны гадаа нөхөртэйгөө муудалцаж нүүрийг нь маажаад, нөхөр маань хариуд нь намайг алгадаад машиндаа суугууд зугтсан юм. Тэр бүхнийг тэр хүүхэн хараад, сонсоод л машинд сууж байсан. Тэгээд л нөхөртэйгөө холбоогүй 5 жил амьдарсан.

Харин нөхөр маань нэг өдөр ирээд би тэр хүүхнээсээ салчлаа гэсэн, зүгээр ч үгүй хүүхэдтэй болоод салсан, одоо ой хүрэх гэж байна гэж хэлсэн. Миний тархин дундуур татаад авах шиг л болсон. Би нөхрөө хүүхнүүдтэй орооцолдох нь тодорхой ч арай ч хүүхэдтэй болчихно гэж бодоогүй байсан хэрэг л дээ. Нөхрийн маань хэлснээр их шуналтай хүүхэн байсан бололтой, охин гаргаж өгсөн болохоор булган шуба авч өгсөнгүй гэж уурлаж, бас хүүхэд гаргахаасаа өмнө өөр эртэй байж байгаад баригдаж байж, миний нөхөртөө үзүүлээгүй муу муухайг тэр хүүхэн нөхөрт маань үзүүлж л дээ. Нөхөр болохоор нэгэнт 2 дохь амьдралаа эхэлсэн юм чинь гүрийгээд сайхан болгоё гэж зүтгээд л байж. Сүүлдээ бүтэхээ байгаад л салсан гэж надад хэлсэн. Бид 2 өнгөрсөн бүх амьдралаа ярилцсан, тэгэхэд бид 2 салаагүй байсан бол гээд л, тэнэг ч юм шиг. Харин одоо бид хамт амьдарч чадахгүй юм шиг надад санагддаг. Нөхөр маань 2 талд 2 хүүхний амьдралаар тоглосондоо яахаа мэдэхээ байчихсан амьтан л санагдаад. Зүгээр л хүүхэдтэйгээ ирж уулздаг болсон.

Би нэг л юмыг ойлгож авсан хамтын амьдрал бол эхнэр нөхөр 2-н тэвчээр, дээрээс нь байнга бие биетэйгээ ярилцаж ойлголцож байх ёстой байжээ гэж. Бас эр хүн гэдэг ямар ч үед зөв шийдвэр гаргах чадвартай, тэр шийдвэртээ зогсож чаддаг, гэр бүлсэг, үр хүүхдээ боддог байх хэрэгтэй гэж. Мөн би хүүгээ тийм болгож хүмүүжүүлэхийг хамгийн ихээр ойлгож авсан. Ээжүүд минь бид нэг биеэрээ бие сэтгэлээрээ зовоод ганцаараа амьдралыг авч явсан ч хүүхдээ ирээдүйд ямар хүн болгох вэ гэдгээ л сайн ухаарах хэрэгтэй юм байна. Тэгвэл охид маань ирээдүйд бас бага зовоосой гэж хүсэж байна. Хүүхэд ээж аавтай элэг бүтэн өсөх ёстой шүү дээ…

7 Comments

  1. kkk says:

    hi shn uuharal ogloo bi od nohortgo yg bairnii asuudalas bolod busda amdarch bn mongo tsugluulah heregt bdg tegd manai gher ydargat gd bhgui yum huuhed bid2manaid ter ahiinda ajila hiigel ma nohoriin  egchn 2iihon bair2bulaltsaldn bich yahach mdhgui egch bs50hurtsn eme sshahuu bi yvn bi chamd heden togrog ogon gdl boo hervl od ternes bolj bid3tusda amdarch bnde bs hezee iim yu bolchoh bl gj aijil suj bnda bid2od23toi yah uchira mdhgui yvn ma zaluu hosuud oron ger vnher heregt bn huuhede amdrah orchn bs tohtoi shn bh estoi shvv ghde ih sain tolovloj ger bvl vvsdeg yum bn tanii duhaid5jiliig ardaa orhoj shn2huhede ooro homvvjvlsen bn tim blhor ter nohoro yvulsan der bhd

  2. MglausCom says:

    Haha yavj ter ingej humuujuulsen eceg ehee zovoo bhda yahavdee kk
    Teg teg eksiin tal ch bas buh yumiig maani uursdiinh gej bodood duraaraa aashlaad bdg n ogt taalagddaggui l bla tiv yalgasch dutaagaad ch nemerguim ble yostoi uursduu uudtei usguj barsan bolchood shavraa naachuul ch boljil bn duuraij haltaihiin tuluu bas tulbur tuluhiin gene bi ch gurgeriin deed bolohoor gvvd bai l bolson boon bayar. Huuhed daj l gej boddog hun shig huuhedtei bolkej barag muu nuluutei hort zurshiltai yumnuudaas holdoj bgam bishw barag kk

  3. зочин says:

    би агсам биш шүү кк

  4. зочин says:

    тийм шүү би ч бас ингэж боддог. бид нар л үр хүүхдээ яаж хүмүүжүүлнэ хүүхэд тийм болно. би бол бараг нөхрийнхөө аашнаас болж хүүхэд гаргахаас айж байна. дэндүү өөрийгөө өмөөрнө хэнд ч бууж өгдөггүй. ийм хүний дэргэд ийм үлгэр дуурайллаар хүүхэд минь ямар хүн болж өсөх нь тодорхой болхоор бараг энэнээс нь болоод салчмаар санагдах юм. бас аймар агсам би агсам тэр нь яаг хадам аавын авирыг байгаагаар нь гаргаж байгаа байхгүй юу би тэгээд агсам тавиад эхлэхээр нь явж тэр ингэж хүмүүжүүлсэн эцэг эхээ очиж зовоо гээд хөөдөг болсон

  5. 12 says:

    ниргэсэн хойно нь хашгирч дээ 

  6. minjee says:

    saihan uhaaral ogson niitlel bna.nohroo bitgii huleej avaarai.terentei terengui odii boltol bolson yum chin.huu chin sain hun bolj osnoo.ta 2t az jargal huseed sanasan  buh yum chin buteh boltugai gej erooe dee

  7. Bandanov says:

    Ert uhaarah estoi bjde.Ydaj bhad ysanch gurger ymde. Yriltsaj baij,eelj daratai buult hiij baij amidaral tsasha ahin shude. Dandaa deeren garkej aashlad ur dund ni huuhed helmegdeel ulden.  Ta 2 yhavde tegj yvjigad erged niliishd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.