Сайн байцгаана уу энэ сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ жил 30 хүрч байгаа ганц бие эмэгтэй. Энгийн даруухан амьдралтай хэзээ нэгэн цагт сайн хүнтэй учирч сайхан амьдрахыг хүсдэг жирийн л нэгэн бүсгүй л дээ. Мэдээж өдийг хүртэл хүнтэй үерхэлгүй ганцаараа яваагүй л дээ. 7 жил орчмын өмнө нэгэн залуутай учирч анхны гэсэн бүхнээ зориулсан. Мэдээж анхны хайраа бол биш л дээ. 1 гаран үерхэсний дараа бүр дотносож дахиад жил гаран өнгөрөхөд би жирэмсэн болсон юм. Мэдээж миний хувьд хэдий оюутан байсан ч хүүхэд гаргах боломж байсан. Аав маань бурханы оронд одоод түшиж тулах эр хүнгүй ээж бид хоёрын хувьд миний найз залуу өмөг түшиг минь байлаа.
Гэтэл тэр маань жирэмсэн болсныг маань сонсоод шууд л аав болоход би бэлэн биш байна. Чи ч сургуулиа төгсөх хэрэгтэй дараа бололцоотой болохоороо энэ талаар бодьё гээд авахуулахаар болсон юм. Эмнэлэгт очтол эмч яагаад авахуулах хэрэгтэй байгааг минь асуухад би гадагшаа сургуульд явах хэрэгтэй учир гаргах боломж алга гэж хэлээд авахуулчихсан юм. Гэтэл тэр үеэс хойш найз залуу маань нэг л хөндий сонин болчихсон шинэ жилээр хүртэл гэрт маань ирэлгүй гадуур уулзаад набор дарстай өгчихөөд сайхан баярлаарай гэж хэлээд яваад өгч билээ. Би тэр үед янз бүрийн юм бодоогүй л дээ. Гэвч тэр хооронд утсаар ярих мэссэж бичих нь улам цөөрөөд асуухаар ажил ихтэй ядраад гэнэ. Ээлжийн ажил хийдэг байсан юм л даа. Шинэ жилээс сар гарны дараа нэг орой шууд л хоёулаа салья чамд би тохирохгүй надаас сайн хүн чамтай суух ёстой гэж хэлээд л яваад өгсөн. Тэр үе надад үнэхээр хэцүү байсан. Амьдралын минь итгэл найдвар гэж итгэж байсан хүнээсээ тийм үг сонсоно гэдэг ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
Тэр өдрөөс хойш бараг 5 жил өнгөрч энэ хугацаанд би нэг ч хүнтэй үерхэж нөхөрлөөгүй дотно харьцаанд ч ороогүй. Санал тавих хүн байсан ч яагаад ч юм цээжин дотроос нэг юм зулгаагаад байгаа юм шиг хэнд өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл саяхнаас 10 жилд доод ангид маань байсан залуу фэсбүүкийн найз болох хүсэлт явууллаа хүсэлтийг нь хүлээн авч мэссэнжэрээр харьцаж эхэлсэн л дээ. Бидний ярианы сэдэв бүх талын сэдвээр ярьдаг байлаа. Анхны хайр нь би байсан гэсэн. Гэр бүлтэй болохоор нь би нэг их юм бодолгүй бүгдийг нь үнэнээр нь ярьдаг байлаа. Гэтэл ийм олон жил хүнтэй унтахгүй яаж явсан юм бэ хурдан хүнтэй суу хүүхэд чинь оройтлоо хүнтэй ойртохгүй удаан байх муу байдаг гэсэн ч гэх шиг. Ийм сэдвээр чамтай ярьмааргүй байна гэхээр 30 хүрчихээд хүүхдээрээ байх юм чөлөөтөй бай. Хорвоогоос авах юмыг нь аваад хаяхыг нь хаяж бай. Анхны хайр минь гэж бодож байтал одоо ч гэсэн би таныг бодоод байна эхнэр хүүхэдтэй байж эгч рүүгээ хандраад би тэнэг байна уу гэх шиг…
Сүүлийн үед сэдэв жаахан хазайгаад байх шиг байна. Гэхдээ надад өөр ямар нэгэн бодол санаа байхгүй ээ хэн нэгэн хайрлаж байгаад баярлаж байгаа ч би ийм зүйл үнэхээр хүсэхгүй байна. Зүгээр л энгийн танил дүүгээр л хүлээж авахыг хүссэн юм. Энэ боломжтой юу? Нэгэнт л өдий жил хүлээсэн юм чинь жинхэнэ гэр бүл болох хүнтэйгээ бүхнийг дахин эхлүүлэхийг хүсдэг. Намайг чин сэтгэлээсээ хайрлах хамтдаа нэгэн сайхан гэр бүл үүсгэх хүнтэй учирна гэдэгтээ итгэж амьдармаар байна. Яагаад ганц бие хүн биш эхнэр хүүхэд гэр бүлтэй хүн гэж…
20 Comments
yuch ih yum boddg yum be hairt bs emegteige untii neg heseg uulzii gj bodoj bgshde tegj bhar ehner huuhed iin bodsn der bzde ooro huuhedt bolj bs bol hunii amdraliig bodoh heregtei
otgoo0424 geed mail bichee gants bie zaluu bgaa sain hn shuu
Bat_tsogt87@yahoo.com 26 tai dajgui zaluu bn shuu busguichuudee
Ehnergui huuhedgui saihan zaluus zunduu l b.a bi negen hund hairtai ter maani hedi aamidraldaa aldaj ohintoi bolood vldsen ch ohintoi bolson ni nad hamaagui tvvnd bi ter nadad itgedeg bolhoor tvvnig hvleegel 4 jil bolj b.a udahgui hamt amidrna gedegt itgeltei b.a sain haih heregtei
30 tai gants bie zaluu b.a yariltsahiig husvel 94341829
hi taniltsay gants bie zaluu ijlee haij bna tsoogii_929@yahoo.com geed orvol bolno
Ene zaluus sonin yumaa.Aav bolohod belen bish , eej bolohod belen bish bna huuhedee avhuulna geh yum.Tiim ih belen bishee mederch baigaa yum bol belgiin haritsaand bodoltoi handhad yadag bainaa.Durlaj shulengetehdee sain hariutslaga bolohoor aigaad zugataltsaj guigeed baidag archaagui amitad boldoo.
Hahahaaha bandanov estoi goe vnen helleeee ner ni ch yuun goeiin wahahhaha chi shvv olon niitleld setgegdelee bichjee ta
tegeed hayach, terentei iluu dutuu yum yarij yadag yum. chi hund ooriinhoo tuhai yalanguya naiz chini bish iim hondlongiin humuust ih yarih tusam daraa n baidald orno. duu ch gej dood angiinh gesen uu?
Peesh fb d friendeer nemsen bolgontoi sadarlana gvl amjq ee gah gah fb -n manaach n
Ania ih goe bichsen bn aa.thks …zahidliin ezend helehed naad zaluu chin zgr chamaig bieiug chin ashiglah gsn l huseltei l zalu bna minii bodloor neere shuu chi zaluusiig tanijj suraagui busgui bololtoi
Бүсгүйчүүл минь ямар ч тохиолдолд эхнэр хүүхэдтэй хүнтэй болж өгвөл бүү ойрт, хууртаад ойртоод дассан ч биеэ татаж авч бай. Өнөөдөр эхнэрээ хуураад чамтай зугаацаж байгаа нөхөр, маргааш чамайг хуурна. Нөхөртөө хууртсан эмэгтэй хүний гомдол харуусал хэзээд чамд сайхан зүйл авчрахгүй.Тэр эмэгтэйн оронд өөрийгөө тавиад үз. Яаж шаналж гомдоно гээч, тэгээд сүүлдээ харааж зүхэж эхэлнэ.Хэн нэгэн хүн чамайг харааж зүхээд байхад чи дуртай байна гэжүү, эсвэл чихээрээ сонсоогүй юм чинь, салсан гэж намайг хуурсан юм чинь гэж бодоод өөрийгөө зөвтгөөд амьдрах гэж үү. Гэсэн хэдий ч хэзээ нэгэн өдөр хийсэн үйлийн чинь үр хэн нэгнээр дамжаад чамд ирэх л болно. Юу тарьна түүнийгээ хураанаа гэж үг бий шүү дээ.
yaaw ch nuur ogood hereggui shu,
Явж явж ганц бие, ганцаараа амьдардаг нь дээр дээ. Хувцас хунараа өөрөө угаачихна, онгорхой цоорхойгоо өөрөө умайлгачихна, хоол голохгүй, голсон ч өөрөө нэг юм зуураад идчихнэ. Эхнэр хүүхэдтэй мөртлөө өөр хүнд хандархаад гүйгээд байгаа завхай хүн завхайгаараа л дуусна.
Зарим хүмүүс их сонин юм оо. Нэг юм болно шаналаад л шаналаад л. Миний бодлоор хүн хорвоод нэг л амьдарна ш дээ гэхдээ ухаан муутай байж болохгүй. Заавал өөрийгөө шийтгэж болоод өнгөрсөн зүйлийн төлөө өөрийгөө дахин зовоох хэрэг байдаг л юм байх даа.
Хүн бүрт л тулгардаг асуудал шүү дээ… Ярилцахыг хүсвэл адд хийгээрэй
demii bhoo. ehnertei erchuud zgr l untaad l ashiglaal hayana anhnii hair geluu ter chin hudlaa doo . ter uedee l chi anhnii hair n bsiin . goyo ugend n buu huurt . MGL-iin gants bie saihan erchuud zunduu bgaa . Chamd amjilt husiy neg l udur az jargal chin hureel irne de .
Tewcheed itgeed hulee
Yalalt chiniih shuu 🙂
Jiremsen blhoso umun todorhoi hemjend oilgoltsoj yriltsaj baij bolj boldgui ym bhda. Oilgoltsogui bjiij killer blod yvhiiin. Naad zalugijin sanaan oilgomjtoi bnshd. 30 hurched genen hongor tsarailaha bolchioje.
Gants bie zaluuchuud zondooooo bga. Ehner huuhedtei huntei l bitgii yavj uzeerei. Daraa n ooroo hunii ehner huuhdiin eej bolson hoinoo zovlong n davtana shu. FB-iiin Чадах уу? 30+ geed single zaluuchuudiin group bii. Tend negd gj zovloe doo
za yamar ch baisan tsaana HUUHED baigaa shuu teriig sain bodooroi Ingeed l uursduu hund haygdchihaad l daraa ni hunii nuhur bulaaj avahiig sanaarhaad arai l bish umaa