Сэтгэлийн гүн дэхь нууцхан хайр

017

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл дотор нуугдаж байдаг зүйлээ ил гаргаж зөвлөгөө авах гэсэн юм. 28 настай эрэгтэй. Найз охинтой. Үерхээд жил гаруй болж байгаа удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Одоо уулзаж байгаа охиныг минь хэн ч харсан хөөрхөн, царайлаг, сайхан сэтгэлтэй, бүхнийг л надад зориулдаг ийм бүсгүй. Заримдаа манай найзууд ажлынхан хүртэл надад атаархаж яаж чамайг тоосон юм гэдэг. Гэтэл надад нэг хэцүү асуудал байна аа. Урьд нь энэ охинтойгоо учирхаас өмнө нэг охинд сайн  байсан юм. Түүнд сэтгэлээ ч олигтой илчилж чадахгүй байсаар байгаад өөр хүнийх болгоод алдсан гэхүүдээ. Тэр маань одоо хүүхэдтэй хүний хань болсон.

Гэтэл би гэдэг хүн бодоостой, зүүдлээстэй уулзмаар санагдаад л, заримдаа энэ бодлоосоо өөрөө ч хүртэл айх, өглөө босоод санаа зовох юм. Ийм хөөрхөн охин, сайн хүнтэй учирчихаад дотроо ийм зүйл бодож байдаг гээд. Тэр эмэгтэйг сүүлийн 3 жил иймэрхүү байдалтайгаар л бодож мөрөөдөж сууна даа. Хүний сэтгэл гэдэг их сонин юм. Сайн хань, сайхан гэр бүл, ажил төрөл бүх юм сайхан байхад өөр зүйлийг хүсээд байгаа энэ сэтгэлээ ер ойлгохгүй юм. Тэр бүсгүйтэй уулзаад үнэн сэтгэлээ хэлээд, түүний өөрийнх нь амнаас одоо больж үз гэдэг үгийг сонсвол зогсох ч юм боловуу гэж бодох юм. Харамгүй зөвөлгөө хараал ерөөлөө хэлж туслаарай. Баярлалаа

27 Comments

  1. Chi umnuhuu martaagui bol nz ohindoo hairgui ym bna. Hunii shan ohiniig awch suuj bitgii gomdoo. Ter chamaig uurtuu hairtai gj enduurch bgaa bh. Tuuniig ywuul. Bi uurtuu hairgui hunteigee hairtai gj itgej suusan, getel ugui bsan. Odoo setgel mine hetsuu bna. Ta nar yah gj ingedeg ym be. Hairgui bol bitgii ter shan huuhniig zowoo, ter chin uurtuu hairtai huniihee hani ne boloh estoi. Chi ch gsn heze negen udur jinhene hairtai uchirwal umnuhuu sanahgui gedegt bi itgeltei bna. Ta nar shig huwia hicheesen zaluuchuudaas bolj olon shan busguichuud setgeldee uilahad hurch bna. Hairlahgui bgaa bol ywuul.

  2. black pearl says:

    uilax xuuxdiin xoshnogo urd udruu umalzana gej aixtar ug biidee sain bodooroi 

  3. blocked says:

    ih sanalaa geed yu ch uurchlugduhgui ter busguiteigee uulzlaa geed shine amidrald chin sain saihniig uguhgui bolhoor odoo bgaa amidraldaa setgel hangaluun amidar ehneree sain hairla ungursniig ungursund ni orhi.

  4. blokced says:

    ih sanalaa geed yu ch uurchlugduhgui ter busguiteigee uulzlaa geed shine amidrald chin sain saihniig uguhgui bolhoor odoo bgaa amidraldaa setgel hangaluun amidar ehneree sain hairla ungursniig ungursund ni orhi.

  5. oo says:

    Hunii setgel hetsuu sh dee. Hun bolgond l iim yum bdag. bi ch bas ene neg hairaasaa bolood huntei suuj huuhed gargaj chadahgui yavj bna. Uur er hun uneheer sonirhol tatahgui, sex yu ch bish, uul ni tsagtaa ih l tachaangui, bas yavaldval yavaldchihdag huuhen bsan, odoo nadad ajil, ger, fitness club 3aas uur ochdog gazar alga.  gehdee suuliin uyed tsag hugatsaa gedeg uneheer huchtei yum, gaigui bolj ehelj bna, buh yum heviinboloh bh aa. Hair gedeg uneheer huchtei yum bna lee, bi hun bolson.

  6. mister says:

    baidagl yumdaa.bi 10 jiliinhee ohintoi suuj chadaagui.ternees hoish 18 jil bodoj zuudelj zowj yawna ddaa.angiinhan uulzahad bi tuuniigee busdaas turuund haij urehgui ued ni gunig duuren bustdag .

  7. moogii says:

    НЭГ ИЙМ ХЭЛЦ ҮГ БИЙ. АВААГҮЙ БАЙХАД АВГАЙ САЙХАН, АЛААГҮЙ БАЙХАД ҮНЭГ САЙХАН ГЭЖ. ЧИНИЙ ТЭР ХАЙР ГЭЖ БОДООД БАЙГАА ЗҮЙЛ ЧИНЬ АВААГҮЙ БОЛОХООР ГОМДОЛТОЙ САНАГДСАН БОДОЛ ТӨДИЙ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ХЭРЭВ ЧИ НААД ХҮҮХЭНТЭЙГЭЭ УУЛЗСАН ӨДРӨӨ Л ОЙЛГОХ БАЙХ.  ТЭРНЭЭС НААНА НЬ ОЙЛГОХ НЬ ЮУ Л БОЛ. БҮГДЛ АНХНЫ ХАЙРАА АРИУХАН , САЙХАН ЗҮЙЛ ГЭЖ БОДСООР ИТГЭСЭЭР НАЙДСААР Л БАЙДАГ. ГЭТЭЛ ХАМГИЙН ТЭНЭГ НЬ АНХНЫ ХАЙРТАЙГАА ЭРГЭЭД УЧИРСАН ЧИНЬ ЭНЭ БҮХЭН БАЙХГҮЙ БОЛЧИХСОН БАЙДАГ. УЧИР НЬ ИХ ЭНГИЙН. ЧИ Ч ТОМ БОЛЖ, ЦААДАХ ЧИНЬ Ч ТОМ БОЛЖ, ТИЙМЭЭС РОМАНЧИКЛАЛ ЭЦЭС БОЛСОН ГЭСЭН ҮГ. ЕР НЬ АНХНЫ ХАЙР ГЭЖ ХҮМҮҮСИЙН НЭРЛЭЭД БАЙДАГ ЗҮЙЛ БҮТЭЛТЭЙ БОЛСОН ТҮҮХ БАЙДАГГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ БҮТЭЛТЭЙ БОЛЧИХВОЛ АНХНЫ ХАЙР ГЭЖ НЭРЛЭЖ БОЛОХОО БАЙЧИХАЖ БАЙГАА НЬ ТЭР. ТИЙМЭЭС ШЕКСПИРИЙН РОМЕО ЖУЛИАТАГ УНШИЖ Ч ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ӨӨРСДИЙГӨӨ ТЭДЭНТЭЙ АДИЛТГАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. УЧИР НЬ ТЭД Ч БАС ТАРХИ УГААЛТ ЮМ ШҮҮ ДЭЭ. АНХНЫ ХАЙР ГЭЖ УУЛ НЬ БҮТЭЛТЭЙ БОЛСОН ДУРЛАЛЫГ НЬ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЮМ. ГЭВЧ ХҮМҮҮСТ АМЖИЛТТАЙ БОЛСОНООС ИЛҮҮЭЙ АМЖИЛТГЙҮ БОЛЖ ГОМДОЛТОЙ ҮЛДСЭН НЬ ИЛҮҮ ДУРСАГДДАГ БОЛОЛТОЙ ЮМ ШИГ БАЙНА.  ТЭГЭЭД ЭЦЭС НЬ ХЭЛЭХЭД ЗҮГЭЭР Л ЯАГААД САЙХАН ДУРСАМЖАА ТЭР ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. КИНО, НОМ ХҮРТЭЛ ЭХЛЭЛ ТӨГСГӨЛТЭЙ БАЙДАГ УТГА УЧИРГҮЙ ХУУЧИНТАЙГАА ЗУУРАЛДААД ҮРГЭЛЖЛЭХ ЮМ БОЛ УТГАА АЛДЧИХ БОЛОХООР Л ТЭР ШҮҮ ДЭЭ. ГОЁ ДЭЭР НЬ ДУУСГАЖ СУР!!!!

  8. сэтгэл гэдэг жолоогүй says:

    Амраг сэтгэлийн аясыг эд яаж мэдэх вэ гэж Равжаа хутагт хэлсэн байдаг. Хүний амьдралд байдаг л зүйл.Хүнийг хайрлах сайхан шүү дээ.Би бодохдоо хүн хайртай хүнтэйгээ биш таарч тохирох хүнтэйгээ л амьдардаг юм шиг санагддын.Чи сайн хүнтэй учирсын бол битгий гомдоо сайхан хайрла хичээ. олон хүн чам шиг сэтгэлдээ хэн нэгэнг тээж амьдардаг байх.тэрэнтэйгээ яг цагаа тулаад хамт байх гэвэл таарч тохирохгүй ч байж мэдхийм шүү.зарим нэг хүн амьдралд биш зүрхэнд байсан дээр байдаг юм.

  9. Lady says:

    Chamaig ut bsn bol alaad hayachximsan archaagui ut

  10. mango says:

    Za zaluu mini erthen deeree neg tiish ni shiideerei.ingej bgad odonii nz ohindoo naad bdlaa medegdvel goldo ortol gomdoh bhda.emegtei hun huniig neg hairalhaaraa ooroosoo ch iluu hairladagiin naad nz ohiniig chini orovdoj bna.Esvel shudraga unenee heleed ter ailiin ehneree avj suu……

  11. Nar says:

    Ter busguide uneheer hairtai l bol zugeer ybuulah tsag ni bson bha. 

  12. Арабелла says:

    Ungursunteiguu zuuraldah bish ireedui ruugee temuulj amidar…. Hairgui bol hunii uriig zovoohiin nemer salaad gantsara zuurald

  13. tseegii says:

    neeh zov zuil ch bishdee

  14. MOIL says:

    URID NI HAIRTAI BSAN EMEGTEITEIGEE UULZAAD SETGELEE ONGOITOL UNENEE HELEE. TEGEED NEG MUR ASUUDLIIG TSEGLESEN NI DEER. HAIRTAI BSAN BUSGUI CHINI AZ JARGALTAI AMIDARCH BWAL AZ JARGAL HUSEED YAWUULAARAI.

  15. Monroe says:

    ta 2 odoo tusdaa amidraltai bolson uym chin martdaa. hunii amidral uimuuleed yamar ch heregguie. amidrald ali sanaagaar bolohgui uymiig ter gehewdee. chi yamar muu huuhentei suuj bgaa bish. tolgoinoosoo awch haya

  16. tseg says:

    odoonii busguide hairtai esehee sn bod. omnoh emegteigee martaj chadahgui bol hairgui yum bish u. omnoh hairiig martuulj daraagiin hair irdeg busuu

  17. ........ says:

    Худлаа дөө…уулзаа л улаан бөгсөөрөө л холбогдоно шд……одоо тэгээд чадаагуу юмандаа эр хүн ийм айхтар..бодуул одоо унтаж санаа чинь амрах гээд бгаам байлгуу….тэрний хооронд хайр энэтэр гэж худлаа бүү хуцаааа…………..хайр гэдэг чинь өөр юмыг хэлдийн…шуналтай муу новш….

  18. xixi says:

    Zaluu mini er xun shig bgarai neg setgeleer xairlaj chadaxgui bol unenee xeleed ywuul sain xuniig gomdooj xerxewch blxgui xariu n cham dr ergej irdeg ym shuu chamd bux zuilee zoriulj saixan sergeleer xairlaj bga sain busguin setgeliig tam bolgoj yax gee we

  19. vei says:

    Er n uulzaj setgelee ilchleed demii shuu. Ger bul nuraax l yum bolno. Xunii sxan oxiniig xairlaj chadaxgui bol yavuulsan n deer shuu. Xairgui xunteigee nasaaraa xamt bx sonholt xiix gej bgada itgdltei bnuu. Umnux asuudaldaa tseg tavichaad daraagiin zuildee ordog bj dee

  20. :-) says:

    Iim erchuudig er oilgohgui yum nadadch tohioldj bsin uhen hatan guij nzalad uurin bolgoj hamt amidarch bj umnuh amidralas salj chadahgui gadaadad bgaa huuhende nz ni sayhnas 1 busguitei nzalj ehelj bga zan aash ni huvirad yu boldgin boloo hzee mgld ireh gjin barag huleejin duu nar maani iim tom bolchgoosn duu nartga hamt bga ajilaa hiigdl gd ham yawj bgd nadar daruulsn zuragaa maildchsn bsng uzed goldoo ortol gomdsndoo emegtei hun umnuh amidral uulzaj bsn zaluuchud gd er ni bol holvoogoo taslahin bol tasalsn shig tasalj chaddg harin erchuud harin umnuh amidral haritsaj bsn haritsaaga taslaj chadahgui iluu harj biluu doloodg  yum shigee erchuud yamar bodoltoi bna 

  21. хадаас says:

    Эртхэн тэнэг бодлоо хая. Зүгээр дотроо хадгалаад явдаг мөрөөдөл хэн бүхэнд байдаг ч тэрнийгээ биелүүлэх гэж оролдвол тэгээд л амьдралаараа тоглож байгаа нь тэр. Амьдралаараа тоглосон хүн өөрөө л харамсдаг юм даа.

  22. bi says:

    Teneg mal zail unjuu boov ooo

  23. 39 тэй аав says:

    Хүн болгонд тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнийг хэзээ ч ил гаргадаггүй юм.
    Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ, зүгээр л сайхан дурсамж болгон үлдээж урагшаа харж амьдар. Сайхан хайр байдаг юм олдвол бүү алдаарай гэж үг байдаг да . Сайн бүсгүйг гомдоох зүйл битгий хийгээрэй. Сайн бүсгүйтэй санаан зоргоор тэр болгон учраад байдаггүй юм да.

  24. sssssssss says:

    Тэр охин чинь одоо жаргалтай амьдарч байгаа юу? Тийм бол аз жаргал дунд нь үлдээ. Найз охины чинь тухайд чи түүнийг жаргалтай амьдруулж чадах итгэл байна уу? Итгэл байхгүй бол түүнд бас аз жаргал хүсээд явуул. Хайр гэдэг чинь үргэлж чи л жаргалтай байвал гэдэг угтвар авдаг юм

  25. Naran says:

    hunii shunal hyazgaargui. mart mart

  26. aba says:

    Ndd bs im zuil tohioldoj bsin bn ghde bi emegtei yg cham shig nz zalutai bsan nadtai nzaldag mortlo urd ni uerhej bsan ohino martagui ter ohin ni nohortoi huhedtei bsan ter hubenteige nutsar ulzaj haya honj ochdog bsnig ni bi jilin daral medsen ndd uneher tesehin argagui hund tsohilt bson bi shud sali gj helhed ter nadas salahgui zuraldad tegsen mortlo ter huhnese salahgui taad huhench gesen salahgui imerhu bdaltai dahiad jilig ongoroson ndd ter huhmese saltsan gj helne ter huhende nadas saltsan gjodo bl bi ter zulagas neg moson salsan nzalj bga huhne medhes ni omno zurh setgele tsegtseld negig ni martaj chadagui gj biti nogodohtoi ni zuraldaj bai gj helmer chamaig gd odi hurtel buh zuile zoruilj hairlasnih haruid biti im muhai doromjlol amsul martaj chadahgui bga bl nad hune orhiod nohorto huhne hairlad yawj bhgui yu 

  27. Аюушбаатар says:

    Тэрэндээ хэлээд нэг тийш болгосон нь дээр шүү дээ. Иймэрхүү асуудалтай хүмүүс зөндөө л байна энэ сайтаар. Өчнөөн жил бодож байгаа гээд л. Өнгөрсөндөө гацаад хөдлөхгүй байна зүрх сэтгэл чинь. Хуучин сэтгэл зүрхний асуудлаа шийдэж байж шинэ хайртай учирдаг аа гээд хэлээд байхад чинь эрдэмтэн мэргэд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.