Ор тас мартах арга юу байна?

23eab98f3740

Сайн байна уу? Үүнийг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Бага зэрэг урт юм бичих болохоор урт зүйл унших сонирхолгүй байгаа хүмүүс зүгээр л ямар нэг зүйлийг ор тас мартах арга туршлагаасаа хуваалцвал их баярлах болно оо.

За тэгэхээр миний мартахыг хүсэж буй зүйл бол ижил хүйстнээ сонирхох хандлага. Би яг ч ижил хүйстэн биш л дээ. Нөгөө бисекс гэдэг нь л байх гэж найдаад байдаг юм. Багадаа зөвхөн охин сонирхдог байсан л гэж боддог. Харин шилжилтийн нас эхлэх үеэс л банди нарт бас татагдаад байгаагаа анзаарсан. Харин сүүлийн үед охидуудаас илүү банди нарт татагдах болоод байгаагаа анзаарч байна. Тийм учраас л энэ хандлагыг болдогсон бол ор тас мартмаар байна.

Хүн нэг л амьдрах юм чинь хүссэнээрээ л өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй гэж боддог ч ижил хүйстний амьдралаар амьдрахыг би хүсэхгүй байна.

Нэг хэсэг фб-гээр нилээн л өөртэйгөө ижил чиг хандлагатай хүмүүстэй харьцдаг байсан. Нэгэнд нь бүр сайн болоод л, магадгүй одоо ч гэсэн. Хэдийгээр түүнийг алдмааргүй байсан ч ирээдүйгүй болохоор эртхэн больцгооё доо гээд л харилцаагаа тасалсан. Гэхдээ би одоо ч түүний фб дээрээ нийтлэсэн бичвэрүүдийг нь уншсаар л, фб-дээ байгааг нь мэдчихээд л юм бичихгүй гэж өөрийгөө бариад л. Тэгсэн хирнээ фб-гээсээ хасаад ор тас мартчихаж чадахгүй л. Дахиж ийм хэцүү байдалд ормооргүй байна. Дурлал бүхэн нь бүтэлгүй ирээдүйгүй, намайг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй атлаа доромж байдалтай, ялгаварлан, нийгмийн илүүдэл мэт харьцах нийгэмд илчлэгдчихвий гэсэн айдас дунд, адилхан зовлонтой байж байж чамайг тэгэхгүй бол ингэхгүй бол илчлэнэ шүү гэж сүрдүүлэх тэнэг заримынх нь сүрдүүлгэн дор ижил хүйстнээ сонирхогч гэгдэж амьдармааргүй байна. Зүгээр л өнөр өтгөн халуун дулаан сайхан гэр бүлтэй амьдармаар байна. Гэлээ гээд зүрх сэтгэлээ яах ёстойгоо ойлгохгүй байна.

За тэгэхээр миний асуух асуултууд бол:

1. Захидлын эхэнд дурьдсанаар ямар нэг зүйлийг ор тас мартах сайн арга юу юм бол?

2. Эмэгтэйчүүдээс асуух асуулт: Эмэгтэй хүн яг ямар эрэгтэй хүнийг сонирхдог вэ? Үнэн сэтгэлээсээ хайртай гэж хэлж чадахгүй ч маш сайн халамжилж эр нөхрийнхөө үүргийг маш сайн биелүүлж чадах нөхөр хангалттай болов уу?

Надад сайн нэг охин байдаг юм аа. Нилээд удаж байгаа. Уул нь 2 жилийн өмнө би ч түүнд сайн гэж боддог, бид 2 үерхдэг байсан юм л даа. Даана ч нэг л өдөр би түүнд яг ч сайн биш юм шиг байна гэж бодох болсон. Түүнтэй хамт байхдаа өөр банди нарыг бас хальт хараад л :((. Тэгээд л би түүнд онц шалтгаан хэлэхгүйгээр зүгээр л дуусгая гээд л уучлал гуйгаад л больсон. Түүнээс хойш ганц л охин нилээд банди нарт татагдсан. Гэхдээ түүнтэй сайн найзын харьцаатай хэвээр инээж хөхрөөд л явдаг. Харин саяхан одоо ч надад хэвээрээ гэдгийг нь мэдсэн. Уг нь маш сайн хүмүүжилтэй мундаг охин л доо. Тэгээд дахиад үерхээд үзвэл яадаг бол гэж бодоод л. Түүнийг алдмааргүй байна гэхдээ бас хуурмааргүй.

3. Ижил хүйстнээ сонирхогч нараас асуух нь:

Миний яриад байгаа зүйл боломжтой болов уу? Бас бисекс хүмүүсээс асуухад бидний зүрхэнд хэдэн хүн багтдаг юм бол? Заримдаа нэг охин нэг бандид зэрэг сайн болж болдог юм шиг л санагддаг. Эсвэл хэн нэгэнд хайртай болвол тэр нь эр ч бай эм ч бай зөвхөн түүнийг л гэдэг юм болов уу?

Эцэст нь биднийг дэлхийгээс зайл, олшироод байна, өөрсдөө хүсчихээд юугаа олон юм яриад байгаа юм гэж хэлдэг хүмүүст хэлэхэд би ч бас ижил хүйстнээ сонирхогч хүмүүсийг олон байгаасай гэж бодохгүй л байна. Ер нь ийм хүмүүс сүүлийн үед ихсээд байгаа биш нийгэм нээлттэй болоод л дуу хоологоо ил гаргадаг болсон байх. Тэгээд бас эрүүл ухаанаар бодоод үз дээ. Ямар тэнэг нь л өөрийнхөө хүслээр ийм сонголт хийв гэж дээ. Бэлгийн чин хандлагаа өөрөө сонгож болдог бол би шууд л зөвхөн эсрэг хүйстнээ сонирхдог байхыг л хүсэх байсан. Гэхдээ нэгэнт ингээд төрцнөөс хойш яаая гэхэв дээ. Насаараа өөрөө өөртэйгөө зөрчилдөөд л танд саад болохгүй амьдраад л байна. Энэ дэлхийгээс зайлах хүсэл алга. Зайлуулдаг нь ч та биш.

Уншиж зөвлөж буй бүх хүмүүст баярлалаа.

22 Comments

  1. carryne says:

    uuriiguu oilgoh naiz ohintoi bolson n deer baih, hedii ohintoi uerhej bga ch gesen gants l amidrahaas tsaash dajgui zaluu harj yagaad bolku gej. tiimees uuriiguu oilgoj yriltsah huntei uulzaj nii nuugui yrilts AMJILT

  2. vvvvvvv says:

    Blochee gay hvmvs dendvv yumaa

  3. Apple says:

    Насаараа өөрөө өөртэйгөө зөрчилдөөд л танд саад болохгүй амьдраад л байна. Энэ дэлхийгээс зайлах хүсэл алга. Зайлуулдаг нь ч та биш. Goyo heljee. Chi uhaalag l zaluu shig bn. hairtai hunee olood az jargaltai amidrbhyg husye! Ter hun ni er ch bai em ch bai. Uhaantai l bval Mongold ch jargaj bolno shuu dee. 

  4. haha-d says:

    “haha” ovoo nuguu hunee martaa yu.

  5. tseegii says:

    martah bish ooroo hicheeh l heregtei bhda

  6. haha says:

    yaanaa ter bijsen yumaa ustgajix yumsan 😛

  7. Baagii says:

    Сайн байна уу? Гей эрчүүдийг бодвол чамд сонголт байна. Тэр байнга боддог хүнээ аль болох бодохгүйг хичээж завгүй байж, өөртөө сайн тэр бүсгүйтэйгээ дотно байгаад үз. Аяндаа эмэгтэй хүний уян зөөлөн, халамж хайранд энэ бүхэн мартагданаа. Надад бас ийм зүйл тохиодож байсан, цаг хугацаа бүхний эмч юм байна лээ. хүсэхгүй байгаа зүйлээ хийх гэж битгий тэмц

  8. gay_gayxxxbb says:

    slave gay bn jinhene ezen ahtai bolmoor bn yu hussenee hiilgej bool shige tamlaj nuuren der min hussenee hiij biy zassan ch chadhaar tiim l  ezen ahtai bolmoor bn.Slave gay gj oilgodgui humus hreggui shu 

  9. haha says:

    Goy baigaa biz? Bi bas say hed honogiin omno oorteigoo chatsuu neg banditai taniltssan. Anhniihaa udaa. Ehendee zugeer sonirhood haritsaj uzye gej bodood l soniuchirhaad l messengeriig n add hiigeed l chatalj ehelsen. Getel haraal idmeer taalagdaad uulzwaa huurhii. 2 udaa uulzaad l uzsen neg l setgeld neeh goy. Urid omno zondo ohidudtai uyerhej bsn buhel buten barag jil uyerhsen ohinoos awj chadaagui medremjee ter banditai 2doh honogoo uulzaad l awj baina lee. Tegeed l bi ygaad emegtei hunees tegj hol baihiig husdeg baisnaa oilgoson. Urid ni ooriigoo huleen zowshoorj chaddaggui bailaa. Harin hed honogiin omnoos huleen zuwshuuruhuur shiidwee. Gtel nuguu bandi maani chi bid 2 tohirohgui zugeer nzuud baiya gdg bga. Bi ch emzeg gomo zangaaraa oo saihan emzegleed haritsaagaa tasaltsan. Ghdee nadad aimar hetsuu bna, bi urid n oroi n setgeleer unasan bsn bol untaj bosood l martchixdag bsn. Tegsen odoo yag ene baidaltai barag hoyr dah udruu unguruuh gj bna. Hun amitantai yu ch yriagui, yrih husel ch bhgui bolson. Yum ch idmeergui sanagdaad l, gantsxan ter l bodogdood l… Yasn gej hoyrhon uulzsan hunee ingeed bgaa yum bee geed l uuriigu haraagaad l. Ter hund chi taalagdaagui shuu dee gej bodoh burtee ulam l terentei xamt bmar hajud n bmar sanagdaad baih yum. Ooriigoo oilgoh yum alga. Minii oyun uhaan yor ni haana bna  aa? Bur gewuureed udurjingu busdaas ooriigoo tusgaarlaad yag l uhsen hun shg. Humuus nmg yasan yum boloo geed l uruwdsun nudeer haraad baigaa ch yum shg. Ingej bhar uhdeg yum biluu? Gayuudiig uzen yaddag llruud aliw nmg zorigjuulaad uguuch?

  10. Tuul says:

    er em bolohoo ert shiideed, emch deer ochij er hormon-oor tariul
    tsaanaas bieneesee husej baigaa zuiliig martana gedeg ni bi agaaraar amisgalmaargui baina ene bolomjtoi yu gej asuuj baigaagaas yalgagdah yum alga

    emchiin hyanaltan dor er hormonoo nemegduul
    hormonii emchilgee ayultai tul sain meddeg emch deer och

  11. lev says:

    тийм амархан мартаж чадахаар зүйл байсан бол дэлхий дээрх хэдэн 1000 хүн мартий гээд мартаад явж болох л байсан бх хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагаа мартаж чадна гэжүү зүгээр л өөрийгөө бусдаас өөр биш адилхан гэж бодоод сэтгэлээр битгий унаарай.

  12. Sara says:

    Bisexual bol bas ch gej uuriiguu bariad ywaad bh bolomjtoi. Ghde hir udaan tesehiig helj medehgui ymaa. Bi bisexual busgui. Hen negend hairtai bolhooroo bugdiigee l zoriulahiig hicheedeg. Odoohondoo single-re l bn. Bidnar shg humuus togtvortoi harilzaatai bdaggui ym bolvuu gej bodoh ym. Zarim comment dr bichsenchlen setgelee joloodood zuvhun zaluutai hamt bdg bol amar l bn. Hund hucheer durlaad hamt bn gdg yu l bol. Er ch bai em ch bai uurt chn taalagdsan hun garch irvel harin az jargaltai bn bh da. 

  13. sssss says:

    Chamtai taniltsaj bolhuu bi eregtei 95008687 zalgaarai

  14. suubi says:

    Sumd yawaad uzsen deeree.Tegeed pastoryydtai n chin setgeleesee yariltsaad uzeh heregtei.Bi bas ene talaar unshij baisan.Neg zaluug etseg eh n uzhee boliod oortoo gutraad baih yedee neg Pastortoi yariltsaj l dee. Getel pastor n tuunees uuchlalt guigaad ene tuhai anzaarch baigaaguidee ooriigoo ih buruutgaj tuunees uuchlalt guisan baina.(Ter sumd yawdag yum bn l daa.)Tuunees hoish hamtdaa buh l zowlongoo yariltsaj shiideh argiig haisaar odoo ter ehner 2 huuhedtei jiriin negen bolson gej bichsen baisan.Minii bodloor humuus chamd tuslaj negent chadahguigees hoish iluu setgeliig chin huchteigeer erguulj chadah ter l zuild handsan deer bolowuu.Howsduulbal chi zugeer zombi boloh baihaa demii . bolowuu.

  15. zzz says:

    hovsdoltiin argaar martuulj bolno… USA, Canada-d ih delgersen arga… Mongold ene chigleleer suraltsaad irsen neg doctor baigaa..

  16. MglausCom says:

    Martahgui ch evlerch amidarch surna

  17. hmm says:

    Ooroo tegj bodood bgaa bolihloor .tiin torno gej yu bhaw .bi emegtei bololoor hoorhon ohiduudiig haraad ..yasan hoirhon ohin be goe holtei bietei geed l hardagiishdee .ene bol zvgeer l ataarhaliin harts bh tabiih ch gesen bas oiriigoo riin zcvliig boduulahguigeer zawgui bai !!!hogjim sonso emegtei duuchid hiirhon ohiduud iluu har !!!oort chin amjilt hvsie .zowhon setgehui l bgain 

  18. Саак says:

    Мартъя гэж бгаа бол залуусын фбээр хэсэж постлохоо больчих. Унэхээр хусэж бгаа бол найз бусгуйтэй болоод хамаг анхаарал хайр халамжаа зориул.еер залуу бодохгуйгээр . Тэгж чадахгуй бол хуний амьдралаар тоглоод еерее ч эргэж буцаад байвал дэмий. Нэгэнт ийм болоод терчихсэн юм чинь гээл бодоод байвал бутэхгуй ээ. Хун чинь сэтгэлийн амьтан гэдэг байхаа еерийгее чадна гээд жолоодоод бвал болох л 

  19. Zaluu 32 says:

    Delhiigees zail gej helehguiee galaktikaas … Kkk togolsiin.  Chi ooriigoo aztaid toots yag gay bish bisex gedegtee. Emegteigees bas taashaal avna gedeg sain hereg. Martay geed martdag yum bish baihoo tiim amar baisan bol chi ooroo shiidej chadahl baisan bailgui. Harin hairiig chine tataj chadah tiim emegteigl olj chadval asuudal shiidegdeh yum bishuu. 

  20. google says:

    arab bolon hoid solongost gomo bisex gj ysto bdgui ym gnlee tiim bolhoor boloh blguidee.

  21. ависий says:

    Ter zuiliig martaj bolohgui bhaa martay ch gesen. Adil zowlontoi yum bna

  22. chikist zaluu says:

    yasan sonin zaluu we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.