Тээгч эх…

200452079-001

Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргье. Таньд тээгч эх хэрэгтэй байгаа юмуу олоогүй бол хариу бичээрэй. Би 27 настай эрүүл саруул биетэй нэг охинтой эмэгтэй байна. Охин минь одоо 2 ой өнгөрч байгаа нөхөртэй, нөхөр маань намайг дэмжиж байгаа. Би яагаад тээгч эх болох гэсэн гэхээр мэдээж мөнгө хэрэгтэй байгаа юма. Яагаад гэвэл би дээрээ нэг эгчтэй доороо 8 өнчин дүүтэй аав маань саяхан нас барсан, ганц эм авч өгч чадалгүй үхүүлсэн дээ.

Надаас бусад бүгд хөдөө амьдардаг тэд маань мал ахуй байхгүй жоохон газартай түүндээ тариа төмс тарьж амьдардаг бүгд тогтсон ажилгүй, ажил олдодгүй юм. Эгч маань бие муутай болохоор гэртээ л байдаг. Дүү нар бүгд нялхаараа хамгийн бага нь 2 настай, нэг эрэгтэй дүү овоо айлын мал маллалцаж бага сага нэмэр болдог гэсэн. Би өөрөө мэргэжилгүй болохоор олигтой ажил олдохгүй юмаа.

Сүүлийн 2 жил хүүхдээ хараад гэртээ л байна хүүхдээ явуулчий гэхээр хоолтой хоолгүй бас л дараа болно гээд явуулж чадахгүй юм нөхөр ч гэсэн дургүй байдаг.

Нөхөр маань аав ээжгүй бас л нэг өнчин хүн байдаг гэхдээ бид 3 боломжийн сайхан л амьдардаг. Ямар ч байсан хүнээс юм гуйдгүй ээ даанч ээж эгч дүү нараа бодохоор зөвхөн өөрийгөө бодоод амьдраад байж чадахгүй нь. Сүүлийн үед ээжийн бие өвдөөд байх болсон ээжийг ингэж байгаад өнгөрчихвөл тэр олон нялх амьтад яанаа гэж бодохоор нүд минь харанхуйлж хоол ч хоолойгоор орохгүй юм. Ээж маань уг нь бие сайтай хүн байсан даанч олон хүүхэд гаргаад амьдралд нухлуулаад ааваас хойш эрс муудаад байх болсон. Би тэдэндээ яаж тус нэмэр болох уу гэж их олон удаа янз бүрээр бодож үзсэн тэгээд сайт дээрээс нэг захидал уншаад энэ тухай бодож үзсэн.

Аль аль талдаа хэрэгтэй их зүгээр юм шиг санагдсан тэгээд нөхөртэйгөө ярилцаад шийдсэн нөхөр маань эхлээд ойлгохгүй их дургүйцсэн сайн ойлгуулж ярилцсаны эцэст зөвшөөрсөн. Хэрвээ би мөнгөтэй болвол ямар нэгэн юм ажилуулаад ээжийгээ эмчлүүлээд дүүгээ сургана гэж боддог. Нэг дүү маань 11-ээ төгсөж байгаа юм тэгээд хэдэн дүүгээ идэх хоолтой өмсөх хувцастай байлгана даа л гэж бодож байна өөр том юм хүсэхгүй ээ.

Би тээгч эх гэдэг үгний утга учир үүрэг хариуцлагыг маш сайн ойлгож байгаа тийм болохоор итгэж болно. Хэрвээ таньд тээгч эх хэрэггүй болсон бол энэ захиаг минь секс.мн рүү явуулаад өгөөрэй би тийшээ захидал бичихээр ер болохгүй юм гуйж байна. Их нуршуу бичсэн бол уучлаарай яагаад ингэх болсноо сайн тайлбарлаж бичих ёстой юм шиг санагдаад.

Сэтгэл гаргаж уншсанд баярлалаа

24 Comments

  1. Muzicio says:

    Секс тоглоом дамжуулан хэрэглэхг?й байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр б?рхэж хэрэглэх.

  2. enkhsaihan says:

    teegch eh bolno naidvartai 88644517

  3. tsetseg says:

    teegch eh bolno tsetseg_87@yahoo.com

  4. нэгэн эмэгтэй says:

    Сайн байна уу? Би тийм мөнгөтэй хүн биш. Гэхдээ хүүхэд гаргаж өгөх хүн хайж байна 10 сая төгрөг өгнө. Тийм хүн байна уу. Дугаараа үлдээгээрэй.

  5. hun says:

    10 саяд тээгч эх хайж байна. 

  6. bayaraa says:

    ТЭЭГЧ ЭХ БОЛНО УТАС 94199070

  7. ЭХ says:

    ТЭЭГЧ ЭХ БОЛНО УТАС 94792637

  8. naraa says:

    Ali alinda heregtei l ym bn hvvhed teej ywna gedegchini  ih hariutslag 

  9. Сараа says:

    Sain bna uu teegch ekh ee. Nadtai holboo bariach

    saraasarah13@yahoo.com. Bi teegch ekh haij bna. Eruul bogood naidvartai. 

  10. MglausCom says:

    Mongonii tuluu geheer l evguimaa
    Ajil hiivel iluu olno gej bhgui mu uneheer tiim chadvar doroi bol?

  11. holboo bariaarai says:

    Ene zahidaliig bichsen hun ene hayagaar holboo bariaarai bayaraa_7878@yahoo.com

  12. Google says:

    Gehdee chinii bichsen negl bishee, teegch eh mash hariutslagatai eruul saruul uhaan Sanaa saitai baihaas gadna medleg bolovsroltoi baih heregtei,

  13. malchin says:

    ugaasaa l 10 000 l bdag sh dee, tolj chadahgui bol boli !

  14. GEGEEN says:

    TEEGCH EH GEJ YAG YAJ HUUHEDTEI BOLDOG UM BE? SAIN NEG NEGENGUI TAILBARLAAD UGUH HUN BNA UU.SAIN MEDDEG HUN BNA UU? ZUVHUN NUHRIINH NI URIIG AVCH HIIDEG UMUU? ESVEL EHNER NUHUR 2 UULANG HIIDEG UMUU?

  15. Emegtei says:

    Сайн уу. Тээгч эх болж байгаа чинь унэхээр сайхан шийдвэр санагдлаа. Гэхдээ манай ажилд олон жил хамт ажилласан бусгуй маань олсон бух менгее л эмчилгээ домчилгоо шинжилгээндээ егчихдег тэдэр нь ч их унэтэй байнга хийлгэдийм шиг байдын. Гэтэл чиний захиаг харахад нэг юм нээж ажиллуулахад менге гэхээр 10-20 сая тегрег болж магад санагдлаа буруу бол уучлаарай. Олон жил эмнэлгээр явсан гэр булийн ихэнх нь ур суулгах 15-20 сая тегрег цуглуулж чаддаггуй болохоор хэтэрхий ендер унэ бас битгий тогтоогоосой л гэж еерийн бодсоноо бичлээ. 

  16. буян нь дэлгэрэг says:

    ямар буян нь дэлгэрсэн хүн бэ?тээгч эх хийж байгаа хүмүүс уг нь байгаа даа.хэдий мөнгө авч байгаа ч гэсэн үнэхээр том буян шүү.энэ хорвоо азжаргалаар бялхаг.

  17. uugii says:

    yana daa odoo

  18. tuslamj says:

    saihan setgeltei sain bvsgvi bn vr hvvhedgvi olon hvn chamruu handana gej naidaj bn ineed hooroor dvvren erch hvchtei amidar and min

  19. naraa says:

    ene zahidaliig bichsen emegtei bna nadtai holbogdohiig hvsvel galaa.naraa@yahoo.com haygaar holbogdooroi

  20. metr says:

    ЭНЭ БОЛ VНЭНДЭЭ НЭГ АЙЛД НАСАН ТУРШ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЖ БАЙГАА ТОМ БУЯН ЮМ ШVV. ХАРИН ЗVРХЭЛЖ ТЭЭГЧ ЭХ БОЛОХ Л ХVН НЬ ХОВОР БАЙХ. ХЭДИЙГЭЭР МОНГО АВЧ БАЙГАА Ч  VНЭТЭЙ БАРАА ДАМЛАЖ ЗАРЖ БАЙГАА ХVНЭЭС ХАМААГVЙ ИЛVV ХОДОЛМОРООРОО МОНГОО ОЛЖ БАЙГАА ГЭСЭН VГ. БVХЭЛ БVТЭН АЙЛЫН АЗ ЖАРГАЛЫГ БИЙ БОЛГОСОН ТЭР БVСГVЙ МУУХАН ЛАМААС ИЛVV БУЯН ХИЙЖ БАЙГАА ЯВДАЛ БАЙДАГ ЮМ. АМЖИЛТ ХVСЬЕ. 

  21. zochin says:

    Би 10дах жилдээ ур хуухэдтэй болохгуй амьдарч байна. Нехертэйгээ залуудаа жинхэнэ хайраараа суусан болоод одоо хуртэл байж байна. Энэ жилээс унэхээр тээгч эх бодож байлаа. Би еерее зендее хичээсээн. Жирэмсэн уедээ хамаагуй хоол унд хятад жимс хэрэглэхгуй гаазтай ундаа эм тан уухгуй хуний хуухэд зевхен тээж л егч байгаа гэсэн сэтгэлээр хандахгуй тээгч эх унэхээр олдох болов уу. Бид 2 хуухдэд хайртай хэдийгээр баян хумуус биш ч эцсийн цалингаа шавхаад ч ур суулгах телбер тээгч эхийн менге 2оо телех юм сан л гэж бодож байна. 

  22. er hun says:

    demii shuu dee aria oor yum setgeech deee tolgoi chin iim yuml sergelee gejuuu ariach dee eoooooooooe tegsnees yaduu ni aria deer yum bishuuu

  23. Энэ захиа надаа ирсэн юмаа says:

    Энэ захиа надаа ирээд тэгээд би түүний хүсэлтийн дагуу танай сайт дээр тавьж өгөхөөр явуулсан юм Сайтынханд баярлалаа Энэ бүсгүйн мэйл хаяг хэрэгтэй бол өгнөө

  24. zochin2222 says:

    hetsvv yumaadaa.manai mongoliin amidral iim l bn shdee.saihan setgeltei dan gants uuriiguu boddoggvi uhaalag bvsgvi bnaa.vr hvvhed hvsen hvllej bgaa zunduu bolomjiin amidraltai hvmvvs bgaa chamluu handana bhaa.tegehdee ih hetsvv zuil shdee chinii biyd delbeelj chinii biyes tasrah ter nyalh vree /hvniih gesen hamaagviee/ hvnd ugnu geheer sanaand bagtahgvi bnaa.emegtei hvn yag turj bhdaa orchlongiin hamgiin ih zowlon vzej turuulseniihee daraa hamgiin ih jargaliig amsdag.za za amjilt hvsiy bvsgvi mini.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.