Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Жаргал, зовлон ээлжилж утга учир нь бүрддэг нь хүний амьдарлын жам, өнгө юм даа. Сайтад дандаа л ордог. Энд миний ижил залуу бүсгүйчүүдийн эр нөхрийн хууралт, хардалтаас шаналсан сэтгэлийн захидал их тавигдах юм.
Тэр бүгдийг уншаад тэдгээр бүсгүйчүүдэд би өөрийнхөө амьдарлыг бичиж тэднийг ямар аз жаргалтай нэгэн болохоо жоохон ч гэсэн миний захидлаас мэдрээсэй гэж хүснэм.
Би 30 настай. 2 жилийн өмнө умайн гадуурхи жирэмслэлт болоод нэг талынхаа үрийн хоолойг авахуулсан. Нэг тал нь битүү. Гэрлэх гэж байсан залуу минь эмчээс дахиж хүүхэдтэй болох боломжгүй гэдгийг сонсоод 1-р төрөхийн хүлээлгийн танхимаас миний амьдарлаас бүр явсан даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, харин тэр сэтгэлийн аз жаргалын эцсийн эрэл хайгуул үр хүүхэд, тэдгээрийн эрүүл энх бус гэж үү. Эмнэлэгээс 70 настай ээжийгээ түшээд шалан дээр нулимс яг л борооны дусал шиг унаж, эмнэлэгийн шалыг ч харж чадахгүй явж байхдаа би аз жаргалаа бүр мөсөн алдсан гэдгээ л мэдэж байсан. Хэрэв би хүүхдээ тээж төрүүлээд, түүний дараа нөхөр минь намайг хуураад хаяад явцан байсан бол яг одооны энэ нөхцөлд би дусал ч нулимс унагаж, харуусан гашуудахгүй байсан. Өвөр дээр минь үр минь байхад, гараасаа хөтлөх үртэй байхад орчон дэлхий тэр чигээрээ өмнө минь байх байлаа.
Өнөөдөр би жирийн амьдарлаар амьдарч байгаа бүсгүй. Гэр хороололд өндөр настай ээжтэйгээ амьдарч, миний хувь тавиланд надаас ч илүү харуусч сэтгэлдээ уйлж, бурхнаас гуйхаас өөрийг хийж чадахгүй байгаа ээжээс минь өөр үнэт зүйл надад алга даа.
30 настай ч 25 настай юм шиг оворгүй төрх, нарийхан гоолиг бие, гунхсан алхаа, намирсан үс, сайхан инээмсэглэл, ажилсаг, хариуцлагатай байдал, архи, тамхи огт хэрэглэдэггүй сайн тал, хүн чанар, хүнлэг сэтгэл энэ бүгд надад бий. Олон сайхан залуустай танилцдаг ч би хүүхэд төрүүлж чадахгүй болохоор өөрөө тэднээс харьцаагаа тасалдаг. Нас залуу байгаа болохоор их л уйлж шаналдаг даа. Хайртай мөртлөө хүчээр сэтгэлээ хорьж болино гэдэг ямар их хүч шаарддагийг та бүхэн төсөөлж байгаа буй заа. Харин сүүлийн нэг жилээс би хэн нэгэнд дурлахаа болисон, хэн нэгэнтэй танилцахаа ч байсан. Бүр намайг сонирхдог эрчүүд рүү харахаа ч байсан.
Учир нь би сэтгэлээ сэмлэж зүрхээ зүсэхийг хүсэхгүй байна. Надад хайрлах эрх байхгүй. Хүн мөнх биш нь л сайхан юмдаа. Залуу насандаа их л харуусаж, сэтгэлээр унаж байгаад цаг нь болохоор орчлонгийн жамаар одох нь үнэн л сайхан юмдаа. Энэ бол аргаа барсан хүний л үг л дээ. Гаднаасаа харахад тас тас инээсэн нэг л аз жаргалтай бүсгүй. Гэвч энэ орчлонд эцсийн амьсгалаа хураах тэр өдрийг хүртэл би сэтгэлдээ наргүй, өдөр өдрөөр гандсаар хорвоог орхино. Магадгүй эмнэлэгээр яв, өөрийнхөө төлөө тэмц гэсэн та бүхний халуун үг надад ирэх байхаа. Тиймээ миний эцсийн найдвар үр шилжүүлэн суулгах. Гэвч над шиг төрийн үйлчилгээний албан хаагчийн багахан цалингаар энэ харгис нийгэмд өндөр настан ээжтэйгээ амьдарлаа залгуулж байгаа ядарсан бүсгүйд энэ дэндүү хүндэдсэн ачаа гэдгийг би ойлгосон. Тийм болохоор муу ээжийгээ уйлж зовоохгүй юмсан, өвдчихгүй юмсан, цайны сүүгээр нь тасалчихгүй юмсан, үр нь болж төрөөд зовоож л байснаас жаргааж байгаагүй юм чинь үлдсэн амьдралд нь сэтгэлдээ би уйлж явж байгаа ч хаалгаа татаад ээждээ орохдоо инээгээд орох юмсан даа гэсэн ийм л бодолтой, үүнээс давж чадахгүй мөрөөдөлтэй л амьдарч байна даа.
Хүн гэдэг их сонин амьтан юм даа. Би хэвийн хүүхдээ тээж төрүүлээд нөхөртөө хаягдсан байгаа бол мэдээж та нар шиг л нөхөртөө гомдож, уйлж, шаналж, гуйж байгаа даа. Гэвч миний тохиолдолд хаяад явсан залууд биш үрээ тэврэх эрхгүй болсон хувь тавиландаа л гомдож байна.
Эцэст нь бүсгүйчүүд минь та бүхэн хүний сайхан орчлонд үрийн эх болсон азтай хүмүүс. Тиймээс эр нөхрийн хууралтаас сэтгэлээ бүү шархлуул. Хүний нөхөрт шунаж нүгэл битгий үйлд. Энгэртээ тэвэрсэн үр чинь эрүүл л өсөн торниж байгаа бол та түүнийхээ төлөө өдөр өдрийн нарыг аз жаргалтай угт. Та энэ хорвоогоос хамгийн том бэлэгээ авсан шүү дээ.
Их нуршуу бичсэнд уучлаарай.
67 Comments
Shinêr bvrtgúleh gehèr blohgui yma
Bi ened setgegdel bicheh gesen ym yj bicheh be tuslaach humùse
Захидалийн эзэн бол орой яаг 1 цагт сомментоо оруулаарай. Хүлээж байна
Тоглоом огт хэрэггүй гэж хэлэх байна. Түрсгүйтэнгүүдэд хандаж
Захидалын эзэнтэй ямар хаягаар холбогдох бэ. Чин сэтгэлээсээ ярилцах зүйл байна.
eejteige bn gdg hamgin zaz jargal
vneheer uudrug yuma amjilt zuw ch bodolt yum bn
sain bna uu minii huvid chi setgeleer unah hereggui gej bodoj bna yagaad gevel manai neg naiz savnii gaduur jiremsleed neg suvgaa bas yag cham shig boolgoson jiremsleh bolomjgui gej baisan gevch neg suvgaaraa jiremsleed odoo bur 4 huuhedtei geed bod doo tiimees uurtuu itgeltei bai ene unen tuukh shuu emnelgiin yaria bish shuu amjilt husie !!!!!!
huleej l bai, magadgui 5n jiliin dara ehner ni orhiod ywtsan, chamshig amidralin hatud zurhee semluulsen, 4n nastai hoorhon ohintoi tsailgan zaluu taarwal ta 2 biy biyne henesch iluu oilgonoo.
Ter hayad yvsan zaluu zugeerl zoosgui nuhur bna odoo yed 15 saytail bol huuhed asuudalgui
HAMGIIN IH HELMEER BGA ZUIL GEVEL EEJIIGEE BITGII ZOVOO NUDEND N TSOGLOG ZOLBOOTOI BJ HARAGD , EEJEE OHIN N HUUHEDTEI BOLJ CHADNAA ODOO SHINJLEH UHAAN HUGJIJ BN NTR GEED AIN , HAMGIIN GOL N HANIA ZOV SONGOH HEREGTEI GEDEG CH YUMUU , HUURHII EEJIIINHEE SETGELIIG N TAITGARUULJ ITGEL UGCH BAI , bi tegdeg bsan eej mini nmg huuhedtei bolj chadahguine dee ged shuniin shunud bodoj honodog bsna bi meddeg bsan gehdee bi eejde hezee ch guniglaj haragdaj bgaagui , zarimdaa tsuhursun bdaltai yarih ue bsan ch ter doroo huvirch gehdee ohin n bolj chadnaa odoo chin 21 r zuun bolku yum gej alga ntr gej ineej haniaj yariad l eejihe setgeliig zasdag bsan , bas nadad guniglah ue bsan ch heterhii shanldaggui bsna yagad ch yum emch bolku gej helsen ch minii bied uurchlult garku bsan ch bi ireeduidee itggedeg bsn yagad ch yum huuhdtei boloh yum shig sanagdaal getel barag 7 sar minii bienii yum ireegui bhad bi jiremsen bolson bsan shuu , uneheer id shidiin yum shig AMJILT HUSIE AZ JARGAL HUSIE BUH ZUIL SHAN BOLNOOO
Монголчууд үүнийг хохь чинь гэж хэлдэг байх шүү
Uurtsaih80@yahoo.com bicheerei yariltsii
ingeed bitgii buuj ogoorei amidral har baraan bgaa ch bas gerel gegeetei zuil zondoo bgaa shuudee ta uhaantai sain busgui yumaa..amidrald buuj ogoh tusam ulam l dooshoo orno shuudee gerelt gj helmeer baina. ajilaa sain hiigeed alban tushaal ahiad eswel oor ondor tsalintai ajild or bitgii buuj og temts. hair medeej amidrald heregtei ta tvvndee shanlaad bgaa bolhoor oor zuild setgel chin towlorohgui bgaa bolhoor durlahgui bgaa yum bolowuu tiim bolhoor oor zuild anhaarlaa handuulj durla hairla taniig oilgoj huleej awah er hun baij l bgaa shuudee za tanid ene horwoogiin hamgiin sain saihniig husey ene olon humuus uramiin vg hairlaj baihad ta temtseed yalah yostoi shvv itgej baina
camsexdii erdene.saikhan yahoo messengert orood iree
Amidral bayan, Burhan uguumur shuu dee. “Naidah yum yu ch uldeegui hund hurtel naidvar baidag” gesen saihan ug bii. Uree tanihgui unur, ureegee tanihgui bayan bolohiig tanid chin setgeleesee husen eruuy.
1-rt naad gutrangi uzelee hoish tawiad horwoog arai uuruur harah geed orold doo.
2-rt buten sain udur bolgond 11 tsagaas UB palase-iin Royal tanhimd mash goe mongol zalbiral boldog yum tend ochwol chi uuriiguu arai uuruur harah bolno shu
3-rt Huuhed urguj awaad usguj bolno … huuhdiin huwi zaya ih sh de Duu daguulj irne ed baylag daguulj irne shu … Zowhi ni uuduu yaraarai duu mini
minii duud az jargal ireh bnoo bitgii setgeleer una chi ooriinhoo setgeliig huurahgui buh yumand chin setgeleesee handaj shan setgel ovorloj yavahiin tsagt bayar bayasal gegch ireh l bno nas zaluu bn shantrah hereggui ee burhan chamaig harj bga eejiigee sain asraad ajlaa sain hiigeed haayaa nz nuhudteigee suu, emegtei hunii jargal 40 nasnaas eheldeg gedeg unen shuu
Ger bultei zaluud hairtai bolson boln bolj bsan ohid huuhnud bval holbogdoch. Asuuj lavlah ym bna busguichude
Баярлалаа танд нандин бэлгийг инь ухамсарлуулж сануулсанд. Хоровоо дэлхий гэхдээ уужим шүү гэж танд би хэлий хожмийн нэг өдөр юу эс тохиолдох ч юм билээ ГАЙХАМШИГ ч тохиолдож болно шүү дээ сэтгэл сайхан байгаа хүнийг бурхан мартадгүй юмаа
chi ingej gunij suuhad bi gdg hun teneg erees bolj huuhdee gargach ch.gui hed heden udaa awhhultsan.Hatuu n zoolongoo iddeg gj bodood neg huniig hairlasan chin,hun bish baijee.Odoo tgd martad 1 sxan ywii gesen dahiad my amidrald garch ircheed tenegteed bh n yana.erchuud gdg chin iim te b.toi humuus shuu dee
sain uu? nuguu bituu geed bgaa uriin hooloigoo setguurdeh um uu esvel mes zasal hiilgeed emchluulj bolno bh gej bodoj bna.sain emnelgeer yavj sudalsan ni deer.bur huuhedtei boloh bolomjgui bol huuhed urguj avch bno, bas huuhedtei gants bie erchuud bdag,tiim humuustei jargal zovlongoo huvaaltsan saihan amidarch bolno shuu dee.tevcheertei bj temtseerei amjilt husie.
Yagaad ch yum uilchihlaa. Ih uhaalag busgui bna.
Bi nuhurguich gsn huurhun ohintoidoo bayarlaj bna. Turuhiinhuu umnu bnga l uwduj, biy muudaad bnga l emnelegt hewtdeg blaa. Shunu bur Burhan mini uriig mini eruul enh turvvleech gj zalbirch guidag blaa.
Urtei hun jargaltai gj unen. Buhniig gantsaaraa nuruundaa uureh hetsuu bdag ch gsn. Chinii ene zahidal zowlon uzej bgaa olon shan emegteichuuded uram hairlaj bna, Chi ch gsn neg udur shan urtei bnoo busgui mini.
Эх нялхасын урд ур шилжулэн суулгах гэсэн том хаягтай эмнэлэг байсан . Тэндээс очиж асуугаач. Суваг битуу ч сав чинь тээх боломжтой бол ур шилжуулж болох байх гэж бодох юм. битуу сувагаа нээлгэх гэж узсэн юм уу. Узээч яваач. Эмчлуулэх гэж оролдооч.
Yun uhaan muutai yum bee.huuhedgui boloh shaltgaan ni uuriin chini urdnii bodlogo gui yavdalaas ulbaatai biz dee.het zambaraagui yavj belgiin zamiin uvchin avch baisanii ur dagavar shuu dee.tedeed tiim amarhan bodlogo 1+2=3 bodoj chaddaggui uhaan muutai yum uu esvel uuriin huuhed bish bol hairlaj chadahgui hatuu setgeltei yum uu.tiim bish l bol huuhedtei zaluutai l suuchihna biz .chi l huuhdiig ni hairlaj chadval ter uuriinhuu uriig hairlaj l taaraa biz dee.neg ih uugui saihan hun shig yum buu yari.uuruus chini shaltgaalah bolomj baij l bna.
94341829-ruu zalgaarai yariltsii busgui mini
ih uhaalag busgui bnaa humuus oorsdoo yag iim bdald orj uzegui bolohoor chinii zovlong sn oilgohgui bj boloh yum…hamgiin gol ni ooroo oortoo itgeh itgelee olj avah ni hamgiin chuhal shuu az jargal sn shniig husie chamd
Бид ойролцоо насны ижил хувь тавилантай хүмүүс байна.Чиний бичлэгийг уншаад гутранги байна гэж бичиж байгаа хүмүүс бол аргаа барах гэж юу байдгийн мэддэггүй хүмүүс тийм учраас тэдний үгэнд бүү эмзэглээрэй.Байнга биш ч хааяа үнэхээр дэндүү гутрах үе бишгүй гардын би мэднээ.Ялангуяа ээжээ бодохоор л илүү сайхан амьдармаар ээжээ бодохоор л зээг нь үзүүлж чадахгүйдээ үхмээр ээжээ бодохоор л уйлмаар ээжээ бодохоор инээмсэглэмээр ээжээ бодохоор л …Би яг л чам шиг хүүхэдтэй болох боломжгүйгээ мэдээд л эмнэлгийн цонхны дэргэд зогсоод ээжрүүгээ залган цурхиран уйлсан даа.Одоо бол надаа итгэл найдвар их төрж байгаа Солонгосын http://www.clwhivf.com/english/ энэ эмнэлэлгийн Чой гэдэг эмч олон хүнийг эмчилж хүүхэдтэй болгодог гэсэн би хандив гуйгаад ч хамаагүй заавал ээж болж ээжийгээ эмээ болгоно гэж зорьж байгаа.Чиний хувь сувгийн битгүүрэл чинь бүр хүнд нь юм байхдаа? гардаг гардаггүй олон янз байдаг гэсэн.Бодвол үзээд л боломжгүй учраас л эмч тэгж хэлсэн байх л даа.Гэхдээ л чи залуу байгаа учраас өөдрөг байгаарай амьдрал баян шүү дээ.Гутранги үзэл хэзээ ч сайн юманд хүргэдэггүй гээд Далай багшийн сургаалыг санаж байгаа биздээ? Хааяа багаа аваад итгэж болох хүнтэйгээ сайхан дотроо онгойтол ярилцаж уйлж байгаарай.Би лав тэгж тайвширдаг.Үр шилжүүлэн суулгаад төрөхөд улсаас 3-5 сая төгрөгийн тэтгэлэг олгодог гэсэн яг хэдийг нь би судлаагүй гэхдээ л их юм шүү дээ.Энэ мэтчлэн мөнгө бол олдоноо гол нь ИТГЭЛ пиг Дүүрэн байх хэрэгтэй шүү за амжилт.Би чамайг үрээ тэвэрсэн олон олон ээжүүд дунд олж харахыг хүсч байна.Өө тийм чи залуухан хөөрхөн байгаа дээрээ заавал нөхөртэй болоорой тэрмуу хаяад зайлсан новшийг эргэж хартал амьдраарай.Заавал тэгэх ёстой шүү.
2 jiliin umnu 1 zaluu negen hagas unchin emegteid
durlaj hairlaj gene ter emegtei ter zaluudaa
hairtai gedeg baijee
Ter emegtei dahin oyutan bolj mergjlee
deeshlvvleh ih hvsel baidag bolobch
daanj suraltiin tulburgvi baijil de
hereb surbal 4 jil surah baij
zaluu hairtai bvsgvidee surgaltiin tulburiin
ugch hicheeliin bvh hergesliin abj ugun
saihan hutslaad surguild n oruulaj genee
harina emegtei surguild orhiin umnu
neg sartai jiremsen bolson baib ajilaa hiigeed ybj bsan zaluud
ene tuhai zaluudaa helhed zaluu aab bolhon
gej bayrlaj getel bvsgvi bi hvvhdee alah em
uuchihsan odoo tegeed ch surna tiim bolhoor
ji uur sain emegtei olj ab gej heleed
utsaa untraaj zaluu emegtei deeree ochood yagaad
ingej heleh bolob gesend bi chamd ugaasaa hairgvi
ashiglaj bsan um gejee
ene negen zaluugiin vnen tvvh bi ogt hudal bicheegvi
bolno
bi huuhed toruuleh bolomjgui gej emch helsen gehdee bi gutrahgui baigaa. gantsaaraach gesen huuhed orgoj avna gej bodoj baigaa shuu. Ohin, huutei bolno doo.
Chamd jiremsen blh blmj 100% bn odoo ued ter bituursen sywgiig neeh yanz buriin arga bdg blson emnelegeer sn yaw sn emchiin achaar jiremsen bln. minii neg tanidag phone anhnii jiremselt ni zulbaad tseqerlegee hiilgeeguisee blod uriin suwagni bituureed 2 jil jiremsen blj chadhgui bj bgad sywag neeh emchilgee hiilgeed 2 sariin dotor jiremsen blsn tiim blhr zugeeree bln amjilt ok
sav bn ondgovch bn oor yu heregtein. sain emlegeer yavaach.
Негее битуурсэн сувагаа нээлгэх эмчилгээ хийлгээч. Огт боломжгуй ч биш л байна даа. Терелхийн л битуу биш бол болох л ёстой.Амьдрал баялаг уйлах нэг едер байхад баяр бахдал дуурэх нэг едер байж л таараа. Яасан ч гутранги юм бэ дээ юу юугуй ухэх гэж байгаа юм шиг . Ийм зовсон шаналсан сэтгэл чинь гаднаа ч бас илэрч байгаа ээж чинь ч мэдэж байгаа даа. Ээж нар чинь ур хуухдээ хараад л ямар байгааг нь мэддэг аймар шуу дээ. Чи еерийгее л хуурч байна.
Нялх хүүхэд өргөж аваад өсгөж болно шүү дээ. Тээж төрүүлээгүй ч хар нялхаас нь өсгөөд ээж-үьр болж болно шүү дээ. Битгий сөхрөөрэй. Чамд хайртай хүмүүс эргэн тойронд чинь байгаа учраас чамайг хайрлаагүй хэдхэн хүнээс болж амьдралаа битгий сүйрүүлээрэй л гэх байна. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
gants bie huuhedtei zaluutai taniltsaad hamt amidarch bolohgui gej uu nasaaraa gantsaaraa amidarna gej baihguishuudee
Saihan hanitai boloo ehleed, tegeed ur huuhedtei ch bolno, anagaah uhaand bolomjgui yum gej baihaa bolij baina, chamaig nuhurteigee taniltsaad huuhed gargah shiidver garah hurtel buur ch mundag boltson baina shd. Huuhduudiig hairal, tedniig bayarluul, huuhed olontoi goyo energytei gazar ochood burhnaas huuhdee guij baigaarai, tiim gazar ih eeltei baidag.
Sav aa avhuulsan hun shig l yariaad bhiin.Savni gaduur jiremselsen huni neg taliin undguvchiig l avdag gej sonsoj bsan.tegheer uldsen neg unduguvchuuru jiremsleh 50% magadlal bii gej emch yarij bsan da.Jaahan yum unshij sudalj bolomjiig haih yostoin bishuu !!
Chinii naad gutrangi uzel bodol chini ogt taalagdahgui bainaa, duu mini. Ur huuhedtei boloh chini hunii amidraliin gol utga uchir bish shuu dee. Hen ch ur huuhedtei bolj bolno, arhichin archaagui, yaj etseg eh baih yostoigoo medehgui humuus huuhdiig olnoor ni gargaj baigaa biz dee? Tegeed yaj baina? Gargasan huuhduudee hog deer hayana, zarna, boolchlono, zodno geed buh taliin bolohgui zuiliig hiij baina. Minii huvid, garsan huuhdiig hun shig hun bolgoj osgohdoo hamag uchir ni baidag. Bi ooroo huuhedgui, toruulj chadahgui, bolomjgui. Gehdee nohor bid 2 2 huuhed orgoj avaad odoo 3 jil bolj baina. Saihan l amidarch baina. Hun ooroo bolgoyo buteeye geed zutgevel bas buren duuren boldoggui yumaa gehed hagas hugas ch gesen bolno, butne. Chi ooroo hun setgeliin amitan gej helsen. Ooroo oortoo muug amlaj ooriigoo setgeleer unagaah yamar shaardlagatai yum be. Gadnah torh shigee dotorh setgelee ch gesen tiim zorigtoi bailga daa, duu mini. Chi chadna.
bi bas end neg yum asuuchii th uu?
neg taliin hooloi awhuulahad dahiad jiremsen bolj boldoggui yumuu? 50% buurah bish gej uu? emch tegej helj bsan
Манай хамаатны нэг охин мухар олгойн хагалгаанд орох гэж байгаад эмчийн буруугаас болж мухар олгой биш үрийн сувгийг тайруулчихсан. Тэгээд одоо хүүхэдтэй болохгүй гэж байтал үрийн нөгөө сувгаараа хүүхэдтэй болсон ш дээ. Одоо жирэмсэн. Чи хүүхэдтэй болно оо. Итгэлтэй бай!!!!
dansnii dugaaraa bicheed tavichih emchilgeend chini baga ch nemer bolmoor bna chamd az jargal husie amjilt
Hi, chamd ene zaxiag unshix udrin mend.xumuunii amidral mash ix bayalag. Chi uuruu bux yumiig xagasaar oilgoj bodoj bgaa boloxoos bolomj az urgelj bdag yum. Tiim boloxoor gunig gutralaa martaad bolomj aziig xai. Minii 1 durtai ug bol bolmjgui zuil gej ugui.
2 suvag bdag nogoo talaara bas bolj boli shdee ene hulda zohiol biched bhin hund gamtshan suvag bdagui yum da
ailiin gants huuhed yum uu?
Internet ashiglaj mongotei boltsgooy mash bolomjiin burtguuleed 2$ gaihaltai bish gejuu.
Ene linkeer orj burtguulne uu.
http://Cash4Visits.com/ref.php?refId=293371
Neg undguvch bituu bol odoo ued asuudal bish shte. Terend chini l zoriulj ur suulgah gej yum garsiin shte
sayhan minii unshsan yag iim zahia bsan ymar sonin ym https://www.cekc.mn/2011/09/%D1%8D%D1%8D%D0%B6%D1%8D%D1%8D-%D0%B3%D1%8D%D0%B6-%D0%B4%D1%83%D1%83%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B7%D0%B0%D1%8F%D0%B0-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B3%D2%AF%D0%B9-%D1%87-%D0%B1/
Товчхон 2 зөвлөгөө өгье! Эхлээд, битгий хүүхэд төрүүлж чадахгүйдээ бшр ингэтлээ харуусч гашууд! Чамайг сонирхож байгаа залууст шууд эхнээс нь үнэнээ хэл! Магадгүй чамайг насан турш хайрлах залуу олдох ч юм билүү. Тийм залууг олбол хүүхэд өргөж аваад сайхан амьдарч болно ш дээ! Хоёрт, эсвэл чи Еюропын ямар нэг орны хүнтэй гэрлэ. Гэхдээ хайр сэтгэлээрээ. Хүүхэдтэй болохыг хүсдэггүй зөндөө хүмүүс байдаг! Ээж нь амьд байна. Чи өөрөө залуу сайхан байна! Битгий гутар! Тэр чамайг хаяад явсан өөдгүй залуу шиг хүмүүс дандаа тааралдана гэж юу байх вэ!!!
хүүе тэр гоё оворгүй төрх байдал чинь бас нэг давуу тал биш гэж үү. Өтөлж хөгширсөн өнгөрсөн хүн шиг битгий бод оо. Нэг сайн залуу тааралдаад үр шилжүүлэн суулгахад юу нь болгохгүй гэж. Найдвар тасраагүй л байна шд. Ажил төрөл, боловсролтой байдлаа л алдаж болохгүй. цоглог өөдрөг бай. зовсны эцэст жаргаж л таараа.
uxaant busgui bna xunii amidrald zunduu l taagui zuil doxioldon ter bolgond shantrax xereggui ee setgeliin xatuujil tewcheert bai bux zuil tani sxan bolx blno
Eej chin amid seruun bn, zaluu bn, ajiltai bn chinii ireedui gereltei l bn shude
hun unah tusmaa bosoj uhrah tusmaa uragshlah heregtei gj boddogiin. chi hichneen suvgaa boolgoson ch uuruu ch medelgui emlegt savaa avhuulsan emegteichuudees hamaagui aztai bn. hichneen huuhedgui nuhur hayaad yavsan ch zaluu bn eej chn bn. odoogiin baidal hund bga ch uurd heveeree bn gj bhgui shu de, buh ym saihan bolno gj unen ug shu, hervee chi husvel saihan bolj bolno bas heveeree bgaad esvel bur dordson ch bolno. bi yu geh bn geheer yu ch tohioldson bosoh bolomj zaaval bdag delhiin ediin zasag ter chigeeree hyamraad heden say hun dampuuraad bhad esregee bolomjiig ashiglaad bayajchihdag humuus bdag shu de. eejiigee ireeduigee bodood zaluu bgaa deeree amjiltruu zutge. nuhur huuhed gj sataarahgui bga deeree sain zutgeed mungutei bol nuhurtei bol ur shiljuuluul. eejiigee hajuudaa bgaa deer zeeg n tevruulhiin tuluu bugdiig hii. minii bodoj bgaagaar burhan chamaar iim l yum hiilgeh gej baih shig bn. hervee chi huuhed teeh bolomj l bga bol asuudalgui bolson uye shu de. iim uyeiig ashiglaad ajilla ajilla bas dahin ajilla. gehdee naad ajilaa myanga hiigeed butehgui bhoo. amjilt husye hun husvel bugdiig hiideg shu de
ingej bhaar huuhed orgood avaach! eejiigee bgaa deer huuhed orgood avchihval eej chini chamaig 1aaraa uldehgui yum daa gej bodno. tegeed huntei taniltsval huuhdee orgoj avsan geheer oilgono. oilgood amidrah hun garch ireh ch yum bil uu?
Uilchlaa…yaag vnen. Uhaantai emegtei bna aa. Bvh amidrald chini az jargal hvsie.
Medeej gutarcg bgaach oortoigoo ijil zowlontoi bolowch oodrog huntei taniltsaarai.OOr nudeer amidarliig harah bolomj olgoh bh.Minii tanidag emegtei urgui bsan tul huuhed orgoj awaad nohorteigoo saihan amidarch bgaa .Ineegeed l Huuhdeeree baharhaad yarij garna daa.Dotroo gutarch bsan blgui dee. Gehdee odoo saihan amidarch baina.Oodrog baigaarai.Amjilt
Bituursen hooloig setguurdeh emchilchilgee hiiged needeg shd, buur bolku Bol utchleed avahku yuda huuhed bolgon huurhun shd hunii uurin yalgaa yu bna
Ene baitugai savgui humuus hurtel hairaas tatgalzaagui. eej maani turulhin l huuhef teeh bolomjgui ch sain huntei suuj huu ohin 2 urguj avsnii ohin ni bi bi ch huntei suuj amidral urgeljilj bn. tiimees chi ch gesen hairaas tatgalzah hereggui uudrug alh. manai neg duu huntei suugaad 7 jll bolood huuhed garaagui. neg suvag ni bituu neg n ajillagaagui grsen gsen. tegsen uut huntei suugaad emneleh domlogoor zunduu yavaad uriin suvag setguulsen ch geluu emneleg domlogoor zunduu yavsan odoo ohintoi bolson. bi domlog gej heleed bgaad anzaarsan bz dee sum hiid lam haraar bas zunduu yavsan. itgej bhad amidralf bas if shid tohiolddog bn lee
saihan bichsen bnashvv zaluuchuudtai taniltsaad ehleed vnen baidlaa helsen deer tegj baital chini oilgoh zaluu garch irnee hvvhed urguj awaad saihan amidarsan hvmvvs zunduul baidashvdee
Eejteigee Cham shig amidarsan bol iluu deer baihsan
Uree aldsan yumuu unchin humuus uuriinh n eceg ehtei n ch uulzuuldgui uudgui nuhurtei ulsuud uuruus chini iluu zovooguimuu? uuriiguu l horvood hovriin toond oruulaad gutarch suuhiin orond oodrog bai eruul bga cagt er emgui l ihiig moroodoj ih yum hiij chadna. Ter zaluu zuv shiid gargasan bn chi ur huuhedguidee het gashuudaad hajuudahaa uur yumaar torgooj boloh bolomjuudaa aldjee. Urguj avah ur suulgah uur huneer teelgeh undugnii donor haih geed uchnuun l arga bdym shig bgan shuu arga charga haihiin orond aldaagaa ulam tomruulaad l suuhiin iim gutrangi amitantai hen amidral huvaaltsahiig husehiin tursun ehee hurtel zovoogood haashaam. Ur huuhed n hurtel zovooj uvduj havdaj uchnuun buruu humuujij uur hund olzlogdoj urtei hunii jargalaas humsalj bga tohioldluud bj l bdg dag bhguin zovlon ganc bol yumtain zovlon bur olon
tiimshuu.
Busgui mine buu gutar sav chine bna neg hooloigoo ongoilgoj boliishdee odoo heddugeer zuun bilee buh yum hogjood baihad bur bolohgui bol savand shuud ur suulgadag boltsiishdee or tas savaa avhuulchaagui yum chine naidvar 70huvi l baa yum bna huuhedtei bolno buh yum sihan bolno l gej oodrog uzeltei bval amidrald bolohgui butehgui zuil gej uguishdee
захиаг тань уншаад уйлах шахлаа зүгээр дээ ийм сайхан сэтгэлтэй байхад үйлс чинь бүтнээ хүүхэд их баярлуулж бай сайхан хайртай учираад хүүхэдтэй болноо амжилт
aimar gutrangi vzeltei yumaa.yag chamtai adilhan zowlon vvrch yawaa olon hvmvvs bgaalda.Gehdee bvgd l bolno bvtne gej yrij bodoj tosooldog bolhooroo bolj bvtej bgaamaa.Hezee bolohgui bvtehgui gej bvv bodoo.shinjleh uhaan gaihaltai hurdatstai hogjij bgaa ene zuund iim gutrangi bwal bolohgui ee nzaa.30han nastai bj vhehee hvrtel hvleegeed bodood suuj bgaa chini taalagdahgui bnaa.Sain hanitai uchraad saihan vrtei bolood amidrah hvsel bgaa bol ehleed ooriinhoo bodliig gegeeleg tsahaan ariun bolgo gej zowliidoo.oor zondoo l yum bichmeer bgaach ooriinhoo tuhai bi bas l zowlong toochih uchraas bichmeergui bna.Yagad gewel chinii tuulj bgaatai minii amidral adilhan bgaach bi hezee vheh tuhai vrgvi nasiig barah tuhai bodoj bgaagui ee.Ta yu bodoj tosoolno tanii ireedvi yag l tiim bdag gedeg vgiin utgiig sain tungaagaad bodno bizdee.
sainuu busgui mine zahiag chin unshaad uilah duhluu yaasan ih ui gashuu ve emegtei hunii zowlon shanalal duusahgui gdg ch unen yumda. Bidniig yund ingej shiitgene ve BURHAN MINE
bololgui yahav de mini duu, ur shiljuulen suulgaad l urtei bolchihno shde ter mungu ni tiim ih ch mungu bish bodol sanaagaaraa harin huuhed turuulehed belen baigaarai mini duu er hund durlaarai hed ch hamaagui durlaarai kkkk
tr zaluu uneheer l tng zaluu bj de mgdgui uneheer chmd hairtai bsan bol mgdgui huuhd urchileed jargaltai shn amidarch boloh bsan bhaa
sn huntei uchirch shn amidrarai
busgui min setgleer bitgii una da chmg oilgh tm sain zaluu uchirana chmtai setgl uudrug bgarai da hunii amidral ynz buriin zoblon tohiolddg shu de tr bolgnd hun setgliin tebchertei bh heregtei shu .chinii asuudal bol shiidej boloh sauudal shu de mgdgui chi uuriiguu oildg tm huntei uchibl huuhed urchilj abaad shn amidrach bolno shu de …asetgleer uudrug uram zorigtoi amidrarai az jargal husie busgui min