Дэлхийн хүн ард монголчуудыг нохойноос дор үздэг болжээ

627

Саяхан Монголын “Авар” гэдэг компани Японд дууд­ла­га худалдаанд оролцож, 50 сая ам.доллараар ямбий “амбаар” худалдаж авлаа. Япончууд эвэртэй туулай үз­сэн аятай нүд нь орой дээрээ гарч сүйд болж байна.   Муу сайн монголчуудад ямар мөн­гө байдаг юм. Хулгайлсан мөнгөөрөө аваагүй юм бол өөр юугаараа худалдаа хий­хэв. Эсвэл ард нь хойд солон­госынхон нуугдаж байна уу гэх мэтээр элдвээр хардаж, бөөн юм болж байна. Монгол­чууд л гэхээрээ гадныхны гар харсан яахаа барсан хүмүүс байдаг юм уу. “Авар”  компани  үнэхээр Японд байшин худал­даад авах чадалтай юу гэдгийг шалгаж, нэвтрүүлэг хийхээр төв телевизийнхэн нь Монголд ирсэн ч гэх шиг.

“Амбаар” авсныхаа төлөө үүх түүх, хөрөнгө дансаа шал­гуу­лаад байгаа компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хадам ах Ч.Эрдэнэбат юм билээ. Мэдээж хүргэнийх нь дүү сумогийн их аварга Д.Дагва­дорж. Хэдийгээр тэд цусан төрлийнх биш ч гэлээ ураг төрлийн хэлхээ холбоотой хүмүүс. Тэгвэл  Д.Дагвадорж ахынхаа хадмын компаниар дамжуулан байшин худал­даж авсан юм байна гээд л ойлгочих.  Ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам байхдаа Наран улсад очиж, хөлсөө дуслуулан байж сумогийн саятан болсон Д.Дагвадор­жид 50 сая ам.доллараар байшин худалдаад авчих дайны чадал чансаа байлгүй яахав. Сумогоос төрсөн сая­тан Монголд байгааг япон­чууд мэдэж байх учиртай. Тиймээс гадныхантай холбож хардаж байхаар ядаж ийм өнцгөөс нь  харж л баймаар юм.

Гэсэн ч “монголчууд яавч 50 сая ам.долларын байшин худалдан авч чадахгүй дээ” гэдэг хардлага, сэрдлэг тэдэнд төрсөөр байгаа гэнэ. Юун сүртэй юм. Д.Дагвадор­жоор зогсохгүй Монголд бэл бэнчинтэй хүн олон болсон шүү дээ. Азийн 100 тэрбумт­ны 35 нь монгол хүн байгааг харахгүй байна уу. Байга­лийн баялаг ихтэй манайх шиг улсад банкны эзэн тэр­бумтнууд ч бий. Тэд 50 сая доллар битгий хэл мөнгө хөрөнгөөр дэлхийн хаана ч худалдаа хийчих чадалтай. Дээрээс нь муу ч сайн ч Мон­гол Улс банктай орон. Хаа нэг газар обьект худалдан авч, бизнес хийх шаардлага хэн нэгэнд тулгарвал улсынхаа банкнаас зээл авчихаж бол­дог. Захын банк 50 сая ам.дол­ларын зээл гаргаад өгчих байлгүй. Шинэ цагийн Монгол Улс ийм л болсон. Гэвч дэлхийн хүн ард мэдээ­гүй юм шиг байна. Бүр мон­гол­чуудыг нохойноосоо дор үзэх болж.

Урд хөршийн дэлгүүрүүд үүдэндээ монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно гэсэн бичиг хадсан байсныг манай консулынхан хөөцөлдөж байж авахуулсан. Хятадууд “Монголчууд дэлгүүрт орж хулгай хийгээд байдаг юм даа. Танай хулгайч нар манай дэлгүүрийг дампууруулж бай­на” гээд үүдэндээ хадсан бичгээ дурамжхан буулгаж байна гэсэн. Энэ нь урд хөр­шийн­хөн бидэнд яаж ханддаг болсны тод илрэл. Тэгвэл хойд хөршийнхөн бас  Мон­го­лыг тоохоо байсан. Тусгаар улс ч гэж үзэхээ больсон нь олон зүйлээс харагддаг. Хоёр хөрш маань дэлхийн улс орнуудын цаг агаарын мэдээ явуулахдаа Монголынхыг л орхино. Зочид буудалд нь буугаад олон улс хоорондын яриа хийе гэхээр зөвхөн Мон­го­лынх байдаггүй. Тэд бидэнд ингэж л ханддаг болжээ. Найрсаг дотно харилцаатай гэж саймширдаг хоёр хөрш маань ингэж байхад бусад нь тоохгүй байх нь тодорхой.

Ази дотроо Япон, Солон­гос л Монголд элэгтэй гэгддэг. Хамгийн гайгүй нь гээд байгаа Япон улс биднийг яаж басам­жилж байгааг “Авар” компа­нийн жишээнээс харж байна уу. Солонгос ч ялгаагүй. Онгоц­ны буудал дээрээ зөв­хөн монголчуудад зориулж  нэг сэгсгэр нохой зогсоодог болсон байна лээ. Монгол хүний цүнхийг нохой шалга­на, бусдынх нь цүнхийг солон­гос хүн “нэгжинэ” гэдэг дүрэм үйлчилдэг бололтой юм. Нөгөө  сэгсгэр нь  монгол хүний барьж яваа ачаа тээшийг үнэрлэж, ааруул, цагаан идээ илрүүлэх үүрэг­тэй. Хэрэв хэн нэгний халаас, үүргэвчнээс ааруул, цагаан идээ гараад ирвэл солон­гос­чууд ууртай гэгч нь хогийн сав руу шидэлнэ.  Энэ бол солон­гос­чууд биднийг нохойноос дор үздэг болсны тод батал­гаа.  Азидаа ийм байгаа юм чинь Европ, Америкт бүр өнгөр­сөн асуудал биз.  Энэ бүхэн юунаас болов.  Монгол иргэд хилийн дээс алхав уу, үгүй юу хулгай хийх гэж улайр­даг болсон учраас гад­ных­ныг ингэтэл нь хашраа­жээ. Хариуд нь тэд  биднийг дорд үзэн доромжилж байна.  Үүнд бид өөрсдийгөө буруут­гах хангалттай жишээ бий.

Эхнэр, нөхөр хоёр Солон­гос улсад жуулчлахаар очих­доо л онгоцны буудлаас нь зүгээр гарч чадахгүй  хувцас хулгайлаад баригдаж шивш­гээ дэлгэсэн л гэнэ.  Хулгайл­сан хувцсаа тугалган цаастай цүнхэнд хийгээд гарч явсныг орой нь телевизийн бүх сув­гаар цацаж, Монголын нэр хүндийг шороотой хутгаж.   Мөн гурван монгол залуу Солонгост хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар сэлгүүцэж, хүмүүсийн халааснаас утас суйлдаг байсан нь илэрсэн дуулдана лээ. Өөр бас аль хотод билээ, нэг залуу зам дээр зогссон машинд түлхүүр тааруулж онгойлгоод дот­роос нь мөнгө авч. Гар утасны хулгайч ээж, охин хоёр ч Солонгост баригдсан гэх юм. Сингапурт хэсэг монгол залуус зээлийн карт ашиглаж их хэмжээний мөнгө залил­сан тухай нэг хэсэг шуугиж байлаа.  Таван монгол эмэг­тэй Хонконгт болсон үнэт эрдэнэсийн үзэсгэлэн яарма­гаас алт, мөнгөн эдлэл, эрдэ­нийн чулуун зүүлт, дэлхийд ховор алмаз эрдэнэ хулгайлж байгаад баригдсан тухай мэдээ­лэл ч хуучраагүй бай­на. Энэ мэтчилэн Монголын хулгайч авгай нарын сүрэг бөөн бөөнөөрөө гадаадад явдаг болсон байна. Тэдний бүлэг, эдний хүмүүс гэх мэтээр ярилцаж, мафи болц­гоосон байдаг гэнэ.

Монголчуудын хулгай зөв­хөн Азийг нөмрөөгүй. Өндөр өртөгтэй Европын орнуу­дад хулгайгаар амьдра­лаа залгуулдаг бүлэг байдаг тухай хүмүүсийн амнаас биш­гүй сонсдог. Унгар бол Евро­пын өндөр өртөгтэй орнуу­дын нэг. Тэнд ажил хийлээ гэхэд авсан цалин нь өдөр тутмынхаа хэрэглээ, орон байрны хөлсөнд таардаг гэж байгаа. Тиймээс хулгай хий­сэн монголчуудын  тухай мэдээ Монголын Элчин сай­дын яамныхны чихийг халуу­цуулах нь олонтаа. Унгарын дэлгүүрүүд аргаа барахдаа “монгол хүнд үйлчлэхгүй” гэдэг бичиг хааяа хадах тохиол­дол ч байдаг юм билээ. Хулгайч монголчууд Турк улсыг ч хашраачихсан. Дэлгүүрт нь орж ирсэн хүнийг Монгол гэж мэдмэгцээ худал­дагч нь ум хумгүй бараагаа хумьдаг зуршилтай болгосон гэнэ лээ.  Франц зэргийн хэрэглээ өндөртэй орнуудад ч монголчууд хулгайгаар амьд­рах нь бий. Овор хэмжээ ихтэй  цахилгаан барааг хүр­тэл худалдагчийг нь сэнх­рүүлж байгаад аваад гарах нь энүүхэнд.

Энэ нь Монголоос гарсан хүн бүхэн шахуу хулгайч болдог гэдгийг дэлхий нийтэд харуу­лаад байна. Үр дүнд нь монгол гэж сонссон гадныхны чихэнд хулгайч гэдэг үг шууд буудаг болчихлоо. Монгол гэдэг улс муу муухайдаа, ядуу буурайдаа бус нэрийг нь сэвтүүлж байгаа хулгайчдаас болж доромжлуулж байна. Тийм ч учраас сүүлийн жилүү­дэд гадаад улсад суугаа манай консулынхан хулгай хийсэн монголчуудаа “хариулж”, өмнөөс нь уучлал гуйж, нүүрээ улалзуулж суудаг л ажилтай болчихсон гэхэд хилсдэхгүй.  Хулгайн бараагаар баяжсан нөхдүүд ч өнөөдөр Монголд тансаг сайхан амьдарч яваа гэх юм билээ. Тэр нь ч үнэний ортой байж магадгүй.  Нэг бараа нэг ширхэг гэдэг нь үнэндээ хул­гайн бараа байдгийг илтгэдэг гэсэн цуу яриа ч олны дунд бий. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, ямартай ч гадаад улс орноос хулгай хийж, эх орны­хоо нэрийг баасдаж яваа хүмүүст үйлчилдэг хууль хэрэг­­тэй болжээ. Хүссэн бүхэн нь гадагшаа явдаг эрх чөлөө ирсэн сайн хэрэг. Гэвч  хулгай хийж, нутгийнхаа нэрийг шороотой хутгадаг болсон нь ардчиллын сүү­дэр­тэй тал юм уу даа. Тий­мээс үүнийг засч залруулж, гадаад дахь монголчуудын хулгайг зогсоодог хуультай болъё. Гадаад яваад  хулгай хийсэн нэрийг нэг л удаа зүүсэн бол дахиж хилийн дээс алхах эрхийг нь хасдаг байя. Ингэж л улсынхаа нэрийг өөд нь татъя. Тэрнээс наана монголчуудыг дэлхийн хүн ард нохойноос дор үздэг байдал арилахгүй ээ.

12 Comments

  1. аяаа, би одоо хятад улсад байна шүү, үнэхээр хэцүү дээ манай олонхи монголчууд, үнэн бүдүүлэг дуракууд гэж манайхныг хэлэх байх, миний байгаа газрын хятадууд монголчуудад муу ч гүй сайн ч гүй зүгээр л ханддаг, гэхдээ энд ирснээс хойш олон сайхан сэтгэлтэй хятад хүмүүстэй тааралдаж байсаан. манай монголчууд үнэхээр заримдаа дэндүү, монголчууд л болсон хойно зайлуул ээж аавын явуулсан хэдэн төгрөгөөр брэндын дэлгүүр хэсч хэсч иж бүрэн брэнд хувцас болж аваад л гудамжаар алхлана даа. олуулаад нийлээд явахаараа чанга чанга хашгаралдаад л хажуудаа яваа зутруухан хувцастай хятадыг хялам зялам хараад л янз бүрийн доош хийсэн үг ярилцаад л, үнэн тэнэг хэн болчоод хэний газар явж байгаагаа мартцан бүүр нэг. сурах гэж ирчээд л олон юм яриад л түүхийн бараан зүйлсийг сэдрээж яриад л, тэгэхээр чинь яаж олигтой сурж чадах вэ дээ. зарим хятад хүмүүс үүнийг анзаардаг юм шиг ээ, манайхан өөрснөө хэтэрхий байдын м дөө, бидний буруу. ямар ч гадаад орны хүмүүсүүд ер нь их ажигламтгай байдын ш дээ. яахав хятад үндэстэн тийм сайн хүмүүс биш байж болно гэвч манай энд байгаа монголчууд заримдаа арай хэтрүүлээд байды маа,

  2. Zaluu says:

    Asian 100n terbumtni 35n Mgl gnee???? Hna tm ym bn??? Manaid l iim bga blhs Ediin zasag n sain hugjsun hun am ihtei hyatad enethegt buur ih bgaa! Btgi hudla medeelel taraagaad bai! Imerhu yuma meddeggui ene tendhig hudla battai bish ym unshchad ingej bichij blhgui shd! Odoo inged zarim huldu tarhi n unttsan yumnud ni oilgohgui itgeed l yavchiisht. Bas neg ym helhed Mgl uls 3saya hurehgui huntei blhr odoo yahav de. Bidnig zuvhun Chinggis Khanar l medne shd. Harin odooni ene tend hulgai hiideg huduuni haltar zalhu yumnudas bolj Gadaadad surdag oyutnud hohirch baina. Yadaj busdadaa gai bolohgui  amidraach guij bna! Mglin buh zaluuchud arichaagui esvel evdersen bolchoogui bna! Zarim neg n gereese hol uglu bolgon ert bosoj surguulida yavj udur ni ired halit amarsan bolood tsagiin ajilruga yavjin. Maluud yuga ch mdhgui baij btgi bugd iim tiim boltson geed daramtlaad bai tehu. Ali blh chadahaara hicheegeed Mglo gej yavaad bhad oilgodoggui tolgoinud yumda!!! yadaj l btgi Gai bol bas Eh oroni ner buzarlahgui bhig husie! 

  3. vnen says:

    Сингапур ХонгКонгд Монгол гэхээр янхан гэж олгодог болсон баиналээ яагаад гэвэл ногоо алдарт мисс моделууд нь очиж бие  унэлсээр баигаад….

  4. hi says:

    гадаад яваад улс орныхоо нэрийг баастай хутгаж байгаа юмнуудыг хилийн дээс дахиж алхах эрхийг хасах бол багадна. нэг хулгайч солонгост хулгай хийгээд сонгосын хууль хяналтын байгууллагаас зургаан жилийн ял авлаа гэж бодий тэгвэл тэр муу хулгайчыг монгод авчраад солонгост оноосон тэр ялыг нь энд эдлүүлээд дээрээс нь гадаад явах эрхийг нь насаар нь хасдаг бол зүгээр шдээ. бага сага хэмжээний карма хотны хулгайчийг бол гадаадууд сүртэй гэгч нь дөнгөлөөд шоронд суулгахгүй нь лавтай. зүгээр л албадан нутаг буцаана. монголд ирсэн хойно нь ямарч арга хэмжээ авахгүй байгаа болхоор улам давраад байшдээ бур уур хүрчлээ. хууль хяналтын салбарт ажиллгадаг хүн байвал энийг нэг бодож үзээрэй чадуул доор хариу үлдээчээрэй

  5. hen hyn says:

    ehleed deed luivarchidaa tseverle tenegyydee ted nar zaaj bga yumiig yu gehevdee

  6. Good says:

    ynenshtee. yaduu archaagygee hyleen zuvshuurch surtgaa, tenger zayatai gej tseejee deldehees uur ium medehgy durakuud.

  7. Zaluu 30 says:

    Mongol uls hezee hugjinu duu. Erchuud n busguichuudee banzal gichii yanhan gej harna. Busguichuud n erchuudee arhichin archaagui tanhai gej harna. Gadnyhan Mongolchuudyg hulgaich gej harna. Fuck

  8. marduk says:

    ymarch saytan ehnii say dollaroo huuli busaar olson baidag.

  9. happy says:

    harin ch ter japan-iin huuli togtoomj teriigee beyluulej baigaagaas n manaihan suraltsah l heregtei. Mongol company-g shalgaj ene baishingiin eh uusver ni jinhene business-s ugshiltai yu esvel mongo ugaaj huuli bus horongo oruulj uu gedgiig l shalgaj bn gej oilgoj baina . arai ch bichsen shig chini Dagvadorj ard n baigaa yum chini mungutei ni argagui gej shiidehgui shvv dee. Manai MGL-d l nerd garsan boh, duuchin, tamirchidi geh met od, odontsoruudiig ni avarga mini ene min ter mini geseer heterhii omgoolj hamgaalj busdad buruu ulger duurial bolgodog. Nuguuduul n udalgui hen namaig helhev geed jiriin irgedtei deerengui haritsana deerees n huuli bus zuiltei orootsoldoj tom gedestei tom yariatai negen bolj huvirdag shde.

  10. kkk says:

    danhar gej neg hulgaich end baih shig bna, hulgai hiidegtee uls torchdiig buruutgaj bna

  11. danhar says:

    argagui sh dee bayachuud ni dandaa luiwaraar horongojison uls torchid bhad

  12. Ichmeer says:

    Archagui amisganuud tegj amidarch yahiin uhsen no deer biz.. Switzerland Ed nart bugd hulgaich gesen. Yer ni Europe d ihenh ni hulgai hiij amidardag teged Mongold ircheed tom2 hutsatsgaagad manaihan hune bsan bn lee.. Zolbin nohoinuud shig bie biene urj idtsgeedeg ataarhuu mongolchuud boljde 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.