Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий. Өөрийнхөө биш дүүгийнхээ амьдралын талаар бичиж та бүхнээс зөвлөгөө авий гэж бодож байна.
Дүү охин маань 19 настай байхдаа өөрөөсөө 4 ах нэг залуутай найзлаад гадуур хонож байгаад жирэмсэн болчихсон байсан. Гадуур хонохдоо хичээлээ хийхээр ангийнхаа нз охиныд байгаа гэдэг байлаа. Бид ч итгэж байсан тухайн үед. Тэгээд тэр гадуур дагуулж яваад айлын охиныг нууцаар хаана ч хамаагүй хонуулаад байгаа залуугийн гэрийг ээж бид 2 хайж олж гэрт нь очсоноор энэ талаар анх мэдсэн. Тэгээд бөөн асуудал болж тэр залуу нь анхнаасаа бид нарт таалагдаагүй тэгээд хүүхдийг нь авахуулсан ч тэр залуутайгаа буцаад л нийлчихсэн дахиад жирэмсэн болсон тэгээд энэ залуутайгаа суухгүй л бол болохгүй та нар хүн биш гээд гэрийхэнтэйгээ хэрэлдээд сууна гээд зүтгэсээр байгаад хүүхдээ төрүүлсэн, хүүхдээ ой хүрч байхад дахиад жирэмсэн болж 2 дахь хүүхдээ төрүүлээд ингээд одоогоор 2 хүүхдийн ээж болсон.
Гэвч нөхөр үнэхээр асуудалтай учир нь маш их архи ууна шоудана, ийш тийшээ зугаална, дүүд маань туслаж хүүхдүүдээ ерөөсөө хардаггүй. Эхний хүүхдийг нь энэ хүн хань болохгүй гээд бид авахуулснаараа маш том нүгэл үйлдсэн тэгээд 2 дахь хүүхдийг нь төрүүлүүлсэн хэдий ч нөхөр нь хүүхдээ төрсний дараа 10 хоног шоудаад алга болсон, хөдөөнөөс хамаатны ах ирсэн байсан чинь нөхөр нь ирэхгүй юм та нар ажилтай болохоор би өдөр хүүхдийнх нь даавууг угааж байя гээд угаадаг байсан. Тэгээд 10 хоногийн дараа цэцэг барьчихсан ирсэн, тэгээд л согтуу ирнэ. За одоо өөрөө сонгосон амьдрал гээд бид бүхэн юм ч хэлэхээ байсаан.
2 дахь хүүхэд нь төрөх боллоо нөхөр нь бас хөдөө яваад өгсөн төрөх руу аав маань охиноо төрүүлэхээр авч явж байлаа. 2 дахь хүүхдээ өлгийдөж авах өлгий даавуугаа ч бэлдэхгүй алга болсон. Тэгээд төрсөн дүү рүү маань утасдаад ээжд мөнгө байхгүй надад ч мөнгө байхгүй өөрийнхөө ээж ааваар өлгий, даавуугаа авахуулаарай гэж хэлсэн байсан. Баярын өдөр 2 дахь хүүхэд нь төрсөн болохоор өлгий даавуу олдохгүй бүх дэлгүүр зах хаачихсан шинэ хүнээ хүлээж авах хэрэгтэй байдаг гээд гэртээ ээжтэйгээ хамт өлгий даавуу оёж бэлдээд маргааш нь шинэ хүнээ өлгийдөж авсан.
Одоо дүү маань 24 настай 2 хүүхдээ гэртээ хараад сууж байгаа сургуулиа ч хаясан. Нөхөр нь мөнгө олж тэжээдэг нэртэй гэрээсээ байнга мөнгө татна, сая гэр бүлээс маань нэг хүн бурхан болоход дүүгийн 2 дахь хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн хүн хүч хэрэгтэй үед том хүүхдээ бид нар дээр орхиод шоудаад алга болчихсон. Ийм байж болох уу? Хүүхэд нь өвдөөд дүү охин 5 шөнө нойргүй хоносон, 7 хоног эхнэр хүүхэд нь эмнэлэгт байхад 3-хан удаа л эргэж очсон нэг өглөө утасдаад надад жаахан хоол цай хийгээд аваад ирээч гэсэн чинь унтмаар байна ядаргаатай юм гээд утсаа тасалчихсан гэсэн. Бусад үед бид нар ээлжилж очоод бурхан болсон. Хүнээ хөдөөлүүлэх гээд зэрэг зэрэг л юм давхцаад хүнд байлаа. Аргаа бараад хадам ээжийг нь бид нар гуйсан өдөр цай хоол аваачаад өгчихөөрөө гээд тэгсэн чинь алга болчихсон.
Нөхөр нь тэгээд нзуудыгаа авчирч гэртээ архидна, 3 настай том хүүгээ зоддог бололтой бас нзууд нь айлгадаг бололтой, 3 настай хүүхдээс гарамгүй ааш айр гарна гээч, дүүдээ ийм хүнтэй яаж насыг барахын салвал яахийн гэхээр 2 хүүхэдтэй гээд сална гэж хэлж чадахгүй юм. Анхнаасаа битгий суу, чамд хань болохгүй хүн гэж хэлээд байхад гэрийхэнтэйгээ дайн зарлаад суусан. Дүү охин бол дэндүү дураараа өссөн би энэ хувцасыг 1 сар өмссөн одоо өмсөхгүй, энэ утсыг солино, энэ хоолыг идэхгүй гээд л, манайх тийм баян биш ч орон сууцанд амьдардаг ээж аав минь өөрсдийгөө болгоод л байдаг хүмүүс. Дүү охин одоо гэр хороололд айлын хашаанд гэрт амьдарч байгаа. Пийшингээс нь утаа гатаад угаартах гээд байна гэхээр нь ээж маань пийшин хийлгээд аваачиж өгсөн, өвөл болохоор нь нүүрсийг нь авч өгнө, өвөл боллоо дүүд өвлийн гутал хувцас хэрэгтэй болохоор гэрийхнээрээ авахуулна, нөхөр нь би өөрийнхөө мөнгөөр ууна уу зугаална уу чамд хамаагүй гэдэг гэнээ.
Хадам ээж нь бол тоохгүй, нөхрийнх нь ахад ээж маань 2 талаасаа дэмжээд гэр орон, хашаатай болгий гээд ярьсан чинь ээжийг маань дуудаж уулзаад ах нь айлын хашаа түрээслэж амьдардаг байсан тэр хашаагаа ээжд маань энэ хашааг авч өг гэж хэлээд явуулсан байсан. 0,04 га жижигхэн хашааг.
За эднийх бүтэхгүй айл юм гээд бид нар хотоос зүүн тийш газар аваад хашаа бариад гэрээ аваад нүүж очоод бай яваандаа байшин барьж болох байх гэсэн чинь нөхөр нь тийшээ чинь очихгүй гээд айл айлын хашаа руу нүүгээд л. Анх тэр залуу нь надаас салвал би юу ч хийж магадгүй гэдэг байсан байна лээ тэрийгээ тухайн үедээ гэрийхэндээ хэлэхгүй. Ийм байдалтай одоо маш хэцүү байна. Нөхөр нь яг тогтоод хийсэн ажилгүй 10 жилийн болвосролтой, мөнгөгүй, хоолгүй, нүүрсгүй болохоор гэрээсээ мөнгө олж ир гээд явуулдаг бололтой мөнгө өгөөч гээд л дүү охин ирээд авах юм. Ээж маань их дурааараа хүн жаахан зовлон үзэж ухаан сууг гэдэг байсан ч үхэхэд үр харам гэгчээр бие муутай ээж минь охиноо гээд л явах юм. 2 хүүхдийг нь аваад салгий гэхээр ээж энэ залуу хүүхдийн тэтгэвэр төлж чадахгүй дахиж хүүхэд гаргуулахгүй байх л хэрэгтэй гэнэ.
Дүү охиныхоо ингэж амьдарч байгааг хараад үнэхээр өрөвдөх юм. Яасан нь дээр вэ? Салгаад хүүхдүүдийг нь асрагчаар харуулаад дүүгээ сургуульд нь оруулсан нь дээр үү? Яг юу хийх ёстойгоо үнэхээр олохгүй юм, нөхөр нь дэлгүүр яваад мах авчирч ч чадахгүй гээд боддоо. Муу мах аваад ирнэ жижиглэн гэнэ үү тийм юм авчихдаг гэсэн эсвэл мөнгөөр нь архи аваад уучихна гээд 2 хүүхэд чирээд хоол хүнсээ цуглуулна, эмнэлэг явсан ч 1-раа. Ийм арчаагүй нөхрийг хүмүүжүүлдэг газар байдгийн болов уу гэж бодох юм. Тэр нөхрийн ар гэрийхэн гэж авах юм байхгүй ээ. 2 хүүхэдтэй хүүхэнтэй дараа нь суух хүн олдохгүй байх даа. Нэг нэгээр нь аваад салгий гэхээр хүүхдээ харж чадахгүй байх нөхөр нь, энэ 2 чинь миний хүсээгүй хүүхэд чи өөрөө хар гээд хүүхдийнхээ памперсыг ч сольдоггүй. Ийм л халамжлахгүй байсан бол яах гэж хүний охиныг хайртай надаас салвал юу ч хийж магадгүй гэж хэлж суусын боло. Үнэхээр арга барагдаад сууж байна.
28 Comments
yu ch uguhgui hay, zugeer l orhi, ireed zowlon yariwal uuduus ni buun zowlon yariad l uzeed bai, yamar ch shine bdal ehendee hetsuu bdgin, tgj bgad buhniig oilgono, ta nar oilgoj uhaarah bolomj uguhgui ugleed, mungu uguud bhaar oilgohgue
zuger l duugee 2 huuhdtei n salgaj abaad huuguud zailuulchih uur hlh ug alga daa
emegtei hvnii zowlon gej hetsvv yumaa.hvntei suuna hvvhed gargana usgunu, nuhruu awch yawna geel deerees ni archaagvi hadam eej aawiin ayar amidarna geel. nad shig saihan egchtei yumaa.bi ch gesen minii tuluu bnga sanaa zowj bdag saihan egchtei.minii 2 hvvhded uuriin hvvhdvvd shigee handdag.dvvgee nuhruus ni salgaa.dunguj 24 hon nastai yum chini amidral tsaana ni zunduu bnaa.naad archaagvi hvrgen chini hezee ch zasrahgvi.ih surguulid ni surgaad ajild oruul ywaandaa amidrald neg aldsan hvn aldahgvi bhaa.harin ter nuhur salahgvi gej ih gyinedee ter veiig l dawchihwal.naad eriin oromtsog hezee ch zasrahgviee.hvvhedtei geed zowno gej bhgviee.hezee ch hvnd vr hvvhed ilvvdehgvi.hvvhdiin aash awir ch awah yumgvi bolno udwal
Naad zaluu chin / zaluu ch gej dee jinhene P.I.Z.D.A bna daa/. Uter turgen nas zaluu bgaa deeree 2 huuhdee 2uulangii n avaad sal. Huuhduud chin hojim hoino chaamd bayarlana shuu. Tegeed ch urtei hun bayan bas jargaltai gedgiin. Huuhduud chin saihan humuus bolj chamaig tertee tergui jargaana.
hurdan salgasan n deeree yagaad zaabal arhichin xvnii xajuud dvvgee bolon ter 2 xoorxon xvvxddiig orhih gej ter 2 xoorxon xvvxed chin yamarch buruugyi shvv dee erthen salgasan n deer salaad yanz bvriin assuudal garaxgyi l bolob uu tiim teneg etsegtei osox yum bol 2 xvvxed l xetsvvdne shvv ta vnexeeriin sain egch yum aa salga salga
hohi n sh dee, duugee ter chigeer n hayach, yu ch bitgii avch og, ger bul baiguulsan bol urgeljluuleed ger bul bolj ter nohor shuu yumtaigaa toglo gee!
Ix hezuu ymaa,huuhdeeree shaxuu Baij iim amidraltai boldog.teglee geed amidral duusaagui shuu dee.neg arga oldoh bailgvi dee.
Уучлаарай. Өөрийнх нь сонгосон амьдрал ш дээ. Өөрөө дурлаж гүйчихээд одоо юу ярьхав дээ. Угаасаа хүүхдүүд ухаан муутай байдаг юм. Хүний үг авдаггүй. Одоо ХОХЬ нь. Наад нөхөр чинь хэзээч засрахгүй.
амьдрал өөрөө бүгдийг заагаад өгнө дөө та нар одоо мянга хэлээд, загнаад нэмэр байхгүй болов уу. Тиймээс бараг зөнгөөр нь орхисон нь дээр,тэгээд аяандаа өөрөө хүрээд ирнэ дээ. Тэгээл яаж ийж байгаад сургуульд нь явуулж боловсрол эзэмшүүлсэн нь ононо доо. Толгойдоо биш бөгсөн хэт их захирагдахаар ийм юм болдог болов уу?
naad duu chin yamar mal ohin be Erguu teneg mal bolohoor ooriinhoo tolgoinii hemjeend taarsan bas neg maltai suujee. ta nar ogood bhaar buur dawraad bgaan bishuu. uy ch uguhgui 2 huuhedtei n bugdeerengii n olsgood uzeech. Nuhurtoo : manaihan mungi togroggui hetsuu bgaam shig bn eejiin bie muu em tangiin mongo heregtei bn gejiin. uyn nadad ogohtei manatai . 2 huuhded maani bantangiin mah ch alga chamd bodoj bgaa uym bnuu Odoo yah we geed heluuleechee. ter nuhriin tolgoi deer achaalal ogohgui bgaa bolohoor buur dawarsan bn shdee. Manaid ch bas iim jishee bn. gehdee eregtei hun l dee manai ah bgaa uym . ah maani arhi uudag uhaan muutai sul doroi negen. gehdee neg ch agsam sogtuu tavihgui. tegeed ehner huutei. bid nar nuur ulalzaad ichsendee ter ailiig tejeedeg bailaa. nuurs awch ugnu, oron geriig n beldej ogno, belneer bainga mongo…… tegehed ter ehner n uy gedeg geech? Tanaihan uy ogsiin uy ch awch bgaagui medehgui gedeg … tiim baliaar. tegeed heden jil tejeegeed bj bsan chin ter awgai n salaad yawaad ugsun. ogood bh tusam ulam l dawraad bdgiin bnlee iim humuus chin. hunees awsanaa erdoo sanahgui. odoo manai ah gej archaagui golog eejeer mini tejeelgeed gert n hewtej bndaa. haaya arhiaa uuchaal. yamar ch amidraliin zorilgogui. ugaasaa teneg humuus uhaan ordogguimaa. tanai duu ch bas uhaan orohguiee. tsaanaasaa baigaliaasaa uhaan dutuu torson uchraas. ta nar 1000 heleed nemerguiee. arhichin archaagui uymtaigaa zuuraldaad l bn. ter n huuhen shuuhan dagaad yawbal salj magadgui daanch ter arhiching hen ch toohgui l dee. deer hunii helsenchlen gadaad yawuulbal yasiin be? 2 huuhdee ter arhichin nuhur n tejeej chadahgui uym chin ta nart ugch l taarna. daraa n eejiinh n araas yawuulj boloh blguidee. duuteigee sain yarih heregtei ingej amidarch bolohgui geed. Gyiee tegeed hetsuu oilgohguiee naad mal duu chin. ayagui hetsuu bdiishdee. ta nariig zondoo uym yariaad l bhad ter arhichinaa bodood l suuj bn. tiim teneg mal bdgiimaa. arhinaasaa garna gej itgej tenegtene. yamaaar ch uymbedee. buh uchir naad duu mald chin bnaa. amidral muutai bj uy n huuhed gargah durtai uym . tejeej chadahgui hewtjiij. neg biee 2, hoer biee 3, gurwan biee 4 bolgoj ta naraar tejeelgedeg yasan mal duu ve? yamar ichdeggui pizda ve naad duu geed bgaa mal chin,, heden sar hayaad uz. amaar n shoroo umhuuleed uz. eej chin uilj unjaad hoinoos n guigeed tenegtej ugnu. bitgii teguuleerei. tegwel eej bgaa uym chin bolj l taara gej bodno. manai ah shig.
Odoo erthen salgasan ni l deer. Iim baitugai enenees gaigui humuus l dordchdiin. Ajilgui, bas arhichin bol ugaasaa butehgui yamar neg argaar salgaa huuhduudig ni l sain humuujel talaar bodson ni deer dee. Duu chini odohondoo tevchij l baina. Yavaandaa tsug uudag bolno esvel ooroo zalhaad salna. Tiim bolhoor hugatsaa hojson ni l deer dee.
Huniig tejeegeed l bval hezee ch yum oilgodoggui yum daa. zurh chin hobduurlej bsan ch gsn duugee ooriinh ni songoson amidralaar amidruul. tegj bj naadh chin uhaan suuna. tegeed ch yur ni nasand hursen hun ooriinhoo maidraliig l songoson bna shd. ta nariin buruu bol bainga hamag yumiig ni beldej ogdog, 2t het erhluulj, uhaan suulgalgui osgoj dee. bi iim belen jishee mednee tusdaa garaad hamag yum ooriinh ni tolgoi deer buusan tsagt l hun uhaardag, amidralaa eruul uhaanaar harj eheldeg yum bna lee.
Ёстой хөгийн гар байна да. Салгаад авсан нь л дээр байх да. Дүү чинь юмны учрыг ойлгодог болоо байлгүй дэ. Энэнээс цааш дүү чинь үрэгдэж дуусна. Одоо болно амьдралыг үзлээ ойлгосон байлгүй. энэнээс цааш оройтчих байхаа.
Үнэхээр дүүдээ тусалмаар санагдаад сэтгэл чинь хөндүүрлээд байгаа бол дүүтэйгээ сайн ярилцаад гадагш нь явуул. хүүхдүүдий нь чи өөрөө авч үлдэнэ гэсэн үг шдээ. тэгээд 2 жилийн бүүр 1 жилийн дараа л гэхэд дүүгийн чинь тархи толгой угаагдаад арай өөрөөр сэтгэдэг болсон байна. нөхөр нь өөр хүнтэй ч суучихсан байна. их сургуулиа ч төгсөөгүй болохоор амьдралыг их өчүүхнөөр харж явдын байна даа. сайн ярилцаад болкуу бол нэг сайн алгадаж аваад эцсийн боломж үгүй бол ах дүүсээс ээж ааваасаа харьцаагаа тасал гэж хэлээд үз. нэг хэсэг бодно биз тэгээд л шийднэ. тэр үед нь чи гадагш нь явах юмы нь хөөцөлд монголдоо байгаа цагт нөгөө нөхөр нь тайван байлгахгүй алаад ч хаяж магадгүй шүү. хүүхдүүдий нь 24 цагийн цэцэрлэгт өгчих тэгээл болно доо. ойрхон буужин рүү ч хэлний зурст явуулсан яадын түлээ нүүрсэнд мөнгө зарснаас толгойнд нь юм хийхэд зарсан нь дээр шд.
Minii salsan nuhurtei suuchihsan yum bish bizdee hehe. Bi salahdaa hashaa avaarai gej mungu uguud deer ni ger orniig ni avch uguud salsan chn hashaa avah munguuruu taxidaad duussan geed ail ailiin hashaa heseed huugduud yavdag bsan gsn. Bi argaa barahdaa gadaad garch zugtaad odoo saihan l bna. Salval uhne hatna gd l bsan odoo ch bj l bna neg uuruusuu hugshin aniatai bolson gsn teruugeeree tejeelgeed suudag bh hehe eej ni huuhdee arhi uugaad shartaad hevtej bhad l bantan ugsungui gj nadad uurladag bsan. Huuhdiig min baritsaalaad ugduggui bsan. Odoo gehdee huuhdee avsan bur ch amar bna. Huuhed min joohon bj yag l zalilan hiideg avgai nar shig hend yu gj helbel aytaihan yum salgachih bol gj boddog huuhed zangui aimaar bolson bsan. Minii bodloor tanai duu odoohondoo 2 huuhedtei hetsuu yum shig baivch 3-5 jiliin daraa ungursun amidralaa bodood uurtuu gutrana yaj tegej amidarch bvaa geed l. Negent l er nuhurgui yum shig amidarch bga yum chn salsan deer gehdee duu chn uuruu husvel shuu dee. Bi ungursun baraan amidralaa bodohiig husdeggui. Bi huuhdee turuhuud umnu honi beldchihie geed avah gtel huuhdee garch bhad shine shulgui bdag gj yu bdag yum geed munguur ni utas avchihaad yag turuud shul hereg bolson chn hurgugchnii eroold udsan uner orson halisaar ugaadas shig yum hiigeed irj bsan garah gsn ulgii oldoogui aimshgiin hogiin yum shig uner tener shingesen ornii buteeleg emnelgees garah gsn chn gutliig min martaad tavchiktai barag uvluur. Eej min shuud l daralt ni ihseed unasan. Eej min gam hiilgene gd sar garan bolohod nuhur 3 l udaa irsen hadmuud bol bur haragdaachgui tegeed saluul uhne gdg ailgadag ugtei uh uh geed l haysan medeej duu chn ene buhniig unshval oilgoh bailgui dee 2 huuhed ni hezeech oldohgui erdene shuu dee.
duu chini shal teneg yumaa. ta nar uruvduud mungu tugrug uguud hamjij demjeed bhaar bolood bgaa gej boddog yum bgaaz. iljig modon hudargandaa gegcheer ter muuhai zaluud darluulaad yavah ni saihan bgaa yum bgaaz
Zond ni orhi. Uzeh yostoi yumaa uzej baina sh dee, duu chini. Osohiin jargaliig jargald buu bod gesen ug baidag daa. Huuhdiig bagad ni erhluuleh iim l ur dagavartai baigaa yumdaa. Zugeer l orhio. Hunii zovlong (duugiinh baisan ch) oortoo naagaad hereggui, toloh yostoi uiliin ur gej baidag yum, terniigee l tolj baina daa geed oilgochih.
yaanaa manai nuhur bas iimerhuu hamgiin ineedtei n eej aav n yuun arhichin huhdee uud ntataad yavj bn bayarlalaa gehiin orond umuuruud elveer heldeg um bnlee. ayguu bol naad nuhriin chin eej aav n bas arhichin humuus l bgaa tiim humuus chin ger ornoo uud n tatdaggui arhidaal nairlaal yavdg um bn lee.
Er emiin xoorond iljig buu jorool gedeg ugiig medex uu. Xediigeer chinii duu bolovch xun ooriin songoson amidralaaraa amidrag l daa. Unexeer tuslamj xuseed irex ued ni tuslana uu gexees xunii amidrald oroltsox ni teneg xereg. Bi l xuvidaa xadamuud cham shig oroltsood exldvel tanai xurgenees ch dor baix bailgui.
chi sain egch ymaa iim sain egchtei ym chin duugee tusheed ywj boloh l bailgui duugee ytgaad salga yahii ter nohoriin hajuud baiwal bas l neg ireeduin arhichin aawiig n l beldene shuu dee duugee ytga odoo amidal uzeed uhaan suuj bgaa bhaa chi mundag ymaa
Zalbir!!!! Oor Yuch hiij chahgyui ee!
2 huuhed ni bolno do salsan ni deer e odoo ingej bga yum chin daraa ni bol buur dawarna sain hani oldno salsan ni deer ter yun dawartsan nohor we araichde
hvvhdee buruu erhlvvlj, dendvv duraar ni usgusun ta bvhend asuudal bna. Odo jaahan amidral vzeg gdg zuw bh. Dahij hvvhed garguulahgvi bh heregtei gdg ch bas zuw. Tgd uuriihuu hvch, hulsuu ursgan bj 2 hvvhdee yadaj surguulid oruulaadahag. Tgd daraa ni ter nuhruus ni yaaj iigeed salga. Dvv chin 30 hvreegvi bh yum chin surguuli surahad oroitohgvi. Tgd zowlon vzsen hvn ilvv zvtgeltei bj surguulia sain tugsuj sain ajiltai boloh blgvde gj bodoj bna da. Tgd dahiad hvntei suuna uu? vgvi yu? uuriih ni hereg.
ih l erhluulj dee ter zaluu yamar jijighen tarhitai har mal we mal hurtel ur tuluu gedeg bhad hunii ohinoor ingej togloj tejeelgej bdag bas l arilsan dotortoi archaagui arhinii shil yum da hnnnn
arhi gej balai yumiig humuus yagaad ih uudag yum boldoo oilgohgui yumaa
amidralaa gej xorvoo buurunxii uym daa xeterxii erxluulj nasnaas ni ert edlex esgui erx yambiig ni edluulexeer l uldsen nasandaa tegj amidraad baix shig bgaan daa xumuusiin amidralaas xaraad l baixad … tanai duugiin zuruud teneg zangiin xariu bas eej aaviin chin buruu xumuujuulsenii gaviya uur uy gexev xatuu unen gevel ene shuu dee zaluug bol yariad baix uymgui niigmiin xog shaar l bna. xog shaar songoj uuriiguu bolon eej aavaa zovoox uriig aav eej chin l tarisan bna daa gashuun ch gesen unen ug … yagaad ch ali aliniig ni senxruulj chadaxgui dee duugiin chin uxel zovlongoor l duusax bol uu daa uuchlaarai…
dvv chini ooroo l salii gej zoriglohgui bol ta nar dvvdee 1000 saihan bair oron mashin tereg huvtsas hunar geed yu ch ogson nemergui ter bvgdiig chin ed nar nadad ogoh l yostoi tuslah l yostoi gej oilgood nuguu har yumtaigaa l zuuraldsaar etsest n ta nariin tuslamj ter arhichinii arhi tamhi hvvhenii mungu bolood l duusna. vnen shvv. ta nar tuslaad nemergui salgaad ch nemergui baidag yum bn lee. etses svvld ni ta nar l minii amidraliig ursen geed dvv chin nugu arhichin ajilgui yumaa omoorch guine. tiimees zugeer dvvgee ooroor n amidral uzuulj hoolgui , nvvrsgui, huvtsasgui yavuulaad olon zelmen bailgaad vz. mungu ta naraas avchirahgui bolhoor nuhur n gar hvreh l baih hadam tal ni tanaihnii bayan targang duudaj bas booon hervvl boloh baih zvgeer l shudarga tedend bid chadliinhaa hereer tusalsan odoo chadahgui bolomj alga geedl bai. mungu asuuj ireheer n oodoos n mungu asuugaad em taria heregtei baina geedl bai. 1 ch togrog bitgii og medeej orovdood nuguu ulig bolson zovlon gunigaa yarina ta nart harahd sonsohod hetsvv l baina. gehdee oor arga bhgui dee. SAIN GURII. tegeed ayandaa uhaan suuj ene amidrald hen heregtei ve gedgiig dvv chin oilgoh baih. ternees ene yanzaaraa ta nar tuslaad baival bvh nasaar n ta nar tejeenee l gesen vg. udalgui ta nar hvvhedvvdiinh zardal surguuli soyliin tolbor geed l bvgdiig n tolj ehelne. manaih yag iim baidald baij vzsen belen jishee baigaa bolhoor nileen urt bichchih shig bolloo. dvvgee bvh nasaar n iimerhuu baidaltai bailgmaargui bol ta nar gvriisen n l deerdee. 1000 dvvdee uurlaj uchirlaj heleed tolgoi n ergesen emegtei hvnii huvid ta nariin ug lekts bol sonin bish dotroo yooy ugeldeg n ehelchilee hurdan munguu ogoosei geed l nuguu arhichinaa omoorood l gadnaa bolhoor neeh oilgson tsaraitai tolgoi n tohilzood l suuna. tiimees l ahiad helii yu ch bitgii og , changa hatuu baij gertee ch oruulahgui gvriilge. 1musun salsan uedee l ir gej helehgui yu.
yagaad ch nemergui baihoo.
Negent tiim archaagui amia bodson zaluug hen ch humuujuulj chdahgui Dee. Ugaasaa ger ni muu humuus yum shig sanagdlaa. Odoo salaad 2 huuhedtei Hun Dahin huntei suuna Gej yu Baih ve. Hunii huuhed hairlah uujim sergeltei zaluus hovor bolson shuu Dee. Gehdee iim etsegiin hajuud duu nar chin oligtoi Hun bolj chadahgui l bolov uu. Tanai duugiin dain hiij baij songoson amidral shuu Dee, zond ni orhiod uz, yum buhnig urduur ni hiihedd baihaar nuhur ni davarsan bna.