Монголчууд бид их нийтэч хүмүүс. Үүнд ч би дуртай. Тэгэхдээ, нөгөө талаас хүн өөрөө өөртөө бас цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Үүнээсээ болоод найз бүсгүйтэйгээ үе үе муудалцдаг боллоо. Цаг зав муутайхан ажилдаг ч олдсон чөлөөт цагийнхаа ихэнхийг түүндээ зориулдаг. Хажуугаар сонирхлынхоо дагуу гэрэл зураг авах ч юм уу ууланд гарч, уушгиа цэвэрлэдэг. Даанч тэр маань “Чи надад завгүй гэж хэлдэг хэрнээ сонирхолдоо цаг гаргаад байна. Би цаг л гарвал үргэлж чамтай хамт байхыг хүсдэг. Чи миний сэтгэлийг яагаад ойлгодоггүй юм бэ? Бүх л эмэгтэйчүүд үүнийг хүсдэг” гэх мэтээр гоморхоод эхэлнэ. Би ч хүссэн хэмжээнд цаг гаргаж чадахгүй байгаагаа ойлгодог ч өнөөгийн нийгэмд өөрийгөө болоод өрөөлийн амьдралыг авч явахын тулд яалт үгүй цаг зав багатай ажиллахыг шаардаж байна.
Түүнтэйгээ найзууд шиг ярилцаж үзэхийг хичээсэн ч хосуудын харилцаа найзуудын харилцаанаас өөр гээд нэг л бүтэлтэй болсонгүй. Сүүлдээ муудалцахгүйн тулд өөрийнхөө сонирхлоос татгалзаж эхэллээ. Гол нь энэ бүхнээс болж би сүүлийн үед дотроо бухимдаад байх шиг байна. Одоохондоо бол дотроо хадгалаад л байна. Гэвч, дараа нь. Бидний харилцаанд ирээдүйд сөргөөр нөлөөлөх байх. Ихэнх хүмүүсийн асуудлын дэргэд энэ дэндүү өчүүхэн зүйл. Тэгэхдээ, том асуудал өчүүхэн зүйлээс л эхэлдэг болохоор үүнийг шийдмээр байх юм. Тэр минь надад хайртайг би мэдэрдэг. Би ч гэсэн түүндээ хайртай. “30 нас шүргэж буй том болсон эмэгтэй байж, дунд сургуулийн сурагч шиг битгий гоморхол доо” гэж хэлчих гээд байдаг ч бүх эмэгтэйчүүд дотроо гүнж байхыг хүсдэг гэдгийг таамагладаг учир хэлдэггүй л дээ. Аль болох л түүнтэйгээ хамт байж, хүссэн зүйлийг нь хийхийг хичээдэг ч бас түүнийхээ хажуугаар би өөр нэг хүн, өөртөө бас цаг гаргах хэрэгтэй гэдгээ яаж зөв ойлгуулах вэ?
11 Comments
ene cynical man gj olon jil gadaadad baitsan jinhene novsh bolson hun bn. Gadnaa gilantsag bolson iim zaluusaas bolgoomjlooroi busguichuude. Ihevchleb tseverhen zaluus iim bdgiin. Bodloo il heldeggui ch ted iim baidag um bichsen umiin haral daa. Iim umnuud holuur. Haltar buduuleg ongon baigaliaraa bgaa zaluus huurhun shde naad Cynical man is cynical man.
Mongold bgaa huuhnuud joohon haltar bolhooroo tseverheb iimerhuu zaluust surtai baidgiin naaduul chin n ch 80n huuhentei yavsaar baigaad aimaar turshlgatai boltson baidgii . Zavaarsii.
Чи хичээж байна, тэрийгээ эмэгтэйдээ мэдрүүлээд, харилцан хичээлцэх сэтгэлтэй байлгах нь бас чухал шүү. “Эмэгтэй хүнийг бие даасан, өөрийн гэсэн үзэл бодол, сонирхолтой байх тусмаа тачаангуй байдаг майдаг, эрчүүдийн сэтгэлийг татдаг барьдаг” гэсэн агуулгатай нийтлэл, ном зохиол online, offline ная саяараа байгаа. Тиймэрхүү юмнууд яаж ийж байгаад уншуулаад байхгүй юу. Компьютер дээрээ уншиж байгаад нээлттэй орхиод явдаг ч юм уу, найзаар нь ном бэлгэнд өгүүлж бариад, шууд хэлэх юм бол тэгээд хэрүүл болно гэдэг чинь үнэн. Шууд хэлбэл хэрүүл болно гэдэг чинь үнэн. Өөрийгөө даврах гээд байна гэж дотроо мэдэж байгаа хирнээ шууд хэлэнгүүт нь яг засрах гэж байсан дургүй хүрчихлээ гээл больчихно аягүй бол 😛 (би лав тэгдэг, хаха) Зүгээр л найз охин чинь чиний хажууд дэндүү тухтай харин чи өөрөө тухгүй байна. Удаан ингэж явбал уурлах байтугай салах юм бодоод эхэлнэ шүү, эрхтэн зохицуулоо. Чи бас найз охиноо гомдоочих вий гэж айж эмээлгүйгээр хүссэн зүйлээ хийх л болно!! гэж ажил хэрэгч, хатуу хэлээд үзэхгүй юу. “Чамайг уурлаж, гоншигносон ч эс уйлсан ч хийх л болно!!” гэж ойлгуул эртхэн, дотроо бухимдаж явж байгаад гар алдаж цохиод муу нэр зүүж бүүр боол нь болж хоцрох вий 😛 ёох, тэгэхдээ л жохоон яршигтай юмаа тээ, хүүхдээ буруу хүмүүжүүлээд байгаа ААВ шиг л сонсогдчихлоо, хэхэ. Нээрээ хүүхэд байхад үнэд орох гэж өдөржин өрөөний буланд уйлж уйлж хэн ч тоохгүй болохоор нулимсаа арчаад л том өрөөнд гэрийнхэндээ дээрээ яваад оччихдог байж билээ 😛
eregtei hun zarimdaa gantsssraa yum bodoh tsag gargahiig husdeg yum shig sanagddag. bodvol ajil turul geed tumen yumnii tuhsi bodloo tsegtsleh gedeg bh. ter ued ni orhichij bh heregtei. emegte hun uuruu bas huviin tsag oron zaitai bval zugeer. uneheer nuhur nz zaluugaa sanaad bj chadahgui baival goo saihan yav humsaa buduulj manicure hiilgej usee yanzluulah yum uu uurtuu taalagddag zuilee hiivel asuudal garahgui de
davartsan emegtei bn bi lav hairtai zaluuginha hobbyg hundelne hun burd uurin gsn oron zai bh yostoi
ёоооо ямар тэнэг асуудал вэ??? Хамт дагуулаад гаръя гэж яагаад толгойнд чинь огт орж ирэхгүй байгаа юм бэ??
Хэрвээ тэгэхийг хүсэхгүй байгаа бол өөрт чинь жинхэнэ асуудал байна гэж ойлгогдохоор байна. Хүн чинь хайртай хүнээ хамгийн сайхан газарлуу дагуулж явж, хамтдаа сайхан дурсамж бүтээхээ боддог байхад яасан аминчхан юм бэ??
Яахав хааяа нэг ганцаараа дан эрчүүдүүрээ загасанд ч юмуу анд ч юмуу явж болно л доо, тэрнээс байнга найз бүсгүйгээ хаяад ийш тийшээ яваад байвал яаж ч бодсон тэнэг ш дээ.
Цэвэр агаар найз бүсгүйд чинь ч бас хэрэгтэй л байгаа нь ойлгомжтой шд. Үнэхээр сонин юмаа зарим залуус. Одоо тэгээд гэр бүлтэй болчихвол бас тэгээд хүүхэд эхнэрээ хаяад өөрийхөө жаргалыг хөөгөөд хомсхон олддог чөлөөт цагаараа ганцаараа биеэ оторлоод явах юм уу? Шал сонин санагдчихлаа.
neg zaluutai taniltssan chini namaig gunj bolgood ooriigoo han huu bolgood bhaar n hoh ineed hureed haritsaagui.
Эмэгтэй хүн бүр дотроо гүнж байхыг хүсдэг гэдэг нь туйлаас үнэн. Бас найз бүсгүй чинь цаг л гарвал чамайг гэдэг нь эмэгтэйчүүд бидний л зан ямар ч эмэгтэй хүн хүнд хайртай болохоороо түүнтэйгээ л хамт байхыг хүсдэг. Чи зүгээр л нэг хэсэг өөр шиг нь бай жаахан ухааруулах гээд үз хэлэхгүй үйлдлээрээ үзүүл. Тэр нь дээр гэж бодож байна.
ene tuhai chi l bichej baigaa bolohoos naad asuudal chin buh erchuuded tohiolddog zovlon bna doo iim yumtai evlereh esvel zugatah gesen 2 l arga baigaa daa songoltiig chamd uldeey
– Most women are attention whores
– Most Mongolians lack any conception about privacy.
Discard her and find someone who is less insecure and more mature.
өөрийнхөө сонирхдог зүйлдээ татан оруулахгээд үзэхгүй юу даа
Hogshin huuhduudiig orhi