Сайн байцгаана уу. Та бүхнээсээ сэтгэлийн дэм авахын тулд энэхүү захиаг бичиж сууна. Хэн нэгэнтэй хуваалцахгүй л бол өдөр өнгөрөх тусам зүрх минь өвдөж дотор минь бачуурч улам хэцүү болж амьдрах ямарч утгагүй зүрх сэтгэл бүх юм маань нуран унасан юм шиг л болж байна. Учир нь би саяхныг хүртэл үнэхээр аз жаргалтай эмэгтэй байсаан. Удахгүй төрөх хөөрхөн үрээ тэсэн ядан хүлээж байтал гэнэтийн хүндрэл гарч цус ихээр алдсанаас хүүхэд минь амьгүй болж би гэдэг хүн үхэхээс наахнуур үлдлээ. Яаж зовж байж олсон үр минь билээ үнэхээр голдоо ортол харамсаж өдөр хоногийг дэрээ нортол уйлж л өнгөрүүлж байна. Заримдаа ингэж шаналж байхаар үртэйгээ цуг явсан бол юу ч мэдэхгүй амар байж гэж бодох юм.
Надад ямарч сэтгэлийн тэнхээ алга. Нөхрийгөө харахаар өрөвдөөд л хамт байхад ч хэцүү юм хичнээн намайг тайтгаруулж чи минь л байхад болно дахиад хүүхэдтэй болно гээд л. Энэ хүүхдээ олсон цагаасаа л ажлаа хийхгүй гэртээ байж бүх л явцийг ажиглаж хөдлөх бүрт нь аз жаргалыг мэдэрч байсан болохоор маш их хэцүү байна. Нөхөр бид 2 35-тай суугаад 5 жил болох гэж байна. Энэ хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй явсаар солонгост үр суулгуулсан юм л даа. Нөхрийн маань эр эсийн хөдөлгөөн жаахан сул удаан байна гээд энэ шалтгаанаар суулгуулсан. Миний хувьд зүгээр гэсэн эхний оролдлогоороо л болсон. Нөхөр маань их сайн хүн бурхан надад сайн хань заяасанд баярладаг ханьдаа маш их хайртай. Энэ тохиолдсон бүхэн бид 2г улам хатуужуулж ойртуулж байх шиг санагдаж байна.
Одоо миний хувьд хурдан л дахиад хүүхэдтэй болохгүй бол удаан ингэж явж чадахгүй байхаа болохгүй бол нялх хүүхэд өргөж авдаг ч юм билүү гэж боджийно. Энэ үе дээрээ авбал хүүхдээ илүү их хайрлаж өөрийн юм шиг өсгөнө гэж бодох юм. Бас ивф хийлгэсэн хүмүүс өөрсдөөрөө болох магадлал ихэсдэг гэх юм. Би ямарч байсан төрсөн болохоор хамаг эд эрхтэн минь сэргэсэн байх. Хийсвэр хийлгэсэн учраас дахиад суулгалаа гэж бодоход 1 жил ямарч байсан болох юм байна. Энэ хугацаанд биеэ эмчлүүлээд сорви маань эдгэртэл хүлээх болж байна даа. За нэг иймэрхүү л байна даа. Та бүхэн зөвөлгөөгөө харамгүй хайрлаач надад энэ бүхнийг даван туулах зориг сэтгэлийн дэм хэрэгтэй байна. Баярлалаа.
22 Comments
zahidliin ezend. setgellen@yahoo.com шүү миний хаяг. холбоо бариарай
sain bn uu.hunii zowlon duusahgui yumda.Oogii bi chamtai mon adil 2 iher hoorhon ohinoo 7sar arai hur.gui dutuu toruullj aldsan.2ur mini amid neg n uilj nogoodoh n yntsagl.d torj bsanig bi martdaggui yum.hilendee hurehgui 600 han gr garsan ursuudid mini naidwargui g.d l orhison.nadad eh nylhasig harahad mash hund bdag.
sain bna uu,
nadad bas iim um tohioldoj bsan , gehdee buur 2 iher bsan um 6 sar hurtel ni teesen, genet l zurh ni zogschihson bsan , bas l ih setgeleer unasan,m buur setgetsed nuluuluh shahsan,
bi sanaandgui sain zurhaich deer ochson. ter hun nadad eorop emchilgee chini zohihgui bna sudas sain baridag emch deer och gesen.
tegsen huuhedee teej chadahgui bsan shaltgaan ni zurhnees l bolj bsan um bna . Odoo bi dahiad bolomj irne l gej naidaj bgaa,
chi setgeleer unah hereggui, zaluu bna, bolomj dahiad l oldono, hamgiin gol ni shaltgaaniig ni l oloh heregtei, Amjilt
Hi..Zahidaliin ezen-d.
Bi 5- n udaa ur shiljuulen suulguulsaan.Hyatad, Korea geed.Mgl-d bukh emnelegiig duusgasan.
Suuliin 7 jil ur huuhedgui, tsag hugatsaa mongoo urj urj odoo hoorhon huutei bolood suuj bna aa.
Ene hoorond yamar hetsuu bsaniig tosoolj bgaa biz dee.Bitgii santar bitgii buuj og..Nadad bolon manai ger bul-d az jargal beleglesen hun bol CL emnelegiin emch Mr.Choi
Uneheer mundag emch dee.www.clwhivf.com ruu orood uzeerei.Mgl hel der bgaa.
Za amjilt
BLOW.d sainuu naizaa chamd ch gesen ih hetsuu bsan gedgiig oilgoj bnaa ih tevcheertei bj l ene buhniig davan tuulsan daichin busgui yumaa . Chamd ch gesen udahgui az irne gedegt itheltei bnaa. Chamaas olon l yum asuumaar bnaa yaj holbogdohov.
Sain baitsgaana uu. Ene udriin mend. Unuudur ta buhniihe bichsen unetei zuvulguunuudiig unshaad neg sain uilj avaad l suuj bn. Uurt mini zoriulj bichsen saihan urmiin ugsiidiig unshaad setgel mini sergej ur mini aav eejdee zaaval ergej turnu gesen itgel setgeleer amidarch daraa jil gehed huutei ohintoi bolsoon geed l setgegdlee bichij suuna gedegtee itgeltei bnaa. Buur iher huuhedtei bolno gej muruuduj tusuulj sain saihniig bodoj amidarnaa. Neeren amidral baylag urgeljleed l yabna da. Ta buhendee mash ih bayrlalaa.
dornogoviin demchogiin khiided ochij energy avaad huslee heleed sain gui. Tegeed l martchih. yu ch bodohgui setgeleer uudrug bval boldog yum. Husehed hyasna gedegdee. Dandaa huuhed bitgii bod. Tegeed l hureed irne. Huanli hutluud magadlalatai udurt ni hurimtluulj bgaad sex hii. Nas bol zaluu l yum bna shd
гадаад яваад үр суулгуулаад байдаг монголд минь олон дом бий шүү дээ адаглаад өвөрхангайн хужиртын рашаан шаварт гурван жил яваад үзээч хүмүүс ярьдаг шүүдээ тэнд гурван жил явахад ямарч хүн хүүхэдтэй болдог гэсэн тогтдогүй хүүхэд тогтдог хүүхэдтэй болдогүй хүмүүс болдог гэдэг судлаад үз
Neere neg mongol aragaar vzvel yasiin manaid ugn neg yum bsiima huvtsas gehvvde teriig ma nziudch nads guigad 2huuhedt blsn hunch bdg yum shv teher tim sain eej huvtsas ghde nileen uchirt yum bilee amjily
Mongol dom baidag yumaa emleg ene tereer yavaad huuhed oloogui humuus turshaad uzehed iluudehgui. Er n jaahan huuhedtei nileen dotno harizaj gertee avchirj erhluuleh, jaahan huhed bayarluulah yag l ooriin huuhedtei harizaj baigaa yum shig harizah. Esvel olon huuhed toruulsen hunii huvtsas yalanguya dotuur huvtsasiig oron dooroo bairluulah. Ene 2 argaar minii tanidag hed heden hun huuhedtei bolson yum shuu.
Bugd l emleg ene ter bugdiig l guizeesen humuus bsn. Odoo uriin zulai unerled saihan l bna
Udahgui ta 2t ur zayanaa buu uil.
Тиймээ хусэн хулээж байсан ур минь ирэхгуй явчих ямар хэцуу байдгийг мэднээ. Маш их хулээж нехер маань денгеж жирэмсэн гэдгийг мэдэнгуутээ ийш тицш хэлээд л ямар их баяр хеереер хулээж байтал буцаад явчихаар унэхээр галзуурмаар байдаг юмаа. Гэхдээ болдог юмаа. Минийх бол суулгасан биш жам ёсоороо олдоод л терех хугацаанаасаа емне зогсчихсон юм. Эмчийн алдаа ч бий миний биеийн байдал ч нелеелсен. Тэгээд нехертэйгээ уйлаад Хатагтай эмнэлэгт очсон Отгонболд эмч узээд би та хоёрыг заавал хуухэдтэй болгож егне гээд эмчилгээ зааж егсен . Дараа жил нь жирэмсэн болоод айж байсан ч тэдний эмнэлгийн хяналтанд ороод явсаар байгаад тэнд терсен. Тэднийх маш хариуцлагатай . Нээрээ тэхэд манай нехер дахин жирэмсэн болсныг хэнд ч хэлэхгуй явсаар байсан шуу. Одоо уйлахаа болио бясалгалд яв. Тэр уед манай найз хуухэн намайг дагуулаад бясалгалд явж байсан. Дараа нь фитнессэд явсан. Тэхэд Отгоболд эмчийн ээж нь эмч Ичинхорлоо гуай уйлаад л хэвтэх надад хэлж байсан чи ингээд уйлаад байвал евчтэй болно.эруул саруул болж байж дахиж хуухэдтэй болох ёстой. Одоо болно.хангалттай гээд л байн байн эргэж тойроод шене ч гэсэн орж ирж унтаж байна уу гээд л явдаг сайхан сэтгэлтэй хумуус байсан шуу. Тиймээ одоо уйлахаа зогсоо дараагийхдаа бэлдэхийн тулд эруул саруул эрч хучтэй байх ёстой шуу.
Одоо гүрий дээ эгч минь ямарч байсан нэг хүүхэдтэй болтлоо л үзээд байхаас өөр яах юм бэ. Уйлж дуулаад юм буцаад хэвэндээ орох биш. Анхны хүүхэд тань дахиад таны хэвлийд нэг үзээд алдах ч юм билүү уйлаад суухын оронд өөрийгөө өрх гэр хань ижлээ сэтгэлээр тат дахиад үзээд алд. Тэгэхгүй бол дараа нь харамсана шүү.
сэтгэлээ сайн барь,хэзээ нэгэн цагт жаргал ирж үрийн заяа хайрлана.нөхөр чинь их сайн залуу банйна,хүүхэд өргөж авах тал дээр их буян болж булган сүүлтэй дүү дагуулдаг гэж хүмүүс ярьдаг даа,гэхдээ өргөж авах хүүхэд хамаатны бол дэмий харь элгийн хүүхэд байвал зүгээр аав ээжээс нь хол өсгөж бойжуулбал яг л төрсөн үрээс өөрцгүй шүү.аав ээж нь ойр бол элэг нь урваад хэцүү байдаг юм .эр хүн сэтгэлдээ их уйлж байгаа битгий зүрхийн шархлуулаарай ,бурхан чамайг ивээж үр хайрлах болно доо ахын дүү сэтгэл өөдрөг алхаад амьдар
Яанаа найз минь харамсал илэрхийлье. Би наад зовлонг чинь 2 удаа амсаад бас чамтай адилхан терсен ч хуухэдгуй гэсэн уг. Бас л нехрее еревдеж еертее гомдож 2 удаа юу гээд чамаас ч илуу байлаа. Тэгсэн 3 удаа ур суулгаад ургийн зурх зогссон бусгуйн 4 дэх удаагийн суулгалт нь амжилттай болсоныг нудээрээ харлаа тэр хуухэн 37той анхны терелт. Тэр хун тийм их тэвчээртэй найдвар тасраагуй сэтгэлээр унасан ч босоод ирдэг байсныхаа хучинд аз ирсэн байсан. Би тэгээд л шудээ зуугаал нулимсаа арчаад амьдралдаа буцаж орсон. Одоо урдынхаасаа илуу биеэ бэлдэж байгаа.
Би одоо бур хааяа эмзэг юм гарвал л уймэрнэ уу гэхээс дуулж бужиглэж ажиллаж цалингаа урж амьдарч л байна. Хучтэй л байхгуй уйлаал урвагнавал улам л бие чинь муудаж дараагийн уедээ хэцуу байна. Хэцуу байлаа уйллаа ч гэсэн шудээ зуугаад л эргээд босоод ир.
Дээр нь усны ид шид билуу япон зохиолчын ном орчуулагдаад интерномд байгаа. Усанд хегжим сонсгодог тухай. Тэр ном лав чамд тус болно.
Чамаас хэцуу байсан хун хатуужиж чадаад чамд зевлеж бичлээ. Ганцхан миний нас явлаа ганцхан би хэцуу гэж жижигхэн бодол битгий тээ. Нехрее улам халамжил. Дэндуу битгий нудэн дээр их байнга уйл. Урт хугацаанд залхдаг юм.
Миний узуулсэн гадаад эмнэлэгт хамгийн залуу нь би байсан 37-42 настай анхны терегч нар надыг залуу сайхан юм гээд байж билээ. Залуу сайхан нь 30 гарцан хун.
За нэг сайн уйлж аваад урдынхаа галбирыг олж ав урьдаасаа илуу эруул бол. Тэмцэхгуй бол урууддаг юм
hezvv yum bvhen uhaaral hairaldag bolohoor dahij aldaa bitgii gargaarai amjilt hvsie
nas chn gaigvi bn dahiad sain hichegerei
ghde amidrald 10 huru tegsh zvil gj bdaggvi l ym da
amjilt hvsiy bvsgvi min
Би ээжийнхээ 42 настйад гарсан. Ахиад 3 нь ч хүүхэд гарганаа. Биеэ эрүүл байлгаарай.
Zarim neg ni bi ene huuhdee gargahuu yahuu gj asuugaal ene 2 iin huslIig burhan soliod ugchdug boloosoi
Зүгээр дээ. Санаа сэтгэлээр бүү уна. Амидрал чин өөрөө жаргал зовлонг ээлжлүүлж эдлүүлдэг хорвоо шүү дээ. Та хоёрт золгүй зүил тохиолдсон ч дараагиин удаа заавал бүтнэ, болно. Бүх юм саинаар эргэнэ, жаахан л тэсчих. Хүүхэд өргөж авах дээр бол жоохон азна. Хүнии үр чин хүниих л байдаг хоино, энэ удаа тэсээд ахиж өөрөө төрөхииг бод. Аз жаргал саин саиханииг хүсэн ерөе.
Зарим нь ингэж зүдэрч явахад зарим нь салтаандаа толгойгоо хийчихсэн задарч явах юм даа.
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж үг байдаг да. Их үнэн үг шүү. Мэдээж 1 алтан аяганаас ус уух тухай биш гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Сэтгэлийн тэнхээтэй бай. Амьдрал өнөөдөр авсан ч маргааш бас өгнө ш дэ. Амьдрал баян шүү.