Сайн байцгаана ууу энэ өдрийн мэндийг хүргэе. Би нэг асуудлаа шийдэж чаддагүй аргаа бараад л…
Би нөхөртэйгөө анх танилцснаас хойш 7 жил болж байна. Бид 2 нэг хүүтэй өмнө манай нөхөр эмэгтэй хүнтэй болоод салж байсан тэрэнтэйгээ ч удаагүй 2-уулаа амьдралаа бодий гээд эргээд нийлсэн юмаа. Би ч зөвшөөрсөн бүх явдлаа мартаад шинээр эхлэх гэж хичээлээ.
2 жил өнгөрлөө гадуур явдаг нь ихсээд л ажилтай завгүй найз нөхөдтэйгөө уулзлаа гээд яг л өмнөх маргалдах асуудал гарч таарч тохирохгүй байна гээд дахиад л удалгүй салах асуудал үүсэж одоо салаад 1 жил болж байна. Нөхөр маань одоо дахиж нийлье гэж хэлсэн би нийлэхийг дахиж хичээж зөвшөөрлөө одоо сар болж байна. Тэгсэн мөртлөө ерөөсөө л нэг бишээ намайг хартай л гэх юм өдөр залгах л гэх юм ажилтай гэхийн миний зан болохгүй байна гэх юм.
Эхнэр хүн нөхөр лүүгээ залгаж санаа тавьж жаахан ч гэсэн хардах эрх байдаг биздээ би эсвэл ингэдэг юмуу ойлгохгүй байна. Яахаа мэдэхгүй аргаа бараад л байна дахиад л болий гэнээ. Олон хүүхнүүтэй орооцолдох юм миний хажууд цуг байхад тэр хүүхнүүдийн 1 залгах юм, би уурлахаар миний буруу болох юмаа. Хүүгээ бодож гэр бүлээ сайхан авч явмаар байх юмаа. Хүүгээ аавгүй өсгөмөөргүй байдаг зөвлөгөө өгч туслаач…
13 Comments
Явдалтай хүн хэзээ ч засрахгүй ш дээ. Үнэн шүү. Тийм болохоор сайн бодож байгаад сэтгэлийн дуудлагаа сонссон нь дээр.
Хадаасд: Бичиж байгаагаас чинь харахад сайн залуу юм шиг байгаан.үргэлж ийм байгаарай.Амжилт!Захидлын эзэнд:Минийхээр гэр бүлд ингэж залгах үе байдаг ш дээ.Би ч залгадаг.Заримдаа одоохон харилаа гэдэг заримдаа яг тоглож байхад залгалаа гээд л дрргүйцэж л байдаг.Би ч мөчөөгөө өгөхгүй залгахаа хүрвэл хэнээр ч заалгахгүй чамайг юугаа хийж байгааг би яаж мэддэг юм хойшид ч залгах шаардлага дур хүрвэл залгана гэж хэлдэг.Намайг хэрүүл доруул хийгээд байдаггүй болохоор миний дуу чангарахаар дуугүй болчдог би ч тэгээд чимээгүй болчдог.Ер нь эмэгтэй хүн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж амьдрах хэрэгтэй юм шигээ.Яахав тэс өөр хүйс зан араншин хүмүүжилтэй хүмүүс нэг цул болж яг нэг хүн шиг байх хэцүү л дээ.Тэгэхээр нэгэнт гэр бүл гэж хамт амьдарч байгаагийнх хэн хэн нь гэр бүлийнхээ гишүүдийн үзэл бодол байр суурийг нь хүндэлж ядаж дуртай дургүй зүйлийг нь бодолцож л байх хэрэгтэй гэж би санадаг.Энэ тэгэхдээ миний бодол зарчим шүү.Үргэлж нэг сэдвээр байнга үглэж яншаад тэрийгээ бүр улиг домог болгочихолгүй яг таг түс тас өөрийгөө ойлгуулаад дахиж давтагдахааргүй нэг хүчтэй огцом хатуухан шийдвэр гаргаад хаяхаар юм байвал хаях хэрэгтэй.Ингэхээр энэ маань ингэдэг шүү болохгүй шүү гэж бодогдохоор л байх хэрэгтэй.Анзаарахад та 2н асуудал ийм биш юм шигээ.Үнэхээр салаад эргээд нийлж байхад танай хүн юм бодохгүй дахиад асуудал үүсгээд байгаа бол цочрол нэг үгээр хэлэх юм бол хашраагүй байна л гэсэн үг.Салаад л эргэж нийлээд л ингээд зунгааралдаад байх юм бол цаадах чинь ингэдэг юм амьдрал ийм байдаг юм гээд л сууж байгаа.Тэгэхээр шийдсэн бол шийдвэртээ хатуу шиг байгаад өөрийгөө бодоод хүчтэй л байх хэрэгтэй.Хүн хүүхдээ бодож байгаа нь энэ гээд өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй.Нарийндаа яривал та 2н ийм явган хэрүүл үр хүүхдэд чинь ч сөргөөр нөлөөлж байгаа.Нэгэнт л ийм болсон бол амьдралаа бодсон нь дээр дээ.Чи залуу хүн насан туршдаа нэг хар юмны хойноос хөөцөлдөөд амьдралаа дуусгах юмуу.Чи ч чиний хүүхэд ч тайван амьдарч аз жаргалтай байх хэрэгтэй эрхтэй.Нэгэнт л ийм хүүхэн шуухны асуудалд орооцолдоод байдаг хүн бол засрана хүмүүжинэ гэж байдаггүй л юм шиг байна лээ ш дээ.Насан туршдаа сэтгэлийн дарамтад байж аз жаргалгүй амьдрах гээгүй бол амиа бод үр хүүхдээ бод тэгэхийн тулд САЛ САЛ БАС ДАХИН САЛ ГЭЖ Л ЗӨВЛӨЕ ДӨӨ.
naad zawhaigaa yag uildel deer n bari. ertnees sain tolovlo. tegej bj l buulgaj awna. tegehgui bol zawhairsan hewere l bn. chamd l hamag buruug ugnu. buur gartsaaguid n hii. tegwel l uym iolgono
yun ch zovoh durtai busgui ve
UHAANTAI ER HUNII L ZAN DAA HADAAS
Эхнэр маань надруу залгахад би баярладаг. Дуу хоолойг нь сонсохоор гэрлүүгээ яардаг. Хардаад залгаж байна гэж боддоггүй, надад санаа тавьж бна гэж л боддог.
bi nuhurluugee zalgadag shuud l chamaig yu hiij bna shalgaj bna gej heldeg manai hun ineegeed uuruu yu hiij bna gedeg iimerhuu ym bj l bdg sh de
gehdee ajiltai uydee hen hen ni yrih zawgui bh ue bdag chi heterhii ihduuleed bdgui l bol ene ger buld bdg l zuil. harin ingej olon salj niilsen amidral demii dee salsan l bol shuud l holboogoo bur musun tasal yrihaa ch boli. udah tusam nas chin ywaad bna sh de nuhur chin huuhdee bodohgui chi huuhdee bodood uuriiguu garguund ni gargana gej yu bhaw ywj ywj ene baidal chin huuhded chin hurtel zowlon bolj bga salchaad huuhdedee heregtei bolgoniig ni neheed uuruu setgel amar amidaraach dee. saihn sain zaluuchuud zunduu bga busgui min
Нэг үг байдаг даа. Гомдоосон ч эмэгтэй хүн өөрийг чинь уучлахаар зай үлдээж бай гэж. Сэтгэл санааг нь сэглэж эргэхийн аргагүй гомдоочихоод хамгийн хүүлд уучлал өршөөл эрээд байдаг эрчүүд олон юм шигээ.
ehner maani law oroitohoor zalgahad shan bdag. teghleer ni gerluugee yaardag. harin yag odoogiin bdlaar bid 2n hariltsaa joohon taaruu bgaa bolohoor tegej zalgaj yarih ni bagassan. barag yaridaggui. dahiad nadruu tegej zalgaj yarij bgaasai l gej husej bndaa. ger amitai hund law shan bdag. huwi huneesee l shaltgaalah bhdaa
Zolibon nohoinuudad hunii amidral zaagaad ugchihuur ingeed bas zolibontood bdisht.
Ер нь эмэгтэй хүн хань нөхөр нь үр хүүхдийг нь гаргасны дараа өөр хүүхэнтэй явалддагийг нь мэдэхээрээ угаасаа урьдныхаасаа тэс өөр хүн болж хувирдаг, ааштай, хартай. Тэр нь тгд нөхрөөс чинь л эхэлсэн асуудал шдээ, тэрийг нь өөрт нь сайн ойлгуулбал яасан юм. Тэгэхгүй би хүүхдээ өнчрүүлмээргүй байна, амьдармаар байна гээд чиний л ганцхан зүтгэлээр болчих юм биш. Цаад хүн чинь үнэхээр гэр бүлийнхээ үнэ цэнийг ухаарсан уу үгүй юу, угаасаа эмэгтэй хүн цаашид нэлээн хэдэн жилийн туршид тэр тухай нь сөхөж ярина, тэрийг давах сэтгэлийн тэнхээ байна уу үгүй юу гээд олон юмыг нь чи өөрөө мэдэх хэрэгтэй дээ. Зүгээр л эргээд нийлье, хоолтой ундтай, гэр орон цэвэрлэдэг, амар гсн утгаараа эргэж нийлэх гэж зүтгэж байгаа хүнд салаавч өгөөд явуулах хэрэгтэй. Үнэхээр ухаарсан бол өөр. Наад хүн чинь ухаарсан эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор өөрсдийнхөө тэр асуудлын тухай орилж хашигчилгүй тайван ярилцаарай гэмээр байна. Үнэхээр гэрбүлээ гсн сэтгэлтэй хүн өөрөө ярилцая юу болохгүй байна, яагаад ингээд байна гээд асуудлаа өөрөө илрүүлдэг юм шиг санагдсан,,, миний үзэж туулсан амьдралын хувьд. Тэгээд ер нь цаашид нөхөр гээч мулгуу юмаа хардаж гэртээ сууснаас өөрөө өөртөө анхаарал тавьж, залуучуудтай хөнгөхөн сээтгэнэж, өөрийгөө залуухан халуухан эмэгтэй гэдгээ мэдэрч амьдар л гэж хэлмээр байна шүү бүсгүй минь
nuhur chn vneher ywdalt ym shig bn
iim olon bolomj gargad uuchlaad bhad ywad l bdag zvger l neg hvvhedt bga deere sal
nuhriin chn huwid salj niilser bgad bdag l neg jiriin vzegdel bolsn bololt
tiimees uuriiguu bodod tiim tng nuhurt nasiig barsnas erthen salaa
Dawraatsan bnoo