ХАНГҮГ ЭРТЭЙ ГЭРЛЭСЭН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ОЛОНХИ НЬ ТУС УЛСЫН ИРГЭН БОЛЖЭЭ

Жил гаруйн өмнө БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон 10 гаруй монгол эмэгтэй оргон зугтаж, нутгаа тэмцэн ирж байв. Хэдийгээр тухайн үед, БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газарт түр хугацаагаар орогнож байсан тэдэнтэй үг солих боломж тохиогоогүй ч эх орондоо ирсэн хойно нь уулзаж байлаа. Эх нутгаасаа гараад 4-10 жил болсон хэмээн уйлан ярих тэдний дөрөв нь монголоор “ээжээ” ч гэж хэлж чадахгүй бяцхан хүүхдүүд хөтөлсөн байсан санагдана. Тэр үед бүсгүйчүүд харийн нутагт зовж өнгөрүүлсэн он жилээ ярьж, үхтэл үр харам гэдэг үнэн юм билээ. Эднийгээ орхиод ирж чадсангүй хэмээж байв. Бас харийн нутагт бидэн шиг олон монгол бүсгүй зовж байгаа. Харин ч бид азтай юм хэмээн тэрүүхэндээ баярлаж суусан билээ. Үүний дараахан Азаа дөнгөж 18 нас хүрч байгаа цэцэг цэврүү шиг охин хүний наймааны золиос болсон. Тэрээр Дамбадаржаагийн эцэст амьдарч байсан бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа хүний наймааны золиос болсон юм билээ. Тухайн үед энэ хэргийг УМБГ шалгаж байсан ч хохирогч бусдын дарамтад орж мэдүүлгээсээ буцсанаар хэрэгсэхгүй болсон юм. Тэр үед Азаатай хамт тоосгоны үйлдвэрт хамт ажиллаж байсан олон монгол бүсгүй хүний наймааны золиос болж, харийн нутагт зовж байгаа тухай ээж, аав нь гэрчлэн ярьж, “Бидний амсч байгаа гашуун хувь заяаг олон хүн бүү туулаасай” хэмээн залбирч суусан.

Гэтэл эдгээр бүсгүйчүүдтэй адил бусдаар зуучлуулан харийн хүнтэй гэр бүл болоод эх нутагтаа ирж чадахгүй зовж байгаа монгол бүсгүй олон ажээ. Үүнийг дараахь баримт нотолж буй юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, дор дурдаж буй баримтыг Швейцарын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Монгол дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” төслийн хүрээнд Хүйсийн тэгш эрхийн болон Хүний аюулгүй байдлын судал­гааны төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЭКПАТ-ын Монгол дахь сүлжээ болон Замын-Үүдийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн багийнх­ны өнгөрсөн сарын 14-23-ний өдрүүдэд Тайланд, Солонгос улсад хийсэн ажлын тайлангаас иш татлаа.

СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН БОЛ ЭХНИЙ ХОЁР ЖИЛ АЖИЛ ХИЙХ ЭРХГҮЙ

БНСУ-д эцгийн эрхт ёс ноёрхдог тул хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлжээ. Тодруулбал, тус улсад 1980-аад оны үеэс эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг харах чадал бүхий компьютор бий болсноор эцэг, эхчүүд аль болох эрэгтэй хүүхэд төрүүлэхийг эрхэмлэх болсон байна. Ингэснээр тус улсад хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүд эрс цөөрсөн байна. Иймээс тус улсын иргэд өөр улсаас эх­нэр авах сонирхолтой болсон, үүнийг Засгийн газар нь хүртэл бодлогоор дэмждэг байна. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт гэр бүлийн 11 хувь нь гадаадын, ялангуяа зүүн өмнөд азийн орны бүсгүйчүүдтэй гэрлэсэн аж. Өдгөө эдгээр бүсгүйчүүдийн 40 хувь нь хөдөөд амьдардаг бөгөөд тэдний дунд цөөнгүй монгол бүсгүй байгаа аж. Өөр нэг сонирхолтой баримт нь, Солонгос иргэнтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүдийн олонхи нь зуучлуулж гэр бүл болсон байх бөгөөд ингэхдээ өндөр хөлс төлдөг юм байна.

Тодруулбал, Солонгос улсын гэр бүл зуучлалын хуулиар бол тус улсын гэр бүл зуучлагч нь зуучилсны хөлсөнд 1000-аас илүү ам.доллар авах ёсгүй байдаг аж. Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зуучлалын байгууллагууд болон хувь хүн монгол эмэгтэйг зуучилсны хөлсөнд Солон­гос эрчүүдээс 10000-аас 40000 хүртэлх ам.доллар авдаг байна. Ингэхдээ зуучлагч нь тухайн хүнд сонголт хийх боломж олгодоггүй аж. Мөн Солонгос иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд эхний хоёр жилдээ зөвхөн нөхөр нь батлан даасан тохиолдолд ажил хийх эрхтэй болдог байна. Энэ нь нэг талаараа тухайн хүнийг эдийн засгийн хараат байдалд шууд оруулж байгаа юм.

Солонгос иргэнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн багагүй хувь нь дарамтад амьдардаг

Өнөөдрийн байдлаар13 мянган Солонгос иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 52 хувь нь бага орлоготой, хөдөө орон нутагт амьдардаг байна. Хамгийн харамсалтай нь, “гадаад бэр”-үүдийн 17 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртсөн судалгаа байдаг аж. Мөн гэр бүл салалт хоёр дахин их байдаг гэнэ. Одоогоор (албан ёсны баримтаар) 2236 монгол бүсгүй Солонгос иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 12 хувь нь Солонгос Улсын иргэншлийг авсан аж.

Сүүлийн үед Солонгос иргэд монгол бүсгүйчүүдтэй гэр бүл болох сонирхол их болсон бөгөөд энэ нь Вьетнам, Камбож, Хятад зэрэг улс өөрийн орны иргэдтэй суух гэж буй Солонгос иргэдэд тавих шалгуурыг өндөр болгосонтой холбоотой аж. Ямартай ч дээрх улсын Засгийн газар энэхүү арга хэмжээг авснаар тус улсын иргэдийн хоорондохь гэрлэлт эрс багассан бөгөөд Вьетнам улсын Засгийн газар өөрсдөө санаачилга гарган хоёр улсын гэр бүл зуучлалын асуудлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон байна. Үүний шалтгаан нь Солонгос иргэдтэй гэр бүл болсон гадаадын иргэд, ялангуяа Вьетнам, Филиппинээс ирсэн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь их бол­сонтой холбоотой юм байна. Иймээс тус улсын Засгийн газраас гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тусгай утас ажиллуулдаг байгуул­­лагыг байгуулсан байна. Зөвхөн Сөүлд гэхэд гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах 100, орон нутагт 400 орчим байгууллага ажилладаг бөгөөд Монгол, Вьетнам, Хятад гэх зургаан орны хэлээр зөвлөгөө өгдөг аж. 2006-2007 оны байдлаар гадаад эмэгтэйчүүдэд туслах шуурхай төвийн утсанд гэхэд л 13,722 хүн хандсан байна. Тэдний 20 хувь нь хадмуудтайгаа хамт амьдарч байгаагаас үүдэн гарах маргааны улмаас, 19 хувь нь гэр бүл цуц­лахтай холбогдох хууль зүйн зөвлөлгөө авсан бол 14 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөс болж тус төвд хандсан ажээ.

Хүний наймааны төв болсон Тайландад Монгол бүсгүйчүүдийг худалджээ

Тайландад ч бас хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа охид бүсгүйчүүдийн биеэ үнэлэх асуудал толгойны өвчин болоод байгаа аж. Тус улсын Паттаяа хотод байрладаг христын ТББ-ын төвын захирал Нела Давидстийн ярьснаар тус улсад бэлгийн аялал жуулчлал их хөгжиж байгаа бөгөөд жилд дунджаар хоёр сая гадаадын жуулчин ирдэг, 20 мянга орчим биеэ үнэлэгчтэй аж. Энэ ч утгаараа тус улс бэлгийн аялал жуулчлалаас их хэм­жээний ашиг олдог байна. Тодруулбал, энэ салбараас жилдээ дунджаар 22.5-27 тэрбум ам.долларын орлого олдог байна. Түүнчлэн ядуу гэр бүлүүд охидуудаа хот суурин газарт явуулж биеийг нь үнэлүүлэн мөнгө олдог байна. Тэдний энэ үйлдэл нь азийн орнуудад хүний наймаа газар авахад ихээхэн нөлөөлж байгаа аж. Хамгийн харамсалтай нь, сүүлийн жилүүдэд тус улсад Монгол бүсгүйчүүдийг олноор худалдсан байж болох талтай юм байна.

SOURCE: Зууны шуудан

16 Comments

  1. kkkk says:

    000 гэгч хужаа нарыг дээр гэчжээ……..ккккккк
    муухай өмхий хужаа нарын дэргэд со ни арай л дээр бхаа гэж…хужаатаой явалдаж хужаа зулзага гаргасан гичий ю чи аан 000 -оо

  2. batbayar says:

    halimag buriad toohgui ni hamaagui mongold yanhandaj bgaa gichii nartai suuj bsanaas hoorondoo yavaldaj gomo bolson ni deer shuu

  3. bat says:

    halimag buriad toohgui ni hamaagui mongold yanhandaj bgaa gichii nartai suuj bsanaas hoorondoo yavaldaj gomo bolson ni deer shuu

  4. bat says:

    halimag buriad toohgui ni hamaagui mongold yanhandaj bgaa gichii bsanaas hoorondoo yavaldaj gomo bolson ni deer shuu

  5. tseemee says:

    ta nariig ter buriad halimag ohid huuhnuud tooj suuhgui ee suudag bsan bol odoo zondoo l suusan humuus bh estoi bizdee
    daanj bhgui ni haramsaltai

  6. Acapella says:

    спасибо за статью… добавил в ридер

  7. MGL says:

    7- bol international yanhan baina doo

  8. MGL says:

    yamar nuureeree buchaj irdeg bna aa tsus bujralsan durvegchid

  9. nobuta says:

    mongolchuudaa ene buhentei temtseh bolson ym bishuu. Muu sain hitduudiig buudval taarna.

  10. ooo says:

    Би лав цус мус гэж гүйхгүйдэг. Хэрвээ таалагдаад хайртай болвол хаанахын хүнтэй суух нь хамаа алга. Гэхдээ л Азийн орон биш. Эцгийн эрхт ёс ноёрхсон газар дэмий гэж. Хаа очиж хятадууд чинь солонгосуудаас дээр юм байна лээ шүү. Би хэдэн 5,6 орноос ирсэн гадаадуудтай явж байсан юм. Хамгийн хүний үнэргүй нь муу солонгосууд байсандоо. Одоо бодохоос дургүй хүрэм. Хажууд нь хятадууд хамаагүй дээр. Бүр хамаагүй дээр шүү!!!

  11. Java says:

    Нутгийн хилийг төмөр тороор тогтооно. Цусны хилийг эмэгтэйчүүд тогтооно. Ген л бол ген. Бага балчир учраа мэдэх үгүй нь хэнд хамаатай юм бэ? Төрд гарсан харь цустангууд нь хөрсийг маань худалдаж идээд баяжаад байна. Тэнэг нэг нь мөнгөний төлөө эх орондоо биш харьд очиж байна. Эх орны хишиг, хүүхдийн мөнгө, шинэгэр бүлийн мөнгө ч гэх шиг гээд цацаад байгаа мөнгөөрөө Монголдоо ядаж нефть боловсруулах үйлдвэр барьчихвал тэр өгөөд байгаа мөнгөнөөс чинь илүү баймаар. Тэнэгүүдийг хуурахад ухаан зарах шаардлаггүй………..

  12. gfg says:

    ta nar yamar bilee tamhinii munguu ch olj chadahgvi surguuli tugssunch ajilii n bairgvi arhichin showchin hvvhemseg uuriiguu bitgii hel uuruuliig awch ywah chadalgvi bzdee.aygvi bol usgusun aaw eejeeree ehner hvvhdee awaachaad tawichaad solongos ywj ajil hiine erchvvd ni harid garcg ohid ni hari hvntei suuj bna adil tentsvv bzdee ingeed bodohoor ajilaad garlaa banzaldaad ywna hadam eej aaw deeree orhison ehner hvvhed zowno ta nar hvn zowoohoos tsaashgvi mongol hvvhnee awch suuj chadahgvi baij yun halimag buriad we ta nart ahadna yun ih yum sanatsan yum.bvgd chadalgvi bish tsuun huwi ni ehner hvvhdee saihan awch ywaa ihenh ni …*0*uls oron erchvvdees shaltgaaldag bzdee erchvvd doroi bol amidral doroi ter deer bichsen hvn hvvhded yun buruu bdag yum yuch medehgvi bytshan hvmvvst yunii buruu bdag yum .yaagaad olnooroo gadnii hvmvvtee suuj bna gewel .100% niigmiin hugkilgvi doroi amijirgaanii tvwshin het dooguur bgaatai holbootoi ene ni niigemd shuud nuluulj bna minii bodloor gol shaltgaan

  13. 3-t says:

    3-t estoi goe unen hellee yadaj oros heltei bolno.Mongol huuhnuud uursduu duralj sgolongos hujaa ruu yavsan biz dee.End Mongol zaluuchuud yamar hamaatai yum be.Ternii orond buriad halimag huuhnuud yadaj huurhun goe ted naratai suusan ny deer Mongol zaluuchuudaa.

  14. za says:

    bitgii sha yu gene uu? hudlaa biya uneleed alaa angalzuulj hungun amdral haij yabj baij yu gene uu? suugaad yablaa gene uu? iimerhuu hungun amdral haisan mongol huuhentei suusnaas Halimag or Buriad ohiduudtai suusan teer yadaj l oros heltei bolno shuu mongol zaluusaa becareful biches around you !

  15. Man says:

    Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зовоо гэж. Монголоо, монгол залуучуудаа голоод харийн эрчүүдийн түрүүвч өнгийгөөд очсон чинь урхинд нь ороод их санасан газар юу гэдэг билээ тэр нь л болж байх шив дээ. тэгээд тэндээ тэр чигээрээ шингэхгүй харь элгийн хар муу санаатай ген агуулсан хүүхдүүд гаргачихаад түүнийгээ монголд авчирч монгол цусыг маань булингартуулдаг хүүхнүүд юу бодож явдаг болоо.

  16. any one says:

    mongol erchuudee jaahan archaatai bgaachee. hamag busguichuu l gadnii hntei suugaad yavlaa sh dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.