Ганцхан зургаар асар их сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл мөрөөдөл, харуусал, хайр, дурлалыг илэрхийлэх боломжтой. Үүний тод жишээ нь эдгээр зураг. Заримыг нь харахаар өөрийн эрхгүй нулимс гарах юм.
1. Адамс нэртэй залуу найз бүсгүйгээ огт санаандгүй байхад эхнэр нь болохыг гуйсан хүсэлт тавьжээ.
2. Лукас Хэмбри ба түүний нохой Жуно. Хүнд өвчин туссан Лукас хүүд нь хөтөч нохой олдохгүй гэдгийг сонссон цагдаагийн офицер Честер Хэмбри нь эзэнгүй нохой тэжээх төвөөс Жуно нохойг авч хөтөч нохойд хэрэгтэй болгоныг өөрөө зааж сургажээ.
3. Хятадын Сычуань муж. Газар хөдлөлтийн дараа гэрийнхээ балгасан дээр ирсэн залуу гэрийнхэээ фото альбомыг олжээ.
4. 12 настай Лука хүү булчингийн хомсдлоос болж хэзээ ч явж чадахгүй болсон, зөвхөн тусгай тэргэнцэртэй л хүнээр түрүүлж явдаг. Түүний найз зурагчин Матей Пельян харин өвөрмөц аргаар зураг авч түүнийг мөрөөдлийг хэрэгжүүлжэээ.
7. Меган Вогель нь Арден МакМатыг түшин барианд орж байгаа нь. Арден нь 3200 метрийн уралдааны үеэр шагайгаа булгалжээ.
8. Нохой эзнийхээ хойноос гашуудаж байна. Хоуки нэртэй энэ нохой өөрийн эзэн офицер Т.Тамилсоныг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр эмгэнэлээ илэрхийлэн эзнийхээ хайрцагны хажууд хэвтэж байгаа нь.
9. Дайнаас эргэж ирсэн цэрэг хүүгээ анх удаа харж байгаа нь.
10. Арнулфо Касторена нь Паралимпын тоглолтын үеэр ялалт байгуулсны дараа. Мексикийн энэ тамирчин алтан медаль авсан юм.
11. Жон өөрийн хайртай нохой 19 настай Шепт зориулан усан эмчилгээ хийж байгаа нь. Нас дээр гарсан нохой үеийн үрэвсэлтэй болохоор хөдөлгөөн болгон асар их өвдөлт дагуулдаг. Харин усанд ингэж оруулахад жин нь хөнгөрөн тайвширч, өвдөлт нь намждаг болохоор нохой эзнээ түшин унтдаг байжээ. Зураг интернэтэд гарсны дараа хүмүүс нохойд хагалгаа хийх мөнгө хандивлжээ. Эзэн нь үлдсэн мөнгөөрөө амьтадад туслах буяны сан үүсгэн байгуулсан байна.
12. Ой санамжаа алдсан эхнэртээ цагаан толгой дахин зааж байгаа байдал.
13. Иракт алба хааж байгааг эргэж ирэхээс хэдхэн долоо хоногийн өмнө амиа алдсан аавынхаа өмнөөс хүндэтгээлийн далбаа гардан авч байгаа найман настай Кристофер Голчинский.
14. Сайн дурын багш нар Энэтхэгийн Нью-Дели хотноо ядуусын хүүхдүүдэд зориулан үнэгүй хичээл зааж байгаа нь.
15. Эхнэрээ аврахын тулд энэ эрэгтэй чаддаг бүхнээ хийж байна. Цаасан дээр “Миний эхнэрт бөөр хэрэгтэй байна” гэж бичжээ.
16. Бидний анхны “Сайн уу?”
17. … бас бидний сүүлцийн “Баяртай”.
18. Ирландын регбичин Брайан О’Дрисколл авсан шагналаа өөрийн улаан фен, эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхэдтэй хуваалцаж байгаа нь.
19. Хелен Фишер цэргийн албан хаагч байсан ахыг нь сүүлийн замд үдэх үеэр хайрцгийг тээж яваа машиныг үнсэж байгаа нь.
20. Цэргийн албан хаагч аав хүү хоёр уулзаж байгаа нь.
21. Хорт хавдраар өвдсөн охин мөрөөдлөө толин дээр зуржээ.
22. Дэслэгч Фрэнк Прэйтор Солонгосын дайны үеэр эх нь алагдсан хоёр долоо хоногтой муурын зулзгыг хооллож байгаа нь.
23. Театр-Амелийн хам шинжийн улмаас гаргүй, хөлгүй төрсөн Ник Вуйчичийн амьдрал.
24. Германы цэрэг Афганистанд 34 насныхаа ойг тэмдэглэж байна.
25. Германы Канцлер асан Вилли Брандт Польшид Германчуудын бөөнөөр нь хороосон еврейчүүдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөсний дараа. «Сөхрөх ёсгүй хүн сөхрөх ёстой хүмүүсийн өмнө сөхрөн уучлал гуйж байна”.
26. Эхнэрийн хамт сууж тухлах дуртай байсан сандлын хажууд.
27. Нөхрөө алдсан эмэгтэй өдөр болгон түүнтэйгээ хамт хоол идсэн хэвээр.
28. Эдгэшгүй хүнд өвдсөн эх нь охиныхоо хуримыг скайпаар харж байна
29. Аав хүү хоёр.
30. Тэйлор ба Дэниел Моррис хоёр жинхэнэ хайр сэтгэл ямар ч саадыг давж гардаг гэдгийг харуулсан юм.
31. Таван настай Таниша Блевин Шинэ Орленад болсоны үерийн дараа нүүлгэн шилжүүлэлтийн үеэр 105 настай Нита Ла Гардег хөтлөн явж байгаа нь.
32. Хойд ба Өмнөд Солонгост амьдардаг хамаатнууд. Эд нар 1953 онд дайн дууссанаас хойш нэг ч удаа уулзалгүй байж байгаад 2010 онд уулзах боломжтой болсон юм.
33. Ву Коньян ба түүний эхнэр Ву Сонгси хоёр 88 жилийн өмнө гэрлэснээс хойш анх удаагаа хуримын дурсгалын зураг татуулж байгаа нь.
34. Нью-Йоркийн цагдаа орон гэргүй хүнд шинэ гутал авч өгч байгаа нь.
35. Баг нь тоглолтод ялагдан хасагдсаны дараа.
36. Ах дүү хоёр багын мөрөөдлөө биелүүлжээ.
16 Comments
Uilav
13 dugaar zurag bol uneheer nud haltirmaar zurag bna,irak-d ch bas huugee aldsan etseg hun hun uilj suugaa,ene heden uls turchid uzel bodol niilehgui bol uursduu l uchiraa olj bmaar yumaa.
vneheeriin setgel hodolgom zuragnuud bn
Filled up with kind energy
үнэхээр гоё зурагнууд байна. сэтгэлээ онгойтол уйлчлаа. цэргээс ирээд анх хүүгээ тэвэрч байгаа аавийг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө
zrimiin haraad ooriin erhgui nulims unagalaa
Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан мөчүүдийг зургийн хальснаа буулгажээ.
Иракчууд ч бас Америкийн бөмбөгдөлтөд алагдсан хүмүүсийнхээ араас уйлсан л байх даа
аливаа сайхан зургийг тайлбар нь өөрөө улам утга төгөлдөр болгожээ.
bi er ni yhehdee ed erhtnee heregtei hynd shiljyylj donor bolgoj ugnu gej boddog,goyo zurguud bna
Goy zuragnuud baina. Gants yum nemj helehed avsiig dandaa hairtsag geed baina. Avs gedeg ug baidag shuu.
Life is full of kindness and love
Гайхалтай зурагнууд оруулж. Тайлбар нь ямар гое-ийн. удаан ширтээл хараал гүн бодолд автаал үзээд баймаар амвдрал гайхалтаймөө
yamar saihan setgel hodlom zuragnuud oruulsan yum be. uneheer hunii amidral gej onisogo shuu. setgel hodolloo. adminaa thanks
saihan zuragnuud bayarllaa
Goyo zuragnuud oruuljee.