Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг бүх эмэгтэйчүүдэд

09157fe51b5a34d91df92cc5e9b18614

Салж өгөхгүй араас гүйдэг л байж дээ
Шунал чинь байж
Салъя гэсэн ч одоо хожимдсон мэт
Бид аль хэдийн хүүхэдтэй болж
Анхы гар хүрэлтийг чинь хайр гэж андуурсан
Ахиад даврах үед чинь хүүхдээ л гэж тэвчсэн…
Үүдэн хоймрын зүг хуруугаа чичин заахад чинь
Үнэндээ тэр бүгдийг зүүд л гэж өөрийгөө хуурсан
Авчирсан мөнгө чинь од болсон
Чи баярхсан
Ажилгүй эхнэр чинь гай болсон
Чамд нүд үзүүрлэгдсэн
Нялх нойтон хүүхдээ хөхүүлж байх үедээ
Нулимсаа үрдээ харуулахгүй гэж дотроо би тэвчсэн
Хийсэн хоолны дээжийг минь шавхруу гэж харсан
Хэлсэн хайрын үгсийг минь худлаа гэж бодсон
Нүүрээ будах бүртээ чамаас айж
Нүгэл хийсэн юм шиг дотроо би гэмшсэн
Аль хэдийн чи намайг амьдаар минь булшилж
Амьдрах итгэлийг минь аажмаар мөхөөж
Арван наймтайдаа авсан эхнэр чинь
Аль хэдийн авгай мэт харагдах болж
Аав ээждээ нэр хүндгүй болсон би
Авсан нөхрөө царайчлан харах болсон
Санаа нийлдэг сайхан найзууд минь холдож
Сархад уучихсан хөлчүүрхүү царайг чинь л харах болсон
Ягаахан уруулаас нь хараалын мянган үг урсаж
Янхан гэх нэр алдрыг чамаасаа сонсож
Хайрынхаа өмнө нүгэл үйлдээгүй атлаа
Хардалтын ормоор нүүрэнд сорви тогтсон
Салъя гэвч араас сүүдэр мэт дагаж
Санаанд багтамгүй газраас чөтгөр мэт гарч
Хаанаас ч юм бэ гарч ирэх сум шиг нударга
Хайр найргүй балбах чиний амьд мишок
Нүдэнд минь айдас хурган инээдийг мартаж
Сэтгэлд минь итгэл алдран үхэл амтагдаж
Гарт минь хутга, зүрхэнд минь өшөө авалт
Ганцхан удаа л бүлж, тонилгохыг хүснэ,
Салахыг хүснэ…
Чамайг эсвэл би өөрийгөө

13 Comments

  1. eregtei says:

    Мөөгийтэй санал нэг байна. Ийм эрчүүд байдаг байхаа. Би өөрөө яг л ийм байдалд орчоод байна. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Хамгийн гол нь аав ээжийг дэндүү муухайгаар хэлдэг болохоор гомдоод дээр нь саля гэхээр 2 хүүгээ бодоод. Яахаа мэдэхгүй байна.

  2. single says:

    zvgeer saihan seksiin talaar yriltsii single_lady41@yahoo.com

  3. Smile again says:

    гоё шүлэг бнаа.урьдын амьдрал минь одоонийх ч гэсэн 2лаа муухай дээрдэх зүйлгүй бна. урьдын хамт амьдарч бсан залуу минь яг л та бүгдийн хэлсэн шиг хамгийн муухай новшноос дор амьтан бсан юм…намайг хардааад хичээлд явуулахүй найз ч байхгүй би гэр сургууль гээл жоохон хоцорвол бөөн хэрүүл зодоон миний хамрыг хүрэл хугалж муруйлгаж бсан дээр нь тэжээлгэнэ шоудна хүүхэндэнэ нэг удаа буудадд хүүхэнтэй орчихоод гарж ирэхгүй өвлийн хүйтэн шөнөөр буудлын үүд сахиулж хонуулж бсан   мөнгө хулгайлаад алга болно хамгийн сүүлийн удаа салъя гэхэд минь ээж эгч ах нартайгаа нийлж намайг үхэхээс наагуур зодод хөөж явуулсан. би зодуулаад салсандаа баярласаан. би одоо 25тай жилийн өмнө найз залуутай боллоо тэр маань хүн хуурахгүй хүүхэндэхгүй хардахгүй сайхан байгаа ч ажлаасаа гараад надаар тэжээлгээд пс тоглоод үрээр ирдэг гэтэл би ер нь яаасан хүн болоод ийм бдаг бнаа амьдралаас би зөвхөн азжаргал тайван тухтай амьдралыг л хүссэн хөдөлмөрлөсөн..,надад одоо эр хүн сонин бишээ залхаж бна ухаан муутай хувиа хичээсэн 2 залуусаас болж залуугара амьдрлын хатууг туулах гэж дээ гэж өртөө харамсаж суунадаа гэхдээ үргэлж сонголт бдгаас би дахин сурхаар болж бүгдийг орхихоор шийдсээн

  4. seegii says:

    Bi ehnertee gar hurey gej boddogui ch gar hurchihsen tohioldol bdg. Yu we geheer yum heleheer tegchii yumchin gene, Chi ingeed chamaig ingeheer chin bi tesehgui bna geheer tesdeg huuhenruugee yawahgui yu ch gh shig tegeel Tus nyas… Tegeed aaw eejruu haraij orood huu chin allaa gene. Bi chamaig algadsan geheer ter chin zodson gsn ug za yu muu nowsh geed oshiglohoor ni ooriin medelgui newshirtel ni zodson.. ee burhan mni bolson yawdalaa yariad unalaaa

  5. EMEGTEI 41 says:

    NEG ZODUULAAD L NOHROO HAIRLAH HAIR HYNDLEH SETGEL MAANI OR MORGYI ALGA B.SON. hyydyydiinhe toloo geel gertee teseel baijiina da. ZODUULCHAAD YAMAR HAIRA TYGEEHEBDE HAIRAAS YU CH YLDEEGYI.. ..

  6. hen be says:

    Muugiitei adil erchuud baidag baikh. gehdee life tai adilkhan niit  emegteichuudiin 10 huvid ch hurehgui baikh. Mognold emegteichuudiin amidral unekheer xetsuu shuudee. Noxorteigee hamt baix geheer nokhor ni bainga daramt uzuulne. salaad gantsaaraa amidralaa avaad yavakhaar, eldev yanzaar doromjluulna. Manair erchuud bol arai denduu, hariutslagagui, chadvargui mortloo het ikherhuu zantai. Ertnii nom zokhiol deer gardag shig jinkhene er hun odoo baikhgu bxaa. 
    tiim bolokhoor okhiduud mini huntei suukh gej bitgii yar. 

  7. Naak says:

    zoduulsan emegtei hezeech ghairiig tugeedeggui goe heljee unen ug ba huchirhiilel huchirhiillig bii bolgodog gj unen ug shuu life in bichsentei minii amidral tustei ym bi bas nz zaluutaigaa 3 jil bolj ba.nadad 10 20 udaa hursen baih haad yvahaar buuddug ym shig ba lee namaig butsaaj iruuleh gj setgel shuluudsn ch yagaad ch ym namaig neg ym terluu duuddag odoo bi dahij gar hurvel or suraggui utsaa soliod alga bo  sex hiihdee hurtel gomdoj uildag ym l bol uildag tiim gomdomhoi bolchihdg ym ba lee bi zarimdaa uheesei gj boddog tegtlee bi tuuniig uzen ydddag salahdaa bi hezeech haramsahgui harin ineed aldaj algaa tashij changaas changa bayrallaa g hashgirah bo

  8. Family says:

    Zoduulsan emegtei hun hezee ch hairiig tugeedeggui. Unen heljee.

  9. нэргүй says:

    мөөгийгийн бичсэнийг уншаад өөрийгөө эмэгтэй хүчирхийлэгч гэдгээ мэдлээ бурхан минь баярлалаа Мөөгий

  10. Life says:

    Manai nz zaluu bid 2 tsug amidrad 3 jil nolj bna ene hugatsand nadad 4 5 uda gar hurle odoo bi uneher hairgui bolson, hurdan salahiig husdeg, ter muugii geed huni helsen gants ch yumiig bi hiideggui… Danda hardalt, hii hooson, bi eregtei huntei yarih, ajil yarih, surguulid yawah, neg l tiim uildel hiiwel bi zoduullaa l gesen ug. Nadad yamar ch nz bhgui. Tged bi teselgui neg udaa uuruu tuuniig zodson.. Nuurluu ni zundu algadaj huwmsni sorwi nuurnees ni arilaagui bga.. Zoduulsan emegtei hun hezee ch hairiig tugeedeggui ergeed yag adilhan boldog bi shunu untaj bhad ni hooloig ni boogood alchmar sanagddag.  Uuruu namaig aimar harddag hernee, uuruu nuutsar zundu sms bichiltsdeg bi meddeg ch duugai bdag, neg l udur hoosruulaad chimeeguin yawaad, amidar ni tamd unagan gej bodoj bna. Ene huneees bolj bi odoo eregtei hund durgui. Erchuud min yuch bolson emegtei hund bitgi gar hurj baigarai. 

  11. dfs says:

    moogii goe helsen shuu.garah gartsgui boltol muulah.yag unen

  12. moogii says:

    Эхнэр хүний нөхөртөө хийдэг хүчирхийлэл
    -Элдэвээр харааж, зүхэх
    -Гарах гарцгүй болтол муулах, хамаатан садан, аав, ээж рүү нь орох
    -Гар хүрэхгүй ч мөс шиг хүйтэн үгээр утаж, мөрөөдөл хүслийг нв үгүй хийх
    -Эрийн хийморийг нь дандаа гутааж,  үргэлж бусадтай жиших
    -Урдуур нь орж хамаг юмыг нь хийЖ, үр хүүхдэд нь үг хэлүүлэхгүй байх
    -Халаасанд нь мөнгө үлдээхгүй сэгсэрч, хувцас, зүс муутай явуулах
    -Үр хүүхэд, үнэнч найзууд, ар гэрт нь байнга муулж, тэднээс тусгаарлах
    гээд зөндөө дөө.. Эрчүүд нэмээрэй. 

  13. boby says:

    ee yamar aimar shuleg vee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.