Амраг хосуудын харьцаанд сэв суулгадаг гурван буруу зуршил

family-problem

Анхны болзоо, анхны учрал, анхны уулзалт эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүст онцгой содон мэдрэмж төрүүлдэг. Байгаагаараа байх нь зөв боловч, хэнэггүй хайхрамжгүй байдал, ихэмсэг зан, буруу дадал зуршил /жишээ нь: харааж ерөөх, хамраа ухах, бардамнаж сайрхах, бусдыг муулах, соёлгүй харьцах/ нь хайртай бүсгүйг чинь холдуулдаг юм шүү. Тиймээс анхнаасаа л зөв сайхан сэтгэгдэл төрүүлээд цаашдаа ч аль болох түүгээрээ байхыг хичээ.

Амраг хайртуудын харилцаанд сэв суулгадаг зүйлүүд:

1. Худал амлах.
Аливаа зүйлийг амлахаас өмнө сайн бод. “Би ийм тийм ар өврийн хаалгатай, мундаг танил талтай, хөрөнгө чинээтэй” гэх мэтээр сайрхаж элдэв амлалтууд өгдөг ойворгон харчуул мундахгүй бий. Мэдээж хайртай хүнийхээ дэргэд нэг их сүрхий хүн болж харагдахыг хүсч байгаа нь тэр. Гэхдээ иймэрхүү амлалтууд гол төлөв хоосон зүйл л байдаг. Та ийм авир гаргавал өөрийн нэр төрөө алдахаас цаашгүй. Иймд хоосон, худал амлаж огт болохгүй. Үнэхээр чаддаг бол яая гэхэв. Хэрэв чадахгүй бол хэнд ч, юу ч бүү амла.

2. Уучлал гуйхгүй байх
Амраг хосуудын харьцааг сэвтүүлдэг нэг зүйл бол уучлал гуйхгүй байх. Хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээдэггүй хүмүүс амжилт олдоггүй. Хэдий чинээ уран цэцэн үгээр хамтрагчаа хууран мэхэлнэ тэр харилцаа төдий чинээ хурдан мөхнө. Хэдийгээр таны буруу биш байсан ч “Шулуухан хэлсэнд минь уучлаарай”, “Огцом зан гаргасанд минь уучлаарай” гээд хэлчихэж чаддаг байх хэрэгтэй. Уучлал гуйна гэдэг бол хүмүүс хоорондын харилцааны хамгийн агуу зүйл юм.

3. Гэр бүлийнхээ дотоод нууцаа дотны найздаа бүү ярь
Хэрэв та гэр бүлийнхээ дотоод амьдралынхаа бүхий л нууцыг дотны найздаа ховлон ярьдаг бол түүн шиг муу зүйл гэж энэ хорвоод байхгүй шүү. Яагаад гэвэл үүрдийн найз гэж хэзээ ч байдаггүй. Та эр нөхрөө, түүний ааш зан, ар гэрийнхнийх нь талаар найз бүсгүйдээ ховлож элдвээр муулдаг уу? Энд зориуд дурдахад өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгах ёстой. Нөхөртэйгээ хийсэн хэрүүлийг найзууд чинь мэдэх албагүй. Ингэлээ гээд та ямар ч амжилт олохгүй. Хана хүртэл “чихтэй” гэдэг шүү дээ. Харин ч таны элдэв хов жив, хоосон яриа эрт орой аль нь боловч хайртын чинь сонорт хүрч, харилцааг сэвтүүлэхээс өөр ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарвал зохилтой.

/Хань/

11 Comments

  1. Unnamed says:

    shine niitlel every where

  2. dulguunnyambayar@yahoo.com says:

    uulzaj bvsgui bnuu 25 tai zaluu bn

  3. oriana says:

    Энгийн зүйлсийг, бүх хэрүүл уруулаа хүмүүст дэлгээд байх хэрэггүй гэсэн болохоос биш хүчирхийллийг тэвч гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг хажуугаас нь харсан, мэдсэн хүмүүс салгаад авчихдаг байсан бол хэлээд бай л гэхсэн. Гэтэл хүмүүс мэдсээр байж хажуугаар нь өнгөрдөг, эсвэл мэдээд салгая, туслая гэхэд нөгөөх нь буруу тийшээ зүтгээд байдаг биз дээ. Би бол тиймэрхүү хэд хэдэн гэр бүлийг мэдэх юм байна. Эхлээд санаа тавьж оролцдог байснаа одоо ч эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үгийг сайн санаж явах болсон доо. Харин хүчирхийлэлд өртдөг хүүхдийн асуудал бол шал тусдаа асуудал. Энд илүүтэй эхийнх нь анхаарал халамж, хүүхдийн хүмүүжил (өөрийгөө хамгаалах сэтгэхүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх) чухал юм шиг санагддаг. 
    Гол нь хүн өөрөө өөрийгөө хүндэлдэг, хайрладаг л байх хэрэгтэй. Салж чадах бол шууд салаад үгүй бол хүн болгонд нөхрөө муулж гонгинох хэрэггүй л байдаг юм. Эхлээд өрөвдөнө, зөвөлгөө өгнө. Харин сүүлдээ залхаад зугтана. Хүүхдийнхээ тийм байдлыг харж суудаг эцэг, эхчүүд л өрөвдмөөр санагддаг юм.

  4. .. says:

    Ter olgoi hagaravch yuundaa genyy, mongolchuud ingej yumaa nuusnaar ger byliin dald hychirhiileliig demjdeg baihgyi yu. Ohin n aavdaa hychindyylcheed teriigee gargaj helj tuslamj avch chaddaggyi, neelttei baih zorimog baih zang eej n surgaaguin gai baihgui yu. Iimd yu bolj baigaa byhnee sain gargaj helj yarij baisan n deer…Tegej baijil nuhurtuu daramtluulj baigaa emegtei chi busdaas setgeliin tuslamj avch chadna, chamaig harj baigaa ohin chini yynees ylger duurialal avdag yum, ene bas ih uruusgul zuvulguu ugsun baina. busad 2 zuvulguu bol ok 

  5. oriana says:

    Толгой хагаравч  малгайндаа, олгой хагаравч тогоонд гэдэг үгийг л байнга санах хэрэгтэй дээ. Гэр орондоо болж байгаа зүйлсийг аав, ээждээ ч хэлэх хэрэггүй. Нэгэнт буцаад сайдах нь тодорхой бол аав ээж чинь нөхөрт чинь дургүй болоод үлдэнэ, үгүй бол нэгэнт салж чадахгүй байж аав ээж чинь нөхрийг чинь сонгоод өгчихсөн юм шиг зовлонгоо ярьж уйлж дуулдаг бол тэр хоёроо зовоогоод л таарна. Найз нөхдөдөө бол бүүр ярих хэрэггүй. Хичнээн сайн сайхан хүмүүс байсан ч чиний гэрт болж байгаа сайн, муу зүйлсийг мэдэх шаардлагагүй.

  6. Sarnai says:

    yanaa bi nohortoigoo muudhaaraa gomdood ger buliin naizdaa heldeg sh de…tegj baij gomdol mini tailagdah shig boldogiin.. nohor maani uuchlalt guihgui bi mash ih gomdood tuniad l yavaad bna yavaad bn dotoroo shanalaad hetsuu bdag dotorhoo gargaj baij taivshirdag bolhoor gants yaridag ger buliin naiz bdag tuundee gomdolj yarij bj taivshirdag…manai ger buliin naizuud maani haa ochij bid 2 iig evleruuleh talaas ali bolh zov talaas ni bdag…ger buliin naiziin maani nohor manai nohort chi tegj bolohgui ingej bolohgui geed eireg talaas ni helj zovlono ehner ni nadaa bas zov talaas ni zovlono tegeed bid 2 evlerdeg…nohor bid 2 dandaa muuddaggui haya gants 1 muudhaaraa ih hund muuddag…

  7. zaaval unsh says:

    unenii ortoil yum

  8. edmondhamilton says:

    Huue ene mailee bichj vldeegd yh gd bdiin er ni dontoi saltaanii buzar tussan novshnuud ymuu  dandaa l vheh gj bgaavym shig yriltsiich gejah shig boovo zahiraach alnuudaa

  9. boby says:

    Boogii taivshir nuhuruu bitgii tegej muugaar bod muu ch sain ch hani chin shuu de batkhuu.ch@yahoo.com

  10. puudaa says:

    BOOGIID… chi baahan eriin devsger bolchihood iree biz. une tsenee aldchihsan novsh. nohroo muulaad. chamaig iim gej bodoogui suugaa biz.

  11. boogii says:

    Manai hun nadtai tanilzahdaa mash soyoltoi saihan haritsaatai huurhun aashtai zaluu bsn bi barag enend ni huurtagdaj suusan baihaa getel 2 jiliin gentl aimar aash ni garaad irsen odoo bol ee burhan min ter amnaas ni garch ug ntr hereg baihgui olon niitiin gazar  nad ru hashgirch huts zail gej orilno  daraa ni bainga uuchlaarai ahij ingehgui geel dahin davtagdana nadad hamt baih yamarch sonirhol baihgui bolson zugeerl oroi biti ireesei ter chigtee yavaad uguuseil gej l boddog boljiin do

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.