Сайн байна уу та бүхнээс нэгэн зөвөлгөө авах гэсэн юм. Би одоо яг гадаадын нэгэн улсад биеэ эмчлүүлж байгаа нэгэн бүсгүй байна.
Монголоос гараад 7 жил болж байна охинтойгоо уулзаагүй 7 жил болсоон. Охины минь эцэг ухаантай юм монголд байдаг юм. Би салсан одоо тэр гэр бүлтэй 2 хүүхэдтэй гэхдээ надаас салаад манай ангийн охинтой суусан адгийн шаар байгаа юм. Намайг эмч нар элэгний хорт хавдартай гэсэн болохоор би охиноо аавтай нь ойртуулах санаатай охиноо аавтай нь холбоо бариулсан юм.
Гэвч би тэр залууг тийм хүн чанаргүй гэж бодсонгүй ээ надаар тоглосон одоо охины минь сэтгэлээр тоглоод байна.
Би энд хийлгүүлж байгаа эмчилгээгээ хаяад монгол буцая гэж бодох боловч надад монголд очоод охинтойгоо байх орон гэр байхгүй охиныхоо эцгийг туслаач гэсэн чинь шүүхдээд юм олж долоохыг чинь харъя гээд доромжлоод байх юм.
Охиноо 2 настай байхад нь салсан юм одоо миний охин 13 настай том охин болсон би одоо болтол тэрнээс салсан гээд нэг ч удаа тэрнээс хүүхдийн тэтгэмж авч байгаагүй ээ.
Одоо ажил хийх чадваргүй болсон болохоор тэр хүнээс л тусламж гуйх болчоод байна. Тэр залуу надад 2, 3 байр байна шүүхдээд ав гэх юм. Чам шиг юманд монгол улсын хууль үйлчлэхгүй чи юу ч олж долоохгүй гэсэн энэ хүнийг яах ёстой вэ?
6 Comments
yariltsaad hel amaa ololtsohgui bhaa. zahia biceed vz l dee. vneheer yu bolsonoo heleed tuslamj guiwal c. torson etseg ni yum bn 1 yum bodoh blgui
Хүнийг үгээр алж яах ньвэ туслаж чадахгүй бол дуугай өнгөрч сураач малнуудаа . захидалын эзэнд хуульчаас зөвөлгөө аваа.миний бодлоор тэтгэмж авч чадах байхаа .Охиноо эцэг шүү юманд нь өгөөд хэрэггүй дээ энэ байдлаар бол охинд чинь сайхан хандах нь юу бол.Давхар охиноо зовоогоод дэмий биз. Хүүхдээрээ түрий барьж дарамтлаад гэж байгаа мал чи үр хүүхэдгүй мал байгаа байхаа.Салсан гэр бүлдээ мөнгө зарцуулах дуртай хүн байхгүй .Эхнээсээ шийдвэр биелүүлэх гэсэн төрийн ажилтаныг буудаад байна ш дээ.Батлуулсан бай батлуулуугүй ч бай болох байхаа нет ээс хууль хайж судлаж үзээрэй .Би олвол энд үлдээчхий
за даа элэгний хортой хавдар биш байлгүй дээ гэж найдъя. Ер энэ эмэгтэй хүн салчаад дараа нь хүүхдээрээ түрий барьж рекэт хийхээ болимоор юм. цагтаа чи ямар хань байсан бол бид мэдэхгүй шүү дээ. Наад залуу чинь охиноо юугаарч тутаахгүй аваад явчихна. чи чин сэтгэлээсээ гуйвал туслах байх. тэрнээс охины чинь эх мөнгө гө гэвэл ёстой түй май л гэнэ дээ
Чамд еерт чинь асуудал байгаа юм биш vv. Хvнтэй зев л харилцах хэрэгтэй.
huulich olj av er ni huuliar shiiddeg yum
Эхлээд энэ төрлийн хуульчид хандаж хуулийн эрх зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байх. Тэгээд дараа нь хуульчийн зөвлөсний дагуу хийгээд яваад үз.
Гол нь гэр бүл болж батлуулж байсан бол чамд ялах магадлал байгаа. Харин үерхэж байгаад л салсан бол хэцүү дээ. “Иргэний хууль”, “Гэр бүлийн тухай хууль” судлах хэрэгтэй болох байх даа.