Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий. Хаана хэнд хандахаа мэдэхгүй болохоор зарим нэгэн хүмүүс энэ өвчний талаар мэддэг бол таны хажууд ийм хүмүүс байдаг бол яаж асрах талаар жаахан ч гэсэн мэдээлэл өгөөч. Миний эмээг саяхан хэд хоногийн өмнө элэгний хорт хавдар сүүлийн шатандаа орсон. Элэг нь задрах аюултай гэсийн. Би багаасаа эмээ, өвөө 2 дээрээ өссөн. Тийм учраас энэ асуудал надад маш хүндээр тусаж байна. Эмээ маань аавын ээж. Аав маань намайг 4 ангид байхад өнгөрсөн. Дараа жил нь өвөө маань өнгөрсөн.
Ингээд ээж дүү эмээ бид 4 үлдсэн. Эмээ маань маш ажилсаг ухаалаг хүн. Ээж маань ч гэсэн аавыг өнгөрснөөс хойш дүү бид 2-г өсгөх гэж мөн ч их хичээсэн дээ. Өөртөө шинэ хувцас ч авалгүй хэдэн жил болж байж бид 2-г их сургууль төгсгөсөн. Эмээ маань ч маш их тусалдаг байсан. Эр хүнгүй ч бид 4 болоол байдаг байсан. Ээж маань ааваас хойш 10 гаран жил эмээтэй хамт амьдарсан. Одоо ч энэ 2 хамт байгаа. Төрсөн эх охин 2 шиг л байдаг юм. Дүү бид 2 ээжийнхээ ингэж их зүтгэсэний хүчинд 2-уулаа их сургуулиа төгсөж мэргэжлээрээ гайгүй албан тушаалд очиж 2-уулаа хүнтэй сууж хүүхэдтэй болж амьдрал одоо л тэгширч байтал ийм айхтар асуудал гараад ирлээ.
Ээж маань тэтгэвэртээ гараагүй болохоор ажилтай. Харин би жирэмсний амралтаа авсан байгаа болохоор эмээгээ асрах гээд нөхөр хүүхэдтэйгээ хамт ирсэн байгаа. Нөхөр ээж 2 өдөрт ажилдаа явчихна. Эмээ хүү бид 3 л өнжих юм.
Гол нь одоо эмээгийн маань биеийн байдал дордоод байна. Хоол унданд муудаж турж эцээд харахад ч нүд хальтрам байна. Би хичнээн асрахыг хүсэвч 7 сартай нялх хүүхэдтэй, дээрээс нь дахиад 3 сартай жирэмсэн. Ойрхон төрж байгаа болохоор их ч ядрах юм. Дээрээс нь сэтгэл санаа гэж авах юм алга. Харахаар л өрөвдөөд уйлчих гээд байх юм. Сэтгэлээ барих гэж их л хичээж байна даа. Гэнэт муудвал яанаа, хөөрхий минь бага зовоосой л гэж залбирах юм. Ийм өвчтэй хүнийг яаж асрах вэ, өвчинийг нь хүндрүүлэхгүй арга байна уу та бүхэн мэддэг зүйл байвал хэлж өгч тус болооч.
Намайг өсгөсөн хүн болохоор би л хажууд нь байжийж нүд аниулмаар байна. Та бүхэн сэтгэлээсээ зөвлөөрэй. Айл бүхэн эрүүл энх элэг бүтэн байх болтугай…
19 Comments
Ih hetsuu shuu manai emee bas iim uvchtei. Sibiriin horhoi gj horhoig uusnas hoish ih saijirsan. Hool und ovoo iddeg bolson
элэгний овчин хэцуу юм аа ээж маань. энэ овчин тусаад сэтгэл маан бур хэцуу л байна одроос одорт муудаад байгаа ээжийгээ хараад оорийгоо узэн Ядах юм ээжийгээ овчин туссан хойно нь биш эруул байхад нь анхаарч байхгуй Асан юм болоо гэж оорийгоо л харааж цухээд багадаж байнадаа ээж маан овдож байсан ч ганц охин оо зовоохгуй гэж боддог юм уу овдож байна гэж хэлэхгуй нуугаад л одож байгаагийн нуурний хувирдаал мэдэх юм одоо хэзээ муудаж сэтгэлийн маан аянга нэрвэж би гэдэг хун алгандаа зурхээ хатгаж явандаа энэ овчинд сайн эм ард эмчилгээ байдаг болов уу ээжийн маан гэдэс маш том болж намайг яг галзуу болгох нээ яанаа ээжээсээ хашцвал энэ хорвоог яаж туулна одоо ээж маан намайг амд явуулж байгаа амин дэм шуу дээ
Эвий муу эмээ минь санаанд орчихлоо, амьдад нь хатуу, хааяахан нэг аавын маань дүүд илүү хандахад нь ач нар нь нийлж байгаад муулдаг байж билээ, одоо бодохоор жаахан хүүхдүүдийн мангар үйлдэл юм даа. Өвчин тусахад нь бүгд л сүйд болцгоож билээ, ач нар дундаас би харин ч эмээдээ их хань болсон, хажууд нь байж байгаад үдсэн болохоор одоо сэтгэлд өег байдаг юм. Хамгийн сүүлд намайг нэг үнэрлэж билээ. Санаж байна хайртай эмээгээ.
Муухай өвчин шүү, зөндөө их хүндэлж хайрлаж явдаг дотны хүмүүс минь энэ өвчнөөр өнгөрлөө. Хамгийн гол нь өвдүүлэхгүй, аль болох өөртэй нь хамт л бай, хажууд нь байхдаа уйлж хайлж болохгүй шүү. Эмээд чинь бүр ч хэцүү байх юм билүү, зүгээр л юм ярьж нялх хүүгийнхээ дууг хааяа нэг сонсуулж элгийг нь дэвтээж бай даа.
Амирлингийн оронлуу явахдаа сүнсээ хэвлий дэх үрд чинь өгөх биз дээ. Хажууд нь хань болж байгаад л эцсийн замд нь үдэж өг, хойд насандаа ч чиний буянг бүү мартаг.
emee maani bas iim uwchnuur yawsan daa ,ih l shanalgaatai hetsvv gesen, chi ali boloh shul gulduu hurts bish hool hiij uguurei turul bvriin baitsaa bagahan usand chanaj ugwul ih zvgeer baidag,baitsaa chanasan usaa bas uulgana,sulhan dawstai baih heregtei, /tsetsegt baitsaa,brokoli,buurunhii shulnii baitsaa,hyatad baitsaa ali ni ch bolno/ chadwal udur bolgon uguh heregtei shvv
Ee yasan ch hetsuu umbe dee. Mabai emee bas 9 jiliin umnu ene uvchnuur ungursun. Ih l zovdog um bna lee. Harlad turaad gedes ni tomrood yag nuguu tungalag busgui shig. aimar hetsuu um bna lee. Ax duu hamaatan sadnaara oluulaa asarch bgaad yavuulsandaa huurhii. Turgevchlex arga hemjee avsn ni dr sanagdaj bna. Huurhiig tarchilgaad yax umbe
Sain uu? yunii umnu setgelee taivan bailgaarai! Manai eej bas elegnii havdartai gej yag sariin umnu onoshlogodood bid oluulaa uilj setgeleer mash ih hyamarsan yalanguya minii huvid hunii nutagt geed mash hetsuu baisan bid mash sain em olj chadsan terniig heregleed eej maani uur bolj bgaa shuu. khervee khusvel ukhaaralbilegee@yahoo.com gesen hayagruu email bicheerei. Bi MGL utasdaad ah egch naraasaa asuugaad yaj heregledeg haanaas avsaniig ni medeed ugie.
Хавдарын эмнэлгийн хенгевчлех тасгийнхнаас яаж асрахыг сайн асууж зевлегее ав болж егвел тэнд хэд хоног ч гэсэн хэвтуулээд уз. Бас Найдвар хоспис билуу эмнэлэгийн тухай уншиж байсан тэд хэвтуулдэг бас гэрээр дуудлагаар уйлчилдэг гэсээн лавлахаас утсыг нь авчиж болох байх. Чи нялх хуухэдтэй бас жирэмсэн болохоор хэцуу л байгаа дээрх газруудаас сайн асууж авдаа.
iim emeetei bj uzeh yumsan um mani badmi hum
хөөрхий дөө, их л хүнд шатандаа очсон байна даа, аль болох зовоохгүйхэн шиг явуулахыг бодоорой, өөрөө бас сэтгэл санаагаа сайн бариарай, нэг нь төрж нөгөөх нь явдаг жамтай шүү дээ
Emee uvuu nar buyanaa uldeegeed l butsdag gej bi boddog yum aa. Uuruu ih saihan uhaalag uujuu emeetei sain ch eejtei saihan humuuseer hureeluulj uschee, ter setgeleeree emeedee saihan handaad hajuud n bgaa chini l emeed tani hamgiin az jargal n bgaa bolov uu daa, huurhun urd tani suns n ergej turuh boltugai.
minii emee bas elegnii hort havdartai baij baigaad ongorson.sholi dan uudag baisan.1 jil bolsoon hoorhii.namaig baihguid ehneriin mini ovor deer burhan bolson.ene jil ovoo mini minii ovor deer bas burhan bolson.ih sonin
suuliin shatand orson humuusiig ovdolt zovlon bagataigaar nud aniuldag emneleg mongold zondoo bga. hospis geed tend bval ydaj zovlon bagatai yvah ym da um ma ni bad mi hum
ee hoorhii doo
Овчин намдаах тариа тус болох байх даа маш их овддог гэсэн.аль болох бага овдуулж хорвоог орхивол.
elegnii shagdarsyren geed emch dr ochij yzeerei,naidvargyi gesen tohioldold uvultgyi zovoohgyi unguruuh heregtei shyy,muuhai uvchin shyy,chi amidad ni bayarluulah heregtei yuu hysej bgaag ni hj ugch haruulj yzyylj ter ih chuhal
syyliin shat hecyy dee,gol ni uvdultgyi unguruh heregtei,chi manba dacand ochood eswel betyb hiidiin ganzorig gd emchees erdeniin yrel avch uguh heregtei gol ni yaaj uudgiig sain asuuj gamiig sahiulah heregtei
gadaad heltei yu?, gadaad heleer medeelel bna.
сэтгэлийн тэнхээтэй бай даа. ирж буцдаг хорвоод нэг нь явж нөгөө нь ирж байдаг. гэдсэнд байгаа хүүхдэд чинь амь өгөөд буцах байна гэж билэгшээж бодох ч юм уу сэтгэлээ өөдрөг байлгах хэрэгтэй.
Sudsaar ni ym guilgedeg ymaa boono gej yridin say emeeg boolgoson odoo zugeer bgaa tostoi hool bitii ug suu ch uuj bolku havdar chine shim tejeeltei hooloor tomordog ym