Брэд Питтийн захиа дэлхийг уйлуулж байна

getImage_(35)

Миний эхнэр өвджээ…

Тэрээр ажил дээрх асуудал, хувийн амьдрал, бүтэлгүй явдал, бас хүүхдүүдтэй холбоотой асуудлаас болж ямагт сэтгэл нь хямардаг байв.

Тэр минь бүхэл бүтэн 15 кг-аар турж, 35 насандаа 40-хөн кг жинтэй байлаа. Байнга уйлж, хямарч, бүгд рүү л “асч” байлаа. Түүний баярлуулах зүйл үгүй болсон байв. Толгой, зүрх нь өвдөж, нуруу, хавиргаар нь ч хатгуулна. Нойр нь хулжиж, үүрээр сэрж, тэрнээсээ болж ядран, нойр дутуу явна.

Бидний харилцаа хутганы ирэн дээр л тогтож байлаа. Гоо үзэсгэлэн нь бага багаар гундаж, нүдэн доор нь сэлхэрсэн уут бий болж, нуруу нь бөгтийн, өөрийгөө ч анхаараа болив. Киноны зураг авалтаас татгалзаж, ер нь ямар ч дүрд тоглохоо болив. Миний найдлага тасрав. Удахгүй бид, хоёр тийш болох нь ээ гэж бодож байлаа. Гэсэн ч би зүгээр суухгүй байхаар шийдэв. Надад энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй хувь тавилангаар оногдсон шүү дээ.

Тэрээр энэ дэлхийн бараг тэн хагас эрэгтэй, бас эмэгтэй ч хүмүүсийн үлгэр дууриал болсон хүн, харин би түүний хажууд хэвтэж, мөрийг нь тэврэх азтай нэгэн. Би түүнийгээ цэцгэнд умбуулж, үнсэлт, сайхан үгсийг харамгүй хэлэх болов. Гэнэтийн бэлэг барьж хором тутам баярлуулдаг боллоо. Бэлэг өгч, нэг үгээр түүнийхээ л төлөө амьдарч байлаа. Хүмүүсийн дэргэд түүнийхээ талаар л ярина. Бүх сэдвийг түүн рүүгээ хандуулна. Түүний болон манай гэр бүлийн найзуудад үргэлж магтана.

Тэгтэл… Та үнэмшихгүй дээ, тэр маань шууд л цэцэглээд ирэв. Тэр минь өмнөхөөсөө илүү сайхан болсон байлаа. Жин хэвийн болж, сэтгэл нь зовиурлаж стрессдэхээ ч мартаж, хамгийн гол нь намайг өмнөхөөсөө илүү ХАЙРЛАХ болсон. Түүнийг ИНГЭЖ хайрлаж чаддаг гэж би бодоогүй явсан.

Эндээс ОЙЛГОСОН ганц зүйл бол: Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тусгал юм. Эмэгтэй хүнд ухаангүй ихээр дурлаж хайрлавал, тэр хүссэнээр чинь цэцэглэнэ…

Брэд Питт

16 Comments

  1. mandxa says:

    yoooooo araij de aimar cute hvvhen ingj bolohgvi shv 

  2. emegtei says:

    Goy yumaa Brad Pitt ch sain zaluu yumaa. Ene unen shuu emegtei ch ter eregtei ch ter goy uramiin ugeer magtaad halamjlaad haira bainga medegduulj l amidrah heregtei shtee

  3. ввв says:

    Vnen vnen

  4. br7 says:

    MglausCom-d bno shuu dee 

  5. Хорвоо says:

    Сайхан хайр гэж байдаг олдвол битгий алдаарай гэж…..

  6. Tsoi says:

    Teneguudee Jolie-s iluu Mongolchuud hort havdaraar ovdoh ersdeltei bh shuu, Jolie-iin geniig avsan ch geh shig. Bodood uzeeteri humuusee tanaihand tiim yum bj l bga

  7. j0156 says:

    ene 2 huviin amidralaasaa delgedeggui. Neg udaa bi ovchtei bolov. odoo bodohod ovchtei ter uyedee bol ovchtei gej medeegui zugeer hetsuu uye l taarch bna gej boddog bsan. suuldee hunderseer dotroo hetsuu bsan maani biyeree gardag bolson salgaldag bolson gev genet. salgalah n gol n bish yag ter uyer dotor gej avah yumgui boldog bsan. neg udaa ovchin hodlood bosch chadahgui orondoo dooshoo haraad hevtej btal ooriigoo sataaruulahiin tuld ene delhiin goyo yumnuudiin talaar bodoj ehelsen. tegsen genet minii hairtai bsan zaluugiin zurag nudnii omno bur yag bodit real yum shig minii hajuud bas dooshoo harj hevteed nad ruu haraad ineemseglej bgaagaar garaad irsen. teriig haraad genet chichirch salganahaa boliod taivshraad irsen. ternees hoish bi tegj chichrehee bolison, zuv zugeer bolson. omno n 1 jil garan chichirdeg bsan. olon jil uulzaagui bol hunii dur torh sanahdaa muu.

  8. dfxghk says:

    gehdee yana Brad Pitt delhiin saihan busguichuudiin negentei bgaa ch, huuhduud n Joliegiin buh geniig avsan bgaa. 30 jiliin daraa dahiad l asuudal orno. hetsuu yum.

  9. Wahaha says:

    Manaihan uml bol ailin nuhur bulaasan gej hutsahin ter setgehuiges hezee angijirna archaaguidee huuhnuud haygddag bhgui yu  archaatai aihtar n bulaagad avdag bhgyi yu aldahguin tuld aihtar bai 

  10. Monroe says:

    ene muu Angelina chi ailiin nuhur bulaaj suusan yanhan uym chin nugel n nudeeree garch bhgui uy . hohi n. emee m huhnii hort hawdraar uhsen , eh n bas huhnii hort hawdraar uhsen , ene uuruu bas hawdar tusaad huhuu tairuulsan udam muutai yanhan. 

  11. 12 says:

    Emegtei hun er hunii dusal gej unen Muuhan hanitai uchirval Tegeel unguruu Amidralaaraa ene zuiliig amsaj yavna daa 

  12. Kkk says:

    Uneheer Bradiin iim zahia bichsen n unen yumuu daa, google hailtaar bol garch irehgui l baina lee

  13. MglausCom says:

    Emegtei hun bas aashtai yadargaatai uurtuu hairgui ersiig ingej cecegluulj tordoj boldog bolovu

  14. Saruul says:

    Uhaantai nuhruud shan yumaa. 

  15. Амар says:

    Би бас ийм байдалд орсон шдээ. Тэгээд нөхөр маань намайг яг ингэж халамжилж байсан. Сонин юмаа.

  16. Zochin says:

    Uneheer unen bol goeiimoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.