Нөхөр маань 5-хан жилийн өмнө ухаантай, халамжтай, өөриймсөг сэтгэлтэй, тусархуу нэгэн байсансан. Одоо бол амиа бодсон, өөнтөгч, гомдомхой, янгууч, ажилсаг биш, ажил хийвэл маш их өвддөг нуруу, гар, хөл, толгой хоолой гээд л. Халамжгүй, шоунд дуртай, хүнд уруу татагдамтгай намайг өөлөгч нэгэн болжээ.
Би 3 жил хүүхдүүдээ гаргаж, өсгөж, гэртээ байсан нь энэ хүнд дорд үзэгдэх шалтгаан болов уу? 2 жилийн өмнөөс намайг хүн гэж үзэхээ байж өөлж, харьцуулж, янз бүрээр хэлдэг болсон. Дундуур нь жаргалтай хэдэн сарууд байлгүй л яахав.
Би ийм муухай ааштай байгаад нь сэтгэл хувирчээ гэдэг онош тавиад хардаж үзсэн. Гэвч улам л дордлоо. Одоо чи намайг янхан гэлээ, янхан ямар байдгийг харуулъя, чи намайг дээрэлхэж удаан амьдарлаа, одоо согтохоороо чамаас явна зайлна, чи намайг хөөлөө, чамд хөөгдөж амьдрахгүй. Надад энэ гэрт эрх мэдэл алга, чиний үгээр дандаа явдаг, ээж аав чинь дарамттай гэх болсон. Би лав л хөөгөөгүй. Эрүүлд нь чи ингэсэн гэхээр согтуудаа солиорч байгаан, би юу гэж тийм юм боддын гэх юм. Би тэвчиж байгаад эрүүл дээр нь ярина даа гэж бодсон ч өдсөөр байгаад хүн уурлуулаад хэрүүл үүсгэчинэ. Тэгээд маргааш нь гуйх нь холгүй битгий ингэтлээ хэтрүүл л дээ гэхээр хайртай, дахиж тэгэхгүй гэнэ.
Өөрөө бол гэр оронд хүнс байна уу гүй юу анзаарахгүй, ард нь би хүүхдийнхээ мөнгө, хүний хөгжлийн мөнгөөр л хүнсээ болгодог, тэгээд ажлын мөнгөнөөс аваад хэрэглээд байхаар яасан үрэлгэн юм гээд дургүйцээд байдаг байсан болохоор нь би шарандаа жижиг дэлгүүр нээгээд өөрийгөө байтугай хэдэн гэр бүлийн санхүүд дэм болоод явдаг болсон нь надад тэр зэргийн санхүүгийн эрх мэдэл өгсөн байх. Тэрийгээ өөрөө дур мэдээд шийдчихээр өөрт нь эрх мэдэл ирдэггүй юм болов уу. Миний өөрийнхөөрөө зан ч бас нэрмээс болсон л байх. Бас хүүхдүүдээ наана цаана гэсээр ядраад унтчихаар тоосонгүй, өөр хүнтэй болчлоо гээд л.
Архи уухаараа зодоон хийчих гээд, ууртай ирдэг болохоор нь шоудуулах дургүй. Гарлаа л бол араас нь утасдчихдаг юм. Тэгсээр сүүлдээ би орилдог болж, арай гэж гэртээ дөхөөд ирвэл найзуудынх нь хажууд очоод уурлаад чирэн барин гэрт нь оруулдаг ч боллоо. Би үнэхээр өөрийгөө танихгүй нь ээ. Эр хүн шоудаж явах нь эхнэр хүний арчаагүйнх гэж боддог л байлаа. Гэтэл амьдрал тийм байдгүйн байнаа.
Саяхнаас би нэг хүүхэнтэй хардаж байгаад гэмгүй хүнийг хий хардсан гээд зодуулчдаг байгаа. Нүүрэнд салаавч өгөөд л, алгадаад. Мангасдаад, түлхээд, үснээс базаад.
Тэрнээс хойш салангаа алдаж нийлээд байж байтал дахиад шоудлаа. Гадаа зодоон хийж байгаа залуучуудын хажууд байна гэж бодоод гарах гэтэл хүүхэд уйлаад, унтуулчаад гараад ирсэн чинь гадаа нэг машин дотор сууж байсан. Би тэссэнгүй зодоон хийчлээ гэж бодоод бас л ажлынхны нь нүдэн дээр машинаас нь татаж буулгаад түлхээд гэртээ оруулсан. Гэрт орж ирээд ээлжит драм. Би гаргахгүй гэж хүүхдээ тэврээд хаалгаа дарсан, манай хүн зайлна гээд надтай зууралдсан. Тэгснээ хэрэлдэж хэрэлдэж арай гэж унтлаа. Унтаж байж л намайг муу нинжаа, харнаа чи намайг, янхан яаж явдгийг харуулна гээд л шүдээ хавираад үглээд байх юм. Би хүүхэнтэй утсаар ярьлаа гэж хардаад байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л унтлаа хэвтлээ гээгүй шд. Одоо яаж салвал энэ хүнийг архичин болголгүй, эвтэйхэн салах вэ гэж бодоод амьдралдаа алдаа хийж дээ гэж харамсаад сууж байна.
Өчигдөр шинэ жил нь байсан. Утсаа авалгүй байсаар өглөө боллоо. Юу гэж ойлгохоо ч мэдэхээ байгаад сууж байна. Эрэгтэйчүүд эхнэр нь хүүхэд гаргаад гэртээ суухаар уйддаг юм болов уу? Эсвэл манай нөхөр угаасаа ийм араншинтай байсан нь одоо ил гарч байгаа юмуу, юу гэж ойлгох вэ?
26 Comments
Танд гэж хэлэхэд нөхөртэйгөө сайн ярилц. Уугаагүй шоудаагүй гэртээ эрт ирсэн орой нь сайхан ширээ засаж байгаад ярилцаад үз. Хосуудын амьдралд 3 удаа бие биенээсээ сэтгэл нь хөрөх тохиолдол тулгардаг гэж Гэр бүл судлаачид үздэг юм. Эхнийх нь үерхээд 2-4 жил болсоны дараа, удаах нь гэр бүл болоод 1-2 хүүхэдтэй болсоны дараа, сүүлийнх нь өтөл насанд буюу 50-60 насад хайр сэтгэл нь хөрдөг юм. Таных бол хоёр дахь нь буюу гэр бүл болоод 1-2 хүүхэдтэй болсоны дараа үеийн хөрөлт дээрээ явж байна гэсэн үг. Та мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Бид машин эвдэрвэл, ТВ эвдэрвэл, хөргөгч эвдэрвэл мэргэжлийн засварчин дээр нь очдог шиг. Гэр бүлийнхээ харилцаа эвдэрсэн энэ үед мэргэжлийн хүн дээр нь очих хэрэгтэй юм шүү. Та Улаанбаатар ИХ сургуулийн Гэр бүл судлалын тэнхим /88080820-Оюу-Эрдэнэ багш/ юм уу Гэр бүлийн радиогийн Хайрын төсөл нэвтрүүлгийн хамт олонд /99094178-Бямбатогтох/ хандаарай. Тэд таны гэр бүлд туслах болно. Амжилт хүсье. Салъя гээд хаалгаа саваад гарах бол хамгийн амархан. Харин эвлэрэх уучлах нийлэх ойлголцох бол туйлаас адармаатай хэцүү. Амархан замыг сонгож амьдрах хүнийг мохооно, бартаатай замыг туулж нурж, сурч амьдрах нь хүнийг ирлэдэг юм шүү. Гэхдээ хэрэлдэж зодолдоод муудалцсан найзууд эргээд эвлэрэхдээ бие биенийгээ илүү сайн ойлгодог шиг та хоёр ч бас тэгнэ гэж би найдаж байна.
Оронд тавиад зөвлөсөн юм шүү
Яахав дээ би чамд нэг арга заагаад өгье. Нөхрөө гэв гэнэт хардахаа боиод 2 3 удаа тэгээл дураар нь явуулчих. Дараа нь нөхөр чинь анзаарангуут бага зэрэг өөр хүнтэй болсон юмшиг жүжиг тоглоорой анзаарагдах төдий шүү. Хэтрүүлчихвэл салах сарнихдаа тулна гэдгийг анхаараарай. Тэгээд нөхөр чинь яахыг сайн ажиглаарай чамд хайртай сайн бол өөрийгөө засна биз. Бүр эсрэгээрээ хардаад уурлаад бөөн юм болвол тэр дээр нь дөрөөлөөд салдаа муу малаас л гэж зөвлөе. Дашрамд хэлэхэд би эрэгтэй шүү өөрийгөө нөхрийн чинь орон
Zugeer l tanai nuhur chin geriin ezen yamar baih yostoin uureg hariutslagaa bugdii ni martsan esvel meddeggui hun bna.
та бүгдийн сэтгэгдэлд үнэхээр баярлалаа. олон дүгнэлт хийж суунаа. надад үнэхээр асуудал байна. сүүлийн үед би өөрийгөө ч барьж дийлэхээ байж байна. харин анх би ийм байгаагүй. ийм ааштай муухай хүүхэн болно ч гэж бодоогүй. сайхан ханьтай болж эр хүн болсондоо баярлаж амьдрах хүртэл нь хайрлана бахархана, эрхлүүлнэ халамжилна гэж боддог байсан. түүгээрээ амьдарч ирсэн. 2 жилийн өмнөөс нөхөр маань найзуудаа өмөөрч намайг доромжилдог болсон үед тэвчиж өөрөөсөө алдаа хайдаг байсан бол одоо би яахаараа заавал ингэж ноомой байх хэрэгтэй юм бэ гээд зөрөөд дайрдаг болсон. энэндээ хямраад өөрийгөө сэтгэл зүйчид хүртэл хандаж байна. гэхдээ сэтгэл зүйч ч, нөхөр маань ч асуудлыг шийдэхэд тусалж чаддаггүй. тэгээд ямар сайндаа та бүхнээс зөвлөгөө хүссэн юмаа. одоогоор бид ярилцаж шийдэж хичээж байна. нөхрүүдэд хандаж нэг юм хүсэхэд гэртээ хүүхдээ торниулаад, ар амьдралаа авч явж байгаа эхнэрүүдээ хайрлаж, хааяа ч болтугай чи минь хөөрхөн шүү гэж урамшуулж, хааяа ч болтугай хайр элбэрэлээ үзүүлж байгаарай. цэцэг услахгүй бол үхдэг, эмэгтэй хүн хайрлахгүй бол над шиг шулам болдын байна шүү гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна. баярлалаа чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн бүх хүмүүст.
Ali ali n aldaa dutagdlaa zasah heregtei ulsuud bn
Unuuh n hundlel huleeh chadamjaa ysguj baralgui aldaj yavaam shig bn gehdee ehner ch bas hetsuu l davaa shig bn shw iim ehnertei er hun udaan tesq bhoo
shal balai yum ,
getel teneg banzal darvalzsan huhnuded n danda uhantai sain nuhrud zayah ymda
Chi ooroo naad haraasaa bolj nohoroo gomdooj zalhaasan bnshdee. ta 2 hairt durtai bold suusan ym bga bizdee tgd nohortoo itgeed bogsnii heruul hj bhaar oortoo anhaaral tawiahgui ysii hezee hoinon amaa barij ern manai Huuhenuud bogsnii heruul bainga hiine tgd nogodoh ni zalhaad aajim aajimaar tebcheer ni aldagdaj gar hurch arhi uuj tamhi tataj zabaarah ni ehelj bga shdee hatan uhaan gargaad oortoo anhaaral tawiad nohortoo halamj tawiad ireheer naaduul chin hailj ursaj hamag ymaa bariad guine ydaj heruultei bhaar ajil hiih amidarah sonirholgui bolchdii tgd nogoo arhiruugaa guinshdee. sn bod sn yrilts
HEHE gsn nertei golog mine alna shu!!! Hel amaa bodooroi gichii min. Gonshigoh shaltgaan ni er hunii nowshii zan. Hudlaa uger huurch nairch awchaad huhdig n saihan osgood bhad dawarsan golognuud uhej daldraasai. Im bhad emegteichuud mine gadaad huntei amidrawal bi law uurlahgui. Er huni l archaguinh. Nusgainuud
NzaA uuchlaarai gehdee l chi arai dendnee araas ni utastdag ch geh shig hunii hajuud chirj guldachdag ch geh shig chi er hiniig tegej bolohgui ee unendee nzaa ugasa bugd chinii buruu chi jaahan ger buliin harilrsaanii talaar nom unshval yasiin ulaanbaatar deed surguuliin ger bul sudlaliin tenkhem gej baidiishd tend ochoo
Gehdee hamgiin gol ni chi naad haritsaagaa bi huuhediig ni gargasan geed arail denduu davarch haritsaad bgaam bishuu chi ch bas 5 jiliin umnu nuhurteiguu yaj haritsdag baisam bol doo ankhnaasaa iim shulam bniig chini medsen bol yu gej suuhuu dee ТЭГЭЭД БАЙНАА НӨХӨРТӨӨ БУРУУГАА ЧИХЭЭД БАЙЛГҮЙ ӨӨРӨӨСӨӨ ХАЙ ХАМГИЙН ИХ БУРУУТАН БОЛ ЧИ БАЙНА ШҮҮ ЭР ХҮНИЙГ ХҮНДЭЛЖ СУР… ЭЭЖ ЧИНЬ ААВИЙГ ОЛНЫ ДУНД ГУЛДЧААД ЧИРЭЭД Л ТҮЛХЭЭД Л БАЙВАЛ ЯМАР БАЙХ УУ ЭСВЭЛ.ҮРГЭЛЖ ТЭГДЭГ ЮМ УУ
zund orhio,chi uuruu bitgii ygelj yansh,gereese huuhgyi yuu,nemj hyyhed gargav zasrahgyi l yum bna,
nohroo oilgoh geed uzeech dandaa l davarlaa gej yanz yanz bolj bhiin ene huuhnuud ail geriin ezen hund hundlel mash chuhal bdiin chi yadaj l mornoos ni deesh gar hurhee boli uurlahad ni argad ehriil huuhed shig bootsiil (haayaa) arga barilaa oorchil busgui mini zangidsan garnii oodoos zangidsan gar gargaval zorchil hezee ch sainaar duusahgui emegtei hund bdag geed bsan ter myandsan uhaanaa ashigla dandaa heruul uruul hardalt serdeltend anhaaral handuulj bhaar amjilt husie
za daa sonin l zaluu bn bi nuhurteigoo 12 jil hamt amidarch bn 2 huuhed gargasan ene hugatsaand gaduur showuudaj honoj bsniig sanahgui bn muuhai ugeer helj bga bol er l ooriinh n aash n humuujil n ter bh. er n emegteichuud yaadad doromjlol , ger buliin huchirhiileliig tewchij nuuj yawah estoi gej ooriinhooroo amidar. archaagui nuhriin hereg bhgui
Iim amarhan salna ch gej yu baihav. Er em bololtsoj ur huuhedtei bolson bol ene baitugaig tuulah setgeliin tenheetei baih heregtei. Amidralaa avch yavah chadaltai sergelen chini sain hereg. Gehdee chinii aldaa end ch baigaa yum biluu. Er hund uureh yostoi achaag ni uuruulj bai huuhnuud mini. Urduur ni orj asuudliig bolgoloo geed er hunii oorooroo baharhah baharhal, itgeliig ugui hiij, buhimduu negen bolgoj huvirgadag. Bas chi naiz nohod ajliin hamt olniih ni derged tiim hundetgelgui doromjilj haritsaj baina gedeg chini hamgiin tom aldaa. Oortoo dugnelt hiigeed nohriigoo anh baisan shigeer tosoolj hundelj harits. Bas hariutslagaa ooriin nuruunaas nohriihoo nuruund shiljuul. Yaj hiihed ni gol anhaarlaa handuulalguigeer, etsiin ur dung chuhalchil. Aldaa gargah ni oilgomjtoi, ter burt ni zagnaj zemleed bailgui demjij uramshuulaarai. Ayndaa chinii anhnii hairlaj durlaj baisan zaluu ergeed bolno. Jaahan tevcheer, uran uhaan, eyldeg aali aashaa ashigla daa busgui mini. Amjilt husiye.
Ehner hun , eh hun amidraliin tuluu zutgeh tusam er nuhruudiih ni eliirch balairah ni ihseh yuma yachihsan horvoo ve … eh hun iimerhuu daramtnaas bolj suuldee uuriiguu yu bolood bgaag medehee bj aash zan ni evderch ter nuhurshuu yuma avch bolohgui haychij bolohgui margaashdaa itgeed l duusah yum da.
Heseg salj chamgvi amidrah yamar hetsvvg medrvlehgvi yu, ingeed l hashraahgvi yavaad bwal davraad svvldee bainga gar hvrdeg bolnodoo. Tanai nuhur davarch boloh bvh argaar davarsan bn,arhi uuna. Agsan tavina, araar tavina. Gar hvrne, mungu uguhgvi, yund naidaj araas n charguutsaldaad bgn, oilgoj uhaarch hamraaraa gazar shaatal n salj hashraa!
nuhurteiguu suugaad 2 jil bolj bna. sard10 deesh honog uuna. amidrald yamarch nemergui. hool unaa tamhinii mungu deer n huvtsas hunariig n avch ugnu. zarim ued setgeleer unahiimaa. iim ch huntei suuchih gejdee gj. gol n ih zuulhun uusan uedee shuud l unataad ugnu . ter zuulhun zan n l nadad taalagddag. bi ene huniig yaj arhinaas gargaj avah ve
Ядаргаатай юмыг хаячаач цааш нь. Битгий тоо. Санхүүгийн хувьд хараат биш юм бол өөртөө наа. Гоо сайханд ор, усанд сэл сэтгэл санаа шал өөр болно
ene hehe gedeg nohor yasan sonin gar ve.helj yarij bgaa ni naad zahiin soel baihgui namaig com-n araas hen olj chaddag gesen yum baidaltai olon yum yarih yum. Naad hun chini oort tohioldson zovlongoo l yarij bna. chamair doromjluulah yum hiigeegui baih shuu naad hun chini adaar aashtai novsh mini.
Hehe er umu em umu er bol zaxidlin ezni nuhur shig erguu durak l bgaldaa teged uuriguu umuurch ingej hutsaj bgaan. Hunig ingej heled chamd iim amidral irne de huniig tavlaxaar horvoo uurt ni amsuuldag ni hatuu unen. Odoo salaxaas uur zam alga. Naadax chn ulam l novshiin b.o etchuud ugiin 3-5jild buh id shidee uzuulne de. Manai hun bas iim bn bi yag cham shig ih utasdaj huutsulddug bj bilee. Suuldee yana iine yadargaa duraara yavag gd orhison. Odoo teged baxi baidgara uugad l yabj bna bi ch salna gsn bodoltoi heveere
Ene hehe genuu neleen mulguu nuhur yuma da ene busgui heneesch guihgui ger oron ur huhde avaad yavchdag geed baigaan bishuu esvel chi ene erguu nuhur shig ni bas 1 balai gar bga biz
emegtei hvnii zowlon neg yumda
MONGOLIIN HUUHNUUD YAHAAARAA BAINGA IIM BNA TIIM BAINA GEJ GONSHIGNOJ, NUS NULIMSTAIGAA HOLILDOJ BI ZOVJ BAINA GEDEG BAINA AA. HEN CHAMAIG GERTEE SUUGAAD HUUHDUUDEE HARDG GERIIN AVGAI BOL GESEN YUM. CHI UURTUU ARCHAATAI BSN BOL NUHUR CHIN CHAMAIG INGJ DORD UZEHGUI BAIH BAISAN YUM. ODO YAY GEHEV ENE AMIDRALARAA AMIDRAAD HUUHDUUDEE L IIM AMIDRALAAR AMIDRUULAHGUI BHIIG HICHEE AVGAI MIN
Хардахаа больчих, араас нь чаргууцалдаж гүйхээ больчих. Хаалга таглаж зогсохоо бас больчих. Тэрийн оронд өөртөө анхаарал тавиад, ажил төрөлд орохыг бод. Залуу гэр бүлүүд ийм хүнд үеийг туулдаг нь жам. Та хоёр ч гэсэн ийм л хүнд үеийг туулж байна. Хоорондоо сайн ярилцал даа. Ямар нэгэн өдөөн хатгалгаагүй, ямар нэгэн хэрүүл хийх нөхцөлгүйгээр зүгээр л хоорондоо ярилц. Сайхан үедүүдээ эргэж сана, дурс, хөгжилд, одоо байфгаадаа дүгнэлт хий. Хүн хэлээрээ мал хөлөөрөө.
uguidee. chi nuhuruu davraaj baigaan. er n bol mash saihan uhaalag nuhurtei huuhnuud ihevchlen teneg bdagiimshde. ene bol amidraliin huuli yum shig bgaan