Яаж мартагдах вэ?

184912026

Удахгүй ирэх шинэ жилийн мэндийг хүргэе.

Хайр сэтгэлийн тал дээр шийдэж чадахгүй байгаа зүйл дээр зөвлөгөө авах гэсэн юм л даа. Одоогоос жилийн өмнө ганцаараа уйтгарлаад явж байх үедээ нэг бандитай танилцсан юм. Ганцаардсан үедээ сэтгэлээ онгойтол ярилцаж сайхан танилцсан. Түүнээс хойш нилээд их мсж, фб зэргээр харилцдаг, хааяа уулздаг байсан. Надад олон л эрэгтэй сайн найзууд байдаг ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найз байж болно гэдэгт итгэдэг.

Гэтэл энэ удаа түүнийг надад сайн болоод байгааг мэдэрсэн. Удалгүй тэр өөрөө ч хэлсэн. Тэр үед нь би найзууд хэвээрээ л байя гэсэн. Хэд хоногийн дараа тэр надад манай орцны дээвэр дээр байна гараад ир гэхээр нь гайхаад очтол байж байсан. 9 давхараас айгаад л гайхаад л орчныг хараад байж байтал тэр 2-лаа үерхье гэхээр нь би өмнө хэлснийгээ хэлээд хэрэв чамд хэцүү бол хэсэг холбоогүй байя гэтэл надгүйгээр амьдарч чадахгүй болсноо ойлголоо гээд дээврийн ирмэг дээр очоод намайг зөвшөөрөхгүй бол үсэрлээ л гэсэн. Айж балмагдсандаа би: Би ч бас чамд сайн үерхье гээд л уйлсан.

Тэр үеэс хойш үерхсэн үерхээгүй 2-н дундуур нэг л жонхуурсан л юм болоод байна. Би үгээр ойлгуулах гэж оролддог ч тэр надгүйгээр байж чадахгүй амьдралд хоргодох юм байхгүй л гэдэг. Яахаа ч мэдэхгүй үргэлжлүүлээд л яваад байна. Уг нь муу хүн биш ээ сайн залуу.  Даанч дурлалдаа сохроно л гэдэг нь энэ байх. Надаас болоод нэг л өөртөө итгэлгүй гонсойсон хүн болон хувирч байгааг нь харах надад хэцүү бас харамсалтай байна. Уул нь надтай учрахаас өмнө их л мөрөөдөлтэй цоглог хүн байсан одоо боддог зүйл нь л би бодол, ирээдүйн мөрөөдөл бүхэнд нь би ороод байгаа нь намайг улам яах ёстойгоо мэдэхгүй болгож байна.

Гэхдээ би шийдвэрээ гаргасан. Одоо оройтсон байж магад ч энэ бүхнийг хурдхан дуусгах хэрэгтэй. Бид хамт байгаад би л лав жаргахгүй байх. Түүнийг бодож байна гээд хэн хэнийгээ улам л хэцүү байдалд оруулчих шиг боллоо.

За миний асуух асуулт бол би хэрхэн өөрийгөө түүнд мартуулах вэ? Хэн хэнийгээ зовоохгүй холбоогоо тасалж түүнд намайг мартуулах ямар арга байгаа бол?

Баярлалаа.

13 Comments

  1. a says:

    Yooh reketletsen yum be yaasan. Setgel medreliin uvchin. Iimerhuu humuusiig saihan hayj baij bodit amidraliig medruulj baij humuujuulne. Evteihen sal.

  2. hen negen says:

    Zaluuchuud danda l ingej bdgshd mnai nz zaluu ch gsen ingej l bsan(ghde odoo salsn)hudlaa shaltg bdgiin bi ch bs chm shig uruwdud l uuriig ni bdod l ywad bdg bsn svvld ni l bvgdiig ni oilgson

  3. MglausCom says:

    Uhchuul chamd l sain yum bishw kk bi ch bas zailuulah gej olon ch jil sariig eleesendee oncgui hun gedgee medruuleh gej suuldee ooroo onoohdoo unemshihee l shahsan dag. Oshiglood hoochihod arilaad ugchq unen yadargaatai noiton hamuunuud uhnee l neg bhgui

  4. йыөб says:

    хайр гэдэг чи л жаргалтай байвал гэдэг угтвар авдаг, наад нөхөр чинь би л жаргалтай байвал гэдэг угтвар аваад байна. Үхвэл үхнэ л биз

  5. Tessy says:

    Vhlee shvv gj helseniig sonsoj bsnaas vhsen bnshd gj sonsoj bgaagvin bn kk

  6. Nono says:

    Ontsgui l zaluu bn da, asuudliig shiidej bui helnee ni ih bolhi yum, jinhene erchuud tegdeggui yum.

  7. Amy says:

     Uhdeggui yumaa barag eregtei hun bolgon hayagdahaaraa tegdiin. Tgd uhseniig n l lav bi olj haraagui. Eregtei hund emegtei n salna geheer bur yah uchraa olohgui ulam tenegtej durgui hurgedeg gsn. Ternii l neg bur manai eej aaviin ued tgdg bsn gsn.

  8. Naran says:

    Үсэрч чадахгүй ээ тэр чинь. аминдаа хайргүй хүн хүнийгяаж хайрлахав дээ. 

  9. zuzu says:

    snu bi bas cham shig iim bdald orj l bsan yumaaa.amia horlono gd chaddaggui yumaa.vnexer salmaar bval aajim aajmaar uuriiguu martuul.uuriinhuu muu taliig l haruul.zohioj ch bolno shdee.bi neg nzaaraa zaalgasan yumaa turshaad vzeerei.tsug hool idexdee xamraa ux.xajuud n biyee maij.ene gutal chiig tataad shivertvvleed bh yum gj hel.uu bas hool hj surax gj zovj bnaa gex metchilen uuriiguu xachin amitan bolgoj yari.chi gexdee vnexeer l salmaar bga bol shvv de.tgd l naadax chin jinhneese xairlaad bnu vgvi yu gdg n medegdene.tgsen ch xairlasaar bval chi tvvntei bhdaa jargaltai bn gdgte itge.emegtei hvn chin dasch durladag yum da nz mine.magadgui chi uuruu ch medelgui sn boson bj bolno,ter chamruu yarihgui bol utsaa shirtej exelne.geriinhee haalgiig chagnana bid chin bardam bolohooroo tm zuilee anzaardaggui bhgui y.minii argiig xeregleed vzeerei.tgd daraa n yu bolsnoo vldeegeerei.za amjilt

  10. batdorj249@yahoo.com says:

    жаргал даахгүйн зовлон. өрөвдүүлж хайрлуулах гэсэн 2 хүний харилцаа юм уу даа. бүтэлтэй болохгүй бол зүгээр л таг алга болдог арга бас байна аа байна

  11. nn says:

    setgetsiin yumtai nohor uu. naadhaasaa bushuuhan zugataa. 

  12. ttttttt says:

    Tiim l hairtai ym bol hairtai hvniihee az jargaliin tuluu gj bodood zver l ywuul gj hel uneher hairtaiin bol tsaa jin huwia hicheej chamg dergedee bailgah gj tegtlee zvtgehgvi bh uuriig n huwia hicheej bgaag n ch heleh estoi shvv

  13. HEHE says:

    Naadah chn shal hudlaa chamta uyerhej ashiglah zorilgoor amia horlono gej hudlaa chamd helsen hereg. Yag l gantshan durlalaas bolj amiaa horlooch. Nadhdaa uhnuu baina uu chini hereg , bi amidrlaa bodmoor baina geed shuud sal. Nadh chin chamiag jargaahgui harinch zovooj ashiglaj hariugaa vana. Tim bolhoor yuch bologui bg dere shuudhan sal. Iim zuil deer bitgii uruvch zan gargaj bai okey . Chi l etsin etsest hohirno shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.