Сайн байна уу? Танай сайт их таалагддаг. Байнга л шахуу орж шинэ захиа болгоныг уншиж байна. Бидний амьдрал яасан ч хэцүү болсым дээ. Дандаа л салсан зодуулсан хүчиндүүлсэн гээд хүнээ байсан захидлууд их байх юм. Би ч бас өөрөө гэр бүлээсээ салсан эвдэрхий хүн болчоод л явж байна. Одоо 29 настай эхнэрээсээ салаад жил хагас болж байх шив дээ.
Уг нь бусдын л адил сайхан амьдарна, ханийгаа хайрлана гэсэн гэгээн мөрөөдөлтэй хүн байлаа. 24-тэй эхнэртэйгээ сууж хөөрхөн хүүтэй боллоо. Мэдэээж залуу хүмүүс хойно 2 талынхаараа амьдарна. Амьдрал санаснаар болдог бол өөрийн гэсэн байр аваад тусдаа амьдарч баймаар. Даанч эхнэрт олигтой ажил олдохгүй бага цалинтай, миний цалин ч бага амьдралдаа таараад дуусдаг, 2 талын гэрийнхэн бид 2-т тусалчих боломжгүй байсаар л байна.
Эхнэр тусдаа гармаар байна гээд үглэнэ. Би боломжоороо ахынхаа гэрийг гуйгаад зундаа хашаанд зусдаг байлаа. Өвөл байр түрээслээд хоол ундаа аваад л мөнгө дуусдаг. Өөртөө ганц оймс ч авч чадахгүй хуучин юмнуудаараа болгоод л байдаг байлаа. Манай хүн цалингаараа өөртөө хувцас хунар, гоо сайханы юмаа авна. Би авч өгч чадахгүй байгаа юм чинь өөрийнхөө мөнгөө өөртөө л зарцуулсан нь зөв гэж боддог байв.
Ингээд амьдраад байсан чинь би гэдэг хүн нооройсон юм, арчаагүй юм гэж эхнэртээ дуудагдаж эхэлдэг юм байна. би өөрийн орлогоо 100 хувь л амьдралдаа зарцуулаад, юугаа ч хурааж чадах юм. Яагаад гэвэл хүү тэр 2-гоо аль чадахаараа л тэжээхийг хичээж байв. Би амьдралд хайртай байлаа. Хамтдаа зовж босгосон амьдрал цаашдаа бат тогтоно гэж боддог хүн. Гэтэл манай хүн амьдралдаа туслахгүй байж алтан загасны эмгэн шиг аашилаад байдаг болсон. Намайг манай найзууд эхнэрийн найзууд таньдаг бүх л хүмүүс гэр бүлдээ халамжтай сайн залуу гэдэг байсан. Ганцхан эхнэр маань л голно. Түүнийгээ гомдоочихгүй юмсан, алдчихгүй юмсан гэж амьдрахдаа шоудсангүй, авгай хүүхэнтэй орооцолдсонгүй, би одоо ч архи пиво уудаггүй. Хүүгээ хүн шиг хүний хүүхэд шиг байлгахын тулд хөөцөлдөж байгаад гайгүй цэцэрлэгт өгнө. Хэрэгтэй гэснийг нь авч өгнө.
Ингээд амьдралын нэг дампуурлын үе ирж би бага цалинтай ажлаасаа гарч, гайгүй цалин өгнө гээд амлаад ятгаад байсан хуурай ахынхаа компанид орлоо. Ажил ихтэй, амлсан цалингаа өгөхгүй байгаад байхаар нь өөр ажилд орлоо. Тэнд бүх юмыг тэгээс нь эхлсэн болохоор маш бага цалинтай 6 сар ажиллах боллоо. Энэ үед түрээсийн байраа алдлаа. Халаасандаа 1 ч төг-гүй боллоо. Эхнэр мөнгө өгөхөөрөө 1000, 5000 гэсэн мөнгө хааяа өгнө. Гурайтаж байхад ганц найз маань л туслана. Утсны төлбөр хийнэ, халаасны мөнгө өгнө. Эр хүн туг ч барьна тугал ч хариулна гэдэг энэ байхдаа гэж бодогдож байлаа.
Гэхдээ би ээж аав хадмуудаасаа тусламж авахыг хүссэнгүй. Хадмындаа нүүж очлоо. Эхнэр ч намайг хүн гэхээ больсондоо. Ойртуулахаа ч байсан. Арчаагүй амьтан, хүний нөхрүүдийг хар, өөрийгөө хар гээд л байнга л үглэнэ. Тэр боломжтой айлын хүүхдүүд тэгдийн байгааз өөрсдөө л хичээе л даа гэхээр чи мөнгө хураасан юмуу хаана байгаан гээд л дуугүй болгоно. Уг нь бүгдийг тэр 2 тоо зарцуулсан юмсан. Сэтгэл санаагаар тэгэхэд унаж байлаа. Хамтдаа байсан сайхан дурсамжуудаа бодон сайхан үедээ бодлоороо аялаж байгаад бодит амьдралдаа ирнэ. Тамхи татдаггүй байсан хүн тамхинд орлоо. Тамхи татаж байгаад баригдаад эхнэр бөөн уур болоод хамаг юмыг минь өөдөөс шидээд би гэдэг хүн хөөгдсөндөө.
Хүмүүсийн захидлыг уншиж байхад арай л там шиг амьдралыг тэсэж байгаа мянга мянган эмэгтэйчүүд байхад яагаад миний хань намайг ойлгоод, намайг улам хурцлаад байж болоогүй юм бэ? Миний алдаа зөвхөн ядуу гэж үү?
Түүнийгээ тайвшираад намайг уучилах байх, хүрээд ир гэх болов уу гэж зөндөө харлаа. Нэг ч ярьсангүй, залгасангүй. Баярын өдрүүдээр хүү эхнэр 2-тоо байгаа бүх мөнгөөрөө бэлэг авч өгөөд явуулдаг. Хүүтэйгээ түүнийг байхгүй хойгуур нь уулздаг. Надад маш их хайртай. Ээж аав дээрээ 7 хоногийн сүүлээр хүүгээ авч очино. Энэ хооронд өөрийгөө ганцаардуулахгүй шаналгахгүйн тулд зөвхөн ажилдаа улаарлаа. Тэгсний хүчинд удирдах албанд очлоо, шилдэг ажилтан боллоо, гайгүй ч цалинтай боллоо.
Энэ нийгэмд гэр бүл салалт дандаа эрчүүдээс болоод байгаа. Эхнэрээ зоддог, харддаг, хүчирхийлдэг, араар нь тавьдаг, харин надад энэ бүгдийн аль нь ч байхгүй болохоор өөрийгөө сайн хүн байж дээ гэж боддын.
Түүнтэйгээ эвлэрэх гэж үзсэн, уучилалт гуйсан. харин тэр маань хэдийнэ надаас хөндийрсөн байлаа даа. Өөрөө ч надад хайргүй болсон гэж хэлсэн. Одоо чи минь өөрийнхөө жаргалыг олдоо. Би чамд саад болохгүй.
Ганцхан хүүгээ л гэж амьдрахаас даа. Ганцаардаж байна…
Одоо би түүний өмнө өөрийн гэсэн бүх юмтай болоод бардам алхана гэдгээ мэдэрч байна. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хорвоо шүү дээ. Одоо бол ээж аав дээрээ очихыг хүсэхгүй байгаа. Гавъяа байгуулсан юм шиг очиж гай болоод яахав. Ажил дээрээ л амьдарч байна даа. Хэн нэгнийг тэврээд эсвэл тэврүүлээд орон дээр унтах юмсан. Гэхдээ одоо сандал дээрээ унтахаас өөр сонголт алга даа.
За баахан учир нь олдохгүй юм бичсэн байж магадгүй. Дотроо хадгалаж байхаар бусадтай хуваалцаж зөвөлгөө сонсмоор санагдсан юм.
Харааж ерөөх бол амархан шүү, надад хэрэг болох зөвөлгөө л хэрэгтэй байна.
61 Comments
bi emegtei odoo23tai neg huuhedtei nuhurtei minii nuhur yag chamtai adilhan buh zuilee huuhed bid 2t zartsuuldag shoudaj uuj idsen tohioldol baragtaa bol bhgui uudaggui ajildaa sain minii ugend dandaa ordog ih zuulun hun bi l harin ih uurtai turgen zantai sandruu tegeed haaya uuralhaaraa muu haniigaa bhgui boltol ni uuralj zagnana er ni bol ih shiruun zantai gehdee er nuhurtuu hairtai gehdee minii ene muu zangiin esreg minii hani neg tagtigtai duugui bj bgaad genthen l neg udur minii gargasann buduuleg zangiin tuhai chuham tuhalj suuj bgaad shuumjlenedee neg burchlen gol ni ogt uurlalgui helne tegeed minii gargasan zabgaas bolj yu yu bolson yamar muugaar nuluulj bna geel baaahan lekts unnshina erunhiiduuu bol er nuhur maani ih zuulun bolhoor bi haaya davardag ene unenshuu harin daraa ni nuhurtuu shuumjluulsnii daraa bi uuriin dutagdaltai shuud uur tuldag uchir hichneen uurlaj bsan ch margaash ni gehed l bi buuuj ugdug uur arga bhgui minii buruu gedeg ni oilgomjtoi bas namaig iim bdald oruulj chaddag tsoriin gants hun bolhoor bi aldahiig husehgui
hehe er hun zuulun bj bolno gehdee unetei bh heregtei
Хүн амьдрах гээд зүтгээд байхад тэнэг хүүхэн байна даа .Яамд анхнаасаа хайргүй байсан юм биш үү . Миний дүү сэтгэлээ татаж ав . Зөндөө сайхан амьдрах хүүхнүүд байгаа . Хэдэн жилийн дараа чамаас салсандаа харамсана аа харж байгаарай .Чи сайхан амьдарна .
Yun surtei avgai ve hairgui l yum bnshd bi lav hairtai hune heze ch mongo togrogr dugnehguui setgeleer l dugnene.. gehdee amidrl gdg mongon deer togtdg gj bsn unen bhaa
sain uu zaluu mini manai amidaltai tustei yumaa ene bvhniig tsag hugtsaa l oorchilch chaddag yumdaa zaluu mini heden jiliin daraa haraad oorooroo bahrahaar amidraarai amjilt hvsie daa
zahidlin ezen mash sain zaluu.gehdee dutagdal bna.denduu arichagui.aytahan huwtsas awch ums tsewerhen.nz nuhudtei bol gants neg piwo uu.mungu bitii ter balaa awgaid ug hadgalj bgad huwiaraa yum hii.arai denduu arichagui.sandal deer untad gaigui uruu hulsul huntei hamtarj hulsulj bolno.denduu dojogui zaluchudad huuhnuud durgui baidin.uuriiguu udnu tat ehled huheh shuhantai tanilts sai huhnuud zunduu bgaa.ymarch ajil hij bolno hun gol urdu arichatai bai goy nom unsh.end bolowsrol ogt hamagui..za amjilt zaluu mini.
баярлалаа залуусаа
Зүгээрдээ залуу минь ийм асуудал үзсэн эрчүүд олон шүү би ч гэсэн анхны эхнэртээ хаягдаж байлаа бурхан минь тухайн үедээ олонд алдартай од хүүхэн байсан хэхэ Найз нараа гайхуулна тийм ч баян залуутай суулаа ийм баян эртэй явдаг гээд л хэхэ би нас бага байсан яаж тэр том бизнесменүүдэд нь хүрэх вэ жолдож байлаа тэгээд л хаягдсандаа хөөрхий одоо их харамсдаг гэжуугаа найз нар нь ч надад хэлдэг саяхан өөрөө ярьж байналээ хэхэ би бол салсандаа баярладаг Одоо надад сайхан эхнэр 2 сайхан хүү байна хүүхдүүдээ хамгийн үнэиэй сургуульд сургаж байна ажил төрөл минь маш сайн байгаа хуучинтайгаа харьцуулбал үнэхээр амьдрал дээшилсэн 6 компани байна бүгд хөл дээрээ тогтсон жил болгон 2 удаа гэр бүлээрээ 3-4 орон руу явж аялдаг хангалттай сайхан амьдарч байна Хүн хичээхэд дохноо сайжрана Залуу минь чи чадна ТОМ зорилго тавиад зүтгэ харин ч чи үүнийгээ давуу тал болгож өөрийгөө ирлэ тэгэхгүй бол хүн хэдэн цаасны цалин аваад тэрийгээ эхнэртээ өгөөд л ажил хийсэн нэртэй арчаагүй гар ч болох байсан юм билүү хэн мэдлээ одоо чи шал өөрөөр үзнэ амжилт ч олно найдвартай. Болохгүй бол ийшээ хандаарай туслаж болно шүү jzay4432gmail.com
“Тунгалаг тамир” киног үзээрэй. Итгэлт баяны үгэнд чиний асуудлын хариулт байгаа.
Bolovsrolgui hun haa ch yavahgui surguulida oligtoi surch baihgui yav da gej baishingiin bulan tolgoigooroo murgunu uu gej helj baisan bagsh alga uu, medleg bolovsrolgui bol yaj tsalin saitai ajil oldoh ve de? hulgai l hiihgui yum bol, huuhdiig bagaas ni nomtoi nuhurluul ee humuus mini ireeduide hiih gants hurungu oruulalt chini ter, tuunees avhc chadahgui bj hudal hulhi brand nertei hog barij bie bieteige baritsaj amidraad yahav de
Энэ хүүхнүүд ийм мулгуу шд. Комментчин хүүхнүүд хэрэг алгаа юу ч ойлгодоггүй тархийг нь өт идчихсэн юм шиг л байх юм. Эхнэр чинь одоо миний бодоход дахиж чинийх болохгүй байхаа. Гэхдээ юу ч гэсэн хүүхдээсээ битгий хөндийрөөрэй юмыг яаж мэдэхэв эхнэр чинь чамд хайртайгаа гэнэт ухаарч болох юм. Тэр үед нь чи бас иүүнд хайртай хэвэндээ байх нь уу бас хэцүү л юм
Zowlon jargalaa hamt tuulj cchadahku tm archaaku ehnereer yah yum be …
Bvsee changa bvsel ,, morio emeelleed dawhihad beld zaluu mini ongorsonruugee bitgii ongiij amidar, ireedui chini chinii omno gereltej bna tvvniig az jjargalaar dvvren bvtee bolomjgui zvil gej baihku..
Yag oor shig chini homhoi setgltei ehnertei , ehner ni ch yag iim shaltgaanaar hvvtei ni hayaad yawsan neg sain zaluug bi medne ter zaluud helmeer sanagdsan ch helj chadaaku yumaa oort chini helmeer sanagldaa..
chi ih uhaalag , zuv bodoltoi zaluu bn. amjilt husey. setgegdluudiig mash anhaaraltai unshij nyagtalsan bn shuu. good luck
Сайн байцгаана уу? юуны өмнө миний бичсэн захидалыг цаг гарган уншин үнэтэй зөвлөгөө өгсөн бүх хүмүүст шинэ оны мэнд дэвшүүлж байна.
Та бүхний сэтгэгдэлийг маш их догдолсон байдалтай уншлаа. Эхнээс нь авхуулаад дахин дахин уншлаа. Хөгжилтэй сампин энэ тэрээр алдаатай бичлээ гэсэн сэтгэгдэлийг уншаад хэцүү байгаа ч гэсэн сайхан инээлээ. Эхнэртэйгээ хэсэг хугацаанд уулзахгүй байж байгаад ярилцаад үз гэсэн зөвлөгөө байсан. Би энэ аргыг хэрэглэж үзсэн. Харамсалтай нь манай хүн намайг хүлээж аваагүй ээ. Хүүхэдээ уг нь өнчирүүлмээргүй л байна. Томчуудын асуудалаас болоод уг нь хүүхэд хэлмэгдэх эрх байхгүй. Өөр дээрээ авъя гэхээр хуулийн дагуу бол бага насны хүүхэд эх дээрээ байх ёстой юм билээ. Зарим хүмүүс гадаадад гарч ажилла гэсэн байна лээ. Гэхдээ эндээ багаасаа өдий хүрсэн ажилаа хаяаад явах сонирхол бол алга байна. Зарим эрчүүд хэт их халамжлаад, халамжилахаас цаашгүй амьтад байдаг, ийм эрчүүдэд дургүй гэсэн байсан. Бид та нарыгаа халамжлахгүй бол өөр яаах байсан юм бэ? Гэхдээ тэгэж их романтиклаад байсан юм бол байхгүй. Хамтдаа кино үзвэр сэтгэл санааг нь сайхан байлгах гээд үзүүлдэг, баяр ёслолоор нь бэлэг сэлт өгөөд л их ч биш бага ч биш баярлуулаад л явдаг байсан. Jjj гэсэн нэрнээс сонирхолтой зөвөлгөө өгсөнд баярлалаа. Өөртөө зорилго тавиад тэмдэглэл хөтөл гэснийг чинь бодож үзээд өнөөдөрөөс нэг жилийн хувийн амьдралын план гаргалаа. “гэр орон цэвэрлэж ариа тэрийгээ нөхрийн халамж гэдийн биш биз…..чи ажилдаа амжилттай бол тээл эхнэр чинь гэр орноо цэвэрлээл явна наад захын айлын охин хийчхээр зүйлийг нөхрийн халамж гэдэг бол тэнэг л бна” би гэр орон болон аяга тавагны асуудалд тэгэж их оролцоод байдаггүй. Байхгүй үед нь хоолоо хийгээд тавьчдаг. Гэр бохир бол чадахаараа цэвэрлээд л, үүнийгээ би чамайг халамжлаад энийг хийлээ, тэрийг хийлээ гэж явсангүй. Боловсролын тал дээр би дээд боловсролтой. 35 хүнтэй баг удирддаг. Азаар авъяас чадварыг минь удирдах шатны хүмүүс өндрөөр үнэлэж хонгилын үзүүрт гэрэл асаад байгаа байдалтай байна кк. Ном унш гэсэн байсан. Сардаа бол 2-3 ном бол заавал уншдаг. Гэхдээ нэмэгдүүлье. Нүүдэл суудал болоход 3 хайрцаг номнууд маань их ад болдог байсансан кк.
Мэдээж гэр бүлийн амьдралд хэрэлдэж муудалцах үе байлгүй л яаахав. Миний харамсаад байгаа зүйл ингэж хүүхдээ өнчирүүлэн байж салах шалтгаан бидэнд байлуу гэдэгт л гайхан харамсаад байгаа. Тэр хүний өнцгөөс өөрийгөө бодож үзлээ. Яаалт ч үгүй миний хэцүү байсан шилжилтийн үеийг л тэр минь тэссэнгүй юу л гэж. Хэрэвээ одоо хамт байсан бол 2 талаасаа нийлээд байрны лизингд орох бүрэн боломж одоо надад ирсэн байна шүү дээ. Мөнгө ч хадгалаад эхлэсэн. 1 сараас цалин ч хангалттай нэмэгдэнэ. Миний найз нар дунд хүйтэнд хөрч халуунд нь халж “0” ээс эхлэн хамтдаа аз жаргалтай туулж яваа хүмүүс нилээдгүй бий. Хамтдаа бүтээсэн амьдрал нь ямар сайхан болоод ирж байгаа нь нүдэн дээр илт. Тэдэндээ цагаанаар атаархах шиг.
Чононгоо гэдэг нэрээр сэтгэгдэл үлдээсэн бүсгүй таньд баярлалаа. Өөрийн хэцүү амьдралаа бичсэн байсан. Хүний амьдралыг таашгүй юм даа. Би өөрөө асуудалтай байгаа болохоор жоохон гаран гаран болоод таньд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Эрчүүд минь арай л болоод байгааг би бол хангалттай мэдэрч байгаа. Залгидаг улаан, унждаг улаан 2 оо захирч чадахаа байгаад мөнгөжөөд ирэхлээрээ хэн байсанаа мартдаг ийм л муухай болсон байна шүү дээ. Та тэр хүнээсээ миний бодлоор салсан нь зөв байхдаа. Хамт байлаа гээд халамжгүй бол там байх. Муу ч гэсэн эцэг нь юм чинь хүүхдүүдтэй нь уулзуулж байгаарай.
Германаас бичсэн сэтгэгдэлд баярлалаа. Энэ мөчөөс өөрийгөө таны зөвлөсөнөөр хайрланаа. Олон өөрчлөлтийн дундаас өөрийнхөөрөө би байж чадах байх.
“Нууц” гэдэг номыг 3 жилийн өмнө сонирхож уншин баримтат киног нь үзэж байсан. Тэр үед нээх сайн өөр дээрээ тусгаж байсангүй. Одоо тэрхүү номыг ширээний ном болгон амьдралын амтат нууц жор зохионоо кк.
Goog, egshig гээд сайхан сайхан зөвлөгөө сургамж хайрласан та бүхэндээ дахин баярлалаа.
Шинэ оноо амжилт бүтээлийн эхлэлтэй , халуун ам бүлээрээ сайхан угтаарай.
Энэ хооронд өөрийгөө ганцаардуулахгүй шаналгахгүйн тулд зөвхөн ажилдаа улаарлаа. Тэгсний хүчинд удирдах албанд очлоо, шилдэг ажилтан боллоо, гайгүй ч цалинтай боллоо………NAIRUULGA UTAGA SANAANII ZORCHIL……….Ажил дээрээ л амьдарч байна даа. Хэн нэгнийг тэврээд эсвэл тэврүүлээд орон дээр унтах юмсан. Гэхдээ одоо сандал дээрээ унтахаас өөр сонголт алга даа.
sain bnuu zaluu mini! Chinii bichsen zuiliig uchlaa. Yag l minii tuulsan zam, nadad toxioldson ungursun amidral mini nudend daxin xaragdlaa. Unexeer xetsuu l dee. Exner chin chamd xairgui ucchraas l tiim zan aash gargadag yum bilee. yaduu ch gesen setgel duuren saixn amidarch bgaa xosuud zunduu l bn. Bi ch mun exendee ix gaixdag bsa. tegsen ni minii duu exnertei bolood, beriigee xarj bxad minii ex exnerees shal uur, Chamtai l tsug bval ambaart ch yaaxav gesen setgexuitei bsan. odoo ch ter setgexuigeeree 2 duu mini mash saxn amidrach bgaa. Nadad yaagaad iim xuvi tavilan toxioldsiin bol gej xurtel xaayaxn boddog bsan shu. xamgiin xetsuu ni xuuxed mini l baga nasandaa eleg buten usxiin jargaliig uzexgui ni gedeg ni unexeer setgeliig zovodog l doo. Bi ch mun adil yag l chamd tulgarsan shig tiim l asuudluudaas bolood, bid 2 tiish bolson. Te ch uuriin zutgesneer sain saixn amidral ruugaa xoliin gadaadiig zoriod yavchixsan. Udii xer tendee l bgaa.
Ter yavdalaas xoish bi uurtuu mash ix zuiliig xiisen. gadaadad surguulid surch bn. ene jil tugsunu. uuriin jijigxen companytai bolson. Naddaa l tov xiigeed, aav eejiigee amraagaad bx xemjeenii mungu olchixood bdg. Minii udii xer temtsej temuulj yavaa ni tsag urgelj bi ter xunii door oroxgui, ataarxtal saixn amidarax yumsan gej xicheej yavaa. Negen tsagt mungugui xoosnoor ni duudaj, amidraliig mungu unguur tusuuldug xaranxui yertuntsiig ni xaramstal ni amidraxad tuund negiig bodogduulna bizee. Ugaas xedii xuuxed unexeer uruvdultei xedii ch, chi xuugee sain xun bolgoj usgux xeregtei. Ergej niilex bolomj baiv ch , ter xun chamaig uvchin zovlontoi xunii gar xarax tiim xetsuu ued mun l derged chin baij chadax uu gedeg asuult. Ugui l bolov uu daa. Chamaig oilgoj xurtsalj, neg xun shig amidrax tiim saixan xani taarnaa. Bi ch mun tiim l sain xuniig xaij l yavna.
Chamd amjilt xusye zaluu mini. Temtseed bai, tsemtseed bai. Tuunii door orj yer boloxgui, ataarxtal ni saixn amidar.
Hi, bi odoo 26tai nuhur maano41tei l dee. Bi tvvnteigee 3jiliin umnu taniltssan ym l daa, bi tvvniihee anhnii buguud svvliin ehner ni kkkk. Bi tvvndee mash ih hairtai, ter maani bayan bishee, hvmvvs l namaig hugshin hvntei suusan bolohoop mungund ni l bolson gj boddog. Yag vneng helehed vgvi ee. bid 2 herendee l huurhun amidardag. Hvnii l amidral ym bolohoor bid 2 hereldene , uraldana buun ym bolnoo bas kkk. Gehde bid 2 amarhan uchraa oldog. Ali ali ni buult hiideg. Haaya nuhriin maani ajil ni bas bolj bvtehgvi buun stresst opdog l doo gehdee yag ter ved ni bi haniigaa urmaar tetgej ulam hairladag, bi tuslaj chadahgvigees hoish yadaj uram uguud baij baiy l gj boddog. Yamarch ym bolson haniihaa tald battai zogsono gj boddog doo. Iim l baij ger bvlee avch vldej, ervvl amidral bii boloh ym shig sanagddag. Minii bodloor tanai ehner ih amia bodson l hvn ym bna daa. Minii bodloor chi mash sain hicheej zaaval hvn shig amidarch hen ch chamaig ahij deerelhej chadahaargvi tiim boloopoi.het nurshsan bol uuchlaarai
amidral 0-eec ehelj bgaa hun burt l tohiolddog zuil. berhsheel ugaas bdg6 davah setgeliin hatgui het ert heterhii saihniig moroodson ehner chn ch mal ym daa. Sain saihan yavj bgaa ulsiig haraadl haritsuulaad ataarhaad neheed l. tednii ihenh ni ta 2 iin davjc hadahgui bgaa eneheniig davaad tuulaad irsen bdg ym daa.uujuu bai taivan bai. bolovsrol muu uhaan udam muu uls cham shig setgeleeree yavaa amitniig oihgui dee, huuhed hoorhii
ter hair mair gedeggui yum bol anhnaasaa bayan huntei suugaad shahaj shaardaj er huniig emegtei hun bolgohgui bhiig husmeer bna
comment unshij bhad ter jjj.iin uuriih ni bolovsrol ch bas tiim sain bish bololtoi.zarim neg ni iim nuhurtei bolhiig husdeg harin zarim neg ni jjj shig mungu bileg selt gedeg.mungu bileg seltiin huvid buh emegteichuud tiim bdag.harin ted bayan huntei suuj chadaagui bol.hamt hudulj hurdan bosoh heregtei.bidnii hed ni yaduu bilee?niit zaluu ger buluudiin barag 80 huvi iim baidaltai bdag bh.bi ch bas iim bsan.az taar ch uhaantai ehnertei bsan bolhoor hamtdaa buh zuiliig bi bolgoson.mongol emegtei chuud 90 onoos hoish mongoliig bosogson gehed barag bolno.erchuud bosgoh ni uureg bsan,harin emegtei chuud ter ued olon ailiig chirsen dee.
Uneheer setgel horj hairgui bolson bol buh yum oroitson gsen ug. chamd hairgui huntei amidraad chi l zowno hun neg l oldson amidralda sain shan buhniig medreh l gj tordog. Tiimees chamd negent ingej handaj bga bol oortoo anhaaral tawij oortoo tsag zawa zartsuul ooroo oorigo hurtsal. Chi sain zalu bolohoor chamd sain busgui taarnaa. Harin huuge geh setgele bas hun chanara aldaj bolohgui. Zaluu hun aldsan aldaga dawtah ysgui. Amjilt.
Mongold ajil khiigeed saikhan amidardag xvn bkhgviee toriin alband orj avilga avakh esvel khulgai xiij xulkhidaj l saixan amidrana gadaadad gar naad ekhner xvvxdee mart yun nyaluun yum khayad yavsan ekhneriig xvvxedtei ni mart
iim avgai nariig yostoi hemhertel ni balbaj baih heregtei.. tegeed sal.. gancaaraa saihan aidrahagui yu…. yostoi davarcan avgai abina.
Jjj chi bologui bnaa tvvhigere bna
Bi chamaig davgui sain zalu gej bodlo er ni bol tun dajgui xm gesen zalutai sanal niilj bna shv
Sain baina uu? Zahidliin ezen! Ezen hicheevel zaya hicheene gedge ug bdag daa, ugeer dee neg heseg naad ehneree bas bodoh tsag bolomj olgood uuriinhuu tuluu zutgeed uz. Tsag hugatsaa oron zai gedeg bol alivaa zuiliig zohitsuulagch gol huchin zuils baidag. Deerh zarim humuusiin bichseniig harhad ene huniig denduu iheer doosh ni hiisen sanagdlaa. Nom unshij bolovsrol ezemsh gedeg chini ugaasaa mash olon taltai zuils, ene hunii amidralaas harahad ene huniig bi bolovsrolgui gej helehgui harin mash uguumur hun baina gej helmeer baina. Khun hairlah tusam teneguud davardag yumaa. avgai chini neg teneg ongiroo shalchigar tom tom bultersen har yumtai bolchihood tegj bgaa bh gej helbel unend nileen duhuj ochih bolov uu?
….
Medeej ene muchuus ehleed uurtuu tsag zav gargaj uuriiguu iluu hairlaad uz , heseg hugatsaanii daraa olon uurchlultiin dundaas ergeed naad hunee hureed irvel uuchlah eshee sain bodoh heregtei bh. Good luck!
Bi 30 hurtlee hongiliin uzuurt yamar ch gerelgui amidralaar amidarsan, yum neg ergeheeree itgemeergui amarhan ergedeg yum bna lee. Chi zuv ergelt ruugee ali ert orson bna, hun heveeree uldeh l hamgiin chuhal shuu
zarim humuus ih sonin huleej avah yumaa shuud mungutei mungugui geed l…..deerh jiji-iin bichsen taalagdlaa er hun ehneree ch halamjildag bas uurtuu davhar zorilogtoi bj surah heregtei…..chi ih sain zaluu bn amjilt…..sain hani oldoh bh…..az jargal husii…
Sonin l yum tanai ehner, bi l lav iim nuhurtei bol bayarlana, yamar bgaa munguu hii demii ursen bish, bhgui yumiig yaay gehev dee. Bgaagaa ehner huuhdeesee haramlaagui l bna sh dee . Iim zuvhun ehner huuhdee gedeg erchuud ni haaguur bdag bna, sain bna. Jaahan bolomjtoi bolj bgaad ergeed uulz bolj ugvel huuhed bitgii unchiruulerei ,
Jjj-d boloogui bnadaa. Amidald nuhluulaad ireheer er nuhriin halamj yamar ih heregteig uhaarah biz. Muruudul bol harin heregtei shu. Zahidliin ezen zaluu bol harin uhaantai hun yum. Zovj bj olson hool amttai bdag yum. Ehner chin az ni taarval mungutei huntei suuh biz. Gehdee mungu bval jargana gdg yu l bol. Yavaandaa uhaarah bizdee. Jargaltai gazar hun togtdoggui gdg enedee.
Chonogoo zahidliin ezeniin yg esreg amidraln yumaa eregt hvn derged bga sn hvniig olj harahgvi bj hymdhan ungund huurtagtaj ywhiin hecvvch yumda
hoosom bj bitgii gerlej bai gej heldeg dundaj bolchihood za odoo bolomjtoi bolloo gesen uyedee gerlej bai. humuus heldeg dee asia tiviin humuus amidraliinhaa hamgiin saihan bgaa uyed gerleh heregtei gej
ehner n ooroo ajil hiideg gej bna gertee suugaad uutlaagui bna. oilgoj bicheechj
tanii ehner taniig hurtsalj ulam lag bolgoj chaddaggui emegtei bololtoi….gehdee ta hicheevel sain emegteig olnoo……
aa medehgui avgai n yu ch gej yarih yum bilee
Jjj.iin setgegdel ih taalagdlaa bi unshaad temdeglel bichie gj bodlo
. Zarim emegteichuudig oilgohgvi yum ygd eregtei hvn geheerl sanhvv bolod amidralaa awch ywh ysoi yum shg bdagiin. Ger bvl bolood xamtiin amirdralaa zohiohor shiidse l bol 2ulaa hicheeh heregtei Nuhuruuru hamag yuma beldvvlchihed myglahas uur yum mededgui hvvhnvvded bi law durgui
Sainuu, emegtei hun er nohroo haritsuulah huntei bolhooroo tiim aash gargaj tiim ugs heregledeg boldog yum, bitgii emzegleerei ene bol ynen,
Emegtei hunii unench Chanar er huniig yuch ugui bolhod shalgagddag gedeg ygtei. Chi harinch sain zaluu sain aav bna. Temtsej chadaj bna, ehneesee ogoojoo ogch ehelsen bna. Butsah uhrah buu hel bitgii zogsooroi… Bichsenees chin harhad chi chadna, chadhaar hun gej bodogdloo. Bi ch orh tolgoilson emegtein toond shiljij bga hun,,, tuund mongo bii ner tor alban tushaal ed horongo bugd hangalttai bii,,, gesench minii husdeg anhaaral, unench baidliig bi tuunees avch chadaagui ee,,, nohortei nertei nohorgyi huuhen shig amidarsaar bur dasal bolson baisan, gert gadaa, huuhduudee osgoh geed buh zuil deer bi gantsaaraa hiiseer tusdaa amidrahdaa harinch ogt tuurtehgui bnaa. Ter maani hair halamj, ger buliin az jargal, hundlel geh met saihan zuilsiig mongo gej bodoj bsaan, nadad zoriuldag bsan mongo ni minii huseed bga anhaaral, bidend zoriulj gants odoriig hamt ongoruuleesei gesen bugdiig ni hangalttai orlono gej boddog heldeg bsan yum. Mongo bhad setgel hooson, setgel hair halamj bhad mongo bhgui yasanch hetsuu amidral bdgiimbdee. Gehdee bi araas ni hashhirch orilson gomdolloj suudag uglee yanshaa gergii bgagui, tuund zugeerl bolomj buriig olgoj taivan bdliig ni alduulahguig hicheej bsan ymaa. Tesdgui yum bilee, geriin tavilga shig amidral miniih bish bsn. Amidraliin chuhal asuudal yr hyyhdiinhee talaar yrih gevel buh yum bolj bhad bitgii demii yriad bai bi medee yzmeer bn geh hariultiig olon sonssoor bgad buh zyildeer bie daaj shiidver gargaad surchihsan min odoo hereg bolj bnaa 🙂 tiim zanguudiig ni teseed bgaagaar ni huleej avch oorchloh gej oroldoogui min tyyniig bas bi ooriigoo baga zovooh huchin zuil bsan,,,, daanch huuralt,, Dahin huuralt ,,,ter emegtein yria,,, SMS nud namaig tuunees avah ystoi 2yree avaad yuch bulaatsaldahgyigeer ineej bgad holduulah Zorig ogch chadsan yum. Gomdol hurimtlagdsaar tsohrol boldog,, tsohrol hunii nulimsiig hataachihdag yum bilee. Odoo bi az jargaltai bn, eruuleer setgej oortoo hangalttai tsag gargaj ooriinhoo durtai zuilsiig duraarai hendeerch horiulj doromjluulahgyigeer hiij bn, yadarsan yed hayad yavsan tsaraig ergej bitgii har gedeg, chamaig ehner chin yaduu geed orhij, namaig harin duu huur, show tsengeen, arhi karaoke nd hamt yavahgyi 3han sartai hyalh bietei nyalh uree hun bolgoh gej zutgej shono gantsaaraa bosch, odor ger oron ugaah tseverleh geed nogooh aldart duusdgyi ajilaa hiij bhad min goysongui, ydruu haragdaad bn, pooniison geed l duuchin emtei zugaatsdag bolson. Ter em ni 3n torliin BZXOtei bas ger byltei hyn bsan yum. Ingeed bodoj suuhad ov tegsh ger bul, tsever ariun itgel hair ynench baidal gej baidag yumuu, bi hezeech butehgui horvood baihgui hiij hoosong husch moroodoj amidarch bga yu gej bodogdoj bn,,, bi buuj ogohgui ee, ulam gaylalzaj ulam ihiig buteej, yrsee zov sain, bolovsroltoi hun chanartai, busdiin haraat bus huchirheg humuus bolgoj humuujuulne, ejii min geed orood ireh yrtei bi Jargana, em emiin ovor damjsaar ter eldev ovchnii uur bolj holoo huchuulj tsaigaa aygaluulj hatsraa ynerlyyleh yryi gunigtaigaar horvoogoos butsna. Heden say $ bgad ch jargalgyi amidral gej bas bdag ymaa. Etsest ni helhed hun chanraa ymarch yed buu aldaarai, aldar ner baylag horongotei bolson ch yrdee sain aav bj hen baisnaa yaj zovj bsnaa bitgii martaarai. Ene buhen chamaig ulam irleh bolno.
Gants mungu harj amidarna gj yu bhawde ehnert chni bs htsv l bsn bh ghde jahn uhaan bas tevcheer dutagdsn bh hanitaiga sn yriltsad vz ter vyd mni aldaa yu bsn odoo ymr blsn gd l yriltsad vzwel bvh ymni uchir oldnoshde chamd amjilt husiy
Ene jjj gene uu erguug buu sons.unsh.hudlaa hiirhsen amitan b.ehneriin chn zan turhen zuuriinh bbaa.ergd irne d zaluu mini.chamd nas bnaa.
bolovsrol mergejil ezemsh esvel gadagshaa yavj ajil hii suusan tsetsenees yavsan teneg deer gedeg gadagshaa yavj nud tail tegeed daraa ni amidral zohiogood uzdee. buh zuil saihan boloh bolno bair mashintai bolood l saihan amidardag bolbuh zuil saihan baih baisan daanch shunald hyazgaarugui bilee.
ehner chin anhnaasaa mungu hardag bsan um boluuda…
хмм, миний хувьд лав мөнгөгүй ч гэсэн хайртай хүнгтэйгээ л байвал жаргалтай санагддаг. нөхөр бид 2 яг л чам шиг цалин багатай олсон мөнгөөрөө л өөрсдийгөө болгоод нийтийн байр хөлсөөд явж байна. яг юу гэх гээд байна гэхээр таны эхнэрийн хувьд үнэхээр сонин хүн юмаа танд хайртай байсан болуу? гэж л бодогджийно доо. танд амжилт хүсье.
Одоо зууралдаад улам холдуулахын нэмэр биз ээ. Тиймээс юуны өмнө өөрөө хөл дээрээ босч ав. Мэдлэг боловсрол, сэтгэл санаа, амьдрал ахуй, хүрээлэл гээд бүх л юмаа дээшлүүл. Тэгээд эргэж нийлэх гэж оролдоод үзэхгүй юу. Болохгүй бол хүүгээ авч болно, эсвэл өөр амьдрал зохиож ч болно шүү дээ. Гол нь өөртөө маш тодорхой зорилго тавиад, тэрнийгээ хэрэгжүүлэх маш нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй… Элдэв хуучин муу сайн дурсамжаа март оо…
zugeerdee zaluu mini. Iimerhuu uhaan mulguu ungu mungunii huuhnuud hezee negen tsagt yu ch ugui hotsorch zovdog yum burhan ergeed uurt ni chinii tuulsnaas iluu ihiig amsuuldag yum . Harin chamd amidraliin erch huch, bayar baysgalan sain ehnertei bolohiig husii.Doloon burhan od shig gyalazaj yavaarai
Би эмэгтэй нөхөр бид 2 хов хоосон ядуу хүмүүс л нийлсэн би ядуу гэж голоогүй амьдралаа аваад явах эрх хүн л гэж харсан эхний 1,2 жилдээ надад бэлэг сэлт байтугай хоолонд ч цөөхөн оруулсан. тэр нь хамаагүй ээ тэр хүнд нэг л боломж хэрэгтэй гэж би боддог байсын тэгээд удаа ч үгүй сайхан ажилд орж хамтдаа хөлсний байранд амьдраад сайхан л байсан. Одоо бол бид 2 бидэнд бүх зүйл байгаа гэж боддог доо. өөдрөг байгаарай дандаа ийм хэцүү хүнд байна гэж байхгүй
Aav Mungu baga olloo geed huugee unchin usguj baidag yamar aimaar huiten setgeltei huuhen be. Aimar en.
Teneg ehner. Ehneesee chamd hairguiungu mungunii l huuhen baij. Odoo tsagt arhi uudaggui, zodoj nuddeggui, zigaatsdaggui nuhur gej bhgui bolson tsagt cham shig amidraliin tuluu hu ees salj l bdag. Er hun 7dordoj, 8sehdeg gedeg de. Ehner chin hunii hani gej yamar bdgiig meddeggui boltoi. Hazaihad ni tushij……….. Gej ug bdag da. Hunii hanibolj chadahgui huuhnees erthen salsan ni deer de. Bitgii guij ochij zuugdeerei. Harin huudee mash sain aav baigaarai. Huu chin chamaar baharhah bolno.
Thh uuruu l lag bolood irheer ehner ni oilgoh bh………..chamaig jaahan ch gsen uhaarasai hairtsagnaasaa gaduur setgeesee gsen bh……..teed saijraad oilgood irheer ehner chini chamaas salahgui gej bodjiin…..huuhdee unchruulj bhgui……harin uuruu uhaaraad zuv zamruu temuuleh heregtei amjilt
Сайн байна уу захидлын эзэн залуу. Яагаад ч юм чиний захиаг уншсан “Will Smit”-ийн тоглосон ” The pursuit of happiness” буюу Аз жаргалын эрэлд гэдэг кино санаанд орчихлоо. Яг л тэр кинон дээр гардаг залуу шиг тэмц, харин элдэв муу зуршилд бүү автаарай.
Эмэгтэй хүн цаанаасаа л ухаалаг. хүчирхэг, эрх мэдэлтэй эр хүнийг хүсдэг. Тиймээс өмнөө том зорилго тавиад, зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцээрэй.
Эхнэр чинь хүүг чинь чамаас өөр хүн эцэг шиг нь хайрлаж чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Гол нь чи улам илүү хичээгээд өөрийн гэсэн орон гэртэй болох зэрэг санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байх. Чамд амжилт хүсье.
Zaluu tegeheer heterhii mungund anhaaral handuulaad baina.
Uchir medeh humuus, mungunii bool bolvol tegeed hezee ch garch chaddaggui geh yum bilee. Harah untsuguu uurchil. Tamhi ene ter gesen balai yum surj baihiin orond gants nom unsh
Сампингаар сандруухан бичээд бзр бөөн алдаа боллоо. За за энэ наргиа. Захидлын эзэн дүү хүүд өөдрөг сайхан ирээдүйг чин сэтгэлээсээ ерөөе, ах нь ч бас тэнэг шуналтай хүүхнээс болж орох оронгүй, солих оймсгүй болж л явлаа. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг, бүр цэцэглээд, жимслээд сайхан болдог юм шүү!
Би сампингаар бичиж байна. Алддаг л биз дээ? 😀
тиймээ би алдаатай бичдэг гэхдээ ком дээр алддаг биздээ яаарч бичиж байна 🙂
Jjj-д! Чи захидал бичсэн залуугаас долоон дор алдаатай бичиж байж ном уншдаггүйг нь ямар зөн билгээр таав? “Нууц” гэдэг номыг унш ч гэж байх шиг. Инээд хүргэх юм даа. Сэтгэл гаргаж уртын урт сэтгэгдэл бичсэнд чинь харин наад залуу чинь баярлах байх. За чамд ч бас амжилт хүсье, шинэ оноо сайхан угтаарай. 😉
Зодоод балбаад архидаад хүүхэндээд тэгсэн мөртлөө ядуу ажилгүй юмнуудтай зууралдаад амиа хүртэл алддаг байж энэ хэдэн хүүхний бичиж байгаа мулгуу үгсийг хараарай. Нөхрийн халамж хэрэггүй ч гэж байх шиг, гэрээ цэвэрлэдэг юм биш биз ч гэж байх шиг. Шал дургүй хүргэчихлээ. Дүү хүүд таарах ухаалаг сайхан бүсгүй олдоно оо. Амжилт хүсье
Нэгдүгээрт Боловсрол өндөртэй болох хэрэгтэй, Бага цалин авдаг ч гэсэн үрээд байлгүй хадгалж сурах хэрэгтэй, одоо чи ганцаараа амьдардаг юм чинь чамд ямар ямар давуу талууд байгааг олж харах юм болгон давуу талтай, одоо чамд цалингаа ганцаараа үрэх давуу тал байна, Иймд янз бүрийн өөрт тохирсон сургалт дамжаанд сууж болох юм, мөнгөө дансандаа хадгалж сурах чадвартай бол, ЧИНИЙ алдаа бол бусдын муу талыг хараад би ийм биш гэж хэлэх, өөрөөр хэлбэл эхнэрээ зоддоггүй нэг л их сайхан сэтгэлт хүн,…………Чи сайхан сэтгэлтэй байж болно. Гэхдээ энэ нийгэмд чамаас мундаг сайхан сэтгэлтэй эхнэртээ гар хүрдэггүй мөнгийг бол олчдог залуус бас зөндөө байгаа гэдгийг ойлгож ав,……….Иймд хамгийн түрүүнд ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЧ сурах хэрэгтэй……Энэ нь би өнөөдөр ийм ажил хийнэ, 5 жилийн дараа ийм байшинд ингэж амьдрахыг мөрөөдөж байна,……………гэх жишээний тэгээд өдөр бүр Мөрөөдөлдөө бага багаар хүрч үү…….гэдгээ тэмдэглэн….Жишээлбэл Өөрөөсөө ӨНӨӨДӨР би мөрөөдлийнхөө төлөө юу хийсэн бэ? гэж асуугаад Тэмдэглэлдээ хийсэн зүйлээ бичих…………….жижиг зүйл байсан ч бүү гол бичиж өөрийгөө урамшуулах хэрэгтэй…..бичээд үзхээр олон зүйлийг ойлгодог болно……1 сар тасралтгүй бичих гээд оролдоод үзээрэй……….Бас Чи ганцаараа ганц бие байхдаа аз жаргалтай байж сурах хэрэгтэй…………Ихэнхи хүмүүс гэр бүлээрээ аз жаргал гэдэг тиймээ энэ аз жаргал байх………Гэхдээ би бол ганцаараа байхдаа ч жаргалтай байж чаддаийг Учир нь би өөрийнхөө хийх дуртай ажилаа хийдэгт байгаа юм……….Чи ч бас өөрийн дуртай ажилаа олох хэрэгтэй……ажилдаа эмэгтэй хүнд дурлаж байсан шигээ дурлаж үзэх гайхамшиг биш гэж үү……би чиний төлөө л ийм зүйл бичээд сууж байна шүү……анхааралтай уншаарай төвлөрөөд…………тэгээд өөртөө зорилго тавьж сур,,,,,,,Дэлгүүрээс ном авч сурах хэрэгтэй…………ер нь ном уншдаг уу………гай болж үгүй дэээ…..Ном бол тийм үнэтэй зүйл биш шү дэ….Дэлгүүрээс ном авахдаа аль болох гоё эерэг өөдрөг үзэлтэй номуудыг олж унших хэрэгтэй……….Таныг ямар мэргэжилтэйг мэдэхгүй учир яг тийм ном гээд хэлчиж чадахгүйн………гэхдээ эхний ээлжинд Бизнесийн талын ном бас Нууц гээд ном байдагдаа тэрийг уншаад үзээрэй……тэээд өөөр ямар гоё ном байна унш…….ганц уншаад л цоорно гэж байхгүй……Дээр хэлсэн шиг олон ном уншиж байж ухаалаг болдог…..Дор хаяж 100 ширхэг ном уншихад одоо чи өөрийн байгаа нөхцөл байдлыг хараад алдаагаа таньдаг болно………..Одоо цалингаараа хүмүүст хэрэгтэй хэрэггүй бэлэг авч байхаар Сургалтанд сууж, Ном авч, Хадгаламж нээх хэрэгтэй, Бас тэмдэглэл хөтөлч сурах………Сургалтанд суухдаа өндөр төлбөртэй нтр гэлгүй хамгийн сайныг нь сонгож багштайгаа илэн далангүй байж, Зөв газраа суралцах хэрэгтэй шүү,…………одоо амьдралыг жоохон эхнэр хүү,,,,,,,,гэхээс өргөн харж эхэл………….5 жилийн дараа хүүгээ шинэ байрандаа урин ч гэдэг юм уу……………нэг тийм гоё зорилго тавиад түүнийхээ төлөө зөв яв…………….одоо гуниглаж суухаар давуу тал байдаг гэдгийг ямагт бод ойлговууууу
Бас гарчигаас нь харахад их ядмаг сэтгэлтэй хүн шиг санагдлаа….ядуу төрсөн нь чиний алдаа биш ядуу үхэх нь чиний алдаа….гэдэг билүү тийм үг байдаг….өөрөө жоохон тархин дотрохоо цэнэглэж, эрдэм ном үзмээр юм шиг……ер нь ном унших ухаангүй хүмүүс л зөв гарцыг мэддэггүй…тэхдээ зөв номоо олж унших хэрэгтэй…..ганц уншаад ухаан суухгүй учир 3 жил ном уншиж сурвал тээл ухаан чинь тэлээд эхнэр чинь хойноос чинь гүйдэг болох биз…..шал тэнэг юмаа ер нь…иймэрхүү эр нөхрүүдийг хараад гайхдаг би бараг гайгүй эр нөхөр болчих юм шиг хүртэл санагддаг би эмэгтэй…….тээд ер нь эмэгтэй хүн ямар эхнэр авсан биш нөхөр авсан биздээ нээх тэнэг наад захын чамаар халамжлуулаад суугаад байхууу……нөхөр хүний халамж гэж өөр юм баймаар байгаамда……эхнэртээ санхүүгийн талаар гологддоггүй бас бэлэг сэлт өгчдөг байх хэрэгтэйшд……тэгэхэд болооо шдэ…..гэр орон цэвэрлэж ариа тэрийгээ нөхрийн халамж гэдийн биш биз…..чи ажилдаа амжилттай бол тээл эхнэр чинь гэр орноо цэвэрлээл явна наад захын айлын охин хийчхээр зүйлийг нөхрийн халамж гэдэг бол тэнэг л бна
Зарим эрчүүд хэт хайр нтр гээд байдаг юм шиг…надад бол эрэгтэй хүн ажилдаа сайн, өөрийн гэсэн зорилготой байж түүнийхээ төлөө зүтгэдэг хажуугаар нь эхнэрээ халамжилчдаг бвал тээл болоооо….хэтэрхий эхнэрээ халамжилхаас цаашгүй бол хэнд хэрэгтэйн ямар айлын эхнэр биш эр хүн гэж нэг юм бна шд би лав нөхрөөсөө тийм л зүйл хүсдэг
Сайн байна уу? Манай нөхөр ч гэсэн яг чам шиг залуу байдаг. Гэхдээ эрчүүд “хүчтэй”, “эрх мэдэлтэй”, “өөрийн гэсэн бодолтой” баймаар юм шиг санагддаг ш дээ… Би бас заримдаа нөхрөөсөө залхдаг. Арай л амьдралын идэвхи сул, хүчгүй ч юм шиг санагдаад… хүүхдүүдээ элэг бүтэн байлгахын тулд салж болохгүй гэж өөртөө хэлээд л тэвчиж байна.
Ehner chin chamd vneheer l hairtai bsan bol hezee ch tehgvi l bhgvi yu bolohoos n blhgvig hvrtel yavah bsan hvvhdee bodood ch boltugai chi anhnaas n davraachihsan yum bishvv yamarch ch bsan ajilaa sn hiigeed ooriin gsn yumtai bolood ternii umnu nvvr bardam zogs yamar hvniig hayasanaa terend haruul tvvniig ergej hartal n saixan amidar hvvgiinhee ireedvin tuluu zvtge hamgiin gol n setgel sanaagaar unaad arhi darsand orov doo chamd l gj helehed ene zvil amidrald chin gai bno za za zaluu min amjilt hvn hezee ch ene chigeeree bdaggvi yum hezee negen tsagt chinii amidral shal oor bno oo
Gadaadad garch ajilla zaluu mine Mongold butehgui. Hootsoldoj bgad solongost garch ajillsna ch yahaw sardaa bol say togrog tsaasha higed bn shdee
ehnertee hairtai bol joohon huleeznej baigaad ahiad yariltsaad uzee. chi ajil deeree sandal deer untaj baihaar ger horoolold hashaa baishin holslood ch yum uu 1 oroo holslood amidraad uz. amidral saihan shuu suuld amidral chini tegshreed irheer chinii zovj baisan uye chamaig hurtslah bolno. amjilt duu mini amidral chinii huvid odoo l ehleh gej baina, ehner huuhdeesee bur buu salaarai huugiin chini ireedui hen negnii hartsaar hodlon aaviigaa ene buhend buruutgaj chamaig uzen yadauulahiig huseegui bol ehner huuhdeesee buu salaarai. emegtei hun ataarhuu gehdee zov baih yostoi ternees bish oort baihgui zuilee busdaas haihiig helehgui shuu dee. za amjilt duu mini amidraad baina shuu.