Жинхэнэ эр хүн ийм тийм байх ёстой гэсэн заалт хаана ч байдаггүй юмсанж. Гэвч жинхэнэ эр хүнд ямар ямар чанар байж таарах бол гэсэн асуулт их гардаг. АНУ-ын “Playboy” сэтгүүл энэ талаар “Офицерууд болон жинхэнэ эрчүүдийг бэлтгэдэг” Вирджиний цэргийн дээд сургуулийн гаргасан жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд жинхэнэ эр хүн бол:
1. Гэр бүл доторх юмаа олонд дэлгэж ярьдаггүй.
2. Ноцтой шалтгаан байхгүй л бол эхнэрийнхээ юмуу найз эмэгтэйнхээ талаар элдэв юм ярьдаггүй.
3. Архи уучихаад эмэгтэй хүнтэй уулзахаар явдаггүй.
4. Ерөөс архи бага уудаг.
5. Айх уурлах гэх мэтээр дүрс хийх, эсвэл хэт их баярлаж байгаагаа олны дунд ил гаргадаггүй байх.
6. Эмэгтэй хүний сайн чанар ба муу талыг хэзээ ч ил гаргаж ярьдаггүй байх.
7. Бэлэг сэлтний үнийг ярьж хэлэлцдэггүй байх.
8. Нөхрөөсөө мөнгө зээлж авдаггүй, авлаа гэхэд цаг хугацаанд нь бүрэн буцаадаг байх.
9. Мөнгө ихтэйгээ сайрхах юмуу гачигдаж дутагдаж байгаагаа ил гаргадаггүй байх.
10. Дээгүүр зиндааны дайллагад ч бай, уурын халуун усанд орж ч бай, зан байдлаа нэг л жигд байлгадаг.
11. Хүнийг нийгмийн байдалтай нь холбож үзэлгүй адилхан хүндэтгэдэг байх.
12. Өөрийгөө хүндэтгүүлж чаддаг байх.
13. Дээд тушаалынхны өмнө зусарддаггүй, доод тушаалтны дээрээс “гишгэдэггүй” байх.
14. Бусдад тохиолдсон гайгаас ашиг хонжоо олохыг хүсдэггүй байх.
15. Санасан хүссэндээ хүрдэг байх зэрэг болно.
/Хань/
8 Comments
mongolman saihan hellee.demjij bn
Дээрхи шинжүүд Евро-Америк маягийн сэтгэлийн хөдөлгөөнгүй зовсоны хажуугаар жишэмчгүй өнгөрдөг хүйтэн хөндий хүмүүсийн дүр төрхийг гаргажээ. Европын орнуудаар явж байсан хүмүүс мэдэх л байх хажуудахдаа харуулж байгаад л иддэг халаасанаасаа гаргахаа аль хэдийнээ тооцоолсон Робот хүмүүсийг л тодорхойлжээ. Харин Баярааг дэмжиж бна + Найранд 3 дугараатай Наадамд 3 даваатай Наймаанд 3 одтой Найраганд 3 шүлэгтэй Найзууддаа 3 тустай Хүүдээ Эцэг нь Хүүхэндээ Аав нь Ханьдаа Хайр нь Хадамдаа Хүү нь Эх орондоо Эр цэрэг нь Ээж аавдаа эхнрий Үр нь бол Монгол Эр хүн гэж би боддог.
болж л бна гэхдээ ямар ч сэтгэл хөөрөл байхгүй дотогшоогоо юм бичцэн байх юмаа. ийм байхым бол уйдах юм байна өө заахан хошин шогийн мэдрэмж нэммээр юм байна дааа
Manai nuhur yag taarchiin shuu hehe, teheer manai nuhur chini jinhene er hun yum bna sh dee , yuuuun goyiiiin
Жинхэнэ эр хүн ийм байх ёстой гэсэн заалт байлгүй яахав дээ. Хичнээн орчуулгын материал нийтэлж байгаа ч ардынхаа ёс заншлаа жаахан ч гэсэн гадарлаж баймаар юм.
Монголчууд эр хүний эзэмшвэл зохих 10 чанарыг дараах байдлаар тодорхойлсон байдаг:
Номонд мэргэн
Нойронд сэргэг
Дайнд баатар
Далайд усч
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Дээдэд зусаргүй
Дооронд ихэмсэггүй
Хуриманд цовоо
Хуулинд шударга
altan dundaj ch gedeg yum uu ambits emotsgui ch gedeg yum uu gunduugui teneg ch gedeg yum uu eldveer heleh bh doo iimerhuu bval
яг наадах шиг хүнийг юуу гэдгийг мэдэхүү ДОНГИО ХӨЛДҮҮ өөр юуу юуу ч гэдэг билээ дээ
hi busguichuudee, zugeer l saihan sanaa niilsen sex hamtragch nar boloyoo, Mun niinuugui setgelee huwaaltsdag, dotroo ongoitol yriltsdag, hussenee mederch saihan taashaaliig awdag hamtragch nar boloh uu, Medeej buh yum chi bid 2-iin dund uldene, sanaa niileh busguichuud zugeer_hamt@yahoo.com orood ireerei.