БОДЛЫН ЦАГААН ХУН

014

Харвасан сум шиг өнгөрсөн он жилүүд минь чамтай минь хамт баяр гуниг дагуулан алсран одсон хэрнээ,  өчиргдөр юм шиг дурсамж минь сэтгэлийн мухарт хайрын сүүн зам зэллүүлэн зурайх нь  тодхон.   Дөрвөн жил их сургуулийн босго элээсэн би сая нэг сургуулиа төгсөж ажил амьдралын гараагаа эхлэх гээд будаг үнэртүүлэн явсан нь саяхан асан. Ажлын байр хайж энэ тэр албан байгууллагуудаар  явсны эцэст сая нэг улсдаа томоохон гэгдэг худалдааны байгууллагад бас ч үгүй давгүй том албан тушаал ороод авлаа.  Ажил ч жигдрээд , чамтайгаа ч танилцаад удаагүй би гэдэг хүн хорвоод байхгүй жаргалтай байсан шүү.

Нүдэнд оч гялбуулж,  нүүрэнд инээмсэглэл тодруулдаг хүн нь чи  минь байж дээ . Ёстой л Чойномын шүлэгт гардаг шиг “алаг толгойн бэлчээрт  цэцэг дэлгэртэл инээлдэж, ар сайрын худаг дээр лус баяралтал хөхрөлдөж” явсан нь саяхан.  Зөндөө их ажлын хажуугаар чамтайгаа яаж ийгээд амжуулаад уулзчихдаг, чи минь хаана хүрээл ир гэнэ, нисээд ирчихсэн байдаг асан. Бид хоёрын очдог байсан газруудаар хааяахан би очдог. Магадгүй чи минь ч гэсэн очдог  байх. Бид хоёр их дэлгүүрийн хажуугаар явж байхдаа би өрөөсөн бээлийгээ газар унагачихад  чи аваад гүвээд л байсан, харин би хөтлөх санаатай байсныг мэдээд албаар тэгээд байсныг чинь мэдээгүй. Би уурлаад гараа татахад чи минь намайг шоолж зөндөө инээсэн.  Тэгж инээж байгаа чинь хамгийн хөөрхөн байдаг шүү. Хэрэв миний бичсэн зүйлийг  олж унших юм бол тэр хөөрхөн хар нүдээрээ зөндөө инээх байх даа.  Чамдаа би мөн ч их хайртай юм даа. Хайр гэдэг шаттал төөнчихөөд, мөс адил зүрх зүсэн оддог…

Бага залуугийн омголон насандаа бие биедээ тунисан сэтгэлээ татаж авах гэж яарсангүй явсаар нэг л мэдэхэд аль хэдийн салаа замаар алхан одсон байх юм.  Бид хоёрт буруу, зөв зүйл зөндөө байсан ч чамдаа би бурууг өгч чаддаггүй, өөрөөсөө хүртэл өмөөрдгийг бодох нь чамтай би үхтэл хайртай юм даа. Хайрлаж үзсэн хүний сэтгэлээс гарсан энэ олон гунигийн шүлэг дуунууд сэмэрсэн сэтгэлийг минь навтас болтол гуниглуулж, хацар дээр минь сувдан нулимс  болгон бөмбрүүлнэ.   Чи минь ухаантай, сайхан эр хүн. Чамд минь муу зүйл тохиолдхын тэвчиж би чинь чадахгүй, сайн явааг чинь сонсож явах надад жаргал байдаг. Чамайгаа бас зовоохгүй гэсэндээ би чинь бас хичээж явдаг юм шүү.

4 Comments

  1. kkk says:

     ger bvltei bj ongorson balarsan yum bodoj yavdag iimerkhvv xvmvvstei suusan nokhor exnervvd neg nasaaraa xuurtaj oor xvn bodson novshid xuurtaj yavdag bkhdaa orovdmoor yum  ongorsniig ongorsond orxij surmaar yum vxsen elentsgiin anxnii xair ter chini kinon deer l bdag yum malnuudaa     

  2. naagii says:

    Hun hairlah bas huneer hairluulna gedeg saihan ch hagatsal gedeg zuil tuuneesee ch gashuun bdag.Hairtai hunee olj uulzaad dahiad hariltsaagaa sergeeh geed uzeerei!

  3. Ариун says:

    Хэн нэгний бодлын цагаан хун нь болох юмсан.

  4. er hun says:

    saihan hair baidag yum oldvol aldaj bolohgui gej zugeer ch neg heleegui yum shuu Surenjav guai. Nom sain unshij bai huuhduudee arai l uur setgedeg boddog , arai l uhaalagaar amidrald handdag boldog yum. ydaj amidraldaa aldah 10 aldaaniihaa 5 -iig ni chi nomnoos unshiad aldahgui boldog yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.