Яахаа мэдэхээ байчлаа

4f108d001bdb

Сайн байцгаана уу? Би 29 настай эмэгтэй. Анх танай сайтыг найзаасаа сонсож ордог болсон. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншиж байхад хэрэгтэй зөвлөгөө их гардаг. Тийм болохоор өөртөө тулгамдаад байгаа асуудлаа бичихээр шийдлээ.

Нөхөр бид 2 Солонгост ирж амьдараад 3 жил болж байна. Нэг улс боловч бид 2 өөр өөр хотод байдаг, Зав чөлөөгөөрөө бид 2 Сөүлд уулзана, боломжтой үедээ наашаа цаашаа бие бие дээрээ ирж очин байдаг. за гол асуудалдаа оръё.

Саяхан бид 2 сарын өмнө Сөүлд уулзсан юм. 5 хонох байсан ч хамт сурдаг найз маань гэнэт утасдаад хүрээд ир, багш бүгдийг нь дуудсан гэхээр нь 2 хоноод л буцсан юм. Нөхөр маань чи явж байгаа юм чинь би ийм том өрөөгөөр яахуу гээд нэг жижиг хямд буудал олж ороод үлдэв. Энэнээс хойш  нэг Skype-сан чинь чи бээлий, трусикээ орхисон байна лээ гэж хэлж байсын. Би аан, тийм л юм байлгүй гээл өнгөрсийн.

Тэгээд 12 сар хурдан өнгөрч хичээл шалгалт ч дууслаа. Өвлийн амралт ч боллоо, би өчигдөр нөхөр дээрээ хэд хонохоор очлоо. Зайтай болохоор өдрийн ихэнхи цаг автобусанд явж өгнө. Ойрхон байсан бол гэж энэ үед л бодогдоно… Орой нь хамт хоолонд ороод тэврэлдээл унтав. Өглөө ажилдаа явсаных нь дараа замбараагүй өрөөг нь эмхэлж цэвэрлэж эхэллээ. Сарын өмнө Сөүлд ирэхдээ авч явж байсан цүнх нь тэр чигтээ байхаар нь угаах юмнуудыг нь ялгаж байгаад бээлийгээ ч оллоо … турсик ч байнаа байна… гэхдээ минийх биш байдын 🙁

Урьд нь намайг бас хуурч гомдоож байсан болохоор нөгөөх нь шууд л бодогдоод муухай царайлав. Тэгээд энэ гайтай яаж яваад ийшээ орсын бүү мэд нэг турсикнээс болоод салдын билүү гэж бодогдоод явчлаа.

Уг нь Зочид буудлын үйлчлэгч нар жоохон хогыг ч цэвэрлэдэг биз дээ. Бид 2 ордог өрөөнүүд цэвэрхэн л байдаг. Үйлчлэгч нар нь тийм нүдэнд харагдахаар ТУРСИК үлдээгээд ажлын хариуцлага алдаад явна гэж баймааргүй л юм уул нь.

Тэгээд яахуу урьд нь хуурч байсан болохоор ч тэрүү намайг буцсаны дараа өөр хүүхэнтэй байсан байх гэсэн бодол давамгайлаад явчлаа.

Урьд намайг хуурахад бид 2 түр завсарлагаа авсын. Ер нь бол тэр үед буцаж нийлэхгүй ингээл болоо гэж бодож байсын. Дараа нь яахуу 2 жилийн дараа бид 2 буцаад нийлсэн ийм л улсууд. Одоо тэгээд байр сууцтай болох, хүүхэд нтр ярьж байхад бас л нэг ТУРСИК –ний хэрэг.

Бүүр яахаа мэдэхээ больчлоо, Дотор давчдаад үнэхээр хэцүү байна, таамаг төдий л бөөн эргэлзээ, сэжиг л яваад байна, тэгээд нэмэх нь нөхөртөө үл итгэх хандлага бий болчлоо. Энэнээсээ болоод их шаналж байна. Бас баталгаатай мэдэх ч арга бас алга. Энэ ТУРСИК-ний ард нэг эмэгтэй л байгаа юм шиг гэж хар буугаад байхын. Яах вээээ???? Хүмүүс ээ…

18 Comments

  1. zaluu1 says:

    albaar nohroos chin chamaig salgah gej tursike uldeej ee

  2. Monroe says:

    huuhed gargahaa tur aznaarai. 2- laa hamt togtwortoi amidardag bolood heseg hugatsaand bj bai. tegeed ayandaa medegdene

  3. Bandaashig says:

    Би лав унтаж байгаа хүүхнийхээ дотоожийг их хардаг, секси гоё дотуур хувцас ямар ч эмэгтэйг чимнэ, дур оволзуулна. Харин эсэргээрээ жоохон тиймхэн байвал би ингэж тэгсгээд дуусгаад дахиж уулздаггүй. Нөхөр чинь харин эхнэрийнхээ турсикийг андуурч байхыг бодоход хэнэггүй гар бололтой. Ер нь барагийн юмыг уучилж хүлээцтэй байхгүй бол эр хүнийг хазгай гишгих болгонд нь сална сарнина, чи муу зымуу гээд зарим Монгол охид арай дэндүү омголон шүү. Энэ намайг араар тавьсан байх гэхээсээ илүү нөхрөө сексийн тал дээр илүү танихыг бодсон дээр байхаа, сексээр нь атгачихсан байхад эрчүүд бид нар чинь амар хүмүүс шүү дээ, ер нь барагийн бол бандаашаа хаяад явахаар юмнуудтай орооцолдохгүйдээ.Сайн залуу бол салаад яахав дэ, сүүлд бодоход ч тэнэг юм даа. Нэг цэцэгтэй бандаашигнаас болж өөр амьдралын өөр зам сонгоцгоосон юм даа гэж…

  4. nemj helehed says:

    bairnii mungu uuruu huraa terend uguv duu,bair dundiih bol yl hudluhiin gerchilgee uur deeree bailgaarai,shuud tulgaad asuuhgyi yuu,er ni sain muugaa erthen medelcsen ni deer daraa ni setgeld sevgyi za yuu,uuriiguu 1t tavij bai.ai minii dyy,yuundaa sanaa zovdog yum,bitgii bod za yuu,amidraliig zarimda har talaas bodoj bai ter ih zuv bdag yumaa

  5. Yuri says:

    Yooo hvmvsin comment unshj bahn inele.marzn ymaa.

  6. vei says:

    Xervee naa chini uur xuuxnii tursik yum bol nuxurtei chini untsan ter xuuxen tursikee umssun esexee ch meddegui tiim l usan tolgoi bj dee haha

  7. Tessy says:

    Uur hvniih bsn bol tsvnhteigee sar bolgohgvi tsagiin dara gargaad l hayna shde kk. 
    Sonin yum n tom buudliin urunuus garahad chi tsug yuma yanzlaltsahad ter tursik bsimu? 
    Jijig buudliin uruund n chi tsug orsimu? Dotuur huvtsasaa tailsimu? Heden tursiktei seoul yavsin geed logiktoi bodoj bgaad l olchihooch dee.

  8. oogii says:

    heden jiliin umnu yumdaa neg huuhentei belgevchtei untaad joohon huuraishaad oruulj gargahad huurashihaar ni gargaad irsen chin dagaad neg belgech garaad irdiimdaa hun ch tegeed yanz buriin yum tohioldono doo

  9. zochin says:

    Aa muu bandag chi aytaihan bhgui ailiin amidrali bas uimuulch ybna genee

  10. солонгоо says:

    Яадаг турсик вэ тэр муу турсик.

  11. hmm says:

    Oilgoh heregtei shdee .so jijig buudal uneheer zawaan yanz buriin l yum bdag yum bilee bi ch gesen ornii tsaaguur yumaa ungachihaad awsan chin tvrsiik yanz yanziin l yum garj irdeg yum bile.yagaad baij bn we gewel sanaandguie 2 shuodaj taniltsaad sogtuudaa hamt untchihdag bhkyu yu tegeed ogloon nuur nuuree harj chadahgui icheed ogloo mash ert bosood yawah geed huwtsasaa omsson tegeed sanaandgui terniihe tvrsiikiig olood sandarsandaa bolood shidchihdeg bhkyu yu nogoodoh ni untaj bgaa 12 utas ni duugarnaa gar gej togshino tvrsiikee haij sandraad oldkyu bolohoor ni shuud garaad yawchihdiin .tanai nohor ajil ihtei yadarchihaad ter holoos ireed huuhendene gej bhkyu nohortei itgee hairlaa oilgo

  12. zizi says:

    chiniih bish yum bol haanas garch irseniig n todorhoi bolgoh heregtei..buudald bsan yumuu esvel geed nuhurteigee sain yariltsaad heleed uzee..itgehgui bgaagaa ch hel ldee..nadad ch bas iim zuil tohioldoj bsan..neg huuragdaad setgeld sev suuchihaar uildel bolgon n l sejigtei sanagddag bolchihdog yum bainalee..

  13. Тамм says:

    Чинийх гэж бодсон байгааз ,еер хуухэнтэй унтдаг бол чи улдээсэн байсан ч хэлэхгуй хаях байсан биз .

  14. Tuya says:

    Солонгосын жижиг дэн буудлууд бас заваан шүү. Харанхуй гэрэл муутай, яг л унтаж хэвтэхэд зориулагдсан янзтай. Зарим нэг буланд нь турсик үлдчихсэн байж мэдэх л юм. Гол нь нөхөр чинь өмнө нь хуурч байсан болохоор чи эмзэглэх нь аргагүй. Орой ирэхэд нь турсикээ гаргаж ирээд Ханиа энэ минийх биш байлээ, юун турсик юм болоо гээд зүгээр инээгээд л асуучих. Уурлаж хардаж сэтгэл хөдлөл гаргаад хэрэггүй. Нөхрийн чинь хариу үйлдлээс буруутай эсэх нь мэдэгдэх байх. Хэрэв нэг удаа алдаад ахиж тэгэхгүй гэж хичээж байсан бол чи хий хардаад сэтгэлд нь юм хийчихнэ. Харин үнэхээр нөхөр чинь асуудалтай байвал чи асуухгүй үлдээд дотроо шаналж явна гэсэн үг. Нүүрэн дээр нь шуудхан л асуугаад үз дээ. Гол нь тайван хүлээцтэй хандаарай.

  15. Er hun says:

    Mangaraa chiniihiig gej bodood l hadgalj bgaa sh tee…Uur huuhniihiig hadgalaad l baij baih uu…Cham shig hartai huuhnees salsan ni deer yum bn daa

  16. mglzauu says:

    chamruu chi beelii tursihee uldeesen bna gej bga hun chin chiniih l gej bodson bolool ter shuu dee uur huuhniih bsan bol yu gej teriig helhew dee ene bas bodoh l asuudal shuu

  17. BAYRLALAA says:

    HEHE shal uwchtein. Umnun chamaas chi tursinkee martsan bn lee gj helsen bgaaz dee. Tegheer medeej jijig buudal bolson hoino anzaaragdaagui haygdsan tursink l ym bn shdee. Tegeel chiniih gj bodool tanihgui huuhnii bandgiig uchnuun udaan tunhleed hadgalaad l bsan ym bn dag. Sanaa zowoh yu bhaw dee. Salhaa l ehlej bodood yriad gonshignood bwal salna shuu dee. Joohon uhaan zaraach dee busgui min.

  18. ariu says:

    uurtei n nii nuugui yarilts,naad trusikee urd n tavij bgaad,asuudal bolgohgui bol ingeed yavj bolood bdgiin gej boddiim shig bnalee.tegeed tusdaa bitgii bai,yamar surguuliasaa garaltai bish harin naad nuhruu daramtalj bgd ch hamaagui hajuudaa av.medeej herev chi tuundee hairtai, mun amidralaa bodoj bgaa bol shuu de.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.