Хариуцлага гэж юу вэ?

108195384

Би одоо 24-тэй. Найз залуутайгаа хамт амьдардаг. Тэр одоо 30-тай. Учрал бүхэн эхэндээ сайхан л байдаг. Миний насны ихэнх найзууд маань хүнтэй сууж хүүхэд гаргаж янз бүрээр л амьдарч явна. Заримдаа нууцхан атаархдаг найзууддаа. Тиймдээ ганцаардлаас гарахын тулд сайн хань хөөрхөн үртэй болох юмсан гэж битүүхэндээ мөрөөддөг байлаа.

3 жилийн өмнө би нэг залуутай уулздаг байлаа гэр орноор нь ч орж гардаг боллоо тэгж явж байтал жирэмсэн болсон байсан баярлаад найз залуудаа хэлтэл ор сураггүй алга болсон. Тэгээд сарын дараа гэнэт гарч ирснээ уулзахаар боллоо. Би эхо-ныхоо зургийг үзүүлтэл би наадахыг чинь харж яах юм гээд надруу шидснээ наад хүүхдээ хурдан авахуул би чамтай суух бодолгүй гэсэн. Би ч уйлаад би чамаас юу ч гуйхгүй энэ бол миний хүүхэд би хүүхдээ гаргана гээд явсан. Тэгээд л тэр ор сураггүй. 2 сар гарантай яах учраа олохгүй дээрээс нь оюутан мөнгө хоол гэр орон ч байхгүй айлын жижиг гал тогооны өрөөг дүнгэн данган хөлсөлдөг байлаа. Хамт байдаг байсан найздаа санаа зовоод хэлэхгүй байтал хордлого өгөөд байсан болохоор найз маань гадарлаж намайг ятгасаар байгаад үр хөндүүлэлт хийлгэсэн. Түүнээс 1 сарын дараа би шарлаж эмнэлэгт хэвтсэн учир нь сайн ариутгаагүй багажаар бодвол надад үр хөндүүлэлт хийсэн байх.

Одооны найз залуу маань бас л их хартай. Сүүлийн үед нэг нэгнийгээ хардаж ойрхон ойрхон муудалцдаг боллоо. Би одоогоор эмчилгээ хийлгэж байгаа болохоор гэртэй байдаг гэрээсээ ч гардаггүй найз нөхөдтэйгөө ч уулзадгүй үе үе хөдөө аав ээж дээрээ очиж хэд хоноод ирнэ. Гэтэл саяхан санамсаргүй найз залуугийнхаа утсыг үзэж байтал нэг охинтой мэссэнжэрдээд миний дүү хаана байна ах нь чамайг санаж байна шүү чи намайг санаж байна уу ах нь чамд мөнгө өгнөө манайд хүрээд ир гэсэн байсан. Би ч шоконд ороод баахан уйлаад тэгсэн уучлаарай би уулзаагүй ээ дахиж ийм алдаа гаргахгүй миний буруу гээд л гуйгаад байсан. Би хайртай салж чадахгүй юм шиг санагдаад уучилсан даа гэхдээ үе үе бодогдоод гомдоод байх юм.

Сүүлийн үед ажил гэсэн нэрийдлээр архи уух нь ихэсч шөнө орой их ирдэг боллоо. Би одоо итгэж чадахгүй байна. Өнөөдөр утсыг нь үзтэл бас л нэг охинтой шинэ оны мэнд сайхан баярласануу жоохон завгүй байлаа гээд л их л дотносог бичсэн байсан. Өнөөдөр хэрүүл хийхийг хүссэнгүйээ гарцаагүй нотлох баримт байхгүй болхоор бульзааруулж надад худлаа яриад л өнгөрнө. Уг нь би энэ хүнд хайртай гэвч энэ надаас уйдсандаа араар маань ингээд яваад байгаан болвуу даа. Салсан нь дээрүү би яах ёстой бэ?

Ямарваа нэгэн юманд хариуцлага гэж байх ёстой гэж би боддог. Суухгүй байсан юм бол яах гэж аав ээжтэйгээ танилцуулдаг юм. Эмч юм бол яагаад багажаа сайн ариутгаж хүнд үйлчилдэггүй юм. Хайртай гэрлэнэ гээд хамт амьдарч байгаа бол юунд шүлэнгэтэн өөр нэгэн рүү хардаг юм бол?

Үнэхээр надад хайргүйдээ уйдсандаа ингэж өөр нэгнээр зугаагаа гаргаж байгаа бол би салсан нь дээр байх. Дахин алдахыг хүсэхгүй байна. уншсанд баяраллаа нуршсанд бас уучлаарай. Дотроо онгойлгож та бүхэнтэй хуваалцюу гэж бодсон юм.

14 Comments

  1. jagi says:

    Chi uuruu jahan archatai bj uurtu anhaar.

  2. Dido says:

    Chamd uurt chine ih buruu bna da ,yamar archiagvi deer ni er huud chamaighvndlehgvi bna gedeg chine chinii l buruu uurtuu dvgnelt hii yamarch hamgaalaltgvi jiremschiheed huurhii huuhediig abhuulaad burhan chamaig shiitgej bgan

  3. bla bla says:

    Ganbaa chi zailda emegtei bsan bol heden udaa jiremsleh boloo. 

  4. ganbaa says:

    Ингэхэд чамд өөрт чинь ямар хариуцлага байна даа. Жирэмслэхээ мэдэхгүй хүнтэй унтана, бүрэлдэж байсан хүүхдээ үр хөндүүлнэ, хаширахгүй дахиад нэг тэнэгтэй учирна. Чиний хариуцлага хаана байна.

  5. zochin says:

    emch ym bol yagaad bagajaa ariutgadaggui ym gdg chini taalagdsangui. chi uuruu uuriinhuu tuluu ter buhendee sanaa tavih ystoin bgaazdee. ter emch bol chamaas mungu avaal husseniig chini hiigeel boloo shdee (ter ni tegeed huuli bus). daraagiin garah ur dagavar ntr ni ter emchid ogt hamaagui tegeheer ooroo oortoo joohon sanaa tavi. tgd naad zaluugaasaa saluul taarna ydaj bhad msj bichdeg ohin ni neg hun bish bololtoi olon huntei tegj zavaarna gedeg bol zasrahgui archaagui nuhur bn doo. chamd hani bolku ee.

  6. chi ch gesen buruutai! says:

    Erhem busguid / Mongoliin zarim neg emegteichuuded!!!!!! 

    Bi neg zuiliig sain oilgohgui yum! Chi neg l ih humuusiig buruutgasan, gomdson , yag unendee olon yum yariad baih yum! 

    Ailiin hajuu uruu dungun dangan hulsulj baisan, oyutan, ajilgui, mungugui baisan yum bol er ni yu bodoj jiremselj bainaa?????? Ter zaluu chin chamaig alban esoor ber guij avsan baisan yumuu?  medeej ugui!!!!!!! Hamgaalalt gej medehgui?????????? 

    Er hun bol tuhain uyiin jargalaa l bodno, ternees chinii ter gedesee chireh , ur hunduuleh sonin bish !! Emegteichuud min uuruu uurtuu hairtai baij hamgaalaltaa sain hereglej suraa…. 

    Mongolchuudad er ni ger bul tuluvlult gej baidag uguig uneheer medehgui, yu yugui taniltsaal, hairmaa mairaa bolool. ovor turiindee orool jiremsen bolchihino, zaluu ni movsh bolool, emegtei ni aluurchin bolool ulddeg neg sonin amidraliin hevshil! 

    Naad hamt baigaa zaluu chin bodvol mungutei hun bololtoi, chi ingej doromjluulj baihaar zugeer l salaad yav. Jiremsen bolj, eldev yanziin uvchin avchagui deeree!!!!!!!!!! 

  7. oriana says:

    энэ хүүхдүүд чинь хэдэн настайгаасаа нөхөр, хүүхэдтэй болдог болчихсон юм бэ?? хэдэн настайгаасаа нөхөр, хүүхэдтэй болохыг хүсдэг болчихсон юм бэ?? хүний гэр бүлийн амьдрал ядаж 25 гээд эхэлдэггүй юм уу?? Юу юугүй 17-18 хүрээд эхэлдэг болчихсон юм уу??

  8. ?! says:

    Kveee…. 24 nas tiim yavchihsan yaadgaa aldchihsan nas uu ?! Hicheeldee shamdaad, uuriiguu hugjvvleech. Chinii orond bsan bol bvh l tsag hugatsaag uurtuu zartsuulah baisan. Yuuun demii zaluu bodoj hvvhed shuuhadtai bolj ervvl mendeeree hohiroh?! Uhaantai bai dvv mini. Naad zaluu chini hani bolohgui. Uurtuu ezen bai. 

  9. hmm says:

    Odoo bish gej bgaa zaluu ireeduid ch bish !!!!

  10. Tessy says:

    Yostoi ontsgvi zaluu bn, hartai deer n yavdaltai. Chi zaluuhan bnshde dunguj 24 tei, gar hvrgvvleheese umnu salchihval yaasin be.

  11. yahoo.com says:

    хартай хүн өрөө зүгээргүй байдаг юм. монголын залуучууд модонд авирцан байна уу нүдээ нээ

  12. !!! says:

    Чамайг хүүхэдтэй болж чадахгүй гээд өөр хүн амьтантай яваад байган бишүү

  13. Залуу says:

    Хичээл ном гэж байдаг бол тэрнийгээ хийгээд, ажил төрөлтэй бол ажилдаа шамдаад 27-28 хүртлээ өөрийгөө хөгжүүлбэл ямар вэ? Хайр сэтгэл, секс аяандаа болчихно, дурлачихлаа, хаяагдчихлаа, хүүхэдтэй болчихлоо, авахуулчихлаа, дахиад шинээр эхэллээ гээд юундаа яараад байгаа бүсгүй вэ? Наад залуу чинь бол ойлгомжтой сайхан гар байна даа.

  14. нандин says:

    найз залуу чинь чамд хайргүй шалиг залуу байна. хүүхэдтэй болж хэрэггүй шүү. одоохондоо чамд наадах залуугаа таних нь л чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.