Өөрийнхөө буруугаас болоод чамайгаа явуулсан ч одоо ч чамдаа хайртай хэвээрэй

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Холбоогүй болоод 4 жил болох гэж байгаа тэгсэн хэрнээ миний сэтгэлээс гардаггүй мартагддаггүй тийм л ариухан хайрын эзэн минь. Чамдаа энэ оройн мэндийг хүргэе. Намайг өвчтэй зовлонтой байхад минь орхиж яваагүй чамдаа маш их баярлаж явдаг юм шүү. Хэрвээ чамаас минь өөр хүн байсан бол намайг чам шиг минь хүлээж халамжлахгүй байсан байхаа…

Одоо ч би боддог юмаа тэр өдөр би утсаа алдаагүйсэн бол  гэж бодохоос. Чи минь туршлага солилцоно гээд Солонгос улсад хэдэн сар ажиллаж байсан. Чамтайгаа өдөр болгон msngereer холбогдоно бас утсаар ярина тэр үе минь дэндүү жаргалтай байжээ. Дүүгийн төрсөн өдөр болох гээд дүүдээ бялуу авах гэж яваад хорооллын Номин дотор утсаа алдаж билээ. Тэгээд утсаа алдсан болохоор гялс гэртээ хариад ээжийнхээ утаснаас залгасан боловч  G-mobile нь ерөөсөө дуудаад авдаггүй холбогдохгүй байсаар  2 хонов. Би бүүр гайхаад  утас нь холбогдохгүй байхаар нь msngert л хүлээгээд байлаа. Бүр ямар ч сураггүй 3 хоновоо. Тэгж алга болж байгаагүй болохоор үнэхээр санаа зовж байсан.

Тэгээд 4 дэх хоног дээрээ орой хичээлээ тараад ээжийн ажил дээр очоод цугтаа гэрлүүгээ явж байсан чинь ээжийн утас руу нэг танихгүй дугаараас Учралтай ярих гэсэн юм гэвээ. Би бүүр баярлаад авсан чинь өөртэй чинь танилцах гэсэн юм хөдөөнөөс ирсэн Батаа байна гээд тоглоод байх юм. Тэгэхээр нь  би шууд тасалчихсан юмаа. Удаа ч үгүй дахиад л залгаснаа Батаа байна танилцахгүй юм уу гээд байх юм тэгээд хоолой нь их танил санагдаад шууд Ч мөн үү гэсэн чинь тиймээ хайрт нь байна гэдэг байгаа. Би Монголд ирчихлээ чи тосно гэсэн яасан яагаад утас чинь болохгүй байгаа юм гээд л нээх хөөрхөн туниад л би уг нь ирэхэд нь тосно гэж ярьж байсан ч утсаа алдаснаас  болоод тосож чадаагүй. Тэгээд орой уулзахаар болов. Би ээжтэйгээ байдаг. Ээж маань их хатуу хүн болохоор орой үдэш хамаагүй гаргаад байдаггүй байсан.

Тэгээд орой 9 цагт залгахад нь би гарч чадаагүй юмаа. Тэгээд 2 уулаа 2, 3 хоног уулзана гэж ярьж явсаар уулзаж чадахгүй л байв. Тэгээд жинхэнээсээ 2-уулаа орой уулзанаа гээд тэгээд нөгөөх маань орой 10 цагт би найзуудтайгаа байна миний хайрт хүрээд ир гэсэн. Би бас л ээжээсээ айгаад үнэхээр гарч чадаагүй ээ. Тэгээд уучлал гуйгаад л явахаас нь өмнө уулзахаар болсон. Нөгөөх маань 2 хоногийн дараа буцах ёстой байсан. Тэгээд унтаж байсан чинь шөнийн 3 цагт ээжийн утас руу залгаад хайрт нь байна миний хайрт намайг ирээд авчих тэгэх үү би хаана байгаагаа ч мэдэхгүй байна ирээд ядаж намайг нэг буудалд оруулж өгчихөөд яв гэхэд нь би юу ч хэлж чадаагүй бас л ээж гаргахгүй гэдэг үгийг хэлээд л тасалсан.

Би тэр үед  бүүр үнэхээр гараад очмоор байсан ч ээжээсээ айгаад гарч чадаагүй дээ одоо хүртэл харамсдаг юмаа. Би хэд хоног дүүгийнхээ утсыг барихаар болоод маргааш нь нөгөө дуугарлуу залгасан чинь нөгөөх маань дурамжхан ярьж байнаа тэгээд л тэр орой 2-уулаа яг 9 цагт уулзахаар болоод би ээжид найзийн төрсөн өдөр гээд гуйж гуйж нэг юм гарваа тэгээд уулзана гээд ярьсан байсан болохоор шууд гараад залгасан чинь хайрт нь лагер дээрээ ирж байнаа одоо удахгүй очлоо хүлээж байгаарай гэхээр нь ганцаараа гэрийнхээ ойролцоох интернет нтрээр ороод нилээд л хүлээв ээ. 11 цаг боллоо утасруу  нь залгасан чинь холбогдох боломжгүй гэдэг байгаа тэгээд би сүлжээ нтр нь унаа биз гэж бодоод хүлээгээд л байваа тэгээд 12 боллоо ээж ч залгаад одоо ир гээд болдоггүй нөгөөх рүүгээ залгасан чинь утас нь холбогддогүй тэгээд  бүүр зөндөө олон залгачихаад холбогдохгүй болохоор нь уур хүрээд тухайн үедээ бас жоохон түргэн зан гаргаад 2-уулаа ерөөсөө бүтэхгүй юм байна болъё нтр гээд бөөн мsg биччихээд гэртээ орвоо. Тэгээд ороод шууд унтаад өгсөн.

Тэр маань өглөө 5,30-д нисэх ёстой байсан. Шөнө сэрээд 3 цагт залгасан чинь утас нь дуудаж байсан. Зөндөө олон залгасан боловч ерөөсөө аваагүй. 3 цагаас хойш зүүрмэглээд хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь л онгоц нисээд байх шигээ шууд босч ирээд цонхоороо хартал онгоц нисч байсан бүүр өөрийн эрхгүй нулимс урсаад л. Тэгээд л чамайгаа явуулсандаа.

Дараа нь бүүр зөндөө их уучлал гуйгаад чи минь уучлаагүй тэгээд бүүр чимээгүй болсоон. Тиймээ Чинзоригоо чамдаа зөндөө их хайртай байсан юм шүү. Чи бол миний сэтгэл зүрхний нэгээхэн хэсэгт нь үүрд орших гэрэлт од минь юм шүү. Чамайгаа холоос ч хамаагүй ганц удаа ч болохнээ харах юмсан. Чамайгаа ямар их санаж байна гээч. Чи минь үнэхээр сайн хүн болохоор сайн хүнтэй учраад сайхан амьдраарай за. Надтай ярьж байсан бүхнээ хэрэгжүүлээрэй. Чамдаа аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Инээхээрээ хацар нь хонхойгоод л дэндүү хөөрхөн бас дэндүү эгдүүтэй шүү.

Энх-учралаас                          Чинзоригтоо

12 Comments

  1. daadiidoo says:

    Manai nuhriig Chinzorig gdg.

  2. tenegiin... says:

    Naad zaluu chin chamd hairtai durtai baisan bol chamaig tegej hayahgui baisan yum! Mongol solongos 2n hoornd heden udur nisdeggui, chinii messenger-iig avsan l baigaashdee….

    Greesee garj chaddaggui ni medseer baij yun shunu oroi uulzah durtai yum! davarstan gar shuniin 3 tsagt ireed av ch geh shig! chi ochoogui ni bolson yum , eejdee bayarla, tegsen bol terentei untaad, aygui bol jiremsen bolood hotsroh baisan biz! 

    chi gereesee garahgui, terentei untaj barihgui bolhoor , chamtai er ji yag yavahiihaa oroi uulzaj yah yum????? uhtelee soudaj baigaad, uureer shal sogtuu yum, ongotsondoo suugaad yavaa biz! 

    chinii ene teneg zahiag ter chin bitgii olood unchihaasai, ineed hurj , eleg ni hushih biz! chamtai bol neg untaal bye bye geh zaluu baina daa naadah chin!!!!!!! 

    Minii duu naad teneg genen zuudneesee zugeer l serj uz! iim huuramch hoosn hair baidaggui yum!!!!!! Er hun uneheer hairtai bol , uuriin 6 tsagt ch geriin chin gadaa ugluu gerees chin garj irtel huleegeed uulzdag yum! 

  3. Ee says:

    Naadah chini hudlaa zaluu bsan bn. Harin ch eejiinhee achaar naad hudlaa zaluu daa togluulaagui ungurch. Uneneer hairtai bsan Bol chamtai chinii bolomjtoi udriin tsagt uulzah bsan, hudlaa oroi uugaad sogtohooroo chamruu yarij panaaldaj buudald oroh sanaatai bsan bn. Ternees eejiig chini oroi gargadagguig medseer baij yagaad dandaa oroi uulzahaar tsag tovoldgiin, udur uulzah bolno sh dee. Chi mini yasan ch Genen yum be dee

  4. KNT says:

    unexeer sain baisan yum bol uulzana l biz. ene zarim xuuxnuud neex uned orj tenegtene. tegeed borlogdoxguigee medeed irenguut odoo ter zaluugiin araas ingeed olon niitiin saitraar nali nali geed. ter zaluu ni amidraltai bolson bol bas l neg xeruuliin sedev neej baigaa yum. er ni emegtei xunii us urt, uxaan bogino gej yag unen. yalanguya, manai mongol emegteichuud neg l deeshee xarj xevtsen, nuxruuruu bux yumaa xiilgex gesen, avaxuulax gesen, xeruulch, xaraalch, mungu arxi ugvul xenii ch dor oroxoos siixkuu xyamdxan yumnuud baidag. 

  5. cahirmaa says:

    mania mongol busguichuud uneheer genen t1 umaa, heleh ch ug alga. chamd hairtai baisan bol hed honogiin naad asuudal chin yu hc bishee. manaihan hezee 1 baruunii huuhnuud shig sanaa suunaa butehguiee

  6. yahoo.com says:

    өдөрэртхэн уулзаж болдгүймуу тэнээд ч иймхэн юманд ахиж холбоо барихгүй байгаа бол өчүүхэн дотортой залуу байна чамайг шохоорхож байж

  7. SSS says:

    yagad zaawal oroi uulzah gd bgan udur uulzaj boldgui yumuu eswel eej chin bas udur gargadaggui yumuu.unshhad law ta 2 tiim ch ih olon uulzaj bgagui yum bna.barag uulzachgui bh shvvv.iim l yum bodogdoj bna

  8. AZAA says:

    tegeed oroi garch chaddagguig ni medseer baij odor uulzaj boloogui yumuu,uulzah husel ter zaluud bsan uu sonin l yum. tegeed ch halit ch bolob uulzay gj bodson bol uudend chin yavaad ochih bsan biz,manai eej bas udesh oroi gargadaggui bi gardaggui bsan erchuud bas oroigoor duudah sonirholtoi yum shig ee tegeed garch chadahgui ged garahgui bhaar yavaad ogdiin bnlee uneheer sain bsan bol oilgoj huleej avaad orhihgui bsan biz

  9. харцага says:

    Гадаад явахаасаа өмнө залуучууд баахан шоудаж,хүүхэндэж аваад л явдаг юм шдээ. Тэр орой явахаасаа өмнө найз нартайгаа буудалд хэвтэж байсан байлгүй өөр хүүхэнтэй.

  10. neteer taniltssan 2 uulzahgeed uulzaj chadaagui ymuu haashaa ym

  11. eoh says:

    Eoh unshhaas buur zalhuu hurchlee. yamar urt yum be. Lai lai unshmaargui sanagdav.

  12. нандин says:

    сэтгэлээ дагаад хайрлах нь жинхэнэ хайр дурлал харин бусдаас болж түүнийг явуулах цэвэр харуусал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.