Бэлгийн сулрал уу, Бэлгийн хямрал уу… Яах вэ?

Эрчүүд бэлэг эрхтнээ хөвчрөхгүй байх ч юмуу, хөвчирсөн ч удаан барьж чадахгүй бол бэлгийн сулралд орчихлоо хэмээн гутардаг. Гэтэл яаран тэгж оношлолгүй үнэхээр бэлгийн сулралд орж уу, эсвэл бие сэтгэлийн хямрал байж уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд сэрэл нь хөдөлж, дур хүсэл төрөөгүй ч бэлгийн харьцаанд орох чадвартай байдаг. Харин эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн нь хөвчрөөгүй бол сексийн талаар бодохын ч хэрэггүй байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд үүний шалтгаан нь ихэнхдээ түр зуурын шинжтэй байдаг гэнэ. Бэлэг эрхтэн нь сул хөвчрөх, эсвэл бүр хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч удаан барих чадваргүй болох зэрэг нь зарим эрчүүдэд бүр архагшсан байдаг аж. Энэ нь,

  • Сэтгэлзүйн
  • Бие махбодийн,
  • Хавсарсан шинжтэй байдаг байна.

Бэлэг эрхтэн нь сул хөвчрөх, эсвэл бүр огт хөвчрөхгүй байх нь заавал бэлгийн сулрал байх албагүй аж. Харин бэлгийн үйл ажиллагаа яагаад ийнхүү доголдсоныг л олж мэдэх хэрэгтэй. Эрчүүд юуны түрүүнд өөрийгөө бэлгийн сулралд орж уу, эсвэл түр зуурын хямралд өртөж үү гэдгийг ялгаж сурах Хэрэгтэй. Үүнийг бүрэн оношилж мэдээгүйгээс ихэнх эрчүүд сэтгэл зүйн хямралд ордог.

Тэгвэл бэлгийн сулралд орсноо яаж мэдэх вэ?

  • Унтаж байх юмуу, сэрэх үед бэлэг эрхтэн чинь огт хөвчирдөггүй бол,
  • Хүссэн үедээ бэлэг эрхтнээ гараараа оролдоход хөвчирдөггүй бол,
  • Сэтгэлзүйн болон бусад эмчилгээ хийлгэсэн ч байдал өөрчлөгдөхгүй байвал энэ нь бэлгийн сулрал байх магадлалтай

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийт эрчүүдийн 15-20 хувь нь ямар нэг өвчин эмгэгээс болж бэлгийн сулралтай болдог гэнэ. Тухайлбал,

  • Гэмтэх,
  • Чихрийн шижин,
  • Хэт таргалалт,
  • Архинд донтох зэрэг архаг өвчнүүдийн улмаас бэлгийн сулралд ордог байна.

Ямар нэг өвчин эмгэггүй хэрнээ сэтгэл зүйн байдлаас болж эрчүүд бэлгийн хямралд ордог. Үүнд,

  • Унтаж байх үед юмуу, сэрэх үед бэлэг эрхтэн чинь өөрөө аяндаа хөвчирдөг бол.
  • Хүссэн үедээ бэлэг эрхтнээ гараараа оролдон хөвчрүүлж чаддаг бол
  • Дур тавих хүртлээ удаан хугацаанд хөвчрөлөө барьдаг бол… Энэ нь бэлгийн харилцагчдын хоорондын ямар нэг асуудлаас болсон гэсэн үг. Хэрэв бэлгийн хямралд орсон бол юуны өмнө
  • Өөртөө итгэлтэй бай,
  • Сайн унтаж амар,
  • Зөв хоолло,
  • Ажлын ачааллаа зохицуул,
  • Бэлгийн хамтрагчтайгаа харьцах харьцаанд чинь ямар нэг өөрчлөлт гарсан бол түүндээ анхаарлаа хандуулаарай.

7 Comments

  1. heha says:

    эрхтэнээ жоохон томруулмаар бна яах уу айн

  2. Бүү санаа зов :) says:

    Ойр ойрхон бэлгийн харьцаанд орвол хурдан тавих зүгээр болно

  3. hihi says:

    hurdan tavih in sulral uu? sex hiiheesee omno taviad evgui bdald oroh yum yag yah ve?please zaluusaa

  4. øààëòóóð says:

    Эмэгтэйгээрээ хөхүүл. Виагра ч сайн. Олон дахин хийхээр зүгээр болноо. Эм хэрэггүй

  5. ushguhsgu says:

    sdbgishbg

  6. hi says:

    belgiin sulraliig emeer ymuu arai uur argaar emchelj bolohuu ….gadaadad surdag ajiljdag hvmvvvs yawal deer we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.